вторник, 4 декабря 2007 г.

Ус чандмань эрдэнэ

Ус үнэхээр гайхамшигтай. Бямбаагийн "Ус чандмань эрдэнэ" нэртэй бичлэгийг уншаад Б.Галааридын усны тухай нийтлэлийг "Зууны мэдээ сонин"-ны 2007.08.08-ны дугаараас ашиглан коммент болгон бичсэнээ энд оруулъя. Масарү Эмото усыг судалдаг юм байна. 1956 онд үй олноор устгах бактерлогийн хүчирхэг зэвсэг бүтээх нууц лабораторид ажиллаж байсан эрдэмтэд хуралдааны явцад хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ. Тэд цэвэр уснаас өөр зүйл уугаагүй гэсэн нь мөрдөх ажиллагааг мухардалд оруулжээ. Жирийн уснаас хордсон гэж тайландаа бичсэн ч би түүнтэй санал нийлдэггүй. Тэдний ярианы хортой мэдээллийг ус хүлээн авч дамжуулсан гэж Масарү Эмото үзжээ.

Ангаахайг /блогчин/ нэгэн шашны том үйл ажиллагаанд ороход ус огт оруулахгүй байв. Тэрээр "учрыг асуутал энд ирсэн хүмүүсээс гарсан муу энерги усанд шингэдэг гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм" гэж тэмдэглэжээ. Эдгээрийг харьцуулан үзвэл үнэхээр бактерлогийн аймшигт зэвсэг хийхээр санаархагчдын бодол санаа усаар дамжсан байна гэж надад ч бас бодогдоно. Үг усанд хэрхэн нөлөөлөх бол. Ус-үг мэдэхгүй, утгыг нь ч ойлгохгүй гэж бодож байна уу?
Масарү Эмото туршилт хийхдээ 3 ижил шилэн саванд будаа хийгээд усаар дүүргэжээ. Өдөр бүр нэг дэх аяганд баярлалаа, би чамд хайртай, нөгөөд нь чи тэнэг, 3 дахид нь юу ч хэлэлгүй орхижээ. Хэсэг хугацааны дараа үзвэл 1-р нь их сайхан өнгөтэй болж, 2-р нь өмхийрч, 3-р нь харлан мууджээ. Энэ тухай "Вода" гэж кинонд бий.

Мусарү Эмото бас нэгэн сонин туршилт хийсэн байна. Эдгээр үгсийг бичсэн саванд ус хийж байгаад талсын зургийг нь авахад дараах дүрс гарчээ.
Хайр
Баярлалаа
Ална даа
Ангаахайн блогоос /холбоос бий/ зураг, тайлбарыг авч ашиглав. Хөгжим сонссон "ус" аялгуунаасаа хамаараад янз бүрийн дүрстэй гарсан байна. Хүний 90 хувийг ус эзэлдэг тул хүнийг бараг ус гэж үзэж болмоор мэт. Хэдийгээр үнэн үгтэй боловч гунигтай аялгуу бүхий дуу дуулах нь дэмий байхаа, Владимир Высоцкий, Виктор Цой нарын гунигт хувь заяа нэгийг өгүүлнэ.

29 комментариев:

БумЭрдэнэ комментирует...

Тэгэхээр тэр усанд үг хэлж байх үедээ яг тэр үгээ дагасан инергийг өөрөөсөө гаргаж хэлнэ гэсэн үгүү. Тэгж байж л уг усруу муу сайн энерги ялгарна биз дээ? Маш сонин юм

нэмлэТ комментирует...

Сонирхолтой л юм. 100% үгүйсгэж чадахгүй ч бас бус но-той дүгнэлт бас байх шиг л санагдах юм. Сайн мэдэхгүй юм даа. Түүнээс гадна хүний тархины 90 өөд хувь нь уснаас бүрддэг, харин хүний биеийн 60 хувь нь ус гэж сонсож байсан юм байна. Маш өөр өнцөгөөс харж тайлбар хийсэнд баярлалаа. Бодууштай санагдлаа.

ganga комментирует...

