среда, 23 июля 2008 г.

Халхын сүүлчийн Хутагт

Б. Наранзун

АНУ Эх нутгаасаа хол сурч, ажиллаж буй Монгол ах дүү нартаа єчүүхэн ч болов амрах цагийг тань хуваалцах гэж нэгэн үеийн түүхэн хүн болох одоогоос хагас зуун жилийн тэртээ Америк нутагт амьдарч байсан Ар Монгол гаралтай Дилав Хутагт хэмээх гэгээний намтараас энэхүү дугаартаа толилуулж байна.

Үүр цайж гэгээ хаяарах агшинд час хийн уйлах хүүхдийн дуу Баян Айраг уулын євєрт хоньчин Башлуугийн эсгий гэрээс цуурайтлаа. vнэр Гимбээ, Башлуу 2-т гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх тавилан ийнхүү заяагджээ. Тэр нэгэн єдєр ер бусын хєвгүүн хорвоод мэндэлж хожим улс орны түүх, бурхан шашны нэгэн салшгүй том тєлєєлєгч болно гэж зєвхєн бурхан багш л мэдэж байсан байх. Дилав Хутагтын тав дахь удаагийн дүр Башлуу овогтой Жамсранжав болбоос Чин улсын Бадаргуулт тєрийн хєх мичин жилд Засагт Хан аймгийн гүн Загдсамбарын (Одоогийн Завхан аймгийн Цагаан Олмын хавьцаа) хошууны ард Башлуугийн гэргий Гимбэлээс тєржээ. Богд гэгээнээс "ємнєх Дилавын хойд дүр мєн" хэмээн лүндэн бууснаар 5 настай Жамсранжав нийслэл хүрээнээ эцэг эхийн хамт залагдаж банди сахил хүртжээ. Улмаар 7 настайдаа равжуун сахил, 21 насандаа гэцэл сахилыг удаа дараа авсан байна. Цаашид олон эрдэм мэдлэгийн ариун ном судрыг шаргуу суралцан, идэр залуу наснаасаа улс орон, шашны үйл хэрэгт зүтгэсээр анх 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн, баруун ємнє хязгаар дахь самууныг дарах ажилд томилогдож түүгээрээ үнэлэгдэн цол хэргэм эд зүйлсээр шагнагдаж явжээ.

