Карма үйл, үйлийн үр гэсэн утгатай санскрит үг. Ведийн судраас уламжлагдан иржээ. Карма буюу үйлийн үр гэдэг бол хүний сэтгэл, хэл, биеэр гадаад ертөнцтэй харилцаж буйн төлөөс юм уу. Гадаад орчин хүний үйлдэл бүрийн сайн муугаас нь хамааран эерэг, сөргөөр хариу барина.
Хувь заяа бол хүний үйлдлүүд, түүнд үзүүлж буй гадаад орчны нөлөөнүүд, тэдгээрийн нийлбэр болно.
Хувь заяа бол хүний үйлдлүүд, түүнд үзүүлж буй гадаад орчны нөлөөнүүд, тэдгээрийн нийлбэр болно.
Кармыг бүрэлдүүлэх, хүний хувь заяаг хэлбэршүүлэх үндэс нь юу вэ? Энэ асуултанд мэргэд аль дивангарт хариу өгчээ. Энэ бол ХҮСЭЛ. Зөвхөн ямар нэгэн юмыг шунан тачаах, эзэн байх, эдлэх, засаглах, юм хийх зэрэг нь л сэтгэх аппаратыг ажиллуулж гадаад орчинд дарамт үзүүлдэг, хариуд нь хар цагаан кармаг хүлээн авдаг. Эдгээрийн нийлбэр хувь заяаг товчоор:
ХЗ=К1+К2+К3+…+Кn
Үйлийн үр хувь заяаны үйлчлэх механизм нь организмын эсийн үйлчлэлд үзүүлэх хариутай төстэй. Зөв үйл сайшаагдана, буруу үйл шийтгэгдэнэ, устгах хүртэл арга хэмжээ авна. Орчлон ертөнцийг амьд бие гэвээс бид эс буюу. Хавдар үүсвээс огтлоод хаячихдагтай адил бусуу.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дууны үг санаанд бууж байна. Энэтхэгийн нэрт философич С.Радхакришаны номлосноор “Үйлийн үрийн хууль бол мэдээлэл, эрчим хүч хадгалагдах хууль мөн” гэнэ. Эдгээр мэдээллийг энд тэндээс цуглуулагч арсун бол энэ бол хатуу ширүүн хууль мөн гэдгийг өөрийн бие дээрээ амсаад үзсэн нэгэн бөлгөө. Та нар минь түүнийг харсандаа, зодож зодчихоод дараа нь гүзээ болтлоо нүдүүлэхийг.
Төрийн хуулиас мултарлаа ч
Тэнгэрийн хууль өршөөхгүй.
Кармын төрлүүд
- Орчлон ертөнцийн
- Галактикийн
- Гариг ертөнцийн
- Гаригийн
- Улсын (үндэсний)
- Хотын
- Отог омгийн
- Эцэг өвгөдийн
- Хувь хүний
Таны муухай үйл /таны байхдаа яахав дээ/ танд, таны гэр бүлд, алаг үрсэд чинь хойт төрөлд чинь нөлөөлөх нээ. Дээрхийг төрөл бүрээр нь сайхан тайлбарлажээ.
Сонирхуулахад нэгэн сударт тэмдэглэснээр орчлон ертөнц “Аугаа эрин”-д 311.040.000.000.000 жил байгаад шилжилт хийх ба түүний нэг өдөр нь манай 4.320.000.000 жилтэй тэмцэнэ гэнэ. Бас 64000 хэмжээс буй гэнэ. Энэ ч бидэнд ямар хамаа байхав. Гэвч бидний оршнол (бие)-ын мэдээлэл, эрчим хүчний үндэс нь (душа) орчлон ертөнцийн хамтаар түүнд болж буй бүхнийг санаж байдаг ажгуу. Ингээд бодвол миний нууж үйлдсэн нүгэл бүхэн хариугаа хүлээгээд сууж байгаа ажээ. Зарим нь их хурдан тэр дороо ирнэ. Зарим нь жаахан азнана.