Сонин л юм. Муу муухай юм үргэлж бодоод, гуниад байхаар ядраад байдаг шиг. Сүүлийн үед дандаа хүнд сэдвийн хар бараан бичлэг бичээд байгаа, маргаашнаас пянзаа сольёо, эрүүл мэндээ бодноо.

teneghen комментирует...

mash sonin sanagdlaa..yneheer dandaa muug bodoj tungaaj bicheed bgaa Baabar guaig neleed heden jiliin daraa sonin deer garsan zurgiig ni harsan chini tun tsarai aldsan bsan shyy..busdiin muug bodoj tungaaj gargah hyrtleee l har energiig duudaj avchirdag bh ni dee gej..ih sonin bailaa..

Usanmahbodi комментирует...

Delhii deer amidral usan deer togtson geed yur n bugd huleen zuvshuurchihson. Tegeed hamgiin eruul mended sain undaag bas us geed. Ingheer ustai holbootoi sudalgaa neelt uenedee sain hiigdeegui baihaa. Amid us ene ter geed jijig yum hiigeed manai neg erdemten hel amand orson baisan.

peakfinder комментирует...

Sonin yumaa. Magadgui iim bolohoor ug yamar ch zevsegnees iluu huchtei gedeg ch yum biluu. Nogoo l barin tavin notolgoo ugui bolohoor yag tiim gej huleej avah bas hecuu l yum.

A.Амарсайхан комментирует...

Миний хайртай киноны баатар Дэрсү Узала: "Вода это люди. Ветер тоже люди. Если вода сердиться худо будет" гэж хэлдэг шүү дээ. Дорно дахины гүн ухаанд ус, уул бүгдийг амьд хүн мэтээр үздэг нь цаанаа үнэхээр нэгийг хэлдэг.

ZAYA комментирует...

Бас л нэг сонинг дуулгалаа.
Бактерлогийн зэвсэг ярьж байгаа хүмүүс үхээгүй нь яамай даа.

meesh комментирует...

Энэ тухай баримтат кино үзэж байсан юм байна.Итгэл-Хайр гэсэн үгэн дээр хамгийн төгс хэлбэрт талст үүссэн гээд л үзүүлж байсан.

Жаагий комментирует...

Ус гэснээс молекул бүтцийнхээ хувьд хамгийн зөв бүтэцтэй, хэлбэрээ алдаагүй ус бол байгальд орших булгийн ус юм гэсэн. Хэдий чинээ их хэмжээгээр булгийн ус ууна төдий чинээгээр бие организмд хөгшрөлт явагдах нь удааширч харин ч эсрэгээрээ залуужиж байдаг гэж уншиж байсан. Бидний уугаад байгаа крантны ус дамжуулах хоолойны ханыг мөргөж барин "нүдүүлсээр" их урт зам туулж ирэхдээ усанд байх ёстой тэрхүү бүтцээ алдаад "үхсэн" ус болчдог аж. Тэхээр бүтэц нь бүрэн алдагдаагүй ус уухыг хүсвэл усаа хөлдөөж "үхсэн" бүтцийг нь бага ч атугай сэргээгээрэй.

Ангаахай комментирует...

бичлэг нэмэх завгүй л байна даа. удахгүй хэвийн байдалдаа орох байхаа. бичих сайхан сайхан санаанууд зөндөө л байна. нээрээ ус гэснээс та цэвэр ус худалдаж авч уухдаа бичгийг нь уншдаг уу? pepsi, coca cola гэж юу гэсэн үг бол?

Арсун комментирует...

