четверг, 3 января 2008 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна-3

Хoёрдугаар бүлэг

Асуудал бэрхшээл гэж юу вэ?

"Дотогш харахад аюулгүй"

Миний бие болохгүй байна.

"...Бие өвдөөд хамраас цус гарч, шархирч хорсож, хавдаж, лугшиж, сийгж, хатгаж, халуурч, хөгширч байна. Хараа, сонсгол муудаж, хөл гар өвдөж..." За тэгээд өөр таны нэмж хэлэх юу байна даа? Энэ бүгдийг би олон удаа сонсож байсан.


Миний харилцаа, харьцаа нэг л биш байна.

"...Дотор давчдаж, хүмүүс намайг чичилж, шивэр авир хийгээд, эсвэл загнаж, зандраад өөлж гоочлоод, шүүмжилж, шүүсэлж мууг минь үзээд, хэн ч намайг хайрлахгүй, надад итгэхгүй, намайг тоохгүй байна". Өөр юу ч гэж боддог байж болно. Би бүгдийг нь бас сонссон.

Миний амьдрал нэг л болохгүй байна.

"...Би санасан зүйлээ хэрэгжүүлж огт чадахгүй юм, би хэн нэгэнд дахин ингэж найр тавьж чаданхгүй, надад цаг хугацаа даан ч хатуурхаж шавдуулдаг. Миний хүсэл зорилго дандаа замхардаг. Би бусдад ашиглуулаад, өөрөө хохирч үлддэг. Миний юу хүсч байгааг хэн ч хайхардаггүй. Намайг тэд үүдний гишгүүр шиг үзэж, үл тоодог. Би ямар ч авъяасгүй, азгүй, би юу г ч зөв хийж чаддаггүй, бүх зүйл утггүй, бүтэлгүй ..." за тэгээд юу гэдэг билээ. Би бас энэ бүгдийг сонсож байсан.

Би үйлчлүүлэгчдийнхээ хэнээс нь ч бай " - Таны амьдрал ямар байна" гэсэн асуултад дээрх хариултын аль нэгийг эсвэл нэг хэсгийг заавал сонсдог. Тэд үнэхээр өөрсдийнхөө асуудлаа мэдэж байна гэж боддог. Гэхдээ би энэ бол тэдний дотоод сэтгэл бодлынх нь гадаад илрэл, тусгал л гэж боддог. Тэр дотоод бодлын бүр уг үндэс суурь нь гадаад илрэлийн эхлэл байдаг.

Би үйлчлүүлэгчдээсээ дараах түгээмэл асуултыг асуудаг:

- Таны амьдралд яг юу тохиолдоод байна вэ?
- Таны бие ямар байна?
- Та юу хийж амьдарч байна?
- Та ажилдаа дуртай юу?
- Таны санхүү ямар байна вэ?
- Таны хайр сэтгэлийн амьдрал ямар байна вэ?
- Хамгийн сүүлд харилцаагаа яаж төгсгөсөн бэ?
- Үүнээс өмнөх харилцаа чинь бас хэрхэн төгссөн бэ?
- Бага насныхаа тухай товчхон яриач?
- Би тэднийг ярьж байх зуур биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлыг нь хардаг. Гэхдээ хэлж байгаа үгнүүдийг нь анхааралтай сонсдог.
Бодол санаа, үг яриа бидний ирээдүйг бий болгодог. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би тэднийг сонсож байхдаа л тэдэнд яагаад тийм асуудлууд тулгарсаныг шууд ойлгодог. Бидний хэлж байгаа үгс бидний дотоод бодлын илэрхийлэл байдаг. Заримдаа хэлж байгаа үгс нь тэдний тодорхойлсон туршлага, туулж өнгөрүүлсэн амьдралтай нь тохирдоггүй. Тэгэхээр нь амьдралд нь юу болоод байгаа яах гэж над руу ирснийгээ тэд нэг л сайн ойлгоогүй байгааг би мэддэг. Аль нь ч бай энэ бол хаанаас эхлэх вэ гэдэг асуултыг сөхөж байгаа хэрэг юм.

