понедельник, 5 ноября 2007 г.

Карма 2

Өмнөх бичлэгт энэ 2 түүхийг оруулъя гэж амласны дагуу орчуулах гээд үзэхэд их хүнд байлаа.
Үйлийн үрийн өр төлөөс хэрхэн үйлчилдгийг Г.Малаховын "Судьба и карма" номноос харъя. Ер нь монголчуудад тодорхой жишээ харагддаг боловч түүнээс аль болох зайлсхийв.

Бизнесийг 3 ангилж болох юм. Үүнд:
- Цагаан
- Саарал
- Хар гэж.

Цагаан мөртэй, буянтай бизнес бол багшлах, эмчлэх, үйлчлэх, хооллох, буяны байгууллагад ажиллах гэх мэт олон юм аа.

Заа саарал бол ойлгомжтой.

Хар. Энэ ч хэцүү эдээ. Хүний наймаа, архи тамхи үйлдвэрлэх, зарж борлуулах, бусдыг мансууруулах, замыг нь алдуулах, заа тэгээд тэнгэр, байгалийн хууль зөрчсөн бүхэн орох байхдаа.

1. Кеннедийн гэр бүл. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт буудуулсан гэдгийг бид мэднэ. Америкийг төдийгүй бүх дэлхийг цочоосон энэ эмгэнэлт түүхийг үйлийн үрийн талаас нь тайлбарласан хувилбарыг авч үзье. Кеннедийн гэр бүл бол америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг. Энэ баялагийн эх сурвалж нь юу байв. Эцэг Кеннеди их хямралын жилүүдэд /өнгөрсөн зууны 20-30 он/ асар их хөрөнгийг шударга бусаар цуглуулан баяжсан нэгэн байв. Ямарч үнээр хамаагүй баяжих-ганцхан зорилгын төлөө хамгийн үл бүтэх аргуудыг хэрэглэж байлаа. Иймэрхүү үйлдлүүд нь үйлийн үрийн хариу болж удаан үйлчилгээтэй хор мэт үр ач нарт нь үйлчилсэн юм. Үйлийн үрийн төлөөсийн товчхон жагсаалт. Эцэг Кеннедийн гэр бүлд гурван хүү нэг охин төржээ. Эрлэгийн элч илдээ далайхаас өмнө тэд өсөж өндийн эрийн цээнд хүрцгээжээ. АНУ-ын цэргийн нисэх хүчний нисэгч ах Роберт Кеннеди онгоцны ослоор амь үрэгджээ. Удалгүй эгч нь мөн онгоцны ослоор нас барав. Жон Кеннеди гоо үзэсгэлэнт Жаклинтай суусан ч ямар нэг юм таалагдаагүй бололтой, аз жаргалтай байсангүй. Үүнээс болж гэр бүлээс гадуур олон тооны сексийн харилцаа үүсч байв.
Үйлийн үрийн хамгийн аймшигтай төлөөс нь Кеннидигийн өөрийнх нь хүүхдүүдэд тусжээ. Тэд бүгд нярай багадаа өнгөрсөн байна. Анхны хүү нь төрөөд удалгүй өнгөрсөн. Дараагийнх нь охин, амьгүй төрсөн. Бага хүү нь эцгийгээ алагдсаны дараа өнгөрсөн байна. Эцэг Кеннедигийн гэр бүлээс ганц бага Роберт амьд үлдсэн боловч азгүй тохиолдлууд дагасаар байв. /Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж яваад 1968 оны 5 сарын 07-нд буудуулан үхлийн шарх авч, 6 сарын 6-нд нас баржээ. /Интернэтээс авав/
Тэдний эцгийн байгалийн хуулийг сөрсөн үйлдлүүдийг үр ач нар нь ингэж үүрсэн байна. Бурхан минь, мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй юм байна. Эсрэгээрээ, бохир, ялангуяа цус шингэсэн мөнгө гай зовлон авчирдаг ажээ.
Үр хүүхдүүд нь ямархуу яваагаар нь тэдгээрийн эцэг эхийн үйлдсэн нүглийг тодорхойлж болно.
Дээрх тохиолдолд охин, гурван хүү, ач нарынх нь үхэл эцэг Кеннеди гэгч ямархан нүгэлтэн байсныг, орчлон ертөнцийн хуулийг хэрхэн зөрчиж байсныг харуулна. Юуны үр суулгана түүнээ хураана гэж энэ байх, Кеннидийнхний харамсалтай хувь заяаны "гарц" ийм байх нь кармын хуулийн дагуу гарцаагүй ажээ. /Стр.354/
Үүнийг орчуулах явцад бичмээргүй байвч яахав мэдээд хаячихад гэмгүй мэт санагдлаа. Бараг хадаж орчуулав.

