воскресенье, 23 декабря 2007 г.

Гайхамшигтай

Елена Петровна Блаватская - үнэхээр гайхамшигтай. Дэлхий даяар нэр алдар нь түгсэн, онцгой хүндлэлт эх оронч орос бүсгүйг эх оронд нь даанч үнэлсэнгүй, гутааж, харааж зүхэн баалж байлаа.
Елена Петровна Блаватская – энэ нэр доромжлон дайрсан, албадан “мартсан” олон жилийн дараа оросын хэвлэлд дахин цуурайтаж байна. Манайд “Тайная доктрина” /Нууц номлол/ хэвлэгдэхээр бэлтгэгдэж байгаа гэнэ. И.Дудинскийн эмхтгэсэн “100 пророчеств Елены Блаватской” номноос Та бүхэнтэй хуваалцъя.

Зохиогч түүнийг Нострадамус, Сен Жермен, Ванга нартай зэрэгцүүлэн үнэлжээ. Үнэхээр гайхамшигтай хүн байж. Махатма Ганди гэж хэнсэн билээ дээ, гэтэл тэрээр түүний үйлсийн өмнө мэхийн “Я бы более чем удовлетворен, если бы смог коснуться края одежды мадам Блаватской” хэмээн дуун алджээ.

Елена Петровна Блаватская юлийн тооллын 1831 оны 7 сарын 31 /энэ нь григорийн 1831.08.12/-нд Днеприйн Екатеринослав хотод төрж, 1891 онд өөд болжээ. Эцэг нь хурандаа Петр Алексеевич фон Ган, Эх нь Елена Андреевна Ган, уг овог нь Фадеева. Ээжийнх нь эмэг эх өөрийн мэдлэг чадвар, шинжлэх ухааны бүтээлээрээ алдартай, вангийн хатан Елена Павлавна Долгорукая юм байна. Бидний сайн мэдэх алдартай зохиолч, генерал Фадеевийн зээ охин тэрээр билиг оюуны чанадад хүрч хүмүүн төрөлхийтөнд гайхамшигт үнэнийг хэлсээр байжээ. Анд нар судлаад үзээрэй, Елена Петровна Блаватскаягийн тухай уншаад, гайхахаас цаашгүй би юу хэлэхсэн билээ. Оросуудыг сайн маажвал монгол байдаг гэж үгтэй, судламаар. Миний бодлоор дорныг гүнзгий судалсан өрнийн хүн бол хадагтай Блаватская. Америкт түүний бүтээлийн асар баялаг хадгалагдан буй гэнэ. Анхны бүтээл нь “Илчлэгдсэн Изида”, дараагийнх нь “Нууц номлол” тус бүр нь 1000 хуудас бүхий 3 боть. I боть сансрын үүслийн тухай, II боть хүн /бичил сансар/-ий тухай, III боть шашины түүхийн тухай өгүүлдэг гэнэ.
Өнчин өссөн Елена Петровна арван зургаан настайдаа ахимаг насны статский советник Блаватскийтэй /5 дугаар зэрэг түшмэл/ хуримлаж, хэдхэн долоо хоногийн дараа харилцан зөвшилцөж салаад эрэгтэй хүний цув нөмрөн нууцаар Оросоос гарчээ. Баруунд ихэвчлэн амьдарсан ч, зөвхөн Түвдэд долоон жил сууж ном үзжээ.
Блаватская шашин ба шинжлэх ухааны харанхуй бүдүүлэг байдал, ягшмал номлол /догматизм/-той арвандолоон жилийн турш эрэлхэгээр тэмцжээ. Тэрээр гүтгэлэг доромжлолын бай болж байв. Биеэр эдлэх зовлон зүдгүүр хангалттай байвч хамгийн хүнд нь хамтын үзэн ядалт /коллективная ненависть/, үл ойшоолт, үл ойлголт, гүтгэлгийг даван туулах сэтгэл оюуны нажид эдэлж байлаа.
Елена Петровна Блаватская цөмийг багтаасан, ер бусын үлэмж их мэдлэгтэн байв. Ийм мэдлэгийг ченнеленгийн замаар л хураах боломжтой байх.
Блаватскаягийн хувьд Бурхан байхгүй, тэр байгалийг шүтэх үзлийг /пантеизм/ баримтлагч. Орчлонд Бурханыг төлөөлөх хэн ч байхгүй, гэхдээ хүн бүр ухамсрын хөгжлийн төвшингөөрөө өөртөө бурханлаг эхлэл байгааг мэдэрдэг.
Бурхан – Нууцлаг, Үнэн. Хүн бол зөвхөн түүний ухаанд юу байна түүнийг ойлгож чадна, ийм учраас янз бүрийн бүс нутгуудад хамгийн сайн сайхан гэснээрээ бурхныг дүрсэлдэг гэж үзнэ. Шүтлэг бишрэлийн, орон зай, цаг хугацаан дахь бүх харьцангуй чанарыг мэддэг тул сүсэг бишрэлийн хувьд ялгаварлан гадуурхаж болохгүй, үнэнийг хэсэг хэсгээр нь гажуудсан байдлаар л гэхээс биш хэн ч бүрэн дүүрэн таньж мэдэхгүй гэж үздэг тул арьсны үзлийг ялангуяа оюуны арьсизмыг /духовный расизм/ эсэргүүцэгч байв.
Түүний сургаалийн үндсэн дээр Сансар гэсэн ойлголт гарч ирдэг. Сансар бүхлээрээ, эсвэл түүний нэг хэсэг шинээр төрж, амьдарч, үржиж, өтөлж, үхдэг яг амьд оршнол шиг. Эсрэг тэсрэгийн зохиролд тулгуурласан сансрын амьсгалын явцад тэрээр тэлж агшин байдаг.
Эртний сурвалжид Сансрын орших шалтгааныг “хамгийн агуу үзмэрч ч, тэнгэрт ойр оршиж байлаа ч мэдэхгүй" гэж дурдсан ажгуу. Энэ бол нууцаас нууц. Эхлэл төгсгөл нь хүний мэдрэхүйд баригдашгүй, гадна оршино.
Елена Петровна Блаватская Дарвины үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, тэр газарт буусан тэнгэрийн биетээс хүн төрөлхтөн үүссэн гэх эртний мэргэдийн номлолыг дагана. Эхлээд хязгаарлагдмал оюунтай аварга биетэн дэлхий дээр физик биеээрээ 18 сая жил хөгжсөн. 9 сая жилийн өмнө орчин үеийн хүнтэй төстэй төрхийг олсон. Нэг сая жилийн өмнөх бүрэн хөгжлийн үед евроази америкийн хооронд орших тив дээр “атлантын” гэгдэх соёл үүссэн. Атлантуудын техникийн хөгжил маш өндөр түвшинд хүрсэн. Энэ тив орчин үеийн атомын энерги шиг энергийг хэмжээ хязгааргүй хэрэглэснээс үүдсэн геологийн катастрофын уршгаар хуваагдсан. Үлдсэн сүүлчийн арлууд хожим Атлантын гэгдсэн далайн ёроолд живжээ. Энэ сүйрлийн тухай библийн Ной-ийн тухай домогт өгүүлдэг.
