четверг, 13 марта 2008 г.

Хүний нэрийг хэрхэн тогтоох вэ?

Хоёр хүн тааралдаад бие биенээ танимхайран сүйд болж. Нэг нь, -Юу ч битгий дугараарай, бид хоёр хаа нэгтээ таарч байсаан, хаана билээ дээ санахгүй байх чинь, санах гээд оролдоод үзье. Тиймээ бид Майами Бич-д 2 жилийн өмнө уулзсан шүү дээ.
- Би Майами Бичид хэзээ ч байгаагүй
- Хүлээ, хүлээ, яг зөв, Атлантик сити байна ш дээ
- Тэнд ч очиж үзээгүй, áè ÷èíèé à...
- Аа, тэгвэл чимээгүй чимээгүй, Чикаго байж таарлаа. 1953 онд
- Дахиад л худлаа
- Заа за, тэгээд би таныг яагаад ийм сайн таниад байнаа?
- Мангар минь, ах чинь л байна ш дээ.


Харри Лорейний "Суперпамять" номыг ашиглан Танд хэрэгтэй байж болох мэдээллийг оруулъя. Хүний нэр зүсийг тогтоох олон арга байдаг гэнээ. Овгоор нь хөөх, цагаан толгойн дараалал ашиглах, төсөөлөх, орлуулах, нэр, зүсийг харьцуулах, утгыг өөрийн болгох г.м.
Хүний нэрийг санаж байх нь их чухал. Үнэндээ ч, сайн таньдаг хүнтэйгээ тааралдаад нэрийг нь санахгүй байвал эвгүй л дээ. Худлаа мэддэг царайлж байгаад баригдснаас шууд санахгүй байгаагаа хэлсэн нь дээрээ.
Блог анд Заяаг багад, аавынх нь найз "Түнжин ирээд явлаа гэж хэлээрэй" гэснийг дамжуулах гээд нэрийг мартчихаж, бодоод бодоод олсонгүй, тэгээд нэртэйгээ нээх адилхан царайтай гэтэл аавынх нь нүд сэргэн "Түнжин үү?" гээд бөөн инээдэм болцгоожээ. Эндээс харахад Заяа анд нэр зүс тогтоох өөрийн гэсэн аргатай нь харагдаж байна. Хүн хүн онцлогоосоо хамаараад санах, тогтоох өөр өөр аргатай бөгөөд Харри Лорейн гуай ч зарим аргаа үгээр тайлбарлаж чадахгүй нь ээ гэж улайжээ.
Ой тогтоолтын "мэргэжилтнүүд" мэдвэл зохих хүнийхээ нэрийг жагсааж бичээд уншаад байхыг зөвлөдөг. Энэ ч бүдүүлэг арга л даа. Хүнтэй таарахаараа хуруугаа шүлсдээд, хуудсуудыг эргүүлээд байлтай нь биш. Худалдан авагчдад нэрээр нь хандах, үйлчлүүлэгчдээ дахин ирэхэд нь нэрийг нь мэдэж байвал тэдэнд таатай байлгүй яахав. Өөрсдийнх нь үнэлэмжийг дээшлүүлнэ шүү дээ.
Нью-Йоркийн нэгэн шөнийн клубийн өлгүүрчин бүсгүй хүмүүсийн хувцас, малгайг авч өлгөхдөө дугаар тараадаггүй байжээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд өөриймсөг дотно харилцааг төрүүлдэг аж. Тэр нэг ч алдаж, андуурч байсангүй. Энэ танд сэтгэгдэл төрүүлэхгүй ч, тэр бүсгүйн ачаар тус клубийн нэр хүнд өсөж, бүсгүй цайны мөнгөөр баяжжээ.
Нэгэн томоохон буудлын угтагч ирсэн хүн бүрт нэрээр нь хандаж чаддаг гайхамшигтай авъяасынхаа хүчээр дэн буудал худалдаж авсан гэнэ лээ. Эдгээр жишээ бол хүмүүс өөрт нь дотно хандаж буй хүнд талархаж, илүү төлөх дуртайн баталгаа юм. Хүн бүрт овог нэр нь эрхэм бөгөөд нэрээ хичээж, нэр хугарахаар яс хугар гэлцдэг.
Чухал хүнийхээ нэрийг мартсанаас үүдсэн азгүйтэл ялангуяа бизнест зөндөө л байх юм. Цицерон гуай санамжийн системийг ашиглан хотынхоо мянга мянган оршин суугчид, цэргүүдийнхээ нэрийг мэддэг байжээ. Харри Лорейн гуай 150-200 хүнтэй хүлээн авалтад оролцоод бүх хүний нэрийг тогтоон авч үүгээрээ оролцогч олныг алмайруулж байжээ.
Хүний нэрийг тогтоохдоо дараах дүрмийг баримтална уу:
- Хүний нэр тогтоохдоо муу гэж хэзээч бодохгүй байх
