пятница, 4 июля 2008 г.

Оюунчлал

Юуны өмнө хүний амьдралын улс төр, эдийн засгийн асуудлуудыг авч үзье. Ямар хүмүүс хүн төрөлхтөнд хөгжин дэвших боломж олгов оо? Суут ухаантнууд. Иймээс...суут ухаантнуудаа дээдлэн хүндэтгэж, тэдэнд дэлхий ертөнцөд засаглалаа тогтоох боломж олгох ёстой.
Эрх мэдэл хамгийн анх булчингийн хүчээр давуутай зэрлэгүүдийн гарт байлаа. Дараа нь олон тооны "зэрлэгүүд"-ийг хөлслөн ажиллууллахад мөнгө хөрөнгөө зардаг баячуудад эрх мэдэл шилжив. Дараа нь өөрсдийн итгэл үнэмшлээр ардчилсан орнуудын ард түмнийг урхидагч улс төрчид гарсан гэж үзээд зэрлэгүүдийн оновчтой зохион байгуулалтаар амжилт олж байсан цэргийнхнийг энд дурдахаа болъё.
Харин хэзээ ч эрх мэдэлтэй болж байгаагүй хүмүүс гэвэл хүний нийгэмд хөгжил дэвшлийг авчрагсад билээ. Тэрэг, дарь, дотоод шаталтын хөдөлгүүр, атом гээд аль алийг нээсэн, бүтээсэн атлаа суут ухаантнууд ямагт эрх мэдэлтэй ухаан дорой хүмүүст өөрсдийн нээлтээс ашиг олох боломж олгож байлаа. Ийм хүмүүс энгийн нэг нээлтийг цуст зорилгод ашиглах нь олонтаа байдаг билээ.
Үүнийг өөрчлөн засахын тулд...бүх сонгуулийн болон санал хураалтын тогтолцоогоо бүрэн халах хэрэгтэй бөгөөд учир нь тэдгээрийн өнөөгийн хэлбэр нь хүний нийгмийн хөгжилд огт тохирохгүй.
Хүн бүр нийгэм гэдэг асар том биеийн нэг чухал эд эс билээ. Таны гар ямар нэгэн зүйл авах эсэхийг хөлийн чинь нэг эс шийдэхгүй. Харин тэр зүйл сайн эсэхийг шалган шийдэж авагч нь тархи, харин гарсан үр шимийг хүртэгч нь тэрхүү хөлийн эд эс билээ. Санал өгөх асуудал хөлөнд хамаагүй. Түүний үүрэг бол зөвхөн биеийг, түүний дотор тархийг хөдөлгөх явдал болохоос биш гараар авах гэж буй зүйлийн сайн мууг шүүн тунгаах чадваргүй юм.
Мэдлэг, оюун ухаан хоёр зохистой харьцаатай үед санал эерэг үр нөлөөтэй байдаг. Тухайлбал, Коперник тухайн үедээ хангалттай өндөр түвшний ойлгоцтой ганц хүн байсан учраас мэдлэг чадваргүй олонхи нь түүнд ял тулгасан байдаг. Хэдийгээр сүм хийд буюу олонхи нь нь дэлхий бол сансар огторгуйн төв гэж үзэж байсан ч энэ нь буруу болж хувирсан. Үнэндээ дэлхий нарыг тойрч эргэдэг учраас цөөнх нь буюу Коперник зөвдсөн юм.
Анхны машин зохион бүтээх үед хүн бүрээс машин хэрэгтэй эсэх талаар санал хураасан бол машины талаар огт мэдэхгүй, түүнд санаа үл зовогч олонх хүмүүс эсрэг санал өгч, зөвхөн морь тэрэг хоёроор л гэлдэрцгээх байсан биз. Иймээс энэ бүхнийг яаж өөрчлөх вэ?
Өнөө үед...хүн бүрийн оюун ухаан, авъяас чадварыг үнэлэх сорилго зохиох чадвартай сэтгэл зүйчид олон болжээ. Энэ сорилгыг нялх балчир хүүхдээс эхлээд системтэйгээр хэрэглэж, улмаар хүн бүрийн сурч мэдэх чиглэлийг тодорхойлох зорилгод ашиглах ёстой.
Тэгээд хариуцлага хүлээх насанд хүрмэгц нь оюуны коэфициентийг нь хэмжиж, биеийн байцаалт юм уу, сонгуулийн үнэмлэхэд нь тэмдэглэдэг байж болно. Оюуны чадавхи нь дунджаас дор хаяж 50 хувь дээгүүр байгаа хүмүүс л төр, олон нийтийн ажилд томилогдон ажиллах эрхтэй байх ёстой. Харин сонгуульд санал өгөхөд дунджаас наад зах нь 10 хувь дээгүүр оюуны коэффициенттэй хүмүүс оролцох шаардлагатай болно. Хэрэв одоо энэ тогтолцоо байсан бол өнөөгийн олон улс төрчид албан тушаалдаа тэнцэхгүй байхнээ.