Байгалийн хуулиудын талаар Блаватская Дхарма, Карма гэсэн үндсэн хоёр хуулийн талаар дурддаг. Дхарма /ном, дүрэм, журам, ертөнцийн жам/-цөм бултаар зохицуулагдах түгээмэл хууль. Дхармаас зөрсөн ямарч үйлдэл зовлонд учирч, устгагдана. Зохирон буй бүхэн зовлонгоос ангижирна. Хүн хүсэл таалал, эрх чөлөөтэй учраас татгалзах боломжтой. Дахин төрөхүйн хүрд түүнд зөв ба бурууг үйлдэх эрх чөлөөг олгоно. Зөв ба буруу хоёр чиглэлийн ямарч үйлдэл Кармыг, өөрөөр хэлбэл учир шалтгаан-үр дагаварыг үүсгэнэ. Блаватская нүгэл зөвхөн наманчлалаар бус бас нигүүлсэнгүйн үйлээр цагаатгагддагт итгэж байв. Түүнийхээр бүх сүнс хувилан төрөх агаад гадаад төрх илрэл нь өөр өөр боловч хүйсгүй, арьстан, үндэстэн гэх юмгүй учир дотоод мөн чанар нь адил юм. Хүн хувилан төрөхдөө зөвхөн түүнд шаардлагатай туршлага хуримтлуулах үүднээс зөвхөн тэр л үндэстэн ястан, тэр л арьстан болж төрнө. Далай ламтан хятад болохгүй, хятадын нөлөөнөөс хол төрөхийг хүсч буй, бид ч хожим хойно хятад болоод төрөхгүйг тэнгэр, бурхан, бидний үйлийн үр мэдэх буй заа.
Цаг хугацаа улиран одоход бүгд өнгөрч байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээрээ үхэж үрэгдэн алга болдоггүй зөвхөн өөр хэлбэрт шилжиж, дахин төрнө. Манай ертөмцөд бүх юм хэмнэлтэй, чанадад ч бас тийм. Үхэх төрөх нь сансрын хүрднээс тонилох хүртлээ үргэлжилнэ. Елена Петровна Блаватская албан ёсны боловсрол үгүй ч Ведийг судалж Пуран, Упанишад, Ганжуур, Данжуурын олон ботийг үзсэн гэдэг нь бүтээлүүдээс харагдана gene. “Нууц номлол”-доо бичихдээ: түүнд эртний мэдлэгүүд ойлгомжтой байдаг тухай дурджээ. Жишээ нь: Гизийн агуу пирамидийн тухай бичихдээ Сфинксийн дор төмөр авдар байгаа тухай дурджээ. “Нууц номлол”-ыг бичиж байх үед шинжлэх ухаанд энэ нь тодорхойгүй байлаа. Дөнгөж 1984 онд археологчид Сфинксийн дор төмөр хорго байгааг олж, ямар учиртайг тайлж чадсангүй.
Хэрвээ ноён Ньютон байгалийг амьд гэж үздэг байсан гэвэл хэн нэг нь цочирдох биз. Блаватская “Ньютоны нандин хүсэл, үзэл санааг гуйвуулчихсан, түүний агуу математик мэдлэгээс ганцхан физик хальсыг тооцоонд авч үзсэн. Хэрвээ, хөөрхий Исаак ингэхийг нь мэдсэн бол сүсэгтэй, шударга үнэнч хүн мөний тул mөнөөх улигт алимаа чимээгүйхэн идчих байсандаа” гэж бичжээ. Тэрээр агуу их физикчдийн онолыг цаг хугацааны хувьд урьдчилан бичсэн нь батлагдсаар байгаагийн нэг жишээ нь хамгийн сүүлд Хавкины хар нүх гэрчилнэ.
Елена Петровна Блаватская “Индостаны ширэнгэ, агуйгаас” /Из пешер и дебрей Индостаны/ номдоо “Энэтхэгийн эртний философийг судлагч эрдэмтэд: эртний эрдэмтэд орчин үеийн мэргэжил нэгтнүүдээс хамаагүй түрүүлсэн гэдэгт итгэлтэй “ гэж бичжээ. Одоогийн эрдэмтэд балар эртний хүмүүс цахилгааны мөн чанарыг мэддэг байсныг үзээд гайхширна. Европын анагаах ухааны эцэг гэгдэх Хиппократын системийг эртний энэтхэгийн Чарак, Шуршут нар боловсруулжээ гэж тэмдэглэсэн. Мөн Энэтхэгийн Вишнугийн сүмд Суръя, Сидхента нарын тооцоог сийлсэн чулуу олон мянган жилийг элээн хадгалагдан буй. Энэ тооцоо нь уурын хөдөлгүүр баруун европын соёл үүсэхээс аль эрт Энэтхэгт ашиглагдаж байсныг гэрчилнэ. Энэтхэгийн эртний мэргэд гэрлийн хурдыг анх тооцоолжээ. Тэд европын шинжлэх ухаан үүсэхээс мянга мянган жилийн өмнө гэрлийн тархалтын хуулийг томъёолжээ. Тэрч бүү хэл Пифагорын гипотенузын квадратын тухай алдарт теорем эртний “Жиотиши” сударт байж л байна. Тригонометрийн эцгийг Энэтхэгээс хай, энд үүнийг гэрчлэх гар бичмэл олдсон гэх зэргээр тэмдэглэсэн байна. Хорин мянган жилийн түүхтэй Ведийн судруудаас орчин үеийн судлаачид атомын энергийн томъёог ч олжээ.
Блаватская “Нууц номлол”-доо “...Атом хуваагдана. Олон хэсгүүдээс, эсвэл субатомуудаас бүрдэнэ” гэжээ. Түүнийг бурхан болсны 6 жилийн хойно электроныг нээж, шинжлэх ухааны хуваагдашгүй хэмээсэн ертөнцийг бүтээх хамгийн жижиг “тоосго” хага үсрэн цав гарчээ. Шинжлэх ухаан цааш аажим боловч тэнтэр тунтар алхсаар эхлээд электрон, дараа нь протон, дараа нь нейтрон, тэгээд кваркууд бусад бүрдлүүдийг нээсээр байна. Түүний хэлсэн долгионлог чанарыг ч мэдээтэхсэн байна.