Би ингэсэн нь дээр.../Дасгал/

Дараа нь би тэдэнд хуудас цаас үзэг өгч "Би ингэсэн нь дээр" гэсэн санаануудаа бичих даалгавар өгдөг. Та ч бас доорх зайнд бичнэ үү. /Өөрийнхөөрөө хийвэл зохино, хийсэн нь дээр гэж бодож буй зүйлүүдээ жагсааж бичээрэй. Тав зургаан өгүүлбэр байхад л болно/

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

Энэ даалгаврыг авсан зарим нь бичих зүйл олж яддаг, зарим нь эцэс төгсгөлгүй их бичих зүйл олдог. Тэднийг бичсэн өгүүлбэрүүдээ нэг нэгээр уншихыг хүсээд, уншиж эхэлмэгц нь би: "Та яагаад ингэх хэрэгтэй гэж бодож байна вэ?" гэж асуудаг, үүний хариулт нь маш сонирхолтой бөгөөд тодорхойлох үүрэгтэй байдаг. Тэд хариулахдаа:

- Ээж намайг ингэсэн нь дээр гэсэн юм.

- Яагаад гэвэл би үүнийг хийхгүй байхаас айж байна

- Би төгс төгөлдөр болох ёстой

- Хүн бүхэн л ингэх хэрэгтэй шүү дээ

- Яагаад гэвэл хэтэрхий залхуу, эсвэл намхан бүдүүн, туранхай, царай муутай гэцгээдэг. Эдгээр хариултууд нь тэднийг өөрсдийнхөө итгэлд хүлэгдэж, өөрсдийнхөө хязгаарыг тогтоосныг илрүүлж байгаа хэрэг. Би тэдний хариултад ямар ч тайлбар хийдэггүй. Харин тэдний хариултыг уншиж сонсож дууссаны дараа л "ингэсэн нь дээр" гэдэг үгний тухай тайлбарладаг. Та хар даа "ингэсэн нь дээр" гэдэг бол бидний үгсийн санд байдаг хамгийн аюултай үгсийн нэг. Бид үргэлж л энэ үгийг хэрэглэдэг ч яг үнэндээ бол буруу зүйл л хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид буруу зүйл ярьсан, ярьдаг, ярих болно гэсэн үг. Одоо цаашид ийм буруу зүйл бидний амьдралд хэрэггүй гэж би бодож байна.

Бидэнд сонгох эрх чөлөө улам их хэрэгтэй. Би энэ "ингэсэн нь дээр" гэдэг үгийг үгсийн сангаасаа бүрмөсөн авч хаяад, өөр тохиромжтой үг олохыг хүсч байна. Түүний оронд "чадна" гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Энэ үг бидэнд сонголт бий болгож, бид дахиж буруу зүйл хийхээ болино гэсэн үг.

Дараа нь би тэднийг нөгөө өгүүлбэрүүдээ эхлэхдээ "Хэрэв би үүнийг хийхээр үнэхээр хүсч байгаа юм бол чадна" гэж өөрчилж хэлэхийг хүсдэг. нэ нь асуудлыг огт өөр өнцгөөс харахад тусладаг. Тэднийг өгүүлбэрээ ингэж өөрчилсний дараа би: - Та нар тэгвэл яагаад үүнийгээ хийгээгүй байгаа юм бэ? гэж асуудаг. Харин тэд:

  • - Би хүсэхгүй байна
  • - Би айж байна
  • -Яаж хийхээ мэдэхгүй байна
  • - Би тийм мундаг биш гэх мэтчилэн хариулдаг.

