Онассисын гэр бүл. Тэрбумтан Аристотель Онассисын үйлийн үр хувь заяа их сонин. Аристотель Онассис грек үндэстэн, Туркийн Смирна хотод 1900.01.20-нд төрсөн. Эцэг нь тамхины наймаагаар хөлжсөн нэгэн.
Тамхины наймаа бол ер нь их муу үйлийн үрийг цуглуулдаг.
1. Тамхи тариалснаар ургамлын ертөнцөд зохирол алдагдана.
2. Тамхийг түгээснээр хүмүүсийн эрүүл мэндийг хордуулна.
3. Тамхины утаа агаар мандлыг бохирдуулна.
Иймэрхүү үйлийн үрийн өр төлөөс үүнд оролцсон бүх хүнд, ялангуяа тамхи үйлдвэрлэгч, гол борлуулагч нарт илүү хэмжээгээр тусдаг.
Аристотелийн эцэг түүнийг коллежид сургахаас гадна контортоо түншүүдтэй ажиллаж сурахад өдөр бүр 2 цаг зарцуулахыг шаарддаг байв. Аристотель энэ “хичээл”-ээс их юм олж авчээ. Хүссэндээ хүрэхийн тулд хүмүүстэй харилцах, хүмүүний сэтгэл зүйг хэрхэхийг сайн гэгч сурчээ. Аристотелийг 22 нас хүрэхийн алдад Туркт өөр шүтлэгтнүүдийг хавчин гадуурхах явдал газар авчээ. Үүнээс гадна Онассисийн гэр бүлд эцэг, өвөг эцгийн талаас их тааруухан үйлийн үрийн өр төлөөс иржээ. Онассисийн эцгийг нь шоронд хорьж, гурван авгыг дүүжилж, авга эгчийг нь охинтой нь сүмд амьдаар нь шатаажээ.
Ийм өр төлөөсийг тооцож үзвэл тэдний дээд удамд ёс суртахуун, шүтлэг бишрэлтэй холбоотой тийм үйл үйлдэгдсэн гэж үзэж болох юм. Гэр бүл Түркээс яаралтай дүрвэж, Грект ирлээ. Эцгийг нь албаны шугамаар суллуулахаар хамаатнууд нь зөвлөлдсөн боловч Аристотель эцгээ суллахаар бие даан хөдлөхөөр шийджээ. Тэр үлдсэн мөнгөө аван Түрк явлаа. Удалгүй эцэг нь суллагдаж, хамтдаа Грект ирэв. Эцэг эхээ халамжилсан энэ үйлдлээрээ Аристотель Онассис нуруун дээрх үйлийн үрийн өр төлөөсөө нилээн нимгэлжээ. Гэвч түүний үйлдлүүд гэр бүлийнхэнд таалагдсангүй, түүнийг мөнгөнд хэтэрхий үрэлгэн байна гэж буруутгав. Үүнд дургүйцэж, эцгийнхээ компанид ажиллахаас татгалзав. Халаасандаа 250 доллартай залуу тансаг амьдралыг мөрөөдөн АНУ руу явжээ. Түрк гаралтай түүнийг тэнд хүлээж авсангүй тул Аргентинд суурьшив. Энд ёстой үйлийн үрээ эдлэн цайруулж эхэллээ. Амь зуулгын мөнгөгүй тэрээр хоолны газар таваг угаах, гудамж цэвэрлэх, шөнийн харуул гэх мэт юу тааралдсанаа хийж байлаа. Үйлийн үрийн өр төлөөсийг үг дуугүй эдлэх, гутаагдан доромжлуулах, эвлэрэнгүй байх зэрэг нь өр төлөөсийг цайруулахад ихээхэн нөлөөлдөг. Хэрвээ хүмүүс хахир хатуу, зовлон зүдгүүрийг даахгүй, хүлээж авахгүй бол үхэл хагацал, бэртэл гэмтэл гэх мэт таашгүй байдал үүсч болзошгүй. Ингэж Аристотель Онассис өөрөө ч мэдэлгүйгээр гэр бүлийг зовоосон эцэг өвгөдийн маш таагүй үйлийн үрийг цайруулжээ. Үйлийн үрийг цайруулснаар хувь заяа түүнд хандах хандлагаа өөрчилжээ. Онассис цахилгаан утасны станцын залгагч болж байнгын