пятница, 26 марта 2010 г.

Элэг чухал

Маргааш "Дэлхийн цаг"-ийг дэмжиж гэрлээ унтраана аа.

Бас элэгээ дэмжиж ирэх долоо хоногийг түүнд зориулахаар шийдэв. Үүнийг жил болгон хийж хэвшихээр бодоод байгаа л даа. Уул нь 21, 14 хоногийн дэг барьдаг боловч 7 хоног хангалттай гэж бодож байна. Анд Алтайн уулс-ын ирүүлсэн Др.Кларксын 1 хоногт хийх цэвэрлэгээ ч бий.

Хорин хэдтэй хонгор зүстэй байхдаа хань минь элэгний В хүрээний гепатитаар халдварлагдсан юм. Элэгний хорт хавдраар өвдсөн аавдаа сүүлчийн мөчид цусаа өгсөндөө эхнэр маань сэтгэл хангалуун байсан боловч эмнэлгийнхний хайнга ажиллагаанаас бидэнд бас нэгэн айдас сэтгэлд үлдсэн юм. Тухайн үед залуу халуун байсан болохоор эмнэлгийн дарга Нямдаваа гуайд хуурай агсам тавиад л өнгөрсөн дөө.

Түүнээс хойш жил бүр шинжилгээ өгч, цагаан гүүний саам ууж, байнга л анхаарч байлаа. Биохимийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны зарим үзүүлэлт нормоосоо 4 дахин их үзүүлэлттэй байсан үе бий. Одоо бол боломжит хязгаарын дээд тал хавьцаа байгаа. Энэ жил эхнэр маань 3 дахь хавраа элгээ цэвэрлэж байгаа юм.

Элэгээ цэвэрлэх хэрэгтэй юм гэдэгт 2 жилийн өмнөхөөсөө илүү итгэлтэй байгаа. Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний хүнд хэлбэрийн өвчтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.

  • 3 сарын 29-ны өдөр. Даваа. Цагаан хоол идэж цэвэрлэгээ эхэлнэ.
  • 3 сарын 30-ны өдөр. Мягмар. Цагаан хоол.
  • 3 сарын 31-ны өдөр. Лхагва. Цагаан хоол.
  • 4 сарын 1-ний өдөр. Пүрэв. Мацаг. Буцалсан бүлээн ус ууна.
  • 4 сарын 2-ны өдөр. Баасан. Мацаг. -"-
  • 4 сарын 3-ны өдөр. Бямба. Мацаг. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Орой 21-22 цагт бэлтгэсэн оливийн тос, нимбэгний шүүсээ ээлжлэн балгаж, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
  • 4 сарын 4-ний өдөр. Ням. Амарна. Гарч буй чулууг шүүнэ. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ.Оройдоо хөнгөн хооллоно.

Хэрэг болуужин гээд нэг бичлэг чирээд ирлээ:

Элэгний өвчлөл


Мягмар, 2009оны 11 сарын 17

Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг. Элэгний үйл ажиллагаа доголдох анхны шинж: - Нойр муудах, - Амархан ядрах, нозоорч хэвтмээр болох, - Арьсан дээр хүрэн, заримдаа ганц хоёр улаан толбо гарах, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдэг хоёр долоо хоногийн туршид илэрч байвал эмчид хандахыг зөвлөе.

"Өвчин амаар ордог" гэсэн үг бий. Бид хоол хүнснийхээ чанарт анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг.

Элэгний ачааллыг хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн байлгахын тулд зарим хорио цээр ч байх шаардлагатай. Үүнд:

· Элдэв төрлийн өнгөт хоол амтлагч, өнгө хувиргагч,

· Химийн бордоо нэвчсэн хүнс, ногоо,

· Чанарын баталгаагүй, шошго хаяг нь тодорхойгүй төрөл бүрийн хүнс,

· Ундны усаар дамжин хүний биед орж байгаа хүнд металл,

· Нийлэг эм, антибиотик тогтмол хэрэглэх.

· Толгойн эм ч хортой.

· Спиртийн төрлийн хатуу ундаа /цагаан архи, виски, конъяк, өнгөт ликёр/,

Элэг хатуурахад хоолонд дургүй болно. Гэдэс дүүрч цанхайх, огиулах, өглөө бөөлжих зэрэг шинж илэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа гэдэс дүүрч, хоолонд улам дургүй болж цус алдалттай болно /хамар, буйлнаас цус гарах, хөнгөн дарахад арьсан дор цус хурна/. Ийм ноцтой шинж тэмдгүүд илэрдэг тул хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

Эх сурвалж: Ардын эрх

Мэдээний линк: http://www.e-health.mn/index.php?task=read_content&content_id=1282

13 комментариев:

Анонимный комментирует...