16 комментариев:

peakfinder комментирует...

Ali Kennedigiin huuhduudiin tuhai bicheed bainaa? Amerikiin yoronhiilogch baisan John Kennedy huu ohin hoyortoi baisan. Hoyul nasand hurch tom bolcgooson. Huu n' hedhen jiliin omno ongocnii osloor nas barsan harin ohin n' odoog hurtel amid shuu dee.
John Kennedygiin ah duusees yamar ch baisan neg ohin n' odoo ch gesen amid baigaa, ter n' Arnold Schwarcneggeriin hadam eej baihaa.
Gehdee edniihniig yamar neg haraal hursen baih, ih azgui tohioldloor uhecgeedeg gej yaridag n' unen l dee.

Arsun комментирует...

Реаky: Ямар хурдан орж ирж байнаа. Энд бүтээгүй хүүхдүүдийг нь бичсэн юм болов уу. Удам нь тасрана гэдэг аймшигтай шүү дээ. Би эх бичлэгийг дахин харлаа. После убийстьа отца гэхээр Жон Кеннеди болж таараад байна. Арнольд ьэднийхэнд хүргэн орчон гэж дуулддаг шүү.

ZAYA комментирует...

Жон Кенниди өөртэйгээр адилхан ах дүү нартай байсан тухай кинон дээр гардаг ш дээ. Яг л кармагийн хуулиар болжээ. Ум маа ни бад ми хум.
Уучилаарай, та завтай бол манайхаар зочилно уу?

бж комментирует...

Uiliin ur, uiliin ur, ali nasand hiisen uiliin ur ve geed l hugshchuud duu aldaj baihiig zunduu l sonsdog. Hun zuvhun ene nasandaa amidraad l duusah yum shig boginohon bodoltoi amidarch bolohgui yum shigee. Hediigeer urid nasandaa hen baisan, herhen amidarch baisnaa medeh bolomjgui ch, daraa daraagiin amidraldaa lai lanchig bagahan uurye gevel, bas oir dotniin humuus ur huuhdedee gai bolohguihen shig baiya gevel ene amidraldaa l jaahan zuv bodoltoi yavah heregtei yum shigee...
Uur sonirholtoi bichleg tesej yadan huleej baina shuu...

БЭ комментирует...

Их сонирхолтой сэдэв байна. Манай блогчид сүүлийн үед асар гүн ухааны сэдвүүдээр ном хаялцдаг болжээ.
Маш сайшаалтай!
Үүнээ дагаад бичлэгийн ур чадвар ч гэсэн сайжраад байгаа нь ил байна.
Маш бахаршууштай!
Бичээд байгаарай!

Анонимный комментирует...

karmagiin 'urok' gesnees hair setgeliig gesgeel shiitgel gej yzdeg tee, negen tsagiin hairiin mini ezen odoo hani mini boloh tohiol irehed ter tsagiin hair ygyi bolson baih yum....tyyntei tegeed hairgyi amidrah ni urokt orj bgaa bish huvi tavilangaar niilj bgaa gsn ygyy...

ganga комментирует...