ажил эрхлэв. Амьдрал ахуй арай дээшилж, илүү чөлөөт цаг гарч түүнээ сурч боловсроход зориулав. Мөнгөө хуримтлуулсаар гайгүй костюм авч, Буэнос-Айресийн баячуулд зориулсан нэр хүндтэй клубт гишүүний татвар төлөв. Энд баян тарган, хүндтэй ноёнтон болон хувирахад эцгийнхээ конторт олж авсан сэтгэл зүйн мэдлэг дадлага ихээхэн хэрэг болов. Харилцаа Аргентинд тамхины өргөн зах зээл байгааг тогтооход тусаллаа. Тэрээр Грек дэх хамаатнуудтайгаа яаралтай холбогдон ятгаж, тийш нь хямд тамхины экспорт хийв. Үр дүнд нь түүнд анхны зуун мянгатууд бий болж, дойлуураа живсэн хөлөг худалдан авахад зарцуулав. Олж авсан боловсрол бас ирээдүйг харсаныхаа хүчинд нефть зөөвөрлөж эхлэв. Ажил үйлс нь дэлгэрч нилээн баяжаад, Нью-Йоркод ирлээ. Дэлхийн II дайн эхлэв. Энэ үед нефтийн тээвэрт хоёр грек өрсөлдөж байв. Өрсөлдөгчийнхөө 16 настай охинтой гэрлэснээр өрсөлдөгчөө буулган авлаа. Энэ үе бол Онассисын амжилтын оргил үе байлаа. Монтевидео дахь хамгийн том эдлэн газар, Афинд хамгийн том зуслан, Парижийн хамгийн тансаг байр, Францын өмнөдөд хамгийн гайхамшигтай цайз гэхчлэн түүний өмчлөл тоолж баршгүй. Эгийн тэнгист арал худалдан авч нисэх буудал, зугаалахад зориулсан авто зам барьлаа.
Үүнтэй зэрэгцээд мораль нь навс унаж байв. Тэр жирэмсэн эхнэрээ зулбуулахын тулд зодож нүдэн, нүдэнд үзэгдээгүй нүгэл үйлдэв. Эцгээ шоронгоос чөлөөлөхөөр бүхнээ дайчилсан хүн чинь үр удмаа, түүгээр дамжин төрөл олох гэсэн бусдын амийг таслахаар гэнэт өөрчлөгдөв. Ямар сэдлээр үүнийг хийв, ахуйдаа л автаагүй байх. Энэ үйлдэл нь түүний амьдралыг баллаж, үйлийн үрийн гинжийг толгойдоо углажээ. Охин ямар ч гэлээ амьд төрөв, гэвч гэр бүлийнхээ гишүүдийг устгах адын хөтөлбөр орон зайн далдын далд давхарт хадгалагдан үлдлээ. Хүний хувь заяатай холбоотой тэр давхаргад шүү дээ. Америкийн ерөнхийлөгч агсны бэлэвсэн эхнэр Жаклин Кеннедитэй сууснаар тэр бараг өмнөх гэр бүлээ үгүйсгэх эхлэв.
Ингэж өмнөх амьдрал, гэр бүлээ устгах кармын хөтөлбөр ажиллаж эхэлжээ. Эхлээд 25-тай цэл залуу хүү нь онгоцны ослоор амь үрэгдэв. Салсан эхнэр нь түүний заналт дайсантай суугаад удалгүй нас барав. Тэр өөрөө 75 хүрээд өтөлсний улмаас өөд болсон. Түүнийг өнгөрсөний дараа охин нь 38-тайдаа нас барав. Ганцхан ач охин нь амьд үлджээ. /Сүүлд хэвлэлээр гарахыг үзвэл 9 настай охиндоо олигтой өв хөрөнгө үлдээхгүйгээр гэрээсэлснийг ач охины өмгөөлөгч нар хөөцөлдөж, насанд хүрэхээр тодорхой хувийг авахаар болгосон байх. Тэрээр насанд хүрч хөрөнгө өвлөж байгаа тухай хэвлэлд гарч байсан/.
Хүүгээ өнгөрсөний дараа буяны сан байгуулж хөрөнгийнхөө хагасыг хандивлаагүй бол Аристотель Онассисын хувь заяа илүү эмгэнэлтэйгээр төгсөж мэдэх байв.