Энерги масс хоёр тэнцүү чанартай болохыг нь Елена Петровна Блаватская бичиж байсан. Хойно, 1905 онд Эйнштейн өөрийн алдарт E=mc2 томъёогоор баталжээ. Гэрлийн хурдны квадратын тухай дурсаж байж. Фотоны тухай зөгнөн хэлснийг Эйнштейн 1905 онд, квантын тухайд Макс Планк 1900 онд, Х-цацрагийн тухайд хэлснийг нь 1895 онд Вильгельм Конрад Рентген нээлтээрээ баталжээ. Энэ жагсаалт цааш үргэлжилнэ. Резерфордын альфа, бетта цацрагийг ч зөгнөн хэлжээ. Ер нь хорьдугаар зууны томоохон нээлтүүдийг зөгнөн бичсэнийг хожмын эрдэмтэд баталсан байна. Блаватская ДНК-ийн тухай, генийн удмын мэдээлэл дамжуулагч болох тухай мэдэж байсныг бүүр хожим Watson, Крик нар нээлтээрээ баталгаажуулсан.
Дэлхийн цаг уурын гэнэтийн өөрчлөлт, хөлдсөн арслан зааны ходоодон доторх шингээгүй холтсон цэцэг зэрэг баримтууд Елена Петровна Блаватскаяд огтхон ч асуудал үүсгээгүй. Тэр эрт дээр дэлхий тэнхлэгээрээ хазайсныг хэлж өгсөн. Елена Петровна Блаватская гариг өөрийн оюун ухаантай гэдгийг баталсан. Манайхан ч уул ус өөрийн лус савдагтай, зэрлэг бүдүүлгээр халдвал хэрхэн догширдгийг мэддэг.
Лемурчуудээс өмнөх үеийнхэн, атлантууд болон ирээдүйн хүний тухай их тодорхой бичсэн гэнэ. Энэ номонд хувь хүний талаар ёрлон хэлсэн аар саар юмыг аваагүй юм байна. “Хар зуун” болох Кали юга-ийн төгсгөлд түйвээх фашистуудын талаар ч тодорхой хэлж. Шинжлэх ухааныг мухардмал байдлаас гарахад мөн ч их тус болжээ. Элдэв шашины нүцгэн үнэнийг хэлчихээр, түүнийг үзэн ядаж байсан юм боловуу. Зарим шашины тэргүүн түүний амыг барих гэж асар их хэмжээний санхүүжилт амлаж байж. Мөн юуны учир 1872 оны 12 сарын 26-нд оросын жандармд захидал бичсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Захидал бүрэн эхээрээ хэвлэгджээ. Шинжлэх ухааны бүх салбарт нээлт хийгч эрдэмтэд, Нобелийн шагналтнууд ч, түүний зөвхөн ганц номыг ч ишлэн амьдрагсад бүгд энэ эрхэм хүнд талархалтай.