Энэ бол бүрэн ардчилсан тогтолцоо юм. Тухайлбал, дунджаас доогуур оюуны чадавхитай боловч ой ухаан сайтай, улмаар хэд хэдэн эрдмийн цол хүртчихсэн олон инженерүүд байдаг шүү дээ.

Нөгөө талаас, ерөөсөө ямар нэг тусгайлсан боловсрол байхгүй боловч дунджаас 50 хувь дээгүүр оюуны чадавхитай жирийн ажилчин, малчин, тариачид олон байдаг. Гэтэл өнөөдөр огт хүлээн зөвшөөрч боломгүй зүйл бол зүгээр л бүдүүлгээр хэлэхэд "тэнэг мангуу" гээд дуудчихмаар хүний санал ба санал өгөх гэж байгаа зүйлийнхээ талаар сайтар бодож тунгаасан суут ухаантны дуу хоолой хоёр ижил түвшинд тавигдаж байгаа явдал юм. Жишээ нь, зарим нэг жижиг хотын сонгуульд хамгийн их сонирхолтой бодлого, үзэл баримтлалтай нь бус хүмүүст хамгийн их архи пиво өгч дайлсан нь ялж байна.

Ийм учраас, бүр эхнээсээ л бодож сэтгэж, асуудлыг шийдэх шийдлийг олж чадах тархи толгойтой хүмүүс буюу дээд зэргийн оюун ухаантай элит бүлэгт л сонгох эрхийг олгох ёстой юм. Энэ нь заавал хамгийн их ном үзэж, судласан хүмүүс гэсэн үг биш. Бид суут ухаантнуудыг эрх мэдэлд гаргах тухай ярьж байна, та нар үүнийг "генокраси" буюу оюунчлал гэж нэрлэж болно.
Орчуулагч Г.Батбаярын Монгол хэлнээ хөрвүүлсэн нэгэн сонирхолтой номноос уншсанаа "товчлон" нийтэллээ. /Үнэндээ бол нэг хоёр үг хассан/. Хэд хэдэн цуврал бичээд номын тухай дэлгэе.

17 комментариев:

Оогий комментирует...

taalgdlaa.

Tsoomii комментирует...

arsun ahgiig uuruu bichsen gej bodoj bodool lag unshlaa sh dee, duud ni taalagdsan geheesee iluutei nomiin bichegchtei uulzdagsan bol asuuchihmaar yum negeer zogssongui baihiin, boduushtai niitlel boljee, suuld ni nomoo delgeerei

Бат-Отгон комментирует...

Сонин л санаа байна. Хамгийн анх хэрэгжүүлсэн улс нь Монгол байвал гэж... Гэхдээ арай л хэтэрхий хүнийг ангилан ялгаварласан хэрэг болчихгүй байгаа?

Arsun комментирует...

Oogii:
Ashgui dee /manai baga ingediin/

Tsoomii:
Haha, yag iim setgegdel turuulehiin tuld hicheeseen, hehe.
Neg nuhriin yarisniig RAEL gedeg nuhur nom bolgon hewluulsen.
Ter yarigchtai chamaig uulzaasai gesen yerool tawiya, hehe uulzwal ahdaa duulgaarai.

Otgoo:
Ih sonin sanaa. Oyunii chadawhiar angilan yalgawarlah heregtsee baigaa ch yum shig.
Yer ni bol wediin sudart erdemten merged tur bariwal hamgiin sain niigem baiguulna, tsergiin janjid tur bariwal shudarga bolowch, huchirhiilel gazar awna, hudaldaachid biznesmeenuud tur bariwal awilga heel hahuuli tsetseglene, ajilchin angi tur bariwal kommunizm bolno gej unshij baisiin. /oilgosonooroo bichiw/.

