воскресенье, 25 апреля 2010 г.

Нутагтаа-1

Хөглөгөр их Алтай

Ханагар Алтайн ууландаа
Хаврын наран ээлээ дээ
Харцаараа сургасан аавыгаа
Санан санан дууллаа даа

Хөглөгөр Алтайн ууландаа
Хөхөөн дуу уянгаллаа
Хөгшин буурал ээжийгээ
Санан санан дууллаа даа

Холын Алтайн ууландаа
Хонхон цэцэг ганхлаа даа
Хоёр буурлаа санахаараа
Хоолойгоо эгштэл дууллаа даа
Мааньтын хөтөл дээр. Нутгийн бараа харагдав. Их, Бага хайрхад минь

Нутгийн минь уулс цэнхэртэнэ. Зүрх уушиг минь огшоод л явчихаж байгаам даа.
Сумын төв харагдана. Машиндаа.

ммм



Самбын хөгшин банхар


Шүүт. Зам шалгагчид

Охин минь ч зам засаж байна

Болгоомжтой!


Ий, дарчихвийдээ

Фотосонирхогч

Хаан суудалд

Ааваа, Чигээрэй, тэгээд баруун тийш




Бижийн амны усан сан

Гунангийн ам

Зам

Хайрхан уулаа тойроод ирлээ.
Үргэлжилнэ.

13 комментариев:

Анонимный комментирует...

Хүүе нутаг аа, ёстой их баярлалаа. Би ээжийнхээ нутагт анх удаагаа 2005 онд очиж үзсэн ш дээ. Ёстой шүтсэн. За тэгээд цааш нь зурагнуудаа тавиад байгаарай. БМ

ZAYA комментирует...

Сүрлэг хадан цохионууд байна даа.
Гутал тэсдэггүй байх даа.
Төрсөн нутаг минь болохоор гутал зэргийг ч тоохгүй л дээ. хэ хэ

gereltyortonts комментирует...

Ааяааа ёстой гоё харагджийна.

Arsun комментирует...

БМ.
Сонирхогчийн хувьд хэдэн зураг дарсаан хө. Өнгөрсөн жил их л гандуу байсан даа.

Заяа:
Манай ээжийг багад нь нагац эгч нь хамт хонинд явахдаа хадан хясаа руу бүсээр нь унжуулдаг байсан гэнэ лээ. Айлгах гэж тэр. Үхэр чулуунууд тээр дор жижигхэн харагддаг байсан гэсэн, хэхэ.

Гэрэлтертөнц:
Зочилж байгаарай.

Arsun комментирует...

БМ.
Сонирхогчийн хувьд хэдэн зураг дарсаан хө. Өнгөрсөн жил их л гандуу байсан даа.

Заяа:
Манай ээжийг багад нь нагац эгч нь хамт хонинд явахдаа хадан хясаа руу бүсээр нь унжуулдаг байсан гэнэ лээ. Айлгах гэж тэр. Үхэр чулуунууд тээр дор жижигхэн харагддаг байсан гэсэн, хэхэ.

Гэрэлтертөнц:
Зочилж байгаарай.

Б.Баясгалан комментирует...

Бурхан минь энэ чинь манай нутаг байна шүү дээ. Их бага хайрхан, Биж, Гаханч, Нохонч, Алаг хайрхан, Цалуу, Шүүт, Нарийний гол, Улиастай, Бугын даваа, Тахийн тал гээд л явж өгдөгсөн... Ингэхэд та миний нутгийн хүн бололтой...

eebee комментирует...

Би Мааньтад очиж байсан. Төв аймагт байдаг биз дээ. Намар очоод айраг уугаад согтож байсан. Танай нутагт чинь тааны айраг гэж байдаг бил үү

Arsun комментирует...

Б.Баясгалан:
Тиймээ би,
Хан тэнгэрийг баясгасан
Хайрхан Алаг уулаа зүүдэлж сэрдэг хүн.

Eebee:
Манай нутагт тогоо нэрэх нь илүү.

Болорхон комментирует...

Таныг дагаад огших нь... би ч бас Завхан нутгийг, хад асга нь хөшилдсөн хайрхнуудаа, сүүмийсэн цэнхэр талыг шөнө ч зүүдэлж өдөр ч зүүдэлсээр л явна... тэр салхи, тэр үнэр, төрсөн нутгийн энерги цусанд дутагддаг болтой.. ойрд бүүр хэцүү байгаа.
Нэг л өдөр яг тан шиг ингээд явна даа.... амандаа өвс зуугаад хөл нүцгэн хөлөө хорсоод өвдтөл нь алхана даа.

Arsun комментирует...

Болорхон:
Үнэхээр сайхан байсан шүү.
Агаар нь үнэн тансаг.

Төгөлдөр комментирует...

Тэр гэдэс чанаж байнаа. Худалч хүнд шүлс гэдэг чинь хувин хувингаараа цутгаад л гараад ирж байна. Хэхэ шүлсний огцом хомсдолд орчлоо.

Arsun комментирует...

Төгөлдөр:
Хэхэ, Миний бас асгараад байсан болохоор оруулсан юм.

Arsun комментирует...

Төгөлдөр:
Хэхэ, Минийh бас асгараад байсан болохоор оруулсан юм.