среда, 12 декабря 2007 г.

Энэ өдөр - өнө өдөр - өнөөдөр, Өртөө - юрта

Гэр, уртын дуу, хөөмий, морин хуур, айраг, борц, ааруул... Хүн төрөлхтний хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр ихээ. Өртөө бол мэдээлэл дамжуулах хурдыг тухайн үед байгаагүйгээр нэмэгдүүлсэн гайхамшигтай. Энэ технологийг нэвтрүүлэх Өгөөдэй хааны зарлигт өртөө гэдэг үг байхгүй замчин, улаачин, суурин зам тавих гэдэг үг хэрэглэжээ. /Энэ тухай Ш.Чоймаа багш бичсэн/. Эндээс харахад компьютер хэмээх үг манайд нэвтэрсэн шиг өртөө гэдэг үг шинээр үүссэн байх. Суурин зам байгуулахад гэрийг олноор ашигласан бөгөөд түүнийг огт үзэж хараагүй, зарим авиа дутуу өрнөдөд юрта гэж нэрлэсэн байхаа, өртөө - юрта. Шинэ үг үүсч, монголчууд өртөө гэж шуудан дамжуулах суурин замаа нэрлэн, гэр юрта yurta болж хувирсан байх. Өдтэй юу бичиг нь Өртөөгөөр дамжина гэдэг нь суурин замын гэрээр дамжсаар явна гэсэн үг болж таарч байна. Д.Гангаагийн нийтлэлийг уншаад үүнийг бичиж билээ.
Өнөөдөр Өгөөдэй хааны маань өөд болсон өдөр юм байна. Өдрийн сонины "өдрийн түүх"-ээс оруулав.
Энэ он сар өдөр нэлээд бодитой байж болзошгүй юм. Яагаад гэвэл тэр үе бол Их Монгол Улсын дотоод үйл хэрэг бараг дэлхий даяар хамааралтай болж байсан цаг. Ялангуяа Ойрхи Дорнод /манайхан гадныхныг дуурайгаад ингээд хэвшчихсэн юм. Арс/, одоогийн Орос, Зүүн Европын тэр цагийн улс орнуудын XIII зууны түүх тэр чигээрээ Монголтой холбон бичихээс аргагүй байв. Тэгэхээр энэ өдөр Монголын их хаан Ч.Өгөөдэй 1241 онд 55 насандаа бурхан болж их уй гашуу болсон байна. Их хаан өвчний учир бие барсантай холбогдуулан алс баруун зүгт байлдан дагуулалт хийж явсан цэргээ гэдрэг татах тушаал очсон. Өгөөдэй хааны том ах Зүчийн хүү Бат энэ үед Орос орныг бүрэн эзлээд Чех, Польш, Унгарын нутагт хэдийнэ цөмөрсөн үе байлаа. Хархорумд хаан нас барснаар ийнхүү Европ тив Монголын морин цэргийн довтолгооноос үүрд аврагдлаа. Өгөөдэй хаан арван хэдхэн настайгаасаа эцэг Чингэс хааныг даган улс төр, цэрэг дайны бүхий л эрдмийг эзэмшсэн төгс төгөлдөр суут их хаан маань юм. Түүний хаанчлалын үед Талын монголчууд амар жимрийг эдэлж, их өртөө байгуулагдан, дэлхийг хэрсэн сүлжээгээр бүх мэдээллийг авч чаддаг байсан тухай тэмдэглэгджээ. Эзэнт гүрний ивээлд багтсан ард түмэн Торгоны их замаар хаа дуртай зүгтээ аюулгүй зорчин худалдаа наймаа өргөжив.
Өгөөдэй хааны дараа Их хурaлдай хуралдаж шударга санал хураалт явагдаж Гүеүгийг Монголын хаанд өргөмжилжээ.
"Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм" гэж аугаа Цэцэрон хэлснийг Баабар өнөөдрийн нийтлэлдээ дурджээ.

11 комментариев:

tumee 33 комментирует...

Үүх түүх ээ гэж...

ganga комментирует...

Гэр гэж нэг удаа дуугарсан, өртөө гэж зүүдлээд байсныг мэдчихсэн юм болов уу даа. Парапсихолог хүн хэцүү гэдэг үнэн болоод явчихлаа.