Bayasum комментирует...

утопи арал, наран хот гэх мэт зохиолуудад энэ санаа гардаг байхаа. хэрэгжсэн хэлбэрүүд нь фашизм, коммунизм гэх мэт.. сайхан санаа байж болохын. гэхдээ бодит амьдралд хэрэгжих боломжгүй. тэгснээс оюунлагуудаа олонхи болтол нь хөгжүүлж, боловсруулсан нь дээр байх..

Arsun комментирует...

Bayasum:
uu ene hund berh uyed irj unshaad setgegdlee uldeesend ih bayarlalaa. ul guitseldeh sanaa gedeg ni oilgomjtoi l doo. Nadad sanaa ni conin, orchuulga ni sain sanagdsan.
Manaihan bugdeeree deed bolowsroltoi bolchood hugjij chadahgui l baih shig.

ZAYA комментирует...

Мэдлэг, оюун ухаан хоёр зохистой харьцаатай үед санал эерэг үр нөлөөтэй байдаг. гэжээ.
Дээр нь ариун нандин зүрх сэтгэлийг нэмэхгүй бол болохгүй байх аа.
Сэтгэлгүй байхгүй бол хичнээн мэдлэг, оюунтай байгаад яах билээ дээ.
Бас "Оюуны чадавхи нь дунджаас дор хаяж 50 хувь" гэжээ. Одоогийн сонгогдогчид 50-аас бага хувьтай байгаа нь оюуны чадамж, мөн сэтгэл...биз ээ.
Амьтныг энэрэх өчүүхэн сэтгэл хүмүүнд байх ёстой.
За за үргэлжлэлийг хүлээж байя.

Анонимный комментирует...

Заяа:
Яг үнэн шүү, зүрх сэтгэл гэдэг ойлголтыг "тэр" нөхөр орхиж.
Монголчууд зүрх сэтгэл гэж яридаг нь бас их сонин шүү.

Мөнхбаатар комментирует...

Ухаантай хүмүүст санаа өгөхийн тулд жаахан муйхарлая...

Хэзээ ч ухаантай хүмүүсийн тоо олон байдаггүй санагдах юм. Хэзээнээсээ л ийм байсан. Одоо ч тийм л байна.. Ухаантай хүмүүсийн тоо олон болох нь нөгөө талаас хүчтэй, тэвчээртэй, ямар нэг "X" чанартай хүмүүсийн тоо бас ямар нэг хэмжээгээр олон болохтой адилхан. Ухаан бол нэг л "X" гэдэг чанар. Түүнийг шүтэх нь бас ямар нэг "Y" гэдэг чанарыг шүтэхтэй л адил. Одоо зөв харагдаж байвч яваандаа бас л буруу болно...

(Математикийн цагаан солио сэдрээд хувьсагч оруулж ярих болчихлоо??? Уучлаарай :P)

MW комментирует...

Тиймээ ухаантуудад эрх мэдэл өгөх хэрэгтэй. Нэн ялангуяа мэдлэгтэй ухаантнуудад. Боловсрол, мэдлэг гэдэг бол ирээдүйн эрх мэдлийн зангилааг тайлах хамгийн гол түлхүүр байх болно гэдгийг Элвин Тоффлерын Powershift номоос уншиж байлаа.

peakfinder комментирует...

Sonin sanaa yumaa. Gehdee heregjihdee fashism, kommunism shig bolchih bolov uu gesen Bayasumiin sanaatai sanal neg bainaa.
Nogoo talaar ter uhaantai humuusiig hen yaj songoh yum be? Hun gegch erh medeld durtai hoino shalguur tiim shudarga baij bas chadahgui bolov uu?
Manai songuuliin togtolcoog oorchlohgui bol bolohoo baisan yum uu gej suuliin hed honogiin hereg yavdal haruulaad baina uu gej bodloo. Togtolcoo ch yu baih ve, durem juram n' il todorhoi, zorchson neg n' hatuu shiitgel huleedeg baih yostoi bolov uu. Ulaan caim mongo taraaj bui video bichleg baij baih, ter hun yamar neg hel amgui songogdchihson l yavj baih. Ene talaar medleg taaruu bolohoor ih l engiin yum bodoj baij bolno, gehdee l durmee bariagui ulsiig togloomoos hasah n' hamgiin naad zahiin shiidel baij boloh yum shig sanagdaad baih yum.