Монголчууд Багдадыг долоо хоногийн дотор (Тигр мөрний усыг хашиж байгаад үерт авхуулан) эзэлж аван алт эрдэнэсээ харамласан нөхдийн нүдэнд нь алт цутгаж цааш харуулаад, Арабын ертөнцийн алт эрдэнэсийг тэмээн жингээр арвантаа эх нутагтаа илгээжээ. Тэгээд яав. Бүгдийг нь Бээжинд аваачив. Дараа нь яав. Чан Кай Шии цааш нь нэг арал руу ачиж аваад зугтчихсан. Одоо Тайван алт эрдэнэсийн нөөцөөр дэлхийн хамгийн баян оронд тооцогдоно. Сонин юм шүү. Тэгж зайлуулаагүй бол нутаг ч үгүй, алт ч үгүй өөрсдөө уусчихсан байхыг хэн мэдэхэв дээ. Цөөхүүлээ нээг их алттай бол цөөврүүд зүгээр суулгахгүй шүү дээ. Бидэнд ахдаад байгааг мэдээд зайлуулаа биз. Нээрээ ингээд цөс хөөрөөд тэнгэрийн тамга бодогдоод болдоггүй юм.
Улаанбаатар минь ингэж нэг утаандаа умбах үйлтэй л байсан юм биз. Халтаийгаад. Хэрээ хүртэл зайлаад явчих байх оо. Үйлийн үрийн зангилааг тайлбал утаа ч юухан байхав дээ.
Эхийн умайд сперм хүрэлцэн очиж үр хөврөл тогтох агшинд бардад төөрсөн ухамсар /сүнс/ шингэн бие бүрэлдэнэ. Хүүхэд төрөөд өөрийн урд насны болон эцэг эхийн үйлийн үрийг үүрнэ. Орчиноо (бараг бурхан гээд ойлгочих) хилэгнүүлэхгүй шиг амьдармаар. Хилэгнэсэн бурхан тэр даруйд хариуг барина.
Эцэг өвгөдийн үйлийн үр удамд нь хэрхэн нөлөөлснийг түүхээс тодорхой харж болно. Олон сонин жишээнүүдийг орчуулахаа азнав. Манай нэгэн нэртэй эмч хордлогоор нас барсан. Эцэг нь Био-д ажилладаг, үлийн цагаан оготныг устгах хор туршдаг эрдмийн талын хүн байсан юм уу даа. "Ингээд үхэж байгаа юмдаа" гээд туршилтын үр дүнг бахадсан өнгөөр хэлдэг нь буруу байсан биз гэж юмны учир мэдэх Сүхийн Дамбий гуай ярьж байх юм.
Монголчууд Багдадыг долоо хоногийн дотор (Тигр мөрний усыг хашиж байгаад үерт авхуулан) эзэлж аван алт эрдэнэсээ харамласан нөхдийн нүдэнд нь алт цутгаж цааш харуулаад, Арабын ертөнцийн алт эрдэнэсийг тэмээн жингээр арвантаа эх нутагтаа илгээжээ. Тэгээд яав. Бүгдийг нь Бээжинд аваачив. Дараа нь яав. Чан Кай Шии цааш нь нэг арал руу ачиж аваад зугтчихсан. Одоо Тайван алт эрдэнэсийн нөөцөөр дэлхийн хамгийн баян оронд тооцогдоно. Сонин юм шүү. Тэгж зайлуулаагүй бол нутаг ч үгүй, алт ч үгүй өөрсдөө уусчихсан байхыг хэн мэдэхэв дээ. Цөөхүүлээ нээг их алттай бол цөөврүүд зүгээр суулгахгүй шүү дээ. Бидэнд ахдаад байгааг мэдээд зайлуулаа биз. Нээрээ ингээд цөс хөөрөөд тэнгэрийн тамга бодогдоод болдоггүй юм.
Улаанбаатар минь ингэж нэг утаандаа умбах үйлтэй л байсан юм биз. Халтаийгаад. Хэрээ хүртэл зайлаад явчих байх оо. Үйлийн үрийн зангилааг тайлбал утаа ч юухан байхав дээ.