- Хүн нэрээ хэлэхэд зөв сонссон гэдэгтээ итгэлтэй байх
- Нэрийг зөв бичиж авах, эргэлзэж байвал өөрөөр нь бичүүлэх
- Хэрвээ òóõàéí нэр ямар нэг сонирхолтой зүйл эсвэл таны танил хэн нэгний нэртэй холбоотой бол анзаарах
- Ярианы явцад шинэ танилдаа нэрээр нь хандах
- Салж явахдаа нэрийг нь хэлж, /баяртай Арсунаа г.м/ дахин уулзахыг ерөөх
Хүний нэрийг санахад зүс нь орж ирнэ, зүсийг санахад нэр орж ирнэ. Нэр зүсийг ямар нэг шинэ технологи ч юмуу өөр юмтай холбож тогтоох нь их зүгээр. Сайхан хамартай, тунгалаг нүдтэй, намуун дуутай бүсгүйн нэр хүмүүсийн ой тойнд амархан хоногшдог ажгуу. Дурлачихвал бүр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно гээч. Хүний нэрийг ямар нэг утга агуулдаг, агуулдаггүй гэж 2 хувааж болно. Баярсайхан, Кук, Браун, Хулан, Цолмон, Кинг -эдгээр нэр тодорхой утгатай, Мооёо, Ожилдой, Линкольн, Көк, Сэсээр, Салливан, Мэлсчой бол тодорхой утга илэрхийлэхгүй. Эдгээрийг тогтоохдоо: Мооёо- ёо ёо, Ожилдой - огдой, Линкольн - Америкийн арванзургаа дахь ерөнхийлөгч Авраам Линкольн, Көк - хөх /өнгө/, Сэсээр - СССР, Салливан - "О Салливан" - тэрэгний дугуйн худалдааны тэмдэг, Мэлсчой - Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэх нь л дээ. Фриман - Free man - эрх чөлөөтэй хүн - эрх чөлөөний хөшөөтэй холбон бодно. Улсын арслан Оргодол гэхэд дотроо "хаанаас оргосон бол?" гэх юмуу "оргож яваа бөх, туслахсан" гэж саваагүйрхэн бодвол мартагдах болов уу. Улсын начин Онх гэхэд "бууж өгдөггүй бөх, буулгаж болдоггүй шагай" гэж бодон түүний шаргуу, зүтгүү байдлыг төсөөлөхөд сайхан цээжлэгдэнэ дээ. /Дашрамд хэлэхэд Онх гуайн эцэг дархан хүн байсан бөгөөд миний мини гэрийг ихэд сонирхон худалдан авч дэмжсэн билээ/. Харри Лорейн гуай Ольчевский гэдэг нэрийг oldman-урт сахалтай буурал өвгөн, үхэр шиг хивэнгээ /chew/, цанаар /ski/ гулгана гэж төсөөлнө. Old-chew-ski=Ольчевский, Конти-г тогтоохдоо /Conti Castle/ саванг төсөөлнө. Холбон төсөөлөх арга ямар ч байж болно. Тэнэг юм шиг тусмаа улам сайн тогтоогддог гэнэ.
Би өөрт тохиолдсон нэгэн онигоог яръя. Мэргэжлийн гол хичээлийн шалгалтын бэлтгэх хугацаа дуусч намайг самбарт дуудав. Би асуултаас өөр тэмдэглэсэн юмгүй хоосон цаастай, толгойд бүр юу ч орж ирдэггүй. Уул нь улаан дипломыг мөрөөдөж их л мачийсан юмсан. За яахав, нэр хүндийг минь бодоод унагаахгүй байлгүй гэсэн шүү юм бодон шулуудав. Самбарт гарч хий самгардаад, шохой барин дээшээ хартал Японы эрдэмтэн Яго гэсэн нэр орж ирээд л, ёстой хачин юм болсон доо. Самбар дүүртэл томъёо бичин, багш ч гайхсан юмгүй дүнгээ тавьж, гавъяа байгуулсан амьтан гарч ирлээ. Манайхан, энэ нөхөр баларлаа, "шипи" ч дамжуулж амжсангүй гэлцэж байсан гэдэг. Япон эрдэмтэн Яго=Я-Я гэсэн холбоос аварсан хэрэг. Золигийг бүр Баба Яга гэж цээжилсэн бол бүр дээр байхгүй юу.