Анонимный комментирует...

bidnii mgliin ard tymen ih l uhaalag songolt hiigeed bh shig bna da, mash zov songolt..

il ch bai dald ch bai mungo tugrog zartsuulj bgaa ni ali ch nam evseld bgaa zyil uchraas, negiig ni hasval neleediig hasah bolchihood bgaa tul...shiidegdej ugdoggyi asuudal bolj bh shig..

elbegdorj ih shudargaar temtssen...tsaashlaad shudarga setgel zyrkhteigeer bidnii yadarsan ard tymnii tuloo temtsej yg ysgee ursgadag baisan bol..yimeen samuunii daraa televizeer yg helehdee yaagaad dalidchaad aisan tuulai shig beevegneed bsan yum be?..

nugoo arsun tanii heldegchlen uurag tarhinii 90 huvi boloh usand bolovsruulagdaj gadnaas helegdej bodogdoj tulovlogdoj bgaa ygs diilenh ni 'no'toi bgaad...ter hynii tsarai tiim bargar bsan bh...tiimyyy??

happy

Анонимный комментирует...

Deed "bolovsrol" gehgui bolov uu?
Deed mergejiltei murtluu bolovsrolgui negen baij boloh,
Deed mergejilgui atlaa bolovsroltoi negen ch baih!
Esvel esregeeree...
Mergejliig surguuli soyol...zergees olj avdag bolov uu, mergejil bol amjirgaa taldaa ed baih l daa,
Harin bolovsroliig amidralaas..., itgel unemshleesee, ger buleesee, busdaas l olj avdag yum bololtoi?!
Ugtaa bolovsrol gedeg bol amidraliin utga uchriig herhen oilgoj baigaa eseh, amidraliin talaarhi unen zuv medleg, medeeleltei baigaa eseh...tuuniigee herhen heregjuulj bui eseh geh zergees hamaaraltai baidag ed baih aa!

Arsun комментирует...

Мөнхбаатар:
"бодож сэтгэж, асуудлыг шийдэх шийдлийг олж чадах тархи толгойтой хүмүүс буюу дээд зэргийн оюун ухаантай элит бүлэгт л сонгох эрхийг олгох ёстой юм" ene ch minii sanaand bagtahgui baigaa.

MW:
Neeree uhaalag shudarga uls zasag bariwal baidal saihan bolno doo. Yadaj buhimdah yum alga boloh biz.
Harin uhaalag uls l songuulid oroltsno gewel bi l law jagsah baih

Peakfinder:
Ene bol manai hun turulhtnii huwid bolomjgui ed l dee. Songuuliin tehnologiig saijruulj hen neg dondogmaa minii sanaliig uurchildug baidlyg l halah heregtei, tegehgui bol luiwarchid zasaglah bolno.

Анон:
Hunii tsarainaas setgel bodlyg ni unshihad suraltssanegen hunii tuhai ulger unshsanaa sanalaa, Tuuniig bichleg bolgoj oruulnaa.


Songuuli yawuulchihaad dung ni huleen zuwshuuruhgui gewel

Анон:
Zurhnii negen turliin mes zasal hiilgesen erchuuld huchtei hanialgahguin tuld tseejindee tewreh zuulun bambaruush ugdug ni hereglehed ewteihen baidag gene. Getel uuniig sanaachilsan emchiin gol zorilgo ni tedgeeriig hairlaj surgah yawdal baisan genee. Ugaasaa hairlaj suraagui hunii zurhend asuudal uusdeg yum shigee.
Deed bolovsrol, deed mergejiin talaar sonirholtoi bichsend ih bayarlalaa.

Ta buhendee saihan naadamlahyg yerooe.

Arsun комментирует...

/Deer buruu bichchihjee/.
Saihan naadaarai.

xvv комментирует...

Uu songuuli ni shudarga l yavchuul bolovsroltoi bolovsrolgui bugd l songood olonhiin sanalaar shiidchyee. Gol ni l shudarga, maapaangui l baimaar baina :(

Arsun комментирует...

Хүү:
Харин тийн, шударга л бол болнодоо, дундуур нь хэн нэг дондогмаа санал өөрчлөөд байвал ямар юмных нь сонгууль байхав.
Дээрх санаа их сонин байгаа биз.