1919 онд Монгол улс автономит засгаа Хятадын түрэмгийлэгчдэд єргєн устгаснаар улс түмний уур хилэн дүрэлзэж Орос, Америк мэт улсаас тусламж гуйх талаар зєвлєлцєж байсныг тэрээр єєрийн намтартаа тодорхой єгүүлсэн байдаг. Хатанбаатар, Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад Хиагтын хил дээрээс албан барих бичиггүй хэмээн буцаагдаж байсан байна. Тэр үед Америк улсын нэгэн албаны хүн ирж Монголд тусалж болох тухай ярьснаар, Богд хаанаас зєвшєєрєл гаргуулан авч Жалханз Хутагтын хамт тусламж бичиг үйлдэж байсан гэх мэт бидний мэдэх кино зохиолоос арай ондоо бодит хувилбарыг намтартаа бичжээ. 1930 онд Дилав Хутагтыг Эрэгдэндагвын 38-ын хэрэгт холбогдуулан баривчилж байцаагаад хэрэг эс хүлээсэнд тэнсэн єгєн суллан гаргажээ.
Түүнээс жилийн дараа Монголын дотоод яамнаас Түвдийн гэгээн Банчин Богд болон гаминдааны хятад, Євєр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнахаар Хятад улс руу туршуулаар Дилав Хутагтыг явуулсан байна. Ийнхүү 1931 оны 2 сарын 26 ны одод гялалзах хаврын шєнєєр эх нутгаа тэрээр орхин явжээ. Энэ үед "Дилав Хутагтыг оргожээ" гэсэн цуу яриа энд тэндгүй тарсан нь хутагтын аюулгүй байдалд ихэд нєлєєлсєн юм. 1932 оны 6 дугаар сарын 28 нд Бээжин хотноо очиж Банчин Богдод мєргєєд түүний хамт Нанжин хотноо Халхын тухай хуралд тєлєєлєгчєєр сонгогдон 500 тєгрєгєєр шагнагдан Хятад, Монгол аль ч улсад дураар явах тамагтай бичиг олж авчээ. Дилав Хутагт энэ хуралд оролцсоны дараа Євєр Монголын нутагт суурьшиж байхдаа Баруун Сүнэдийн Дэмчигдонров ван болон тэндэхийн япончуудтай дотно харилцаатай ажиллаж байжээ. Ийнхүү хилийн чанд явсан нь Монгол руу эргэн холбоо барих боломжгүй болсоны хажуугаар 1937-1939 онд Дилав Хутагтад үүрэг єгч явуулсан хүмүүс цєм хэлмэгдэж үгүй болсон нь түүний үнэн учрыг мэдэх хүнгүй болж "орогдол" гэдэг хуурамч нэр нь үнэн мэт болсон ажээ. Иймээс хутагт нутагтаа эргэн очих ямар ч боломжгүй болсон ажгуу. Түүнээс хойш 1949 оны 2 дугаар сард Америкийн монголч эрдэмтэн професор Латиморын тусламжаар Дилав хутагт анх Америкт ирээд Балтимори хот дахь Жонс Хопкензын Их Сургуульд монгол судлалын танхимд ажиллаж байгаад 1950 оноос 1952 оныг хүртэлх хугацаанд тэндхийн халимагуудтай хамтран Нью Жерси муж улсын Грийвүүд Акридэд Буддын шашны анхны сүмийг байгуулахад єєрийг нь ширээт ламаар залжээ. Ийнхүү ариун номоо бясалгах, түвд монгол судраа судлахын хажуугаар єєрийнхєє улс тєрийн дурдатгал намтраа бичсэн байна. Дилав хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бєгєєд шарын шашны томоохон тєлєєлєгч байлаа гэж эрдэмтэн Гомбожав бичсэн байдаг. Цаашилбал тэрээр Євєр Монголын удирдагчид болон Чинкайши, Далай Лам нарын зєвлєхєєр ажиллаж байжээ. Лхаст 3 жил болохдоо Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын гэрийн багш хийж байжээ. Хутагтыг таалал тєгсєхєд Далай лам ирж буяны ном уншиж байсан байна. Тэрээр эх орондоо буцаж очих болох байсан ч тухайн үед Америкийн буддын шашны шинэхэн хүмүүст түүний хэрэгцээ шаардлагатай байсан болохоор хутагт Америкт амьдралаа сонгосон ажээ.

1960 оны Чинкайшийн засгийн газартай зєвлєлдсєний үндсэн дээр "Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрнүүдийн адил НҮБ-т бие даасан гишүүн байж болно" хэмээн хүлээн зєвшєєрүүлсэн нь хутагтын туулж єнгєрүүлсэн түүх намтар, бүтээсэн үйл ажилд тэмдэглэж үлдээсэн маргашгүй баримт бєгєєд түүний түүхэн гавьяа билээ. 1965 оны 4 сарын 7-нд 82 насандаа Нью Йорк хотод Дилав хутагтын 5 дахь дүр Башлуугийн Жамсранжав хэмээх монгол эрийн од харваж тэнгэрт халив. Дилав гэгээний шарилын чандрууны нэг хэсгийг буддын ариун орон Энэтхэгт, нєгєє хэсгийг түүний тєрсєн эх орон Монгол улсад аятай цаг ирэхээр ирээдүйд аваачиж оршуулах болно гэжээ. 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавын холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатгасан юм.