Монголчууд сайхан сэтгэлтэй улсаа, хаа ч явсан хазгайг тэгшилж, унасныг босгох, учран золгохдоо ч ерөөлтэй, сархад хүртэхдээ ч ерөөлтэй, салаад одохдоо ч ерөөлтэй, ашдын билэг нь амандаа байдаг улсаа. Гэр орон, тавилга сэлтээ ч ерөөнө. Эрхэм анд, дүү нартаа сэтгэл зөв, заяа зөв явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

21 комментарий:
Санаа зөв бол заяа зөв. Сайн санааны үзүүрт тос гэж онож хэлсэн байгаам шүү.
Surgamjtai, saihan bichleg boljee. Tsaashid urgeljilne biz dee?
za gehdee barag l ooriigoo bayasgah yuug ch hiij bolno gagtshyy dotood setgeldee hyamraliig bii bolgohgyi bh heregtei geed bh shig, chuhamdaa busdad tegtlee ih gem nygel bolohgyi l bol shy dee, deed tenger nygelteng gesgeegcheer mani eriig songochihood daraa ni yallaad bj bolohgyi biz dee, esvel bas l neg urok bh yumuu, hen nygeltniig nogoo nygeltneer yallaad yavdag yumuu, onassis ooroo l dotood setgeliin hyamrald orsnoor yilee ooriin erhgyi oor deeree duudaj avchirdag bhaa,
buruu setgej uur untuug chini hyrgesen bol hyltsel ochye,
Manai ovoo baga baihad saihan setgeltei, zorigtoi hun baga zovdog gej heldeg baisan. Bodood baihad ene uiliin ur gedgiig nadad zoriulj tailbarlaj baisan yum bolov uu daa.
Арслаан, сонин сайхан.. Кармагийн тухай цувралыг чинь өөр олон хүнд хүргэе. болох уу, Сайт дээрээ цувралаар тавьчихмаар санагдаж байна хө. Яг үйлийн үрийг ингэж бидний амьдрал дээр холбож өгсөн тайлбар л их хэрэгтэй байгаам уг нь. Боломжтой бол одоогийн энэ улс төр, бизнесийнхэний идэж уудагтай холбовол... жинхэнэ шуугиан дэгдээнэ дээ. Манай нутгийн муу Баатар/гаалийн/ ах маань бие нь муу гэсэн ямар байгаам бол... Жинхэнэ аймаар нүгэлтэй улсууд нь одоохондоо Кармагаа эдлээгүй л явах шиг байна, хэ хэ.
За бас өөрт тохиолдсоноо бичвэл.. Би ч бас нэмэр хандив болоод тохиолдсон явдлуудаа бичие. Уг нь энэ талаар манай лам нар юм хийдэг бол сайнсан. Их буян болохсон.
Хөгшчүүл хаяа "Ямар үйлийн үрээр ингэдэг байнаа" гэж үглэж л байдаг. Санаанд юм ордоггүй байж. Кармагийн цуврал үргэлжлэнэ биздээ. Арсундаа амжилт хүсье. Их сонирхолтой байгаа шүү.
Зочлон ирж буй анд нартаа талархаж байна. Жаагий, Анон, Ганаа, Пийки, Заяа нартаа баярлалаа. Нана хаагуур яваад байнаа.
Номин: Сайн байна уу, Саналыг баяртайгаар хүлээн авч байнаа. Чи өөрөө нийтлэлийн шаардлага хангахуйц болгон өөрчилж, миний илүү дутуу үгийг орхиод янзлаарай гэж хүсэх байна. Арсуныг өөрчлөх бодолгүй байгаа. Хөгшин чинь өөртөө тохиолдсон нэг явдлыг бичнээ. Бусдад санаа сэрэмж болог. Архи спирт, тамхи ихээр зөөгсөд, уул ус, ой модыг сүйтгэгсэд төрийн хууль ч тэнгэрийн хууль ч тэгш үйлчлэх байхаа. Өөрийгөө бусдыг ажиглахад нэгч алдаа, нүглийг зүгээр өнгөрөөдөггүй хариу нь тэр дороо эсвэл хурааж хуримтлуулан анасан байдалтай байх шиг. Би Тэнгэр Бурхан гээд байгаа болохоос хувь заяа биднээс хамаараад байх шиг. Чиний мейлээр бичихээр эргэж ирчихээд ядчихлаа. banom2000 гээд болохгүй байнаа. Галаа өгөх юм хэлсэн. Нутгийн ах хэвлэлээс харахад гайгүй л гэх юм. Жинхэн цөөврүүд нь яадаг билээ дээ. Их гэмгүй хүнлэг сайхан хүн шүүдээ.
