вторник, 1 июля 2008 г.

Бидний Монголчууд

Бид ардчилсан орны эрх чөлөөт иргэд гэж бахархдаг. Бид Тусгаар тогтнолоороо бахархдаг. Бид дотроо эв нэгдэлтэй байж чадахгүй бол юун хөгжил, хүний хоол болно, энэ байдлыг гадныхан ашиглана шүү дээ. Бидэнд хагарал хэрэггүй, тайван байдал хэрэгтэй байна, хөгжил дэвшил хэрэгтэй байна.
Эмх замбараагүй байдал хэнд хэрэгтэй вэ, эсэргүүцэж байна.

9 комментариев:

MW комментирует...

Үнэхээр үнэн. Бид нэгдмэл санаа бодолтой байх хэрэгтэй. Би гутарч байна.

happiness комментирует...

Аймшигтай, харамсмаар, гунигтай.......Бид хэзээ эвтэй амьдарч, бие биенийгээ хайрлаж, хүндэлж амьдрах юм бол доо. Нутаг жалга, хот хөдөөгөөрөө талцаад нэмж дээрээс нь манай нам, танай эвсэл гэх болж дээ. Арай хэтэрхий байнаа, хүчээр биш эвээр, үг хэлээрээ ойлголцож болохгүй гэж үү...

happiness комментирует...

Элбэгдоржийн хэлж байгаа үг, үймээн самууныг намдаах талаар ярьж байхад хурлыг ганцаар хаяж гарч явсан, энэ бүхэн үнэн бол хэлэх ч үг алга даа, сонгуульд ялагдсанд бүүр гайхах ч юм алга.

ZAYA комментирует...

Санаанд ормооргүй юм боллоо.
Бидний хүлээж байсан ардчилал биш баймаар...

Анонимный комментирует...

Neelttei niigemd bol baih l zuil baih l daa!
Haramsaltai ni hunii ami nas hohirson yavdal!
Gol buruutan ni tur zasgiig barij bui nertei erhem nuhud shuu dee!

Жаагий комментирует...

Хурдан хэл амаа ололцож, цэгцрээсээ билээ. Дотроо хагаралтай байх нь бусдын өгөөш л болно шд.

Анонимный комментирует...

Ардчилал гэдэг бол анархизм биш. Би ардчилсан намын гишүүн, эсвэл би ардчилагч гэж ярьсан хүн болгон ч бас ардчилагч биш. Ийм хүмүүсийн тэнэглэл ардчилалыг уландаа гишгэж байна.

Cage комментирует...

Энэ бүхнийг өдөөсөн тэдгээр хүмүүс ард иргэдэд архи, мөнгө, чулуу, будаг тарааж байсныг нь сэтгүүлчид сурвалжилж амжээ.

Анонимный комментирует...

Тиймээ би ч бас эсэргүүцэж байна.