Arsun sain uu? Email avsan biz dee? Elegnii tuhai chinii bichdegiig bi ih ankhaarch unshdag. Tegeed odoo bur chamtai hamt ene ceverlegeeg hiimeer sanagdchihlaa. Gehdee asuuh zovloh yum bna. Bi saya neleen hund haniad hureed odoo l gaigui bolj bna. Gehdee haniaj baigaa, gol ni chih bituu yum shig bolchihood khooloi ch jaahan soongoduu, baga zereg hamar bituursen mayagtai bna. Iim uyed ene ceverlegeeg hiivel zov uu? esvel jaahan huleeh uu? Nadad zovlooroi. Bolno gevel bi chamtai hamt 29noos ehellee. Ashigtai heregtei zovlogoo ogch baidagt bayarlalaa. BM.

Arsun комментирует...

Сайн байна уу? Цаг хугацааны хувьд жаахан хоцорч байгаа. 3-р сар их зохимжтой цаг гэсэн. Яг иймэрхүү нөхцөлд яахнав гээд туршаад үзээч, /хэхэ, тоглосон шүү/.

Анонимный комментирует...

Bi chamtai hamt 29nees ehellee. Nadad baga zereg turshlaga bii. 4,5 jiliin omno bol haaya 7 honogoor macag baridag bsan. Bas eejiigee elegnii hort havdraar ovchilson baihad ni macag barih emchilgee hiij bailaa. Minii bodloor amidrah hugacaa ni sunah shig l bolson. 4 sar macag barisan yum. 3 jil ene muuhai ovchintei temceed ood bolson doo. HOrt havdar bolohoor yaj ch bolohgui yum bilee.
Za tegeed haniad duusaj baigaa uyed macag barival yah ni ve gej bi oor deeree turshij uzie. Biyee shinjleh uhaand zoriulj baina shuu he he. Busad humuus ene hodolgooniig demjihgui yum baih daa. Za bugdeeree eruul enkh baikh boltugai. Arsun bayarlalaa. BM.

MW комментирует...

Mash heregtei zuil bichsen bna, tand bayarlalaa

Сэгсгэр комментирует...

Bayarlalaa. Haramsaltai n botsorchihloo. Ta buhendee amjilt huseye

Arsun комментирует...

ВМ:
Туршлагатай юм байна шүү дээ. Хань болсонд баярлалаа. Хамт ажилладаг 2 хүн нэмэгдэж байна.

МW:
Баярлалаа.

Сэгсгэр:
Дараа товчхон хийхдээ хэлнэ ээ.

Бат-Отгон комментирует...

Манай Монгол шиг эмчилж байна гээд өвчтөндөө "шприцний шар" халдаадаг эмнэлэгтэй улс ховор байх аа? Манай хамаатаны нэг залууг (уг нь нурууны диск шахагдах өвчин байсан юм билээ)хөл нь өвдөөд байхаар шилбэний ясанд стимулит байна гэж хагалаад,хагалгаа нь мэдээж ямар ч үр дүнгүй боловч "шар" халдаагаад алах дөхсөн.

Arsun комментирует...

Бат-Отгон:
Ёстой хэлэх үг олддоггүй юм билээ, би гараа зангидаад л биеээ барьсан л даа. Дараагийнхаа алхмыг бодохоос өөр аргагүй.

Анонимный комментирует...

muuhai ariutslagagui um daa. togolj bn gej boddog um uu ene emneleg.

ZAYA комментирует...

Sain baina uu? Arsun ahaa.
Manai naiz huuhen elgee nodningiin minii argaar hiigeed mash sain bolson shuu.
Bayarlalaa.

ZAYA комментирует...

he he, minii genee, tanii argaar

Arsun комментирует...

Анон:
Харин тийм. Үндэсний хэмжээний том эмнэлэг шүү дээ.

Заяа:
Сайн байна уу? Минийх биш ээ, Малаховынх, хэхэ.

Unknown комментирует...

謝謝分享,支持你一個哦
八大娛樂網 外出指油壓 護膚美容 護膚店 半套護膚 指油壓個人工作室 理容ktv 外出按摩 指壓按摩 兼職小姐 女兼職 護膚小姐 按摩ktv 伴遊小姐 qk休閒網 外出服務 護膚按摩 外賣茶 外約茶棧