Харри Лорейн гуай Смит, Шмит гэсэн нэрийг сонсохдоо лантуугаар балбах чимээг төсөөлдөг гэнэ. Миний хувьд буу зэвсэг их ойр бөгөөд түүний төрөл хүчин чадал, тусгал, урт богино ээлжээр буудах чимээ зэрэгтэй холбоход амар юм шиг. Хөгжимчид бол нот ашиглах бизээ. Бийрбалын тухай ярих гэхээр ёс юм шиг Акбар хааны нэрийг мартана. Яагаав нөгөө Монгол удмын хаан гээл духаа балбаж эхэлнэ дээ. Харин АК барьсан сахалтай нөхөр бааранд зогсож байгаагаар төсөөлснөөс хойш гайгүй болсондоо, АК-бар. Байгаль судлаач, зохиолч Акимушкинийг АК-муушиг, байгаль, амралт гэхэд л хангалттай.
Харри Лорейн гуай их сонин сонин "стандарт" хэрэглэдэг юм байна. Ли, тон, сон төгсгөлтэй нэрүүдийг тус бүрийг өөр өөрөөр тогтоох бөгөөд тон төгсгөлтэй бол нэг тонн жинтэй гирийг зүүчих жишээтэй. Түүний Саубер гэдэг нэрийг яаж тогтоосныг харъя. Энэ нэрийг сонсмогц их сонин дуудлагатай /олон эгшиг/ нь анхаарал татаж, хөрөөтэй баавгай санаанд нь орж. Saw bear-Саубер. Хэн нэг нь нэрээ Базаррагчаа гэвэл түүнийг Базаргүррагчаа гэж болох юм. Сүүлд нь санахад амар, сансарын баатар буюу гүр-таны түлхүүр үг болно.
Миний нэг найзыг Чү гэх бөгөөд тэр ой тогтоолтоороо гайхамшигтай хүн. Утасны дугаар бичиж авдаггүй бөгөөд тэгж түвэг удаад яахийн гэнэ. Жолооны дүрмийн шалгалт өгөх гээд бэлдэж байгаа хүнийг ингэж байхаар цээжилчихээч гэнэ, өөр шигээ бодож байхгүй юу. Нэг удаа бид Эрдэнэтэд архи ууцгаан их л халамцуухан Говилоос городок /хотын төв/ руу очиж явтал дугуй хагарав. Дугуйг янзлах зуур Чү замын хажууд гаран хэвтэх нь унтсан бололтой. Засварын ажил бүтэлгүй болоод хэн нэгнээс тусламж авахаар утсыг нь асууж лавлаад, явж утсаар дуудав. Маргааш нь тусламж үзүүлэгчийн утасны дугаарыг бие биенээсээ асуутал Чү тэд гэж хэллээ. Чи түүнийг таньдаг юмуу гэхэд үгүй, та нар өчигдөр хоорондоо тэд гээл байгаагүй юү гэж билээ. Түүний охин одоо МУИС-д тооны чиглэлээр сурч байгаа, багадаа телевизээр гарч буй бараг л бүх хүнийг таньдаг байсан. Ой тогтоолт бол далд ухамсарын гайхамшиг л даа. Хэн ч олон жилийн өмнө барьсан байшингийн хаана нь хагархай тоосго өрснөө санадаг гэнэлээ.
Гангаа - ганган бичлэг, ганган блог.
Амарсайхан - Нэг л амар сайхан налайсан хамар.
Айдаа - Idea Бөн бөн.
Ганаа бж - Ганаа байжии, байжии.
Нана - нано.
Мика - мийки
Бямбаа - Баасан ажаагийн дүү
Бум-Эрдэнэ - Эрдэнэ мэт Буман бүтээлүүд.
Цолмон - Японы дээр гялалзах од.
Заяа - миний охин /миний том охиныг Заяа гэдэг/
Пийки - застав.
Тэлмэн - Тэл минь, Зулаа минь /ýíý 2 ÷àöóó þì/.
Sunjee - Санжии.
Түмээ ЗЗ - Зин зин ээж.
Зүүдчин - унтаахай.
Deppsu - Дэрсү Узала.
Артагнан Артаньян - Шадар 3-ын нэг.
Оюунаа - Бийр мэт.
Оогий - оожий гэвэл ямрав.
Жаргалсайхан гуай баас хоолойтой-баас гэнэ шүү /Гангаагийн бичлэг/
За яаж байна, залхаагүй биз. Харри Лорейн гуайн хэдэн жишээг үзээд дуусгая даа:
Гордон - garden
Аркаро - Би О үсгийг зөөж бай на. I carry O.
Брискин - хэн нэг нь түргэн түргэн briskly арьсаа skin маажна.
Морейда - хэн нэг нь арвин их more номыг уншихаар read авчирна. More read-Морейда.
Хайдак - өвс hay зулгаах нугас duck. Hay duck-Хайдак.
Энэ аргачлалыг байнга хэрэглэвэл үр дүнд хүрэх байхдаа гэж бодно. Танд сонирхолтой бол утасны дугаар, тоо баримтыг тогтоох аргачлалаас орчуулан тавинаа.
Буруу зөрүүг засаж өгсөн Зүүдчин андäаа баярлалаа.