Елена Петровна Блаватская хэмээх агуу их сартваахийн тухай мэдээg Заяа андын хүссэнээр жаал нухав. Алдаа эндлийг минь хэлж залруулна уу.

81 комментарий:

peakfinder комментирует...

Sonirholtoi yumaa. Bi yuroosoo sonsoj baigaagui yum baina. Suuliin uyed ihiig olj medej duulaad baigaa.
Gehdee ene emegtei ooriinhoo surgaaliig yun deer undeslej gargagsan yum bol?
Arsland zul sariin bolood shine onii mend hurgej, ireh jil az jargal, amjilt buteeleer duuren b aih boltugai gej yorooyo.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Арсун маань тэгэж байгаад тун гойд сэдвүүд сөхөж гаргаж ирэх юм аа.
Елена Блаватскаяа ер бусын оюун билэгтэн. Цаг үе нь үнэлээгүй ч биш юм шиг байна лээ. Баруунд бол сайн мэддэг, номыг нь хэвлэдэг, Гэвч бүрэн дүүрэн хэмжээгээр ойлгож хүлээж авахад тухайн цаг үеийн хэр хэмжээ хүрээгүй байж магадгүй. Харин энэ ирж буй эрин бол яах аргагүй түүний номлолуудыг эргэж харах, нээх талбар нь болох байх гэж бодном.
Еленаг тэр Настро, Ванга эмээ нартай зүйрлэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрмөөргүй санагддаг. Тэд бол зөн билэгтнүүд, тэднийх бол зөгнөл - таамнал,
Харин Еленагийн зөгнөл бол таниж мэдсэн мэдлэгийн үр дүн. Эдгээрийн хооронд их ялгаа бий байх. Еленагийнх бол бүхэл бүтэн системчлэгдсэн философи.
Манайд түүний номыг хэвлэж байгаа нь сайхан сонсогдож байна. Бидний оюун санаа бас их эрлийн зүг рүү, ирж буй их эрин үеийнхээ зүг рүү ханджээ.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Жаахан нэмэлт хийчихэд Настро ахыг, Ванга эмээг Агуу их вавингардичид гэж хэлж болох байх. Харин Елена маань бол агуу их төгс төгөлдөр мэдлэгтэн гэвэл арай илүү үнэнд ойр сонсогдох болов уу. Тийм мэдлэгийг ширээний ард, сургуулийн танхимд, ном судраас олж цуглуулах боломжгүй, боломж байсан ч нэгэн насанд тийм хугацаа хүрэхгүй. Түүнийг бидний мэддэггүй өөр замаар авсан.., тэр гариг ертөнцийн оюун санаатай холбоотой байсан байх гэмээр...

ganga комментирует...