Минийх banom2001 ш тээ. Би цувуулаад тавиад байя, жаахан нийтлэлийн хэлбэрт оруулсан нь дээр үү, эсвэл энэ блогийн бичлэг хэвээр байх нь ч илүү ойлгомжтой байж магад юм. мөн нэг Арслан нэрээр булан ч нээчихэе.
Галаа хаагуур яваад байх шиг бна. Ойрд сураггүй байх чинь. Нэг майлдана аа.
Учиргүй юм үгүй гэж ярьдаг, Нэгэн нэр хүндтэй хүн салхигүй сайхан өдөр нисэх гэж оролдоод нас барсан. Эрхэлж байсан бизнес нь спирт, тамхи байсан гэх. Бас нэг нэртэй цуутай хүн бурхан болоход миний хүндэлж явдаг нэг ахимаг хүн "идэж идэж шатчих гэж" гэхэд түүний үг харамссан өнгөгүй, магадгүй цаанаа таашаалтай ч мэт санагдахад би тэр хатуу сэтгэлийг гайхаад өнгөрсөн. Сэтгэлээр үйлдсэн нүгэл байхаа даа, хөл нь хугарч, эхнэр нь цус харваад бас нилээн зовлон үзсэн. Би дэмий л энэ амьдрах ухаан энэ тэр гээд курс дугуйлангууд байна та явж үзээч гэж хэлсээн.
Нэг хүн чоно агнаад толгойг нь өндийлгөн таагүй үг хэлсэн юм уу даа гэтэл ухасхийн хүндээр гэмтээсэн гэлцэнэ. Тав ташуураас түргэн гэдэг. Яс гэмтэх ер нь их том сануулга юм шигээ. Зарим хүмүүс ингээд өнгөрсөн нь их юм гээд их дуртай хүлээж авах. Энэ ардын ухаан гэж агуу юм байна шүү.
Хаха, майлданаа, хариу майлдаарай.
Нийтлэлийн хэлбэрт оруулсан нь дээрээ.
haaguur yavaad bgaag medeed bna yy gui yu, hehe, medsen shinjtei bgaad bhiin,
bi neg ikh muhar hatuu hutuu sutdeg hun bishisht, tegsen ochdor asaatai PC-niihee urd neg nom tavitsan suugaad unshij bailoo, hehe, loog ulger yrij eheldeg gejiisht. genet , usegnuud ni haragdahgui, nud harahaa bolison , gaihaad hoshig mushguu haaj haranhuilaad, ilgaa bhgui, teheer ni shireeneensee hol ochood oor nom shuureed avsan chin Bodi moriin zereg gart barigdajeen, useg ni haragdah nuu gesen chin bas haragdahgui, tsairaad, genet uchdor ogloo nomiin sangaa yanzlhadaa burhnii shashnii nomuudiig Dostoevskiin gem zem ntr-tei holij hiisen yanzal gej sanaand orj irdeg gejiinasht, egch shgal toomsorgui tiim tal deer, ochood uzsen chin ter hutagt huvilgaadiin zurog horog , adis janlav orshson nomuudiig yryy ni haruulaad orchihson bailee, zasaj yanzalsaniihaa daraa nomiin usegnuud zugeer haragdsan shuu. nad shig heneggui baij bolquim shig bnoo
Хvvе сайн уу, Нана. Гvйгээд л байна уу. Номонд, ялангуяа гэгээрсэн улсын ном хvчтэй байдаг юм шvv дээ, хvндэтгэлтэй хандах хэрэгтэй. Муу номыг бол гэртээ байлгах ч дэмий юм шигээ. Ирж байгаарай.
arsun, yamar negen buruu yildel zaaval ezendee butsaj buugaad bdag gedeg ynen bhaa, nadad tohioldson sain muu byhniiig bodood bhad bygd l burhnii shagnal shiitgel gemeer uchirtai utga iig ogyyleed bh shig bdag, yu heleh geed hadiig haash ni hotlood bna ve getel l amidral yil yavdal agshinguud ongorch ornoj bna da,
Кармагийн талаар... зарим нэгэн санал хэлэе гэж бодлоо.
Ер үйлдэл бүхэн хариутай гэдэг. Бид олонх бүтэлгүй болон бүтэлтэй тохиолдлоо аз, эзтэй холбож боддог. Үйл явдлуудын учир дарааллыг нарийн хөөж мөрдөж үзвэл бидний аль нэгэн үйлээс санаа бодлоос эхтэй болох нь аяндаа л гараад ирнэ. Жижигхээн гэлтгүй туршилтууд хийж болно.