29 комментариев:

Cаарал комментирует...

hagas ni unshigddaggui ee.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Fond ni zurjee, Arsun. Tuuniig zasaad ilgeelee, copydood dahiad taviarai hu

Хоёр хүн тааралдаад бие биенээ танимхайран сүйд болж. Нэг нь, -Юу ч битгий дугараарай, бид хоёр хаа нэгтээ таарч байсаан, хаана билээ дээ санахгүй байх чинь, санах гээд оролдоод үзье. Тиймээ бид Майами Бич-д 2 жилийн өмнө уулзсан шүү дээ.
-Би Майами Бичид хэзээ ч байгаагүй
-Хүлээ, хүлээ, яг зөв, Атлантик сити байна ш дээ
-Тэнд очиж үзээгүй
-Аа, тэгвэл чимээгүй чимээгүй, Чикаго байж таарлаа. 1953 онд
- Дахиад л худлаа
- Заа за, тэгээд би таныг яаж ийм сайн таниад байнаа?
- Мангар минь, ах чинь л байна ш дээ.
Харри Лорейний "Суперпамять" номыг ашиглан Танд хэрэгтэй байж болох мэдээллийг оруулъя.
Хүний нэр зүсийг тогтоох олон арга байдаг гэнээ. Овгоор нь хөөх, цагаан толгойн дараалал ашиглах, төсөөлөх, орлуулах, нэр, зүсийг харьцуулах, утгыг өөрийн болгох г.м. Хүний нэрийг санаж байх нь их чухал. Үнэндээ ч, сайн таньдаг хүнтэйгээ тааралдаад нэрийг нь санахгүй байвал эвгүй л дээ. Худлаа мэддэг царайлж байгаад баригдснаас шууд санахгүй байгаагаа хэлсэн нь дээрээ.
Блог анд Заяаг багад, аавынх нь найз "Түнжин ирээд явлаа гэж хэлээрэй" гэснийг дамжуулах гээд нэрийг мартчихаж, бодоод бодоод олсонгүй, тэгээд нэртэйгээ нээх адилхан царайтай гэтэл аавынх нь нүд сэргэн "Түнжин үү?" гээд бөөн инээдэм болцгоожээ. Эндээс харахад Заяа анд нэр зүс тогтоох өөрийн гэсэн аргатай нь харагдаж байна. Хүн хүн онцлогоосоо хамаараад санах, тогтоох өөр өөр аргатай бөгөөд Харри Лорейн гуай ч зарим аргаа үгээр тайлбарлаж чадахгүй нь ээ гэж улайжээ.
Ой тогтоолтын "мэргэжилтнүүд" мэдвэл зохих хүнийхээ нэрийг жагсааж бичээд уншаад байхыг зөвлөдөг. Энэ ч бүдүүлэг арга л даа. Хүнтэй таарахаараа хуруугаа шүлсдээд, хуудсуудыг эргүүлээд байлтай нь биш. Худалдан авагчдад нэрээр нь хандах, үйлчлүүлэгчдээ дахин ирэхэд нь нэрийг нь мэдэж байвал тэдэнд таатай байлгүй яахав. Өөрсдийнх нь үнэлэмжийг дээшлүүлнэ шүү дээ. Нью-Йоркийн нэгэн шөнийн клубийн өлгүүрчин бүсгүй хүмүүсийн хувцас малгайг авч өлгөхдөө дугаар тараадаггүй байжээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд өөриймсөг дотно харилцааг төрүүлдэг аж. Тэр нэг ч алдаж, андуурч байсангүй. Энэ танд сэтгэгдэл төрүүлэхгүй ч тэр бүсгүйн ачаар тус клубийн нэр хүнд өсөж, бүсгүй цайны мөнгөөр баяжжээ.
Нэгэн томоохон буудлын угтагч ирсэн хүн бүрт нэрээр нь хандаж чаддаг гайхамшигтай авъяасынхаа хүчээр дэн буудал худалдаж авсан гэнэ лээ. Эдгээр жишээ бол хүмүүс өөрт нь дотно хандаж буй хүнд талархаж, илүү төлөх дуртайн баталгаа юм. Хүн бүрт овог нэр нь эрхэм бөгөөд нэрээ хичээж, нэр хугарахаар яс хугар гэлцдэг.
Чухал хүнийхээ нэрийг мартсанаас үүдсэн азгүйтэл ялангуяа бизнест зөндөө л байх юм. Цицерон гуай санамжийн системийг ашиглан хотынхоо мянга мянган оршин суугчид, цэргүүдийнхээ нэрийг мэддэг байжээ. Харри Лорейн гуай 150-200 хүнтэй хүлээн авалтад оролцоод бүх хүний нэрийг тогтоон авч үүгээрээ оролцогч олныг алмайруулж байжээ.
Хүний нэрийг тогтоохдоо дараах дүрмийг баримтална уу:
- Хүний нэр тогтоохдоо муу гэж хэзээч бодохгүй байх
- Хүн нэрээ хэлэхэд зөв сонссон гэдэгтээ итгэлтэй байх
- Нэрийг зөв бичиж авах, эргэлзэж байвал өөрөөр нь бичүүлэх
- Хэрвээ нэртэй ямар нэг сонирхолтой зүйл эсвэл таны танил хэн нэгний нэртэй холбоотой бол анзаарах
- Ярианы явцад шинэ танилдаа нэрээр нь хандах
- Салж явахдаа нэрийг нь хэлж, /баяртай Арсунаа г.м/ дахин уулзахыг ерөөх
Хүний нэрийг санахад зүс нь орж ирнэ, зүсийг санахад нэр орж ирнэ. Нэр зүсийг ямар нэг шинэ технологи ч юмуу өөр юмтай холбож тогтоох нь их зүгээр. Сайхан хамартай, тунгалаг нүдтэй, намуун дуутай бүсгүйн нэр хүмүүсийн ой тойнд амархан хоногшдог ажгуу. Дурлачихвал бүр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно гээч. Хүний нэрийг ямар нэг утга агуулдаг, агуулдаггүй гэж 2 хувааж болно. Баярсайхан, Кук, Браун, Хулан, Цолмон, Кинг -эдгээр нэр тодорхой утгатай, Мооёо, Ожилдой, Линкольн, Көк, Сэсээр, Салливан, Мэлсчой бол тодорхой утга илэрхийлэхгүй. Эдгээрийг тогтоохдоо: Мооёо- ёо ёо, Ожилдой - огдой, Линкольн - Америкийн арванзургаа дахь ерөнхийлөгч Авраам Линкольн, Көк - хөх /өнгө/, Сэсээр - СССР, Салливан - "О Салливан" - тэрэгний дугуйн худалдааны тэмдэг, Мэлсчой - Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэх нь л дээ. Фриман - Free man - эрх чөлөөтэй хүн - эрх чөлөөний хөшөөтэй холбон бодно. Улсын арслан Оргодол гэхэд дотроо "хаанаас оргосон бол?" гэх юмуу "оргож яваа бөх, туслахсан" гэж саваагүйрхэн бодвол мартагдах болов уу. Улсын начин Онх гэхэд "бууж өгдөггүй бөх, буулгаж болдоггүй шагай" гэж бодон түүний шаргуу, зүтгүү байдлыг төсөөлөхөд сайхан цээжлэгдэнэ дээ. /Дашрамд хэлэхэд Онх гуайн эцэг дархан хүн байсан бөгөөд миний мини гэрийг ихэд сонирхон худалдан авч дэмжсэн билээ/. Харри Лорейн гуай Ольчевский гэдэг нэрийг oldman-урт сахалтай буурал өвгөн үхэр шиг хивэнгээ /chew/, цанаар /ski/ гулгана гэж төсөөлнө. Old-chew-ski=Ольчевский, Конти-г тогтоохдоо /Conti Castle/ саванг төсөөлнө.