Бум-Эрдэнэ: Зарим уран зураг, шvлэг их хvчтэй нөлөөлдөг гэнэлээ. Дашбалбар гуайн нэг шvлэг байдаг шиг санаж байна, Муухай vгийг битгий хэлээч, цэцэг гундаж, уулын цармын гөрөөс улдана гэсэн утгатай. Гайхамшигтай хvн байсан шvv. Угаасаа ус мэдрэмтгий, сайн муу юм их шингээдэг юм шиг. Орос багш нар усанд мэдээлэл хадгалуулж болдог, алс нь ашиглах байх гэж ярьдаг байж билээ. Гэхдээ энэ нь электроникийн тvвшинд, бvдvvлэг гэсэн vг.

НэмлэТ: Би их саваагvй хүн шvv дээ, хэлгvй л болохоос, хэл сурнааа. Хvнийг бараг ус гээд байхдаа яахав дээ. /Сvvлд бодсон чинь/.

Гангаа: Яг зөв. Блогоор минь цаг гарган зочилж байгаад талархдаг шvv.

Тэнэгхэн минь: Гайхаж байгаа бол тэнэг биш гэсэн vгээ. Сонин юм ажигласан байна шvv.

Усанмахбоди: Шагж гуайн тэр амьд ус энэ тэр бол өөрөө хийсэн мэт болгосноороо жаахан буруудсан байх. Тvvнээс батлагдсан эд шvv дээ. Зочлон ирж ком-т бичсэнд баярлалаа.

Peaky: Тиймээ vг бараг хутга гэсэн vг. Тvvгээр алж болно бас анагааж болдог гэх. Дандаа гиншсэн, ёолж ёхолсон хvнээс зугатмаар байдаг, эргэн тойрондоо олиггvй долгион цацруулах генератор шиг л санагдана. Vг бол долгион, долгионыг ямар нэг төхөөрөмжөөр vvсгэж болно. Тусгай албад аймшигтай vр дүнд хvрсэн шvv дээ. ЗХУ задарсаны дараа оросууд энэ талын судалгаа, хийсэн юм хүмээ алдчихаад, түүнийг ашиглахын эсрэг хууль баталсан. Психотроникийн зэвсгийн талаар миний 07.О8.О7-ны бичлэгт цухас дурдсан. Материал цуглуулж байна.
ШУ-ны яг таг нотолгоо шаардаад дэмий ч юм шиг. Юмс үзэгдлийн 95 хувийг тайлбарлаж чадахгvй байгааг сонссон.

Амарсайхан: Дэрсу Узала үнэхээр гайхамшигтай. Бартай ярьдаг шvv дээ. Би залуудаа, хорин настай хонгор зүстэй байхдаа Лэкэ өвөөтэй ойр байсан. Хэрээ гуаглахыг сонсоод "аа энэ жил цагаан сар болохгүй нь" гээд хэдэн жил суусан гэдэг. Маршал Чойбалсан нас бараад цагаан сар болоогүйм гэнэлээ.

Заяа: Харин тиймээ, Ажиллагаа тасалдсан нь яамай даа.

Meesh: Бас Гитлер гитлер гэж байгаад vзсэн чинь талст эвдэрч базаахгvй болсон гэсэн. Уртын дуу сонсговол гайхалтай сайхан талст vvснэ дээ.

Жаагий: Тэгвэл крантны ус бvр эцэж цуцаад ирдэг юм байна л даа. "Талая вода" гэх цас мөсний ус эмчилгээний чанартай гэдэг учиртай юм байна. Усаа сэргээж хэрэглэнээ. Хvйтэн булгийн усаар хээрийн цай чанаж уух ч мөн сайхан шvv.

Ангаахай: Тэр санаануудаа хурдан хурдан гаргаарай, бусадтай хуваалцаарай. Рepsi, coca cola гэж юу гэсэн vг болоо бодож vзээгvй юм байна шvv.

Анонимный комментирует...

Гоё бичлэг байна. Туршиж үзмээр санагдчлаа.Ус үнэхээр жирийн биш санагддиймаа.

артаньян комментирует...

дээрх аноним би шүү

tumee 33 комментирует...