Эхийн умайд сперм хүрэлцэн очиж үр хөврөл тогтох агшинд бардад төөрсөн ухамсар /сүнс/ шингэн бие бүрэлдэнэ. Хүүхэд төрөөд өөрийн урд насны болон эцэг эхийн үйлийн үрийг үүрнэ. Орчиноо (бараг бурхан гээд ойлгочих) хилэгнүүлэхгүй шиг амьдармаар. Хилэгнэсэн бурхан тэр даруйд хариуг барина.
Эцэг өвгөдийн үйлийн үр удамд нь хэрхэн нөлөөлснийг түүхээс тодорхой харж болно. Олон сонин жишээнүүдийг орчуулахаа азнав. Манай нэгэн нэртэй эмч хордлогоор нас барсан. Эцэг нь Био-д ажилладаг, үлийн цагаан оготныг устгах хор туршдаг эрдмийн талын хүн байсан юм уу даа. "Ингээд үхэж байгаа юмдаа" гээд туршилтын үр дүнг бахадсан өнгөөр хэлдэг нь буруу байсан биз гэж юмны учир мэдэх Сүхийн Дамбий гуай ярьж байх юм.
Урд насны үйлийн үр яаж үйлчилж байгааг цаг хугацааны регресс хийх замаар тодорхойлдог гэнэ. Бас л их жишээ байх бөгөөд шинжлэх ухаанаар нотлогдоогүй тул орхив. Тэнгэрийн дуу аянга цахилгаанаас айдаг зэрэг нь урд ба хойт настай холбоотой юм байх.
Би "Советский спорт" сониноос "Здоровый образ жизни" буланг хайчилбарлан цуглуулдаг нь хожим үзэхэд Профирий Ивановичийн сургаалууд явж байжээ. Энэ хүн бол коммунизмын үед сургаалаа халхавчлан түгээж байсан хүн.
Гүтгэлэгт өгсөн кармын шийтгэл /үйлийн үрийн цохилт/-ийг харъя.
Гэрч В.Л.Сухаревская ийн гэрчилжээ.
"Багш /Профирий Иванов/ ихэвчлэн тэвчдэг байлаа. Крокодил дараах гүтгэлгийг зургийн хамт гаргав. Багш онгоцонд угаал үйлдэн хэвтэнэ. Эмгэн Мария Матвеевна тэр уснаас нь хагас литрийг нь 5 рублээр зарна. Хүмүүсийн уртын урт цуваа. 30 хүн цуглаад багшийн хамт редакц дээр очлоо. Багш крокодилийн редактор Рябовоос "Та нар эхлээд шалгах ёстой байсан. Энэ бол гүтгэлэг, үнэнийг бичих ёстой. Залруулга хийж өгөөч" гэж хүсэхэд Рябов баахан юм тоочоод татгалзжээ. Хичнээн гуйсан ч зөвшөөрсөнгүй. Тэгэхэд багш Римма Григорьевна Подоксист хандан "Би юу чаддагийг түүнд яриач Римма" гэхэд "Би түүнд бурханаас илүү мөргөдөгөө, 16 жил хэвтэрт байгаад түүний ачаар эдгэрлээ, бүх бичиг баримт энэ байна, хэрвээ эдгэрэхэд тусалсан бол ширээнд ч мөргөхсөн, та туслаач мөргөж залбиран гуйяа" гэхэд Рябов мөн л татгалзав. Багш "Чиний гүтгэлэг чамайг шарилын нүх рүү чирнэ" гэсэн. Хэлснээр нь болсон. Хоёр 7 хоногийн дараа Рябов үхсэн"
Ер нь Мял богд, Серафим Саровский, Профирий Иванович зэрэг гэгээрэлд хүрэхээр тэмүүлэгсдийг хатуужил даяаныг үйлдэн байхуйд зодож занчин, тонон дээрэмдсэн, доромжилсон улс удлаа гэхэд жилийн дотор үхэцгээж байжээ. Хэрцгийгээр зодуулсан хохирогчид нь тэднийг өршөөхийг гуйсаар байхад шүү. Юм их учиртай.