Сонирхолтой сэдвээр бичлэг оруулж байгаад талархаж байна. Үйлийн үр, хүсэл ихдвэл хясал болдог, урдын лай өнөө гэх мэт яриаг наснаасаа олон сонссон. Зарим эзотерикүүд гэрлэн биед \аура\ өмнөх амьдралын тухай мэдээлэл хадгалагддаг гэх. Ойлгоход үнэмшихэд бэрх эд, ямар нэг тйимэрхүү юм байдаг байх. Арсуны "Ичмээр"-ээс сэдэвлэж ичгүүргүй болсон хүүхнүүдийн талаар "цэцэгс" бичлэг орууллаа. Орж сонирхоорой.

Arsun комментирует...

Заяа: Жон Кеннедийн дvv Роберт Кеннеди АНУ-ын Батлан хамгаалахын сайд лав байсан байх. Сvvлд сонгуульд өрсөлдөж байхдаа ахын хувь заяаг давтсан. Хэцvv юм шvv.

Ганаа: Сайхан сэтгэлтэй хvмvvс урд насны буян хишгийг эдлээд жаргалтай налайна. Гоё хэлсэн мэргэн vгэнд дурлаж байгаа бол уже нэлээд өндрөөс ирсэн гэж таахад алдахгvй. Урд насны амьдралыг цаг хугацааны регресс хийх замаар олж мэдэж болдог гэнэ. Кармын зангилааг тайлах гэсэн ойлголт байгаа. Энэ нь кармын урок-ийг ойлголоо гэсэн vг шиг байгаан. Ойлгосон л бол тухайн vйлийн vрийн өр төлөөс байхгvй боллоо гэсэн vг гэж ойсон. Онассисийг бичихээ больдиймуу гэж бодсын. Орчуулнаа. Энэ блогийн нэг онцлог нь залхуу хүнийг юм хийлгээд, гөлийгөөд байсан тархийг бас vрчлээтvvлэх бололтой.

Нэмлэт: Аймаар урамшаад байгаа шvv. Мэддэг “орос хэл” дуусчаад байнаа. Сvvлдээ “Будаач будаач гэхээр сахлаа будав” болчих гээд байх юм. Хоол идсэнээ бичилтэй нь биш уншсан юм аа л ярих юм даа. Зүгээр, хамаагvй, толгойд орж ирсэн бодлоо тэмдэглэнэ гэж бодоод байгаа шvv. Хүн амьтан айчих вий.

Анон: Манайхаар айлчлан ирсэнд их баярлалаа. Алтан цагаа дэмий vрvvзэй. Ах нь ч элдэв юм их сонирхоод сүүлдээ ямар шашинтан болохооч мэдэхээ больчихоод байгаа. Хайрыг гэсгээл шийтгэл гэж ойлгож болохгvй байхаа. Энэ бол их агуу эд шиг байгаа юм. Олвол алдаж болохгvй гэж Лодойдамба гуай нэгэнтээ хэлжээ. Ер нь кармын vvднээс vзвэл бие биенээ хүмүүжүүлээл хойно урдаа ороод явдаг юм болвуу гэж бодогдоно.

Гангаа: Vнэлж байгаад баярлалаа. Нэг юм уншиж байхдаа хүнд хэлэхсэн гэж бодогддог. Тvvнээл яриад байгаа ухаантай юм шvv дээ. Таныг уншиж залхахгvй байгаад, бас санаа төрж байгаад их баярлаж байна. Хvсэл ихэдвэл хясал ихдэнэ гэдэг их чухал үгээ. Зацепление гэж гараад байгаа. Ер нь сэтгэлийн сахилга бат гэж байх ёстой тvvнийг сайн сахиж байх хэрэгтэй юм шигээ. Зарим хийн тамирыг ашигладаг зодооны урлагийнхан ийм сахилгыг чанд сахихаа андгайлдаг гэнэ.