бж комментирует...

Үүх түүхтэй холбоотой их чухал өдөр байх нь, өнөөдөр.
Хүүе, Ч.Өгөөдэй гээд биччихсэн чинь нэг л биш харагдаад байна.

Анонимный комментирует...

Гоё юм бичсэн байна. Гэхдээ яг аль нь таны хэлсэн үг, аль нь ишлэл болохыг заримдаа ялгахаа байчихиймаа. Таныг дуурайгаад түүхийн юм жоохон бичдиймуу. Үзсэн дуулсанаасаа санаж байгаад. Би түүх судлах их сонирхолтой.

ZAYA комментирует...

Өгөөдэй хаан сүрхий байсан юм гэнэ лээ. Хархорум хот, өртөө, "Монголын нууц товчоо" зэрэг нь бүгд Өгөөдэй хааны үед бичигдсэн, үүссэн, байгуулсан. Харин Их хаан бор дарсанд баахан дуртай байсан юм гэнэ лээ. Бас их ухаантай, нэг их ширүүн хүн байгаагүй юм гэсэн шүү.
Өгөөдэйн хааны хүү Гүегийг хаан төрд суулгасан нь төрийн хүчийг их царамдуулсан гэдэг шүү дээ. Бас Гүег биэ муутай байсан гэдэг. 2 жил хаан ширээнд суугаад тэнгэрт хальсан.
Түүх уншихаар, заримдаа харамсдаг юм шүү. Юундаа ч, ганц удаа өөрөө өөрсдөө бууж өгөхгүй үхэлдэн тэмцэлдэнэ вэ? гэж боддог шүү. Зарим нь гадаад бодолгоо бариад харийн нутагт байхад зарим нь Өгөөдэй хаан шиг хот суурин бариад, улс орноо өөд нь татаж байсан бол гэж боддог шүү. Монгол хүүхнүүд бас их улс төрч ш дээ. Хааны хатан бол хаанд маш их нөлөөтэй. Гүегийн ээж, Журкуна хатанд хатан хүний эрдэм жаахан бага байсан байх гэж санадаг.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Өө тийм өдөр юм бий. Өгөөдэйн тухай бичвэл их юм бий. За тэр яах вэ нэг онигоо байна.
Нэгэн хэвлэлийн газарт...
Бичээчээ эрхлэгч нь загнаж байна. Чи овог нэгтэй хүнийг овог нэртэй нь бичиж бай, дандаа овогггүй бичнээ гээд л..
Бичээч нь за л гэж ...
Тэгээд нэг Чингис хааны тухай материал бичих болсон чинь овоггүй биччих гээд болсонгүй. Тэгээд Е.Чингис гээд биччихэж. Эрхлэгч нь харж харж, жаахан бодож сууснаа
- Е.Чингис, Е.Чингис, Е.Чингис гэсэн гэжуугаа. би бас заримийг нь мартачихажээ.
Ч.Өгөөдэй гэж ч бас болох нь байна шүү хэ хэ

Дээрх бичлэгт нэг жаахан буруутай зүйл байгаа нь Гүюгийг шударга сонголтоор сонгосон гэдэг нь их эргэлзээтэй. Талынхаа хүмүүсийг цуглуулаад, талархаагүйг нь хор өгөхийг нь өгч, хөөхийг нь хөөж алахыг нь алсаны дараа болсон Хуралдай л даа. Өгөөдэйг нас барсанаас хойш 4 жилийн дараа Гүюг хаан ор суусан юм. Уг нь Хөх нуурын Годанд боломж байсан байх. Бас Ширэмүнд...

byambaa комментирует...

tuuh ch bas hetsuu, unshaad l bdg. oi toond uldeh ni bas hovor. bur bichij avch yavj bdg yum yarishig zugeer.

iimerhuu uuh tuuht udruu ug ni sain medej bval tee.

tuuht uduruudiig jagsaalt bichij gargahiig husey. teriig ni byambaa huulj avnaa.

Arsun комментирует...

Тvмээ: Vvх тvvхээ сайн мэдэж байхгvй бол хvн зохиож өгдөг гэнэ дээ.