Профирий Корнеевич Иванов бол гэгээрсэн хүн байсан бөгөөд өвөл зунгүй хөл нүцгэн явдаг, германууд хорих лагерт өвлийн хүйтэнд худгийн усаар шүршин осгохгүй болохоор нь мотоциклийн шаахайнд нүцгэнээр нь суулган давхиад өөрсдөө хөлдөх шахсан гэдэг. Газарт гишгэхгүй явж чаддаг энэ хүн 1980-аад онд бурхан болсон байх. Хожим сургаалыг нь мөрдлөг болгон 2000 оноос шүлсээ гудманд хаяхаа больсондоо. Сургаал нь их ойлгомжтой. "Эх байгалиа битгий нулим. Нус цэрээ хоол шиг ид, залгичих" гэнэ. Худлаа гэвэл шалгаад үзээрэй гэнэ. Цаад утга нь үнэхээр нарийн. Та ч гэсэн шалгаад үзээрэй. Нааштай хандлага ажиглагдана.
Мял богдыг зодож занчсан улсын 1-ээс бусад нь үхсэн тухай миний "Өдрөөр би олоогүйм, шөнөөр чи юу олхов дээ" хуулан бичлэгт бий.
Үйлийн үрийн үйлчлэл хэрхэн туссаныг ерөнхийлөгч агсан Кеннеди, тэрбумтан агсан Онассисын жишээн дээр дараа тайлбарлая. /орчуулга/ Зодвол зодуулна гэдэг шиг манай ерөнхий сайдуудын саяхны жишээг хар даа. Сонирхолтой юм шүү.
Арван хар нүглийг тэвчих Буддын сургаал, бүх шашины сургаад байгаа битгий ал, битгий хулгайл, бүү зод гэх мэт нь таныг зөв амьдрахыг ерөөгөөд байгаа хэрэг.
Мунхаг бивээр аливаа нэг шашин ба шүтлэгийг илүүд үзэлгүй яваа нь угийн атеист, эсвэл их эзэн хаанаа гайхсаных, бүх шашин ба шүтлэгүүд нь үнэн хэмээх оргилд хүрэхээр уулын тал талаас нь өөр өөрийн замаар зүдрэн мацахтай зүйрлэснийх билээ.
Г.Малаховын "Хувь заяа ба үйлийн үр" номыг ашиглав. Өөрийн үгээ ялгах гээд учрыг олохоо больсон тул дараа дахин янзлахаас.
20 комментариев:
Gaihaltai... Bi bas uiliin uriin tuhai ih boddogiin. Nariin uchir jantsantai ed shig baigaa yum. Dahin neg unshinaa. Shunu hugaslan bichij oruulsand chini uneheer bayarlalaa.
Yum hiij suugaad uiliin uriin tuhai zunduu bodloo. Martalgui daraa ni bichihiin tuld end ingeed notice hiichihye
Neeree bodmoor yum ih baina shuu.
Orchnoo hairlaj baihgui bol neeree ergeed ih l gamshig nuurleh baih daa.
Сайхан бичжээ...
Саяхан хэд хоногийн өмнө айлд сууж байгаад гараад иртэл машины 4 дугуй 4-лээ хийгүй болсон байсан. Анх л удаа л тэр газар очсон юмсан өстэй хүн баймааргүй юм.Тэгээд тэндээ хоносон юм. Бага байхдаа тээвэрт яваа машины бүх дугуйг хагалаад шөнө хонуулж өдөр алдуулж байсан минь толгойд орж ирдэгийн. Хохь чинь миний л буруу байсан юм байна гэж бодож билээ.
Буддын шашинд бүр ямар үйлийн үрээр ямар зовлонд ямар жаргалд хүрэхийг нэгд нэгэнгүй бичсэн байдаг юм билээ. Амьтанд туславал царайлаг болж төрнө ч гэдэг юм уу. хэхэ
Сайхан бичиж. Үйлийн үр ээ гэж.