Хэрвээ хэн нэгэнд дээрэлхүү ханддаг байсан бол бас хэн нэгэн этгээд өөрт чинь хэзээ нэгэн цагт тэгэж хандаж байгааг мэдэрнэ. Хэрвээ хэн нэгний тухай сайн сайхан зүйл ярьсан бол эргээд өөрийн чинь тухай сэтгэлд таатай үг хаа нэгтээ унасан байна. Олон жижиг анзаарагдамгүй үйлдлүүд, бодлууд, явсаар нэгэн том үйлийг тавьсан байдаг. Тухайлбал санамсаргүй хүн амьны хэрэг. Бас санамсаргүй аваар осол. Гэвч энэ бүхэн санамсаргүй биш, урьдаас он удаанаар бэлтгэгдсэн, магадгүй өмнөх хэдэн төрлөөр ч бэлтгэгдсэн байдаг. Энэ талаар криминалистикууд олон баримт дэлгэж чадна.
Санаа зөв бол заяа зөв. Сайн санааны үзүүрт тос гэж онож хэлсэн байгаам шүү гээд Жаагий бичиж: Энэ үг их гүн агуулгатай, сайн үйл сайн үйлийг дагуулдаг. Хайр нигүүлсэл хайр нигүүлсэлийг төрүүлдэг.
Үзэн ядалт үзэн ядалтыг төрүүлдэг. Дэлхийн бүх томоохон хувьгалуудын түүхийг энэ нүгэл буяны дэнсээр дэнсэлвэл сонин зохиомж гарна. Ойрхоны жишээ 90 оны ардчилсан хувьсгал ч мөн ялгаагүй. Маш их үгүйсгэл, зүхлээр эхэлж, цөхрөл, оюун санааны доройтол, гутралийг авчирсан. одоо ч сэхэж чадаагүй явна.
Харин тэр бүхнээс, ер нь буян үйлдэж заяа тавилангаа засах боломж, тэр ч бүү хэл гэгээрэх боломж хүнд байдаг тулдаа "ЧӨЛӨӨ УЧРАЛ ТӨГС ХҮНИЙ ЕРТӨНЦ" гэдэг байх. Өөр тэнгэрийн ертөнцөд, Асур нарт ч тийм гэгээрэлд хүрэх боломж үгүй, гагцхүү олон төрлийнхөө үйлээр тэнгэрт төрөөд, өнөөх үйлийн буян нь барагдахаар буцаад тамдаа унах нигуураа хүлээн шаналж суудаг гэдэг. Тэгээд тамийнхаа зовлонг гэтлээд, бирд адгуусаар дамжиж хүний төрөлд ирнэ. Тэр төрлөөс чөлөө учралыг нь ашиглаж эс чадваас тэр ертөнцийн хүрдэндээ эргэлдээд л байх болно. Бурханы сургаалийн амин чанар нь ердөө л энэ. Тэгээд үйлдсэн үрийнхээ зовлонг эдлээд дуусахаар жаргалын тэнгэрийн оронд төрнө. Тэр нь бас хэмжээтэй. Бас жаргалынх нь хэмжээ дуусахаар Эргээд тамдаа унана.
Нэг жижигхээн туршилт хийгээд үзэхэд гэмгүй. Хэрвээ чи хэн нэгний тухай хов юм уу, эсвэл муу хэлээд үз. Тун удахгүй хэн нэгэн бас чиний тухай хэлсэн байх болно. Эсвэл энэ улс төрчидийг хар л даа. Хэн хамгийн их шүүмжилж, орилж чарлаж байна, тэр өөрөө хамгийн их шүүмжлэлийн бай болно. Түүний үйлдэлд олон үгүйсгэл байгаа болоод тэр. Үгүйсгэл үгүйсгэлийг л төрүүлнэ. Хайр нигүүлсэлээр, өршөөл, энэрэлээр улс гэрийг засах хүн одоохондоо алга. Тийм хүн гараад ирвэл бүгд тэр хүнд итгэж, дагах болно. Гэхдээ бас зөрчил байж болно. Махатма Гандийн үхэл Карма талаасаа сонирхолтой. Тэнд шашны болоод улс төрийн үгүйсгэл байсан.
