пятница, 7 января 2011 г.

Еэвэн

Еэвэн гэдэг нь "yue bing" буюу монголчилбол "саран боов" гэсэн үг ажээ. Хятадууд ургацаа хурааж дуусаад намрын дунд сард буюу сарны тооллоор найм дахь сарын шинийн арвантавны тэргэл саранд дүгрэг хэлбэртэй боовоор тахил өргөдөг их эртний уламжлалтай.

Энэ жилийн еэвэн сарын баярыг 9 сарын 22-нд хятад даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Энэ үеэр “сарны туулай”-г билэгдсэн туулайн тоглоом их борложээ. Энэ нь хайртай туулайгаа аваад саранд одсон хатны домогтой холбоотой.

Энэ баяр түүхийн явцад монголчуудтай хэрхэн холбогдож, хятад хүн еэвэн хагалахдаа монголчуудаас эрх чөлөөгөө олж авсанаа тэмдэглэдэг шинэ өнгө аясаар баяжсан тухай цухас сонирхоё.

Бvх Хятадыг нэгтгэн захирсан Юань гүрний үед хятадуудыг дорд үзэн тухайн нийгмийн хамгийн доод давхрагад тооцдог байлаа. XIV зууны дундуур хятадууд бослого хөдөлгөөн их гаргах болж, монголчууд ч хайр найргүй дардаг байж.

Тэд олуулаа цуглаж болохгүй, зэвсэг агсах эрхгүй, ганц хутгыг арван айл дундаа хоолны зориулалтаар хэрэглэдэг байв. Арай л махыг хутгаар бус шүдээрээ ид гэж цааз тогтоогоогүй юм байх. Жад, нум сум болгож магадгүй тул хулс ашиглахыг ч хориглож байв. Чухам энэ үед сүмд зэвсэггүй тулалдах урлагийг хөгжүүлж эхэлсэн биз.

Улаан алчууртны бослогын удирдагчид монголчууд еэвэн иддэггүй болохыг ажиглаж мэдээд, еэвэн дотор монголчуудыг хөнөө гэсэн утгатай бичиг нуугаад тараажээ. Түүнийгээ хаан эзэн түм түм наслаг хэмээн ерөөл өргөж байна гэж эрх баригчдад ойлгуулж, зөвшөөрөл авсан бололтой байдаг. Болзсон цаг ирж босогчид 1368 оны 9 дүгээр сарын 14-нд нэгэн зэрэг хөдөлж монголчуудын ноёрхлыг унагаасан байна.

Эх нутгаа тэмцсэн Тогоонтөмөр хаан харууслын шүлэгтээ:

Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав

Хамаг дайсны дотроо хатгалдаж гарав.... гэж бичсэнийг үзвэл их гүрний түүхийн сан хөмрөг, дэлхий даяараас татварлан хуримтлуулсан алт эрдэнэстэй мантай юм болжээ.

Хэрвээ Их Монгол улсаа Юань гүрэн болгоогүйсэн бол, Их Монгол улс цөмтэй Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгийн улс, Хубилайн улс зэрэг холбооны улсууд зэрэгцэн оршиж байсансан бол дэлхийн түүх өөрөөр эргэх байсан даа. Алтан ургийн хаад эцэг дээдсийн захиасыг дагаж эв нэгдлийг сахисан бол таван мөсний үлгэрээр дийлдэшгүй оршиж, Мин улсыг дор нь унагах байсаан.

Жич: Стеганографын сурах бичигт монголчуудын эсрэг ашигласан еэвэнгийн түүх онцгой жишээ болон дурдагддаг. Хүрсэн үр дүн, хамарсан хүрээгээр нь авч үзвэл еэвэнгийн хажууд Трояны морь бол бяцхан жишээ. Дашрамд сонирхуулахад ийм нэртэй компъютерийн вирус байдгийг бид мэднэ. Хятадууд дуусч өгдөггүй 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийнхээ хэсгийг манай мэдээлэл технологийн салбарт өөрсдийн мэдлээр зарцуулах тулгалт хийгээд байгаа нь бас нэг орчин цагийн "еэвэн" биш байгаа. Дахиад еэвэндүүлчихгүй юмсан.

Удахгүй цагаан сар болно. Зурагтаар еэвэн үнэгүй дагалдана гэх зар элбэгшив. Идэх дуртай ч идээнийхээ дээр еэвэн залдаггүй муйхар зангаа хамгаалж бичлээ.

9 комментариев:

ganga комментирует...

Tal ch bolson eyven hairla!

artgaa комментирует...

neeree sanaj baigaagui zuil baina shu ideeniihee deer yeven zalahgui gedeg chin.

Дeстини комментирует...

Еэвэнд нугасгүй дуртай байж билээ. Хааяа нутгаас замдаа явсаар хатсан ч хамаагүй еэвэн ирвэл хүүхдүүдийнхээ дургүйг нь далимдуулан ганцаараа идэх гээд л. Хятадууд мөн түрэмгий дураараа улсууд юм. Манайхан арай ч дээ, холбоо, мэдээгээ далдын муу бодолт хужаа нарт мэдүүлэхгүй байх гэж найдьяа.

Arsun комментирует...

Ганга:
Бүтнийг өгнөө.

Артгаа:
Ийм бодолтой улсууд бас байдаг юм байна.

Дестини:
Хятадын мөнгөөр Монголын мэдээлэл холбооны шинэчлэлтийг хийх тендерийн нөхцөл нь зөвхөн хятад компаниудын дунд гэж байгаа, хэхэ.Бүр нэг нь шалгарсан. Гэхдээ манайхан эсэргүүцээд болиулж байгаа байх.
/Гэхдээ л хятадууд амжуулчихсан байх гэсэн хар бий, миний хувьд/

ZAYA комментирует...

Тийм үү?
Ёстой сонсоогүй юм байна шүү.
Еэвэнд дургүй ш дээ, азаар.

Анонимный комментирует...

Би ч нэг муу юм, еэвэнг хятадуудын далд санаатай холбоотой байсан гэж мэдээд, тавган дээрээ залдаггүй байсан юм аа. Ашгүй Арсун баталж өглөө.Гэхдээ еэвэн идмээр байгаа бол, хятадыг хагалж идэж байна гэж бодоод л хүр хүр зажлаад байж бас нэг болох юм. БМ.

SODON MONGOL комментирует...

saihan bichijee . boduushtai l yum

XChuluun комментирует...

www.khurleegiin.blogspot.com

Анонимный комментирует...

Гэхдээ еэвэн идмээр байгаа бол, хятадыг хагалж идэж байна гэж бодоод л хүр хүр зажлаад байж бас нэг болох юм - ene ystoi ineedtei yum yg tegj idnee