Холбон төсөөлөх арга ямар ч байж болно. Тэнэг юм шиг тусмаа улам сайн тогтоогддог гэнэ. Би өөрт тохиолдсон нэгэн тохиолдлыг яръя. Мэргэжлийн гол хичээлийн шалгалтын бэлтгэх хугацаа дуусч намайг самбарт дуудав. Би асуултаас өөр тэмдэглэсэн юмгүй хоосон цаастай, толгойд бүр юу ч орж ирдэггүй. Уул нь улаан дипломыг мөрөөдөж их л мачийсан юмсан. За яахав, нэр хүндийг минь бодоод унагаахгүй байлгүй гэсэн шүү юм бодон шулуудав. Самбарт гарч хий самгардаад, шохой барин дээшээ хартал Японы эрдэмтэн Яго гэсэн нэр орж ирээд л, ёстой хачин юм болсон доо. Самбар дүүртэл томъёо бичин, багш ч гайхсан юмгүй дүнгээ тавьж, гавъяа байгуулсан амьтан гарч ирлээ. Манайхан, энэ нөхөр баларлаа, "шипи" ч дамжуулж амжсангүй гэлцэж байсан гэдэг. Япон эрдэмтэн Яго=Я-Я гэсэн холбоос аварсан хэрэг. Золигийг бүр Баба Яга гэж цээжилсэн бол бүр дээр байхгүй юу.
Харри Лорейн гуай Смит, Шмит гэсэн нэрийг сонсохдоо лантуугаар балбах чимээг төсөөлдөг гэнэ. Миний хувьд буу зэвсэг их ойр бөгөөд түүний төрөл хүчин чадал, тусгал, урт богино ээлжээр буудах чимээ зэрэгтэй холбоход амар юм шиг. Хөгжимчид бол их нот ашиглах бизээ. Бийрбалын тухай ярих гэхээр ёс юм шиг Акбар хааны нэрийг мартана. Яагаав нөгөө Монгол удмын хаан гээл духаа балбаж эхэлнэ дээ. Харин АК барьсан сахалтай нөхөр бааранд зогсож байгаагаар төсөөлснөөс хойш гайгүй болсондоо, АК - бар. Байгаль судлаач, зохиолч Акимушкинийг АК - муушиг, байгаль, амралт гэхэд л хангалттай. Харри Лорейн гуай их сонин сонин "стандарт хэрэглэдэг юм байна. Ли, тон, сон төгсгөлтэй нэрүүдийг тус бүрийг өөр өөрөөр тогтоох бөгөөд тон төгсгөлтэй бол нэг тонн жинтэй гирийг зүүчих жишээтэй. Түүний Саубер гэдэг нэрийг яаж тогтоосныг харъя. Энэ нэрийг сонсмогц их сонин дуудлагатай /олон эгшиг/ нь анхаарал татаж, хөрөөтэй баавгай санаанд нь орж. Saw bear-Саубер. Хэн нэг нь нэрээ Базаррагчаа гэвэл түүнийг Базаргүррагчаа гэж болох юм. Сүүлд нь санахад амар, сансарын баатар буюу гүр-таны түлхүүр үг болно.
Миний нэг найзыг Чү гэх бөгөөд тэр ой тогтоолтоороо гайхамшигтай хүн. Утасны дугаар бичиж авдаггүй бөгөөд тэгж түвэг удаад яахийн гэнэ. Нэг удаа бид Эрдэнэтэд архи ууцгаан их л халамцуухан городок руу очиж явтал дугуй хагарав. Дугуйг янзлах зуур Чү замын хажууд гаран хэвтэх нь унтсан бололтой. Засварын ажил бүтэлгүй болоод хэн нэгнээс тусламж авахаар утсыг нь асууж лавлаад явж утсаар дуудав. Маргааш нь тусламж үзүүлэгчийн утасны дугаарыг бие биенээсээ асуутал Чү тэд гэж хэллээ. Чи түүнийг танидаг юмуу гэхэд үгүй, та нар өчигдөр хоорондоо тэд гээл байгаагүй юү гэж билээ. Ой тогтоолт бол далд ухамсарын гайхамшиг л даа. Олон жилийн өмнө барьсан байшингийн хаана нь хагархай тоосго өрснөө санадаг гэнэлээ.
Гангаа - ганган бичлэг, ганган блог
Амарсайхан - Нэг л амар сайхан налайсан хамар
Айдаа - Idea Бөн бөн
Ганаа бж - Ганаа байжээ, байжээ.
Нана - нано.
Мика - мийки
Бямбаа - Баасан ажаагийн дүү
Бум-Эрдэнэ - Буман эрдэнэ мэт бүтээлүүд.
Цолмон - Японы дээр гялалзах од.
Заяа - миний охин /миний том охиныг Заяа гэдэг/
Пийки - застав.
Тэлмэн - Тэл минь, Зулаа минь.
Sunjee - Санжии.
Түмээ ЗЗ - Зин зин ээж.
Зүүдчин - унтаахай
Deppsu - Дэрсү Узала
Артагнан Артаньян - Шадар 3-ын нэг
Оогий - оожий гэвэл ямрав.
Жаргалсайхан гуай баас хоолойтой-баас гэнэ шүү /Гангаагийн бичлэг/
За яаж байна, залхаагүй биз. Харри Лорейн гуайн хэдэн жишээг үзээд дуусгая даа:
Гордон - garden
Аркаро - Би О үсгийг зөөж бай на. I carry O.
Брискин - хэн нэг нь түргэн түргэн briskly арьсаа skin маажна.
Морейда - хэн нэг нь арвин их more номыг уншихаар read авчирна. More read-Морейда.
Хайдак - өвс hay зулгаах нугас duck. Hay duck-Хайдак.
Энэ аргачлалыг байнга хэрэглэвэл үр дүнд хүрэх байхдаа гэж бодно.
Танд сонирхолтой бол утасны дугаар тоо баримтыг тогтоох аргачлалаас орчуулан тавинаа.