За их л гүн ухааны сэдэв байна. Сонирхолтой л юм^^

Анонимный комментирует...

hair talarhal gedeg ugiig usand helj bai gsn bailee, ene nomiig gaduur zaraagui gej sonsson,tiimyy?

nana

Ганаа_бж комментирует...

Их сонирхолтой юмаа.
Гэснээс тэр усанмахбодь-ийн хэлсэн эрдэмтний тухай. Тэднийх үйлдвэр комбинатад гэр нь байдаг байсан билүү. Гэртээ "амьд ус" бэлдээд хүмүүс очиж авдаг байсан шиг санагдаж байна. Манай ээж хүнээс тэр усыг нь сайн гэж дуулаад гээд бид хоёр хамт очиж байсан юм. Нэг том баллоноор ус аваад гэртээ аваачиж уусын ш дээ, нээрээ. Бие эрүүлжүүлдэг ид шидтэй ус гээд, бас тэр нь хөөрхөн үнэтэй. Харин дараа нь хэл аманд ороод больсон сураг дуулдсан. Яаж цэнэгжүүлдэг байсын бол? Тус болсон эсэхийг мэдэхгүй ч лав л муу юм болоогүй.

Явж явж сэтгэл дагана гэдэг ухагдахуун л яваад байнаа даа. Сайхан зүйл бодвол сайн сайхан энерги, муу муухай зүйлийг дагаад муу энерги хуримтлагддаг гэсэн үг гэж ойлголоо, зөв үү?

Зүүдний тэмдэглэл комментирует...

Гол нь усанд биш тэр үгэнд байгаа байх аа. Шороо ч мөн адил. Үндсэн таван махбодид аль алинд нь ийм энерги хүлээн авах, хадгалах, дамжуулах чанар бий байх. Харин тэр энерги нь бидний минут тутамд ямар ч анзааргагүй гаргаж байдаг үгээс ундарч байдаг нь тун гайхалтай хийгээд бас аймшигтай.
Үгний нөлөөллөө гэж... Үгээр юуг ч бүтээж, бас нурааж болно гэдэг. Буддын лам нарын тарни бол энергийг дээд түвшинд үгийн хэлбэрт оруулсан нь гэдэг.
Хараал хийдэг хүмүүсийг дээрх таван махь бодийн алийг нь ашигладгаар нь ялгадаг юм гэнэ лээ. Ус ашиглаж хараал хийдэг хүн байхад шороо ашигладаг нь байна. Тэгвэл хариулгыг нь бас тухайн махбодийн аранга болдог махбодиор нь хийдэг гэсэн. Үүний тулд аль махбодиор дамжсан хараал болохыг нь эхлээд тогтоох болдог. Чадахгүй хүн хариулга хийвэл өөртөө дууддаг гэх мэтээр хөгшчүүлийн яриа нь бас ортой байх аа.
Сүүлийн 20 орчим жилийн манай нийгмийн энэ харанхуйлал, бурангуй байдал маань бас бидний амны билгээс их болсон байх аа.
Улс төрийн түвшинд байнгын үгүйсгэл, бие биесээ үгүйсгэсэн. гутаасан, доромжилсон, хардсан сэрдсэн.
эгэл амьдралын түвшинд байнгын гутрал, хомсдол,
Манай шар сонинууд нийгмээ харанхуйлахад их үүрэг гүйцэтгэсэн. бас манай улс төрчид. Дээр нэр дурдагдсан Баабар ах маань ч бас нийгмийг талцуулах, тархи угаах тал дээр гарамгай үүрэг гүйцэтгэсэн. балмад хүнд мэс бариулбал аюултай гэж өөрөө бичиж байсан, Язгуурын муу хүнд авьяас чадал, чадвар, мэдлэг байх нь бас яг адилхан аюултай аж. Нийгэмдээ их хорт үр дагавар авчрах юм.
Ер нь хүн сүүдрээсээ зугтаж чаддаггүйн адил ямар ч үйл явдалд, ямар ч хүнд сайн муу тал бий. Харин бид тэр бүхний сайн сйахан талыг нь харж, хэлж, тэтгэж, дэмжиж л баймаар санагддаг. Хүнтэй ч гэсэн найзалж нөхөрлөхдөө сайн сйахан талыг нь түшиж нөхөрлөж, бие биесээ дэмжиж явбал. муу талыг нь харчихаад л чи муу энэ тэр гээд голж гоочлоод эхэлбэл хэзээ ч найз нөхөдтэй болохгүй байх. Амны билгээс ашдын билэг гэдэг нээрээ мундаг ухаан байж дээ.
Энэ АНУ-д нэг юм их анзаарагддаг. Хүмүүс тун найрсаг. Хэн нэгнээс зам асуухад хэдэн майл газар дагуулж ирээд заагаад өгөх хүн надтай хэд хэд таарч байсан. Харц тулгараад өнгөрсөндөө ёс мэт мэндэлнэ. Дэлгүүрт ороод гарахад "Таньд сайхан өдрийн/үдшийг хүсье" гэсэн ерөөлөөр заавал үдүүлнэ. Зарим нь тэгэж хэлчихээд цаашаа хараад ярвайдаг л байх. Гэхдээ л НЭГЭНТ ХЭЛЭГДСЭН ҮГ АМЬДАРДАГ. Бид ч бас ингэж нэг нэгэндээ дандаа сайн сйахныг хүсдэг, ерөөдөг болохсон. Уг нь хөдөөд бол тийм байсан л санагдах юм. Гэрийнх гаднаас мордоход аян замдаа сайн яваарай, ирэхэд сайн явж ирэв үү, сайхан өвөлжиж байна уу, Та сайн байна уу гэх мэт, бидний уламжлалт харилцааны соёлд энэ их том суурь бий. Одоо харин бид ихэвчлэн "Юу байна?" гэж мэндэлдэг болсон шиг. за юу юу, бурчихав аа.