Елена Блаватская гэж машид гэгээрсэн суут эмэгтэй гэж дуулаад түүний гол бүтээл болох "Тайная доктрина" гурван ботийг унших гэж оролдсон. Хүний болон ертөнцийн үүсэл түүхийг янз бүрийн онол, шашны элдэв үзэл баримтлалын өмнөөс ингэж харьцуулахад ийм байна, уул нь тийм байх ёстой, үхширмэл догматик үзлээр ийм гээд шинэ хуучин гэрээ, лал, буддын сургаалийг хөнгөхөн харьцуулаад үнэхээр мундаг мэдлэгтэй санагдсан. Үүнийг ойлгоход миний л хувьд үнэхээр мэдлэг, оюун дутах юм билээ. Сайн ойлгоогүй. Ямар ч болсон ердийн ном уншдагаас өөрөөр, эргэж буцаж тогтож бодож ойлгоогүй юмаа бусад эх сурвалжаас тодруулах замаар их цаг хүч зарж уншвал хагас хугас ойлгож магадгүй.Олонд хүртээлтэй болгох гэж анх англи хэлнээ туурвисан. Орос руу Рерихийн гэргий хөрвүүлсэн гэж байсан.

teneghen комментирует...

blog and arsundaa shine jiliin mendiig hyrgej ulam ih aztai odtoi yrtei byteeltei ogoojtei hiimortoi baij yi olon blogch anduudiihaa setgel zyrh oyun uhaaniig bayasgaj bayarluulj yavaarai gej yerooe..........

ZAYA комментирует...

Елена Петровна Блаватская гэдэг суут гэхээсээ илүү гэгээрсэн хүн байжээ. Гэгээрсэн хүнд багш үгүй. Гайхалтай эмэгтэй байсан юм билээ. Ер нь Оросод тэрс үзэлтнүүд олон байсан юм шигээ. Рерихийг бас л гэгээрсэн гэдэг юм билээ. Елена Петровна Блаватская нь хүн махан бие, оюун билэгийн биенээс бүрддэг гэдгийг хэлж байсан. Буддын шишинд оюун билэгт биеийг сүнс хэмээн тайлбарладаг. Сүнс байхгүй гэж номлогчид нь матерлистууд болдог. Матерлистууд зөвхөн махан биеийг нь таслан хүн гэж үзээд, альвааг заавал бодитоор тайлбарлахыг шаарддаг.
Бидний багад чинь матерлист үзэл хүчээ авч байсан үе болохоор, одоо өөр өөр юм сонсохоор бүр толгой эргэчихдэг юм. Ойлгоход хэцүү мөртлөө мэдмээр санагдаад байдаг хэцүү сэдэв шүү.
Арсунд баярлалаа. Би бүүр хуулж авч байгаад томруулж харж уншдаг юм шүү дээ. Дахиад ийм бичлэг оруулахыг хүсье.

ZAYA комментирует...

Зүүдний тэмдэглэл:-д хандахыг зөвшөөрнө үү.
Буддын сургаалд манай дэлхийн амьдрал бараг 30 үе үргэлжлээд төгснө гэж байдаг гэнэ. Тэр 30 үеийн эхний нэг үе нь өнгөрсөн. 2 дахь эриндээ орсон. Нэг эрин нь ойролцоогоор 2200 жил юм гэсэн. Бидний оюун санаа бас их эрлийн зүг рүү, ирж буй их эрин үеийнхээ зүг рүү ханджээ. гэснийг хараад, шинээр эхэлсэн "Хумх бумбын эрин нь хйисвэрлэл, мөн оюун ухаан, хүний биеийн гэрэлэн биеийн хөгжил их хөгжих юм гэсэн.
Та бүхэнд мэдлэгийн их амжилт гаргахыг хүсье. Тэгээд блогтоо оруулж байгаарай.

нэмлэТ комментирует...

sonirholtoi yum, tuunees gadna zul saryn bayryn mend hurgey, shine jilee saihan temdegleerei

Ангаахай комментирует...

Энэ их мэдлэгийг, урьдаас огт байгаагүй нээлтийг мэдэж байна гэдэг агуу юм. Төгс гэгээрсэн хүн дээ. Харин өнөө үед, амьд сэрүүн гэгээрсэн хүн хэн хэн байдаг гэж бодож байна? Та бичих үү би бичих үү? хэхэ

Idea комментирует...

Амраа ахынд очив
Алтан үзэг гуйв
Нэгжгүй гээд залгасангүй
Нэрэлхэж байна гээд ярьсангүй

Аргаа бараад өөрөө хэллээ
Алтан загас “бодъе” гэлээ
Тэр хооронд мэдлэгээ дээшлүүлж
Танай гэрээр зочил гэсэн

Сод ухаантай орос бүсгүйн
Сонирхолтой түүх уншаад
Арсун ахын мэдлэгт атаархав
Алтан загасыг ахиад санагалзав

Энэ тухай юу гэхийг нь мэдэж байна
Эмгэний үлгэр шиг хоосон хоцрохоо тааж байна
Зүтгэл, чармайлтаар олж авдаг эрдмийг
Зүгээр суугаад, эсвэл гуйгаад авна гэж үгүй

Элдэв юм нэхэж загасны уур хүргэснээс
Эвтэйхэн байж байгаад үзэгтэйгээ салья
Эвлэг үг, сонин бичлэгээр бэлэг баридаг
Эрхэм ах танд Шинэ оны мэнд хүргэе!