Зүүдний тэмдэглэл комментирует...

Fond-iig solihdoo monUni hereglej baigaarai. er ni Mon urgutgultei fonf ingeed tanigdadgui yum

byambaa комментирует...

sonirholtoi yum bna.

too tseejleh arga zaaj uguurei.

Анонимный комментирует...

hehe, hunii tsrai zusiig togtoodog boloh arga bnyy,

ZAYA комментирует...

Нэр, зүс тогтоохдоо хүн хүн өөр өөрийн арга барилтай байхдаа.
Гэхдээ малчид малынхаа зүсийг хэнбэ гуайгаар ч заалгуулахгүй шүү.
Манай дүү хөдөө айлын хонь харж байгаад өөр айлын хоньтой нийлүүлчихээд, өөрөө айлын хотонд очоод ялгаж байсан.
Би үзээгүй юм шиг санагдаж байхад, мөн мөн гээд л ялгаад байж билээ. Харааны ой тогтоолт малчин хүнд их чухал юм билээ. Айлын хүмүүс хотын хүүхэд гэхэд ямар сайн ялгадаг юм бэ гээд гайхцгааж байсан.
Ой тогтоолт удамшдаг гэдэг үнэн биз.

Бас СЭЗДСургуулийн Ичко багш өөрийн сургуульд орсон гарсан бүх оюутныг овог нэртэй нь мэддэг. 1-р курсын оюутнууд дунд өөрийнхөө овог нэрээр дуудуулаад гайхсан нь их байдаг.

Оогий комментирует...

Medmeer yum baina. bi bol neg xarsan xunee xezee ch martaxgui l dee. xezee xaana xarsan yu umsuj zuuj baisan, yu yarij baisan gedgiig bugdiig ni sanadag xernee gantsxan neriig l yostoi togtoodoggui yum. Yagaad gedgiig neex sain medexgui ee xexe. Anzaaraggui gexeer bish ch yum shig, nerees busdiig ni sain medeed baigaa bxgui yu xexe

Arsun комментирует...

Saaral: Zochilsond bayarlalaa, bas uuchlaarai.

Zuudchin: Zo'ruu buruug zasaj o'gson anddaa bayarlalaa. Z.Dorj guain zohiogchiin erhend halsaniig mini uuchlaarai, zasnaa.

Byambaa: Unshij baigaad argachlalyg ni helj o'gnoo

Nana: Haha bi sain medegui baina aa.

Zaya: Manai malchid 1000 malaa zuselj meddeg shuu dee. Haana henii heden zusmiin mal, haachih yanztai baigaag andahgui shuu dee.
Haraanii bolon sonsgolyn oi togtoolt, garyn ur udamsdag gedeg unen l dee.