Одоо энэ Далай лама байна. Түүнийг өөр ямар ч шашин шүүмжилдэггүй. Тэр ч өөр бусад шашныг үгүйсгэж байсангүй, жинхэнэ буддист үзэл бодлын илрэл болов уу. Орчлон дээрх үйлийг хүлээн зөвшөөрөх нь... Сая Блүүмингтонд ирэхдээ хамгийн түрүүнд Христийн том сүм дээр очиж, том ном уншсан. Түүний бүх лекц ярилцлагад нь Христийн томоохон санваартанууд, номлогчид хамт оролцож, дэргэд нь сууж, ном номлолцсон. Тэр шашны энх тайван гэсэн дэлхий дахинаа мянга мянган жилээр үгүйлэгдэж байсан цоо шинэ үзэл санааг дэвшүүлэн гаргаж ирж байна. Сайхан юм аа.
гэтэл түүнийг Хятад хүлээн зөвшөөрдөггүй. Бас Далай ламыг хүлээн зөвшөөрдөггүй Буддын шашны нэг томоохон урсгал байна. Доржшүгдэв гэдэг догшин бурхан шүтдэг. Энд бас л зөрчил гараад ирж байгаа юм. Далай лам Энэтхэгт гарахдаа энэ Доржшүгдэвийг хориглосон гэдэг. Ямар эрх ашиг, ямар зорилго байсныг мэдэхгүй. Одоо энэ урсгалыг шүтдэг төвд болон бусад үндэстний маш олон хүмүүс байна. Энэ Блүүмингтонд хүртэл асар том сүм хийд босгочихсон байна. Далай лама энд ирээд шал эсрэг Христийн сүмээр орсон атлаа тэр Буддын сүмээр шагайсангүй. Бас үгүйсгэл. Нөгөөдүүл нь ч бас үгүйсгээд л. Далай ламын Хятадын талаарх байр суурь эрс суларч буулт хийж байна. Тэр Төвдийн Тусгаар тогтнолын тухай биш, харин Илүү эрхтэй Автономийн тухай ярьж байна. Хятадуудтай энэ тал дээр ойлголцохыг хүсч байна. Эндээс Төвдүүд өнөөдөр ийнхүү Хятадад дарлуулж явах үйлтэй улс уу гэсэн асуулт гарна. Бурханы шашныг хамгийн ихээр дэлгэрүүлж, буян номыг үйлдээд байхад уу. Ямар үйлийн үрээр тэр вэ? Тэдний үүх түүх, гарал угсааг нь мөшгөвөл... Үүнд бас нэг хариулт байгаа. Эсвэл бүүр эсрэгээр харинч Төвдүүд хийсэн Буяныхаа эрхэнд эрин зуунд хүчирхэгжиж буй хятадыг дагаж хөгжлийн замаа олж байгаа юм гэж хэлэх хятад олон гарна. Төвдүүдийг Мангас язгууртай улс гэдэг. Монголчууд бол Асура буюу тэнгэр язгууртай. Аль аль нь дайнч, Асура нар бол нас нэн урт, өвчингүй, өлсөхгүй даарахгүй атал хүч чадалдаа эрдэж үргэлж өөр хоорондоо болон тэнгэрнэртэй тэмцэлдэхийн зовлонтой гэдэг. Монголчуудынхаа өнөөгийн байдал төрхийг хараад байхад нээрээ тийм байх гэмээр. Ямагт хэн нэгэнтэйгээ, бие биентэйгээ тэрсэлдэж, сөргөлдөж, муудалцаж байх юм. Тэгээд л түүнийхээ үйлээр өөрсдөө өөдөө гарахгүй байх ч шиг. Бас л үйлийн үртэй холбовол нэг тайлбар олдох байх.
Ер нь ертөнцийн тэгш хэмийн хууль хаа сайгүй. Хэрвээ энэ насанд үйлдлийн чинь хариу ирэхгүй бол тэр өмнөх насны үйлийн үрээр барьцалдсан, эсвэл хйот насныхаа үйлийг бэлдсэн хэрэг. Тэр учир шалтгаан нь харин яаж, хэрхэн зохицож байдгыг ойлгохуяа бэрх ч юутай ч үйлчлэл нь бодитой байна.