VVЛЭН НААДГАЙТ комментирует...

Saikhan bichleg oryyljee, harin yag odoo bol ene Kali yuga-iin mandaltiin ue ni yum boltoim bilee.
Arsun bolon, Zayand bayarlalaa.

БумЭрдэнэ комментирует...

Мэдлэгтэй хүн далай гэж Арсун маань мундаг хүний тухай оруулж. Мэдлэггүй хүн балай гэж би баахан уймарч уншив.Арсунда шинэ ондоо их амжилт хүсье ээ

Barimalch комментирует...

Bi bas deer DSNK-d vediin surgaaliin lektsend suuj uzsen ih dajgui sanagdsan baisan odoogoor vediin 2 ch nom olood unshij "amjaagui" baina. Vediin nomnuud gadaadad barag nomiin san bolgond baidag yum bilee hailt hiiheer.

Yamar negen ertnii domgoor enethegt net gegeersen mergeduud ugiig n humuus oilgohgui bolhoor argaguin erhend surgaaliudaa nom bolgood neg gazar bulsan gesen neg sonin yum bas neg unshisan yum baina.

Za tegeed
سنة جديدة سعيدة! اتمنى لكم جميعا النجاح افضل في السنة الجديدة القادمة! :-)

ZAYA комментирует...

Зул сарын баярын мэнд хүргэе.

Арсун комментирует...

Po'ooh, Yasan olon hun unshaa we. Aldaa madag ihtei baih shuu, shinjleh uhaany, diilehgui, oilgohgui yumnuudaa toirood dawhiad baisan shuu. Neg naizdaa orchuulaach gej guigaad baigaa.

Buh and nartaa zul saryn, shine jiliin mend hurgeye.

Peaky: 1988 ond, Amerik, angli, enethegt “Nuuts nomlol”-iin 100 jiliin oig ih o’rgon temdeglesen gene. Suuliin ued orsuud suid bolood hair zarlan, erdem shinjilgeenii hural ene ter zohiogood sudlaad baigaa. Elena bol teosophiig undeslegch hun. /от греч. theós - бог и sophía - мудрость, знание/.
Shashin, shinjleh uhaan 2-t hawchigdaj yawsan busgui.

Zuudchin: Nastro ah, Wanga emee nartai haritsuulmaargui l baigaam, Hrist, budda naryg, kabbala, lal yu baina bugdiig unelj dugneed heregteig ni awch huuramchiig ni aimshigguigeer ilchiljee. Hristiig bol ballaj hayasan baih yum.
Харин энэ ирж буй эрин бол яах аргагvй тvvний номлолуудыг эргэж харах, нээх талбар нь болох байх гэж бодном. And mini ene unen. Nadad hel dutaad baina. Sudlaad uzeech huu, chi tsaanaas ni buugaaraa bi naanaas ni hutgaaraa gedeg shig, hihi.
“Nuuts nomlol”- Hewleld beltgegdej baigaag duulaad bas bayarlaj suuna. D.Tumurtogoo gej lut uwgon bainaa. Ertnii medlegiin derged shinjleh uhaan balchirdana geed awaad hayachihsan.
- Hehe, Elena gallaktikiin nettei holbootoi baisan baihoo.

Ganga: Ene oroc huuhnuuduu. /Elena Blawatskaya, Elena Rerih har/. Gaihaltai. O’oroo Mongol ruu oros anglias haritsuulj baigaad hurwuuleech. “Ilchlegdsen Isida”-g ch yumuu bariad awaach. Chadna daa. Hel meddeg ch boloosoi.

Teneghen: Hudlaadaa. Daahin dor er gedeg shig… hihi, Aimaar ih uureg o’gch baigaad bayarlalaa. Chamd bas az jargal yero’oye.

Zaya: Chamaig sonirhdog geheer bi buur ih yum beltgeye gej bodson. Saya buten saind jaahan yum orchuulaad buur oruulmaar horhoi hureed, dutuu dulimag ch gesen baga bagaar yawaad baiya.
- Rom duusch Hristeer Kali yuga ehelsen gej oison. Tegeed Elena mani nuhort jaahan durgui yum bolow uu. Dahin harnaa.

NemleT: Duudee zul saryn mend hurgeye. Bi tanaihaar com bichihguigeer orj boldog baisan, odoo buur haalgyg neej diilehee bailaa.