Oogii: Cni durmiin negdugeer zuiliig notstoi zo'rchloo, hehe. Bi tegj chaddaggui gej bodoh demii yum shigee, dald uhamsart tiim komand o'gogdchihoor argagui shdee.
Harsan hunee marddaggui shig duulsan neree martdaggui gedegtee itgeltei baij, tuundee bayarlah heregtei.

Arsun комментирует...

Tiim neriig iim argaar tseejilj bilee gesen arga zagwaraa bichwel ih bayarlanaa. Hochtoi humuusiin ner amarhan togtoogddog shig sanagdana.

бж комментирует...

Comment bolgoj neg post oruullaa. Unshij bolgoono uu.

Анонимный комментирует...

bairniihaa Uri nertei yapon ohinii nergiig tseejlehdee uri galav

bas hundelj yavdag yaponii jujigchin Kitanogiin nergiig martaad bolohgui bn tegeed Kit /orosoor halim zagas/ ano ni ayandaa orood irdeg.

Bas neg hundelj yavdag jujigchin Edward Norton /komputeriin neg programm biluu minii tolgoid l tegej orj ireed bg yum norton/

Tegeed ovoo martahaa bn

Arsun комментирует...

Ganaa BJ: O'o, chi bur lawlah towchoo baijee. Manai Chu bas tiim. Zugeer l baigaliin unagan awiyas. ATS ni alga bolood martagdsan baihad chi neeree gaihaltai baina shuu.

Konchala: Sain baina uu, Zochilj baigaad bayarlaj baigaa. Chi o'oriin gesen sistemtei yum baina shuu dee. Deerh neriig bi ch barag tseejilchihlee, ih goyo holboos hereglejee.

peakfinder комментирует...

Bi bol oi togtoolt tun muu. Caad uchriig n' sain oilgoogui bol shalgaltand oligtoi dun avch baisangui.
Utasnii dugaar bol bainga hereglehgui bol geriinhee ch utasaa martchihdag hun. Hund gar utasniihaa dugaariig ogoh gej boon yum boldog. Ooroo zalgadaggui bolohoor martchihdag yum.
Ooriin chin' zovlosnoor dasgal hiivel saijirdag bolov uu.
Ner togtoohdoo arai deer yum shig baigaa yum. Gehdee mongol ner bol gaigui, mongol bish bolood ireheer caasan deer bichij harahgui bol togtoodoggui.

ganga комментирует...

Hunii oi togtoolt harah, sonsoh, oyun dugnelt hiih gesen 3 yanz baidag yum gesen. Gurvuulangii ni hosluulj chadval vanlii l daa. Nas ahihaar baga zaluudaa davamilj baisan ni hotsrood busad ni muuddag shig.
PS:Arsun ajaag gangan ch geh shig biye tooloo shuu, bolioroi.

Дeстини комментирует...

Hunii ner togtooh arga ih zugeer yum aa. Bi oyutnuudiinhaa neriig muukhan togtoodog bagsh baisan. Suuld ened nuuj ireed gudamjniihaa neriig togtoohgui, gaihaad baisan chini france ug bolj taarsan. Ugaasaa angli hel aimaar "hulgaach" hel tul namaig lav surhii ih dungudug.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

За би ч ёстой хүний нэр тогтоодоггүй барам байгаа юм даа. Гэхдээ Арсланг бол нилээн сайн тогтоосон. Жинхэнэ нэрийг нь хүн хэлж байсан бас идчихэж. Нэг тийм сайд байсан хүний нэр байлуу яалаа?

бж комментирует...

Arsun maani said baisiin bish beez?

ZAYA комментирует...

Ах лекцэнд очсон уу? Би цайныхаа цагаар гялс очоод ирсэн.
Танилцах байх гэж бодсон чинь амжсангүй.

Arsun комментирует...

Peakfinder: Jijig sajig yumyg martaj baih ni zugeeree. Chinii haraany oi sain yum.

Gangaa: Biyee too too, gangan l yum chini."Huree tsam" gangan bolson shuu. Ulaan sahiusiin shuren bagiig manai ohin ulaan hatsart geed nerlechihsen, zuratgaar garahad taniad hashgiraad baigaa yum daa.

Destiny: Medej baihad iluudehgui, jaahan ashilah yanz orohod ur dun ni medegdej bainlee shuu.

Бум-Erdene: Hunii ner martchihaad hooye manai hurgen chin' hen bilee
gedeg shig uu? hehe. Ene ch bas sain arga l daa.

Ганаа bj: Baisan shdee ho'o.

Zaya: Ah n' ochsoon. Galyn beltgel, buudlagyn temtseen gej dariin utaa unerleseer baigaad hotsrood ochson. Hun pig baiw. Ta nart/12 tsagiinhand/ zaaj amjaagui geed tsainii deej o'rgohiig zaaj o'gow. Ih taalagdsaan, bayarlalaa. Hoyulaa mo'rgoliin gazar neg mo'rgoldoh baihaa, hehe.

A.Амарсайхан комментирует...

Манай Алтайн Төгрөгт их сүрхий нэртэй ах дүү хоёр бий. Том лам нэр өгсөн гэцгээдэг. Ахыг нь Гулиранз, дүүг нь Шимаранз /Шимпаранз ч билүү, би ч бас хүний нэр тогтоохдоо муу/ гэдэг юм.
Тэгсэн нэг өдөр Шимаранзийн өрөө рүү хүн орж ирээд "Хөөш, танай нөгөө Шилаанз ч билүү, Мааз ч билүү нэг нөхөр чинь хаана байна аа?" гэж асуусан гэдэг.