6 сая Еврэйчүүдийг алсан Германууд одоо яааанааа
Unemshmeergui ed l dee. Gehdee, sain bugd ni burdsen naiz huuhen maani muu nuhurtei zovj baihad, teneg ashigch zalhuu zaidan geed deer ni tsarai muutai neg hachin yumnuud sain nuhurt buutsiiluuleed baihad gaihah ch shig.
TO Ganga
Жинхэн аз гэж тэр дээ
гайхамшигтай сайхан бичлэг байна. Миний бие бас тэрхүү үйлийн үр гэгчийг үзэж амсахаараа нэг болсон бөгөөд, харин одоо өндөр ухамсартайгаар аливаа нүглийг тэвчье хэмээн санаж чвдаг болсон. Надад туссан гай, тохиолдсон хохирол бүрийн шалтгааныг өөрөөсөө хайж сурах гэдэг бас их "бяр" юм шиг байгаан. Басхүү тэглээ гээд аль юм бүхэнд урсгалаараа яваад байна уу гэдгээ ухамсарлах нь чухалтай юм шиг.
Өчигдөр коммент бичих гэсэн яагаад ч амжсангүй.
За ер нь үйлийн үрийн тухай бол их боддог оо. Яг тэр номы чинь уншаагүй л дээ.
Хүн ер нь бараг л төрсөн анхны өдрөөсөө л энэ хорвоо дээр хэрхэн амьдрах, жаргах зовох, ямар хүмүүстэй амьдралынхаа туршид тааралдах, ханилах, нөхөрлөх гээд л бүх зам мөр нь бичигдчихсэн байдаг юм шиг санагдаад байдгийн. Яагаад бид, зөвхөн бие биенээ олж харьцаад байнав, яагаад зарим зөөлөн дулаан сэтгэлтэй бүсгүйчүүд маань хүн аймаар зоддог занчдаг хүнтэй ханилчихаад зовоод байгаа хэрнээ салж сарниж чаддаггүй, яагаад хорвоогийн олон тэрбүм хүмүүс дотроос бид Монгол гэдэг өргөн уудам нутагт хүн болж төрсөн, өөр газар төрөхгүй яасын гээл зөндөө юмыг эргэцүүлээд бодноо.
Хүн гэдэг амьтан энэ хорвоод мэндлэнгүүтээ ээж аавынхаа үйлийн үр, лай ланчгийг үүрээд явах болдог гэж би боддоггүй юм. Хүн болгон яг өөрт л оногдсон хүвь заяатай, харин тийм эцэг эхэд үр нь болж төрнө гэсэн нэг тийм хүвь зохиол л байдаг юм шиг санагддагийн.
Надад нэг хуурай эгч байдаг юм. Нөхөр нь их зовооноо. Тэгсэн хэрнээ тэр хоёр 20 жил гаруй хамт амьдарчихсан, гурван сайхан үртэй. Нэг удаа нөхрөө зовоогоод байхаар нь нэг том лам дээр очиж асууж л дээ. Гэтэл салахгүй л байгаа бол та 2 урьд насны ч юм уу, учиртай болоод л тэр. Урьд насандаа чи түүний хэн нь ч байсан юм билээ. Чи эзэн нь, тэр чиний морь ч байсан байж болно шд. Тэгээд чи түүнийг хайр найргүй зовоодог байсан ч юм билүү. Ээлжтэй хорвоод одоо түүний чамайг зовоох ээлж ирсэн байхыг үгүй гэх газаргүй. Энэ хорвоо дээр бүх юм өөрийн гэсэн учир жанцантай гэж хэлсэн гэсэн. Нээрээ л тийм ч болов уу гэж бодогдтол удаан ярьж суусан гэсэн шүү. Ер нь хэн мэдлээ дээ.