Арсун комментирует...

Арт: Их энгийн эд байгаа биз, би ч бас өөрийн гараар туршина гэж бодож байгаа.

Тvмээ: Тийм гэж vv, бидний анзаардаггvй, рашаан гээд хvртдэг эд сонирхоод vзвэл гоё талст vvсгэж мэднэ.

Нана: Хvvхэд халуурч бvлээрвэл хагас стакантай усыг алган дээрээ тавиад нөгөө гарынхаа алгаар нар зөв эргvvлэхдээ хvvхдээ хайрлан төвлөрч, тvvнээ уулга гэсэн зөвлөгөөг би туршиж vзсэн шvv. Дажгvй. Яг нөгөө лааны тос, тугалга цутгадаг шиг.
- Энэ тухай ном орчуулагдсан эсэхийг мэдэхгvй байна.

Ганаа: Тэр ус цэнэгжvvлэх багаж хийх их амархан шvv дээ. Ердөө ганцхан ширхэг диод ордог юм.
- Тиймээ, би бас тэгж бодож байна. Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэдэг шиг зөв, сайн сайн сэтгэлтэй байвал орчны тавилга хүртэл тайван жаргалтай байна, өөрийг чинь хараад баярланадаа. /хихихи бичиж байсан чинь нэг дуу санаанд ордог гэнээ/. Тааруухан юмыг хөгшчvvд ярьдаг даа, зэвхий даагаад гэж.
Саяхан 5000 жилийн настай арслангийн баримал 57.1 сая доллараар зарагджээ. Тэр гайхамшигтай увдистай гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид ярьжээ. Тэгэхээр зөвхөн ус ч биш бусад материал ч энерги шингээдэг, дамжуулдаг байх гэсэн зvvдчинтэй санал нэг байна.