Гангаа: Хааха. Өртөөний талаар нэг сайхан нийтлэл гарах нь дээ, хүлээж байя. Өртөө чинь тэр vедээ л интернэт байсан даа.

Ганаа: Ч.Өгөөдэй гэхvv Т.Өгөөдэй гэхvv. Нээрэн сонин харагдаж байна шvv.

Артаг: Би бас ялгахаа байчихсиймаа, алийг нь ташуулдаг билээ. Манай Арт Арт ямар сайн зураач вэ, Зvvдчингээс дутах юм алга. Тvvх сонирхолтой шvv, унших дуртай. Би баахан сагсуу хvн тул гайхуулах гэж уншдийм шvvдээ хэхэ.

Заяа: Монголчуудын мандан бадарсан нь Чингэс хааны ухаалаг бодлоготой холбоотой. Ёстой гайхалтай хvн шvv дээ, психотроникийн талаасаа. Энэ Зvvдний тэмдэглэлийг тэр нөгөө дээр танилцуулдаг нөхөр хөтөлдөг юм шvv дээ, Сорхугтани Бэхи хатныг бичдэг. Бичлэгийнх нь өнгө аяс, мэдрэмжээр нь чи бараг таньсан байхаа даа. Өртөө-юрта гэдэгтэй санал нэг байна уу.
- Өгөөдэй хаантан жаахан урт наслаатахгvй гэж эрхгvй бодогддог юмаа. Гайхамшгийг бvтээх байсан. Цагаадай ноёны Цанхилан /Цанхулан/ хатны тухай мэдээ хэрэгтэй байна, туслаач анд нараа.

Зvvдчин: Е.Чингэс, Е.Чингэс баахан хөхөрөв. Овоглосоор байгаад овгийг нь мартсан байна шvv. /Нээрэн овгийг зөв хэрэглэхсэн/.
Гvюг хаан тэгвэл жаахан базаахгvй юм хийжээ дээ. Гvюг хаан ор суугаагүй бол... Тvvхийн хvрдийг буцаагаад эргүүлэлтэй нь биш.

Бямбаа дvv манайхаар нэг сайн хэсвээ дээ. Баяртай байнаа, Уран бүсгүй минь. Өдрийн сонины энэ нэг жижигхээн буланг сонирхож хардаг юм. Сонирхолтой юм гарвал оруулж байнаа. Гэрийн минь зургийг хүнд үзүүлээрэй. Vнэ нь Улаанбаатарынхаар 450 мян төг юм.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Зүүдчингийн онигоо элэг аваад хаячихлаа. Хүн шоолох ч яахав би ч гэсэн түүхдээ маруухан гэвэл. Харин тэр өртөө юрта гэсэн гаргалгаа их сонин санагдав. Тийм ч байж болохоор

gegeen комментирует...

gokshoon, www.gegeen.com link-g nemuulj boloh u. haaya orood irj bgaarai. postuudiig chini bainga orj unshdag shuu, amjilt husye! cheers

ZAYA комментирует...

Зүүдний тэмдэглэл НЧ 2-г танил юм болов уу даа гэж таасан ш дээ. Тэгвэл нэг хүн байхнээ. Манайд хаяа ирсэн байдаг юм. /өөрийгөө тоов хэхэ/
Зүүдчний хэлсэн шиг Гүегээс эхлээд төр самуурсан юм шиг байгаан. Гүегийн ээж хатан Гүеийг хаан болгох гэж улайрсан гэж л ойлгочихоод байгаа. Миний бодол голдуу уранзохиолын хэлбэрээр бичсэн түүхийн зохиолоос эхлэлтэй болохоор яг эх сурвалжид юу бичсэн байдгийг мэдэхгүй дутуу тал бий.
Иймэрхүү мэдээлэл олвол өгч байгаарай.
Цагаадайн Цанхулан хатан. Цагаадайг сагсуу ч юм уу ааш аяг нь эзэн төрийн тэргүүн гэдэг хэмжээнд хүрээгүй болохоор Цанхулан хатан түшиг тулгуур болж байсан байхаа. Сохирхолтой сэдвээр хэн нэгэн бичихийг нь хүлээж л байя.