Arsun комментирует...

Amarsaihan: Sonin nertei humuus ih bii. Manai nutagt Shimberenz gedeg hun baisansan. To'grogt Choimaa bagsh /arai o'oroor duudagddag, bichij chadahgui baina/-iin etseg Tsagaan morit lam ah gej awgailagddag mundag hun baisan gedeg.

Arsun комментирует...

Minii neg naiz oros surguuli to'gsson, olon hel /5/ meddeg chadaltai busgui. Inchdeh gedeg ugiig martchihaad aliw neg ingeetheech /uilchlegchiig duudah gej baigaan/ gene. Bid nar 5 gar toglohdoo "bo'ldgon tegnee" geed ho'zroo huwaana. Tuuniig surch awchihaad uragshaa yawah zamdaa heden humuustei toglood hojigdon, sharandaa bosch zogsoj baigaad "bo'ldgond ni hiinee" geed modoo huwaasan gedeg. Erchuud ni ewgui tsarailaad baisan gedeg.
Busgui hund muuhai ulger uzuulsen baigaa biz. Bas bidnii tanil Byahar gedeg o'wgonii neriig martchihaad Pyahluu guai geed tanimhairaad baidag, hehe. Bid nar neg heseg ho'gjiltei jargaltai baijee. Biye biyenee sanasan uls l baih yum.
Duu min' manaihaar zochilbol ah ni neree solij zusee huwilgasan, olon ch jil o'ngorchdee.

Б.Номинчимэд комментирует...

сонирхуулахад Ховдын Зэргийнх билүү, Булганых нь билүү нэг нэгдлийн дарга байсан юм гэнэ лээ, Улаанхүү ч билүү, бас мартаад байна аа. Тэр хүн нэгдлийнхээ 60 мянган малыг зүсээр нь мэддэг, хонь цохиулах гээд орсон хүнд, тэдний сууриас тийм зүстэй төлөг аваарай, одоо гайгүй болж байгаа гэхчилэн нэр зааж өгдөг байсан юм гэнэ лээ гэж ярьж бйахыг сонсож байсан юм. Ер нь малыг маш айхтар зүсэлдэг, нэг хараад л дараа нь хаана ч, хэзээ ч хараад шууд л тэдний тийм мал, адуу тэнд тэгэж явж байна гэж хэлдэг гаргуун ой тогтоолттой хүмүүс хөдөөгүүр мэр сэр бий шүү.
Жасрай гуайн ах Махбариад алиад бас тийм гярхай нүдтэй хүн байсан санагдана.

Дeстини комментирует...

Arslangiind irj oi togtoomjoo shalguulj boloh yum shig baina. Manaid ochij "eeljit tailangaa" taviarai.

Анонимный комментирует...

Oi togtooltiin talaar neurologiin sudalgaanii materialuudiig unshval arai sain oilgolttoi bolno baihaa. Bi ch huuchin angiinhan, bagsh nariin ihenhiin neriig martsan gehdee deer uyed bolson uil yavdliin too zarim detaluudiig mash nariin togtooson baidag. Humuusiin neurologiin hogjil butets n amidraliinh stilees hamaarch ba amidraliin oorchloltoos n hamaarch heden jileer oorchilogddog.

Barimalch

Pearle Deppsu комментирует...

би лааг сайн цээжилдэг шд. хүмүүс бүүр гайхаад байдаг юм хэхэ

Arsun комментирует...

Nominchimed: Bagaasaa mal zuselsen huuhed tseej saitai baij medneee.
Chi gaihaltai zuudeljee. Bishirch baina shuu.

Destiny: O'o ah ni oi togtooltoo ho'gjuulj chadaaguimoo, tailangaa tawih gesen chih ulaigaad bainaa.

Barimalch: Bayarlalaa. Chamaig blog bicheesei, unshihsan gej boddogoo il gargaya.

Pearle Deppsu: Mundag ohin yumaa, amjilt huseye.

Анонимный комментирует...

Тун сонирхолтой бичлэг байна. Би хувьдаа хүний төрсөн өдрийг, эсвэл хүний зүс царайг маш сайн тогтоочихдог, харин гудамжны нэр, зүг чиг, баримжаа бол маш муу. Одоог хүртэл гэрээс гараад өдөр болгон суудаг метрондоо суухдаа урдуур нь суух билүү хойгуур нь суух билүү гэж эргэлздэг. Харин манай хүн бол эсрэгээрээ. Хүний зүс царай нэр ус огт цээжилж чаддаггүй. Өчигдөр нь тааралсдан хүнээ маргааш нь ахиад л надаас энэ чинь хэн билээ гээд асуух нь бий. Харин нэг явсан замаа, нэг очисон айлаа харанхуй шөнө ч байсан олоод оччихдог. Гэх мэт сонин юмнууд их юмаа.

Анонимный комментирует...

Boljgony aaw: Zochilsond bayarlalaa. Bi ingehdee taaruu geed bodchihoor yag tegehdee aldaad baih shig bainaa.