Зүүдний тэмдэглэл: "Гол нь усанд биш тэр vгэнд байгаа байх аа" санал нэгтэй байна, гэхдээ огт vг хэлэгдээгүй байхад сахарын талстууд мэдээлэл агуулсан байна гэж үзэж болохуйц жишээ бий.
- Сvvлийн 20 жилд эрх чөлөөгөө харин ч нэг эдэлж байгаа даа. Энэ нь бас аюултай юм. Язгуурын муу улс эрхээ эдлээд хараагаад зvхээд эхлэхээр хэцvv юм болно. Маасс бол vнэндээ сайн хүн сайн илтгэгчдийг ялгадаггvй юм шигээ.
- Хэнд ч муу тал бий, тvvнээ өрөө эсвэл сайн нуух, эсвэл сайн илчилмээр юм шиг. Бусдаас сайн сайхныг нь эхэлж хармаар юм шиг.
- Хөдөөгийнхөн бас их сайхан шvvдээ. Найрсаг.
- Мари Кейгийн байгууллага дээр нэг нөхөр угтвар өрөөнд нь суугаад байж. Тэрээр танайхны хоорондоо, хvмvvстэй харилцаж байгаа нь сайхан юм гэсэн гэдэг.
- Манай нутагт хуугиа Жамбал гэж нэг сайхан хүн амьдарч байсан гэдэг. Жаахан тарчигдуу боловч сэтгэл сайтай, амны билэгтэй. Тэрээр ярьсан нь: "Манайх ихээ том гэртэй байлаа. Арьс элдээд сууж байтал авгай тэндээс ам нь хөдлөөд байхгүй юу, Юуу вээ гэтэл цайгаа ууу гэж байлаа". Нутгийнхан, тvvний амны билэг байх, хүүхдүүд нь их сайн сайхан явна гэлцэнэ. Би зочны өрөөгөө галын өрөөтэй нийлvvлээд томсгосоныг эгч маань хөдөөнөөс ирж үзээд сайхан болжээ гэхэд нь тэндээс толгойгоо гэлжийлгэн Юуу гэнээ гээд бөөн хөхрөлдөөн болж билээ. Биднийг төрөөгvй vеийн, аав ээжийн ярианаас мэдэх Жамбал гуайг дурссан хэрэг. Харин аав минь хүний vг хорон, Жамбал гуайд хоч нэр нь зохиогvй гэдэгсэн.
- Владимир Мегрегийн "Анастасия" дээр гардаг даа. Угаасаа гэгээн байсан Анастасия үл таних хvvхнvvдийг даган "Владимираа би чамд хайртай" гээд хашгирч лдээ. Дараа нь vнэхээр хайртай болоод хvvтэй болдог тухай гардаг. Ялангуяа төвлөрч чаддаг хvний vг бол амархан биелэх юм шиг байгаан.
- Монголчуудын угтаж мэндлэх, үдэж ерөөх нь арай л өөр шvv.
Монгол хvн билгээрээ
Хятад хvн бэнчингээрээ гэдэг.

Арсун комментирует...

Пучко-гийн "Многомерная медицина" номыг уншиж байгаад нэг ийм тохиолдлыг олсон юм байна шvv. Нэг хvvхэд хэвийн төрөөд, өсөлт нь 8 сартайдаа таг зогсчихжээ /8 гэсэн байхаа/. Vеийнхэн нь хэвийн өсөж байж. Гол шалтгаан нь төрөлтийг удирдаж байсан эх баригч орос бvсгvй хvvхэд төрсөн агшинд хэн нэгэнд "боль" гэдэг vгийг их эмоцитой хэлсэнээс болсон гэж vзээд засал хийсний дараа өсөлт хэвийн болж vеийнхнээ гvйцээд ирсэн гэдэг.
Vгээ цэнэж баймаар.

Barimalch комментирует...

Usand buu ug gar tengert gazart buu gej manai ahmaduud surgadag teheer aihtar nariin uchirtai l bolj baih shig.

Idea комментирует...