Амьдрал дээр олон жишээ байдаг. Түүнийг хэрхэн тайлбарлахад хэцүү. Нээг их хэлтэй амтай эгчийг мэдэх юм. Тэр бараг хүн бүхнийг муу муухайгаар нь дуудна. Уг нь муу санаагүй, ил шуудхан л хүн шиг, заримдаа их цайлган ч юм шиг. Гэхдээ хүний муу талыг нь их хурдан соргог олж хардаг нэг тийм "чадвартай". Гэвч хүмүүс түүний тухай бас тийм сайн сэтгэгдэл хэлэхгүй. Олонхидоо мууг хэлнэ. Бас ажил нь нэг л бүтэмжгүй. Бурханы шашинд эхлээд сэтгэлийг зас гэдэг. сэтгэл засах гэдэг их хэцүү эд шиг байгаа юм. Сэтгэлийнхээ мунхаг, харанхуй, атаач, хомхой, хувьчхан тэр бүхнийг зас гэдэг. Атаач хүмүүс байдаг. Тэдний амьдрал нэг л бүтэлгүй. Зарим нь атааныхаа адаар өөрийгөө шахаж, шавдуулж, илүү их хөдөлмөрлөж, эд хөрөнгө энэ тэрд амжилт олдог. Гэвч нөгөөх жаргалийг олдоггүй байх. Атаа нь дарагдахгүй бол мянган жийптай байгаад нэмэргүй л дээ.
Одоо энэ 90-ээд оноос хойш спирт зөөж ард түмнээ хордуулж баяжсан улс төрчид, бизнесийнхэн, бөхчүүдийг ажиглаад л яваа. Бас өмч хувьчлалаар хий ашиглаж асар ихийг шомбодож орхисон нөхдүүд, одоогийн энэ нөхдүүдийн ил тод идэж уусан нь.. үйлийн үр нэгэн цагт хэрхэн үйлчлэх болоо гээд л сонирхоод байгаа. Хэрвээ үйлчлээд л эхэлбэл би энэ үйлийн үрийн талаарх бүх эргэлзээгээ тас татаж хаяад, шууд л даяанд явна, хэ хэ.
Миний мэдэх таних бараг бүх тарвагачидийн амьдрал нь сайн байсангүй. Ямагт нэг л болж бүтэхгүй, эмгэнэлтэй байсан. Бас сайн анчид ч гэсэн тэр. Бас дархачуул. Дархачуул уул нь буянтай ажил гэмээр авч, ямагт гал ус хоёрыг харшилдуулж байдаг тул хэцүүг дууддаг гэлцдэг. Уг нь сайн дархан хүн галын тарнитай байдаг, гал аргадаж үйлээ хийдэг гэдэг.
Одоо энэ бөхчүүдийн онигоог анзаарахад Цэрэнтогтох аваргын талаар ?р онигоо гарч байхыг ховор сонссон. Өөрөө ч бусдын талаар юм ярьдаггүй нэгэн, бас хийгүй нэгэн. Баянаа аварга бол тэр талаараа гаргуун, бас өөрийнх нь талаар сайн муу ч, онигоо ч их.
За энэ талаар санаанд орсоноо баахан бурлаа, бас нүгэл болох вий, үйлийн үр нь эргэж цохих вий гээд гэнэт айчихлаа, хэ хэ, одоо амаа татахаас....
Za huu Karma-g unshlaa. Er ni bol hunii setgel zui, orchin toirond, tsaashilbal baigali delhiid muu uil hiivel uurt ni bolon ur huuhded ni heden ueeree uil laig ni uurdeg gesen utgatai yum bna gej oilgov. Hun er ni yag ter uedee bi muu uil hiij bna gej boddog,meddeg bolov uu gesen ergelzel turj bna. Jishee ni bi amidrah geed l eh ornoosoo garaad l yavj bna l daa. Ene herhen zuv bol! Uunii uil lai gej ur udamd mini irdeg bol hetsuu l yum. Harin ter harsaar baital baigali delhiid ustui yum shig handaj baigaa nuhdiig bol hen ch gesen iolgoh baih. Ene tsuvralaar bichigdej baigaa jisheenuud bol ungursun hoino hi (gehdee tiim bogino bish hugatsaanii daraa) avch uzsen ni ilt. Harin manai ornii huvid buruu yum hiij baigaa gej uzmeer humuus ni sayhaniih . Nas barsan humuusiig idej uugaad l ter , esvel etseg eh ni oliggui hun baij gej uzeh ni her onovchtoi yum bol. Uhel hagatsal gedeg yag uur deer tulaad ireheer tiim ch jishee yumand orchihoor ed bish. Bi magadgui karmagiin undsen mun chanariig oilgoogui baij boloh. Nuguu talaas Arslantaigaa yu yunii duhand hurelgui margaj suruh gesen sanaagui yum shuu zuvuur oilgooroi. Ene sedev sanaa maani hund daa yalanguya manai unuu ueiin humuust uneheer heregtei yu gevel heregetei. Bur amin chuhal heregtei gej sanagdana. Bi ene bayjih gej baigali delhiid zanalhiilj handaad baigaa ulsiig oishoohgui l baigaam.Saihan surgamjtai tsuvral oruulj ehelsend talarhaya. Uhaan tani uran biirii uzuureer ursaj baig...