Сайхан бичлэг оруулжээ. Ухаан маань даан ч гүйцэхгүй юм. Өмнөх нийгэм, шашингүйн онолыг эрхэмлэдэг байв. Бид материстууд болж өсжээ. Саяны бүтэн сайнд Э.Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номыг уншиж байхдаа, сэтгэлгээний асар их зөрүүтэй байгаа юм болов уу даа гэж таамаглав. Элэн галавын үед эрт дээр цагт биднээс тэс өөр соёл иргэншилтэй Атланчууд байсан. Тэд гэнэт устаж үгүй болсон. Яагаад гэдгийг нь шинжлэх ухааны үүднээс хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа. Э.Мулдашевийн номонд бичснээр бол муу сөрөг энергитээ дийлдэн устсан гэнэ. Энэ нь энд бичсэн үйлийн үр буюу карматай адил юм байна. Арслангийн үүний өмнө бичсэн "Үг" нийтлэлд ч гэсэн энэ тухай байсан. Сайхан сайхан нийтлэлүүд бичихийг хүсье.
Дээр матерлистууд гэж бичих гээд алдчихсан байна.
"Мэлмий" гэж бичлэг орууллаа. Уншихыг хүсье.
Hun yer ny ur huuhedtei bolj ,nas yavaad ehleheer iimerhuu zuiliig zah zuhaas ny gadarlah geed baidag boldiim shig bna.Suuliin ued end bichsen shig zuilees byasalgachih geed baidag bolson:)
Minii blogtoo huulj avchirsan bichlegt bgaa shig chimeegui hotiinhoo deer baishin sav barij suugaad amar zayaag ny uzuulehgui bol , mash aimaar yumaar nirgeh bhdaa,yaana aa gej bodogdson(Jishee ny baigaliin gamshig, gal usnii ayul g.m).Alivaa yum buhen shaltgaan, nuhtsultei baidag biz, gev genet urgan garch irdeggui l blgui...
Ганга: Тэр залхуу нөхрүүдэд хойд насны үйлийн үр гэж бий. Энэ насандаа хүн их зовоовол хойд насанд чинь өөрийг нь зовооно. Тэр чинь л үйлийн үр шүү дээ.
Ганаа: Санал бодлоо хуваалцсанд их баярлалаа. Ер нь хvн төрөх vхэхийн тойрогт эргэлдээд байдаг, ингэхдээ эх нь vр нь болж, дайсан нь нөхөр болж гэх мэтээр, ойлгон ойлготлоо сансрын хvрднээс тонилдоггvй шиг байгаан. Төрөл олон амьдрахдаа, өчvvхэн жижиг асуудал орхигдохгvй нэг ёсны хичээл ороод байгаа юм биш vv. Ойлгоод сурлага нь дээшлээд ирвэл байдал сайжирна. Төрөл дээшилж бурханд дөхдөг юмуу даа.
Peaky: Бодмоор, гайхмаар юм их байна оо, дvvрэн байх юм.
Ангаахай: Хууль vйлчилсэн байна ш дээ. Хүн ухаарч ойлгонгуут vйлийн vрийн зангилаа тайлагддаг гэнэлээ.
Pearl Deppsu: Айлчлан ирж байгаад баярлалаа. Энэ бол vндэстний карма. Еврей нар бас их сонин хувь тавилантай шvv. Бас цыганууд байна.
Гангаа: Ойлгохгvй юм их байна оо. Бvvvр толгой зууван болчоод байна оо. Шууд гурвалжин дөрвөлжин гээд тогтчих хэцvv юм шиг. Буддын ухаан ч их хөгжсөн юм шигээ.
Pearl Deppsu: Дан аз гэж болохгvй юмаа.
Арт Арт: Нvглийг тэвчье гэдэг зөв шvv хө, би нэг ан хийгээд дараа нь яаж бажгадсанаа бичнээ. Карма их хурдан vйлчлэх шиг болсон доо.
Заяа: Багаасаа шашин бол хар тамхи гээд ойлгочихсон. Хар тамхи татахгvй гээд гvрийсээр байгаад эргэж харахгvй бол болохгvй болчоод байна оо. Ингээд магтаад байгуул бичээд байна оо гэсэн хэхэ.