"Дилав хутагт гэж хэн байв?" гэсэн товч дурдатгалыг Дүйнхэржавын "Наян дєрвєн шидтэний нэг Дилав хутагт " гэдэг номноос уншигч авхай танаа бэлтгэн хуваалцав.
Дилав хутагт Номын зохиолч/зохиогч: Барнууд л. Чойжилсүрэн Хэвлэгдсэн он: 2004 Хуудасны тоо: 127 Номын товч: Баримтат роман эссэ. Энэхүү романд Дилав хутагт Жамсранжавын гүн ухааны үзэл түүндээ өөрийгөө нийцүүлж, дайдад бодит явдал болсон “феодал” амьдралынх нь түүхэн баримтуудыг гурван бүлэг 60 хэсэгт багтаан, сэтгэлд шингэтэл үзүүлжээ.

/Yamar hewlelees awsanaa temdegleegui baih yum bodwol "Dayar mongol" baihaa daa/

13 комментариев:

Оогий комментирует...

Goyo bichleg baina. Ene nomiig olj unshinaa Bayarlalaa

Ж.Өлзийжаргал комментирует...

MONGOLIIN suulchiin Hutagt gej gharchiglasan bol...

Дeстини комментирует...

Нээрээ л бидний мэдэхээс өөр түүх байна. Би буцаад ирсэн шүү.

zuud комментирует...

Сайхан бичлэг байна баярллаа

Mongolian State University of Agriculture комментирует...

Дээр үед Монголын ихэнхи хутагт хувилгаад язгууртны гэрээс төрдөг байсан гэдэг. Харин Дилав хутагт бол жирийн ардын гэрээс төрсөн "ориг" хутагт юм шиг байна.
Нас өндөр болсон хойноо НҮБ-ын байрны гадаа намирах Монголын далбааг харж үе үе сэтгэлээ сэргээдэг байсан гэж хаа нэгтээ уншиж байсан. Далбаа тэнд байрлахад өөрөө хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн юм гэдгийг харин сая мэдэж авлаа.

Анонимный комментирует...

Bilo ochen' interesno. Ardiin huvisgaliin uyiin busad hutagt gegeediin tuhai olj taviach Arsun ahaa.

Arsun комментирует...

Oogii:
Bayarlalaa.

Ж.Өлзийжаргал:
Bi bas sain uchryg ni oloogui l baigaa.

Дeстини:
Harin tiin, Hutagt maani tusgai daalgawartai garsan baigaa yum. Gunzgii newtersen baigaamshuu.
S priyezdom.

Zuud:
Bayarlalaa, Dahin zochlooroi.

Б.Эрдэнэболор:
“1961 ond Mongol uls NUB-d gishyyneer elsehed UN-iin tanhimd gantshan Mongol hyn yilj syysan, ANU dahi Mongol elchingiin haisnii zawsraar tend togloh byatshan Mongol hyyhdyydiig haraad oroh erhgyi yilj zogsson ter dyriinh ni tyhai saihan bichiglel tegj bgaad blogtoo ydahgyi neg oryylnaa” gej Bolorhon amlasansan.

Artagnan:
Sanaa l bii. Yum oldwol tawinaa. End tend yum haragdwal awchraad l naachihaya, hehe.

ganga комментирует...

Sonirholtoi amidraltai hun shuu. Saihan medeelel baina, bayarlalaa.

ganga комментирует...

Arsun! Hollandaas manai naiz mail bichsen gesen avsan uu, hariu uguurei.

Анонимный комментирует...

sonirxoltoi unshlaa..bayarlalaa..

Jenni комментирует...

Hi there!! saihan bichleg boljee. ikh sonirholtoi yum bn

Анонимный комментирует...

Маш сонирхолтой байлаа. Цаг үеийн байдал хэцүү байхад ажил хөдөлмөрөө хийж яваад хэлмэгдэж нутаг заагдах цаашилаад амиа алдаж, нэр төрөө сэвтүүлж, түүнтэй холбоотой бүхэн хавчин гадуурхагдаж байсан үеийн дурсамжуудыг сонсохоор гунигтай шүү.

Гэхдээ энэ хүн хэдий эх орондоо биш ч энэ дэлхийдээ Монголоо гэж амьдарч байсан нь сайхан санагдаж байна.

Tsoomii комментирует...

setgel neg l ugeer helj bolmoorgui bolchihloo