80 hun tsuglaraad urt urt comment, bishee blognuud bicheed tavitsan bnashtee,hehe, ene Nomin, BUm, Arsun 3 hehe, comment bish blog bichchij, unshaad bardaggui ee...hehe... uls torchid bas bnaa, haraad bhad hen changa duugaraad hashgiraad eh oronch zan gargaj /za yag eh oronchiig ni bas buu med, tegj hargdaagaam yamar ch bsan l/ bna, ter taliigaach bolchxiim, Neriig ni heleed yahav dee, ta nar medjiigaa, ali deerees avaad iih olon hun yavaad oglooo...bas huniig suudlaas nu unagasan tovarishuud bna, ooroo araas ni unajeegaam, sonin shuu, teheer ter muu buruu yum hiijaagaa nohdiig tseverleh geed dairaad bgaa tovaraashuud bas ergeed Nomingiin heldgeer uiliin uriin tsohiltod gazar deeree nam ortood l bgaen, sonin yum ikh bnaa, haraad ajiglaad, bodood bhad, zov yum yarij, zov uil hiijeegaa yum shig tovarishuud bas l terniihee toloo yum amsaad l bgaen, harin Burhan shiitgene gej yu bhav dee, hehe, ooriin uil ergej oijiihod chin, end yamar yumnii burhan? aiin? hehehe... Burhaniig aimeer gutgesen baishtee,hehe...
Тэрбумтан Аристотель Онассисын түүх нээрээ их сонин юм. Эцгийн үйлийн үрийг үүрч нэг дээшлээд эргээд өөрөө тамхины наймаа хийгээд сөрөг үйлдэл нь давамгайлж байна.
Настай хүмүүс "Үйлийн үрийг үүрч барахаас Үглэж бардаггүй" гэж яасан ч мундаг хэлдэг байсан юм бэ дээ.
2003 оноос эхлэн "Бумбын эрин" гэдэг нь эхэлсэн гэсэн. Бубын эрин гэдэг нь бурхан шашинд эерэг, сэтгэлийн дотоод энерги дээшлэх замдаа орох эрин юм гэнээ. Хүмүүс иймэрхүү яриаг их ярьдаг болжээ.
Өө, хүмүүс коментоо ч гэсэн крилл үсгээр үлдээвэл уншихад амар байдаггүй юм байхдаа. Галиглачихаар жаахан түвэгтэй санагддаг уу?
sonihroltoi tuuh bna.
urgeljleliig tesen yadan huleey.
bas sain sanaj yavtsgaay.
Com-t vлдээсэн бvх анд нартаа баярлалаа. Та бvхний тэмдэглэснийг анхааралтай судалж байна.
[color=#ffffee]
Не знаеш сколько времени я тут сижу? И кстати.. есть мега предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится
[url=http://www.pi7.ru/]Помощь от подруги[/url]
aнекдот для разнообразия :)
Сидят два деда в куста, испражняются. Один другому:
- А помнишь, раньше, время было, яйца то до земли доставали.
- Да, осела земля, осела.
Я 8 часов блуждала по сети, пока не вышела на ваш форум! Думаю, я здесь останусь надолго!
прлшу прощения за опечатки.... очень маленькая клавиатута у PDA!
[/color]
[color=#ffffee]
Как жизнь? Может-быть... есть cупер мысль по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится
[url=http://www.pi7.ru]древнерусская тоска по сильной руке [/url]
aнекдот для разнообразия :)
Купил муижк себе в курятник новлго петуха Тот вообще какой-то озабоченный был, по десятку кур в день еабл. Да и не только кур, авошбще всю птицу,, которую увиидит. И вот однады заходит муужик в круытник, а там пктух валяется дохлый в луже грязи, а вокруг вороны собрались. Мужик и говорит ептуху:
- Что ж ты так, Петя, мебя не поберёг?
Тот приоткрывает один глаз и шипит::
- Сука, спуггёшь ворон, тебя выебу.
Я 5 чсаов блуждала по сети, пока не вышела на ваш форум! Думаю, я здесь останусь надолго!
прошу прощения за опечаткии.... очень маленькая клавиавтура у PDA!
[/color]
Отправить комментарий