Angaahai: Hehe, chi bich, chi bich. Yasan ih huleelgedeg yum be, Manaid Dagwajamts biluu neg o’wgon bii, bi hayagiig ni haigaad olohgui baigaa. Ene hun 33 oron zai baidag geed hewleld yariltslaga o’gson baisan. 60 orontoi toog urjuulj, zereg dewshuulj chaddag hun. Surag ajig sonsson hun baina uu. Bi neg udaa Sedwaanchig gedeg hunees hayagiig ni guigaad o’googuim. Satiya Sai Baba geed gegeersen hun baina shuu dee tuunii tuhai material olooch huu, unsnees ochir almaas gargaj zuuj o’gdog genlee. /Shunaltaal/

Aidaa: Aidaa mun awiyastai ohin doo. Baharhdag shuu. Bayarlalaa. Pushkin ah Wediin surgaaliig sudalj baigaad ene ulgeree bichsen gej haanaas ch haraadahlaadaa baiz. Er ni bol ter emgen shig yum guij baih heregtei yum baina gej bodood o’ngorson. Bodol-bodit baidal mun gedegt itgeed baigaa shuu. Mo'roodogtun.
- Minii medleg gej yu baihaw. Teer jil egchdee tuslah geed neg nomnoos joohon orchuulga hiisen yum. Tuunees hoish neg iimerhuu yum sonirhdog boltsiin. O’oriin muu muuhai bodol sanaag tsewerleh geel, chadahguimoo.

Uuleer naadagch: Tiimee ariichuud bid Kali yugaad amidarch baigaa. 5000 jil urgeljlene gesen, medehgui. Barag hristiin toolloor ehelsen geheer id uedee ch yum shig, warwaruud huchee awah, bayan hun hundlegdeh, mergen hun adlagdah, hudal huurmagaar amidran bayasah, er emuud tachaalaar holbogdoh, uree idej uhree nyadlah, shaldan shahuu huwtsastai, shanagan shahuu tolgoitoi, hoorondoo mungoor oilgoltsoj, mungonii tuloo uhen hatan zutgeh, harts ni haan boloh, booluud Bogd met, shudarga arduud uuland nuugdah ene haranhui erin erh bish duusch baigaa baihoo. Zaya Bumbyn erin ehelsen geed baigaashdee huu. Arwaad jiliin daraa Mongol delhiin oyunii to’w bolno gej merged aildana, ailtguiee ho’o.
Unshaad ungurdug baisan, ene blog huntei huwaaltsah heregtseeg mini bur hangaad baigaa. Bi ch bas Zayad bayarlaal baigaa.

Bum-Erdene: Bayarlalaa uram hairlasand. O’oriin chin ued amidargh o’chuuhen blog ho’tolj sanalaa soliltsoj baigaadaa bayarlana, yasan ch saihan setgel, medremj, yasan ch saihan awiyastai bileedee, hundelmeer.

Barimalch: Wediin sudruud gaihamsigtai yum shig baigaan. Elena tedniig l sudlasan. Hun buur deer 180 metr undur, Lemuuruud 10 metrees iluu baisan gene. Bagasaad l baigaa yum baih. Chuluuny bichigt /gesen baihaa/ Tohoin chinee bietei, tuulain chinee moritoi bolno gesen ni tuunii urgeljleliig heleegui baigaa.
- Bhagabad Gita mongoloor orchuulagdaad garchihsan shuu dee. Harin huch chadal ni damjsan esehig medehgui.
- Ter nuusan nomiig ni olood awchihiimsan hehe.

Zaya: Bayarlalaa, Bayaryn mend hurgeye.

нэмлэТ комментирует...

yee ene haalga ih hund haalga bololtoi, artagnan bas diilehgui baina huch hurehgui yum geed baih yum. ta nar chin bur gaihal toruuleh yum aa. hehe, ahiad l urih geed uzeye dee(hulsuu archiv)

Арсун комментирует...

Tegeech ho'o

artagnan- артаньян комментирует...

Дуустал нь уншиж амжсангүй, гарах болчлоо. Блаватскаягийн тухай Мулдашёвын номноос дуулж байсан. Буцаж ирээд дууустал нь умший. Амттай байна.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Merry Christmas and Happy New Year to you and your family!

Jagaa комментирует...

Угтах оноо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Зорьсон зүйлс тань өөдрөг байж Зоосны бурхан таныг ивээж Гэгээн гэрлээр гэр чинь гийж Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж Ариун хүсэл тань амьдрал болж Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! Ширхэглэн будрах цагаан цастай, Чимэглэн гоёсон ногоон гацууртай, Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ Шинэ оноо сайхан угтаарай!

Barimalch комментирует...

Sonirhogch nart za ter oros emegteig gegeeruulsen baij boloh ter Vediin uhaanii sonirholtoi buren lektsiig youtube-ees olloo bugdeer taalan soyorh:

(angli deer)

http://www.youtube.com/profile?user=LifeBlissFoundation

Beck комментирует...

Happy new year! Beck& Jenni

Ганаа_бж комментирует...

