среда, 16 июля 2008 г.

Тереза эхийн захиас

Хүмүүн гэдэг амиа борлуулагч, бодлогогүй, ухаангүй байдаг юм шүү
Хайрлаарай тэднийг, хамаагүй.
Сайныг үйлдвэл тэд чамайг дотуур тамиртай, дорой нойтон гэж гоочилно шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй.
Амжилт хийморийг олбол чи хуурамч нөхдийг, жинхэнэ дайсныг бас олно
Амжилтанд хүрээрэй, хамаагүй.
Өнөөдөр үйлдсэн сайн үйлс чинь маргааш гэхэд мартагдаж болох шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй.
Зөв шулуун, чин үнэн зан чинь чамд хор учруулж мэднэ шүү
Зөв шулуун, чин үнэнээр амьдраарай, хамаагүй.
Уужуу ухаан, холч бодолтой хүмүүс ухаан богино, хомс бодолтой нэгэнд оногдож мэднэ шүү
Уужуу томоор бодоорой, хамаагүй.
Хүмүүс ялагдагсдыг хөөрхийлөвч, зөвхөн ялагчийг л дагадаг юм шүү
Ялагдагсдын төлөө тэмцээрэй, хамаагүй.
Босгох гэж насаа барсан ажил чинь ганц шөнийн дотор нурж болно шүү
Барьж босгоорой, хамаагүй.
Хүмүүст туслалцаа үнэхээр хэрэгтэй, гэхдээ чамайг туслабал, эргээд ээрч дайрч мэднэ шүү
Туслаарай тэдэнд, хамаагүй.
Энэ ертөнцийн төлөө хамаг л сайнаа өгөөрэй, эргээд чи улаан нүүрэндээ татуулж мэднэ шүү
Эцсээ хүртэл хамаг л сайнаа өгөөрэй, хамаагүй.

Орчуулгын эрх (c) 2006, Мараната интернэт сэтгүүл
Posted by Мunkhuu

9 комментариев:

Анонимный комментирует...

saixan zuil bna..bayarlalaa

Galaa комментирует...

Хүнд юм бодуулсан гүн ухаан шингэсэн сургаалийг нийтэлсэнд тань баярлалаа.Таны постыг өөрийнх дээрээ тавихыг зөвшөөрнө биз дээ.Мэдээж эх сурвалжыг тавих болно.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Arsun комментирует...

Altain uuls:
Surdmeer saihan shuu nutgiin mini uuls.

Galaa:
Uu bi dam dam hunees awaad tawichihsan.
Bayarlalaa, manaihaar zochilj bas
holboos hiisend.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Анонимный комментирует...

iimerhuu zuil hun turulhtund ueiin ued heregtei baih yumdaa. saihan bailaa. Neeree nom hudaldan avch uram ugsund ih bayarlasan shuu. Oird com- ree ynazalj chaddaggui jaahan tiimhen l bna daa bi.

Анонимный комментирует...

Ёстой гоё тиймээ яаж ч байсан хамаагүй би бигээрээ л амьдарч, биеэ сэтгэлээ өөрийн бас өрөөлийн төлөө зориулая.Баярлалаа Арсун ахаа, яг л надад хэрэгтэй зүйлийг оруулсан байна.

Arsun комментирует...

Bum:
Manai gereer neg Jiijeegiin tuhai yaria, ter dund huruu, mai geel hehe.

Erhtsas:
Uuriinhuuruu baih jargaltai. Tereza ehiin zahiasyg sanj yawahad zugeer.
Bi bas Munkhuud bayarlalaa, ene bichlegiig unshih bolomj olgosond.

Arsun комментирует...

sanaj

Анонимный комментирует...

сайн байна уу.
Таны блогыг орж унших дуртай.
Энэ бичлэгийг өөрийнхөө блогтоо линк татаж болохуу(өөрөөс минь өөр хүн уншдаггүй блог бий :).
Баярлалаа.
Байгаль

Arsun комментирует...

Сайн байна уу? Байгальмаа. Бололгүй яахав. Зочилсонд баярлалаа.