Тvмээ: Харин тийн нас яваад байгаан байлгvй. Чиний сvvлийн бичлэгийг хараад бухимдаад хазгай далий баахан бурсан байна лээ. Уучлаарай.
Анд нартаа хайртай шvv. Arsun
Арсуны толгой зууван, минийх гурвалжин... Шинжлэх ухаан тайлж чадаагүй байгалийн олон үзэгдэл юмс байдаг. Түүний нэг нь энэ карма байх. Урд насанд өвөг дээдсийн үйлдсэн нүглийн үрийг энэ насанд үүрэх л хэцүү гэж ойлгохоос. Гэхдээ хичээгээд байвал арай гайгүй тал руу нь эргүүлж болдог байлгүй. Малахов гэж ардын эмнэлэг, шээс эмчилгээ гээд байдаг нөхөр мөн бизээ.
Үгүй бас нэг юм сонссоноо ярихгүй л болохгүй нь. Миний ажиллаж байсан уурхай дээр нэг их мэдлэгтэй, ажилдаа чамбай мөртлөө, хүмүүстэй харьцаа муутайгаараа гайхагдсан нэг эгч байдаг байв. Нэг хүүтэй. Хөөрхий хүү нь төрөлхийн саажилттай. Тэгээд манайхны нэг хэдэн хүмүүс хамт нэг хүн /мэргэн юмуу лам юм уу би сайн мэдээгүй/ дээр очсон юм байна л даа. Хүн болгон л үзүүлж гэнэ. Тэгсэн нөгөө эгчийг үзээд "урд насны чинь үйлийн үр юм байна. Чиний дээд удам чинь тайж, ноёд байжээ. Тэрэн дунд нэг эмэгтэй хэт хэрцгий хүн байсан байна. Чамд тэр үйлийн үр нь ирж" гэж гэнэ. Нөгөө эгч ч санадраад, хүмүүсийн сүүлд нөгөө хүндээ хэлж байна гэнэ. Манайхан тийм тайжын удам мөн. Манай авга ээжийн ээж гэж айхтар ууртай хүн байсан гэнэ лээ. Уурандаа хүн гэртэй нь шатаасан гэнэ лээ гэж ярьсан гэнэ. Үгүй нээрээ л хэрцгий хүн байж дээ. Уурлаад хүн гэртэй шатааж байхдаа ч яахав дээ. Тэгээд өөрийнх нь удам сударт нөлөөлдөг л юм байна. Тэр үйлийн үр чинь.
"Үйл үйлээ дагадаг, Үнээ туглаа дагадаг" гэж аргагүй л үнэн үг юм.
Гангаа: Хэд хэдэн Малахов байх шиг. Геннадий Малаховын "Судьба и карма" гэх энэ ном 1998 онд хэвлэгджээ. Vйлийн vр хэцvv юм шиг гэхдээ ухаарч ойлгох эсэхээс их хамаарах юмуу гэж ойлгоод байгаа. Ойлгохгvй бол урок яваад байх юм шиг.
Заяа: Ямар айхтар тvvх вэ. "Vйл vйлээ дагадаг, Vнээ тугалаа дагадаг". Манайхан нээрээ аргагүй мэргэн улсаа. Яг голыг нь олоод хэлчих юм. "Сvх авах хvн онгий нь хардаг, ураг барилдах хvн угий нь хардаг" гэж мэргэн үг бий.
"Сvх авах хvн онгий нь хардаг, ураг барилдах хvн угий нь хардаг", mundag helsen ug bainaa.
Өө зүгээрээ.Санаа бодлоо солилцоно гэдэг чинь энгийн хэрнээ их сайхан зүйл шүү дээ. Хүнтэй харицаж ярилцахад тархины их олон эс идэвхжиж байдийн гэнэлээ**
uiliin ur bdg gedegt itgeed bdgiin. ug ni neg ih shashin ene ter gedeggui murtluu.
Отправить комментарий