суббота, 25 декабря 2010 г.

Тэр шүлгийг цэцэг болохоор

Х.Нямхишиг

Танайхаас явсан миний мөрийг
Тандаж жаахан ажаарай, бүсгүй минь

Чихэнд чинь дуулгаж амжаагүй
Чиний тухай шүлгээн би

Ташуу жалгын хунгарт

Ташуураар бичиж орхисон шүү
Т
эр шүлгийг цэцэг болохоор
Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь

*****
Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт...


*****
Шорвог нуурын усанд

Шүүдрийн дусал

Шоовдор


Жич: Х.Нямхишиг сургуульд сураагүй ч бие даан бичиг үсэг сурч, өөрийгөө боловсруулж, хэнтэй ч ном хаялцах хэмжээнд хүрсэн нэгэн. Намтар түүх нь товчхон. Малчин байсан, одоо ажилчин болсон.

Эх сурвалж: "Гэрэлт цалиг" сонин, http://galaarid.blogspot.com/

6 комментариев:

Оогий комментирует...

Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█

ZAYA комментирует...

Шинэ оноо сайхан угтаарай.
Ирж буй шинэ онд танай гэр бүлийнхэн амжилт бүтээлээр арвин байг.

бж комментирует...

шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо хүссэн, төлөвлөсөн бүхэн чинь биелэх болтугай.

Дeстини комментирует...

Шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Нөгөө зурагны талаар дурдахаа таг мартсан байна. Чи заваараа National Geography web ороод үзээрэй, тэд сайн фото зураг хүлээн авдаг. Ахуй амьдралын энгийнийг илэрхийлсэн байх тусмаа сайн.

Жаагий комментирует...

Шинэ оны мэнд! Гоё шүлгээд байншдээ...

Ноён Даашка комментирует...

нямхишигийг оюутолгойгоос ирэхийг хүлээн танилцах гэж яараа л байна. манай эрдэнэтийн хүн болсын байлаа ш дээ цаадах чинь