Анонимный комментирует...

alexandr sviyashiin karma deer l tegj gardag shig sanagdah yum..hamgiin gol ni urok t oroh esehdee bish olon jiliin hair mini alga bolchihoor joohon durgyi hyreed bna l daa..

sonirholtoi engiin ynen bodroluudiig bichsen bichlegyydiig unshaad end saataj bhaar shiidsiimaa..nairsag hyleej avsand bayarlalaa,

бж комментирует...

Huue, sain uu, yun bayar bilee, unuudur chini? Oktyabriin bayar biluu? Yamar ch gesen bayarlalaa.

A.Амарсайхан комментирует...

Үйлийн үр гэдэг энэ дээ. Ийм жишээ амьдрал дээр маш олон бий.

Idea комментирует...

Үйлийн үр, урд хождын уялдаа холбооны тухай унших дуртай. /Араа бодож айж явдаг учраас хихи/ Сонирхолтой бичлэгүүд байна.
Бизнесийн тухайд, энэ уул уурхай ашигт малтмалаар цулайгаад байгаа гарууд хар бизнесдээ ороогдоод хэзээ нэгэн цагт кармадуулахаа мэддэг болуу гсн. Бичээл байгаарай Арсунаа.

Гэснээс бугаа намнаж байгаа юу, булгаа зүүх гээл хүлээгээл байгаа шүү.

Arsun комментирует...

Анон: Александр Свияшийг хvндэтгэн уншсаан. Хар нvдтэнгvvд төрөл, тvвшин доогуур ухааны юм бичээд байдаг юм. Арьсны vзэлтэн ч юм уу хаашаа юм. Энэ нь таалагдаагvй. Би ч их мулгуудуу хүн шиг байгаан. Ханандаа зvvсэн цагны доторх томоо ганц ханз таалагдахгvй болохоор нь задлаад тэр vсгийг авч хаяж санаа амарч билээ. Vvнийг харсан залуу та ч соёлын хувьсгал хийхнэ дээ гэхэд л өөрийгөө жаахан юмтай гэж ойсон.
Сэтгэл хангалуун байхад л хувь заяа инээмсэглэн мишээнэ гэж ойлгодог. Сэтгэл дундуур байвал улам дордуулж мэдэх.

Ганаа: Найз нь ийм л хуучинсаг товарищ шvv дээ. хихи

Амарсайхан: Vйлийн vрээ гэж. Бидэн хоёр ч ингээд л мөргөлдөөд байх тавилантай юм байлгvй дээ.

Idea:
Араа бодож сэмхэн явдаг
Айдиа бvсгvй caйн уу
Ангийн байцаагч ирээд байхад
Ахыгаа хэрэгт хийхнэ vv gsn.
Бичлэгvvд чинь их таалагддагаа гэтэл бичгийн хvн байжээ, танайд очих дуртай шvv, хvvхээ.

Arsun комментирует...

Idea: Уул нурахад хvний генд өөрчлөлт ордог тухай уншсан. Нураахад өөдтэй юм болохгvй биз.
Болохгvй газар мөчир хугалахад яадаг билээ дээ. Мод хийж баяжсан улс модоо барьсан гэж дуулдах юм. Лус савдаг нь байг гэхэд сэглэгдсэн Тужийн нарсыг харамсах хvмvvс байгаа болохоор тэгдэг байлгvй дээ.

byambaa комментирует...

bugdeeree l ene nasandaa baigaliinhaa huuliig neg ih surulgui amidrah heregtei yum bna daa. bidni ur huuhduuded heregtei.

humuus ch jonn kennedy ene teriin talaar sain medeh yumaa. bi bol yu ch medehgui. endees l olj unshlaa.

Анонимный комментирует...

arhichin hunuus yamar uiliin uree edelj bgaa yum bol doo, orovdmoor shuu, ovgontiin humsuud daanch orovdmoor...................