Chamd bolon ger buliinhend chini shine onii end hurgej az jargal eruul enhiig husen eruue. Saihan bayarlaarai.

peakfinder комментирует...

Ogson onisogoniihoo hariug peakfinder@yahoo.com hayagaar yavuulna uu? Bi daraagiin doloo honogt ooriin chin' ogson onisogiig tavih gesen yum. Ih bayarlasan shuu.

тэнэмэл комментирует...

arslaan..shine jiliin mend xurgii..

Mika комментирует...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Nana комментирует...

shine jiliin mend hurgej sain saihan buhniig husie.

Nana комментирует...

shine jiliin mend hurgej sain saihan buhniig husie.

tumee 33 комментирует...

shine jiliin bayariin mend hurgej bayar hoor,boon boon az jargaliig husen yerooye!!

ZAYA комментирует...

Арсундаа болон гэр бүлийнхэнд нь шинэ оны баярын мэнд хүргэе.
Шинэ ондоо олон гоё орчуулга, бичлэг оруулахыг хүсье.

Жаагий комментирует...

Shine onii mend hvrgeye!

Арсун комментирует...

Buh and naiz nartaa bolon ger buliinhend ni shineer irj bui 2008 ondoo az jargalaar duuren amjilt buteeleer arwin baih boltugai gesen yero'ol o'rgoye.

A.Амарсайхан комментирует...

Сонирхолтой бичлэг болжээ. Би энэ эмэгтэйн тухай Улаан-Үд хотод нэгэн "тэрсүүд үзэлтэй" орос эрээс сонсож байсан. Бүтэн оройжин ярьж суусан. Сүүлд "Тоншуул"-ынхаа Ертөнцийн эрээн бараан хэмээх буланд материал нийтлэх санаатай байсан боловч чадалгүй явсаар өдийг хүрчээ.
Зүүдчиний хэлээд байгаа үнэн шүү.

Ганаа_бж комментирует...

Sain uu? Saihan bayarlasan l biz dee? Shine bichleg huleej baigaa shuu.

gegeen комментирует...

hehe, uneheer sonirholtoi yumaa. darvinii onoliig uguisgeh yum neeree mer ser garch irtsgeegeed l baigaa shuu. www.gegeen.com

Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Анонимный комментирует...

gN6W2c http://www.isabelmarant0.sitew.de cY8O4z [url=http://www.isabelmarant0.sitew.de]isabel marant[/url] aJ6R2n isabel marant uE5V1l
yI2A6d http://goedkopeonline.jouwweb.nl jO9K2t [url=http://goedkopeonline.jouwweb.nl]uggs amsterdam[/url] dL1R1y uggs online kG9D4g
pK1V4v http://bottespas2.monwebeden.fr mW1K0x [url=http://bottespas2.monwebeden.fr]ugg[/url] wB2S0l bottes ugg kM2L9h
gU1R3o http://bootsdeutschland.moonfruit.com eU3B7m [url=http://bootsdeutschland.moonfruit.com]ugg schuhe[/url] zB6L0z ugg boots deutschland dV5W2q
aV2C5e http://bootscheap.blinkweb.com rP1F0f [url=http://bootscheap.blinkweb.com]cheap uggs for sale[/url] pY6G 8a ugg boots qN2K2s
hK2I3p http://bootspascher.jimdo.com wL5W1k [url=http://bootspascher.jimdo.com]ugg pas cher[/url] dA6F2o ugg gE3N6h

Анонимный комментирует...

If we glance at the word the expression enjoy, with relation to an amorous romance using a different, nonetheless like a emotion that's engendered when you have miltchmonkey an even better association yourself as well - and even to be a a feeling of better oneness with the fam or humankind -- then it becomes a lot more clear that every any one is seeking to have is usually like.

Анонимный комментирует...


[url=http://shenenmao.webs.com/][b]sac longchamp[/b][/url]
[url=http://www.shenenmaoyiss.350.com/page.htm][b]sac longchamp[/b][/url]
[url=http://shensacens.webstarts.com/?r=20121221220047][b]sac longchamp[/b][/url]
[url=http://shenenmaoyi.exteen.com/20121227/lv-monogram-sacs-perfor-233-s][b]sac longchamp[/b][/url]
[url=http://shensacen.dinstudio.com/][b]sac longchamp[/b][/url]

Анонимный комментирует...

We [url=http://www.onlinecraps.gd]online casinos[/url] be subjected to a ample library of utterly free casino games as a replacement for you to monkey tricks opportunely here in your browser. Whether you want to training a provender game master plan or just try elsewhere a few late slots first playing for genuine money, we possess you covered. These are the claim verbatim at the same time games that you can with at real online casinos and you can part of them all for free.

Анонимный комментирует...


[url=http://ph-pills.com/en/item/generic_zyban.html]buy zyban[/url]