Надад Ига нэг арга зааж өгч байсын. Чухал ажил хөөцөлдөх өдрийнхөө өмнөх орой аяганд ус хийж цонхны тавцан дээр тавьж хонуулна. Өглөө нь усаа гурав тасалж уухдаа, бүтээсэй гэж хүсч байгаа юмаа шивнэдэг. Усанд шингэсэн нарны инергид хүслээ шивнэснээр ажил амархан бүтдэг гэж.
Нээрээ биелээд байх шиг санагдсан. Та хэд ч гэсэн туршаад үзээрэй, ортой юм шиг ээ.
Бас дээр үед хүнийг эрүүдэн шүүхдээ толгой дээр нь цорго байрлуулж дусал дуслаар ус дусааж байсан гэдэг. Усны дусал хөнгөхөн ч гэсэн хүнд том цохилт болж, гэмт хэрэгтэнг өөрийн эрхгүй бүх үнэнээ ярихад хүргэдэг байсан гэсэн шүү. Устай холбоотой жирийнээс эхлээд ер бусын түүх олон байдаг юм билээ. Сонирхолтой сэдэв хөндсөн байна шүү.

Жич: Нээрээ шинжилгээний хариу юу болсон бэ? Сөрөг биз дээ. Эерэг бол осолтой байдгийн гэсэн хэхэ.
Бас миний блогны нэр “Өргөн чөлөө”, нэр маань Idea шүү дээ. Гэтэл чиний уншдаг линкүүд дотор “Бөн бөн” гэсэн явахын. Бренд бичлэгээр маань нэрлэсэн юмуу. Үүнээс илүү бичлэг гарвал яахуу гсн ккк.

Арсун комментирует...
Этот комментарий был удален автором.
Арсун комментирует...

Барималч: Тиймээ, усанд ам гардагvй гэдэг. Уншиж уншиж арайхийн ойлгомор аядтал аль хэдийн мэддэг байсан зvйл их бий.
Ахмадын сургаал алтаа гэж.

Idea: Би мөнгөн аяганд ус хийгээд цонхон дээр тавьж хонуулаад уудаг байсан. /Одоор цэнэглэх зөвлөгөөг дагаад/. Жирийн буцалсан уснаас илvv амттай учраас хvv маань булаацалдаад уучихдаг. /Учир нь манайх том жижиг мөнгөн аягатай/.
- Туршиж vзнээ.
- Тэр эрүүдэн шvvх аргыг бас туршиж vзнээ гсн /хихи/.
- Шинжилгээний хариу гараагvй байгаа. Ингэхэд сөрөг нь сайн юм уу, эерэг нь сайн юм уу.
-“Бөн бөн” надад их таалагдсиймаа. Vvнээс илvv гарсан бичлэг хийвэл жинхэнэ нэрийг чинь тавинаа гсн ккк.

nana комментирует...

ter nom orchuulagdaj, usnii talstuudiig ongotoor ni hevlesen, gaduur niited zaraagui, zovhon tsoon huviar niitiin bus zoriulaltaar hevlesen bainlee, bi negiig olj avsan, usand hair talarhalgejheljbh ni hamgiin sain ercmiig yretonts dahind ogno gsn bnlee, ooriin huvi nemree oruulnaa geel ene ugiig helj ehelsen. Tomortogoo guaigaas surval oldono bhaa.

Арсун комментирует...

Баярлалаа Нана. Энэ номыг олж авна аа. Зардал ихтэй болоод цөөн хэвлэсэн байх л даа.
-Нана тэгвэл хайраар гэрэлтэж байгаа юм байна даа.

nana комментирует...

hariult ni usand bii gesen nertei bsan sanagdjeennn

byambaa комментирует...

huue minii ner yavj bna. bayarlasan gej jigteihen.

usaa gej. uneheer chandmani erden shuu. harin mgliin maani huvid usnii noots bagatai gesen. mod tarij usnii nootsoo ihesgeyee. blogchidoo.

Арсун комментирует...

Мод тарина аа.