Тэд хийе гэж хүсээгүй зүйлээ хийж чадаагүйнхээ төлөө удаан удаан хугацаанд өөрийгөө буруутгаж зэмлэдгийг эндээс би олж мэдсэн. Тэд тухайн нэгнэг зүйлийг хийх хүсэл сэдэл төрөөгүй байх үедээ түүнийг хийж чадаагүйнхээ төлөө өөрсдийгөө шүүмжилж, чамласан байна гэсэн үг. Өөрөө хүсээгүй байхдаа өөр хэн нэгэн "ингэсэн нь дээр" гэж хэлсний дагуу тийнхүү өөрсдийгөө хүчилж, шаналж байгаа нь тэр. Хэрэв өөрсдөө үнэхээр хүсээгүй бол түүнийгээ "ингэсэн нь дээр" гэдэг жагсаалтаас гаргаж хаях хэрэгтэй. Энэ нь хичнээн амар болохыг мэдэх үү? Өөрсдөө хүсээгүй боловч эцэг эхийнхээ хэлснээр мэргэжлээ сонгосон түүнийхээ төлөө олон жил өөрсдийгөө хүчилж, албадан яваа олон хүний жишээ байдгийг санадаа. Ээж аав нь шүдний эмч, багш бол гэсний дагуу л тэдний үгээр ажиллаж амьдрах гэж өөрсдийгөө хүчилж албадаж байнга гэсэн үг. Бид хэн нэгний хэлснээр л хэн нэгэнтэй адилхан эсвэл арай илүү баян, илүү ухаантай, илүү бүтээлч болох ёстой гэж өөрсдийгөө хэр их чамлаж боддог билээ. "Таны ингэх нь дээр ингэхгүй бол болохгүй" гэж агсаасан тэдгээр зүйлүүд бол шанал хэрэггүй харин тайвширч болохуйц зүйлс юм. Ийм жагсаалт гаргаад байгаа энэ цаг мөчид л бид өөр, шинэ амьдрал руу харж эхэлж байгаа юм шүү дээ. "Ингэсэн нь дээр" гэж бодож байсан зүйлс таны хэзээ ч хүсэж байгаагүй зүйл бөгөөд энэ нь ердөө таныг бусдын үгээр явж байсныг чинь ойлгуулах болно.

Маш олон удаа өөрсдийгөө муу хүмүүс гэдгээс, түүнийгээ мэдрэхээс бид айдаг. Одоо асуудал өөрчлөгдөж эхэлсэн. Одоо би үйлчлүүлэгчдээ хэн нэгний жишигт тохирохгүй учраас миний буруу гэдэг ойлголтоосоо татгалзаж, тайвшруулах шатандаа явж байна. Дараагийн шатанд нь би энэ номын нэгдүгээр бүлэгт дурдсанчлан өөрийнхөө амьдралын философийг тэдэнд тайлбарлаж өгдөг. Амьдрал үнэхээр энгийн гэдэгт би итгэдэг. Бид юу өгнө түүнийгээ л авдаг. Хорвоо ертөнц таны таны бодол итгэлийг биелүүлэхэд тусладаг.

Бид бага байхдаа өөрсдийнхөө эргэн тойронд байх томчууд, эцэг эхчүүдээс буюу тэдний бидэнд хэрхэн ханддаг хандлагаас өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгож тэндээс л суралцдаг байсан. Бид юу гэж итгэдэг байсан, тэр бүгд биднийг өсөж том болоход бидний туршлага мэтээр давтагддаг. Гэхдээ бид зөвхөн бодол санааны тухай л чухалчлана. Харин хүч гэдэг бол үргэлж одоо цагт л хамаатай зүйл.

Өөрчлөлтүүд одоо энэ цаг мөчөөс эхэлж болно.

Өөрийгөө хайрлахуй

"Ямар асуудал байна вэ гэдэгт бүү анхаар, харин бидний гол анхаарах ажиллах ёстой зүйл бол өөрийгөө хайрлах явдал юм" гэж би уулзсан үйлчлүүлэгч бүхэндээ тайлбарладаг.

Өөрийгөө хайрлах нь бидний амьдралд илбэ мэт нөлөөлнө. Хайр гэдэг илбийн эмчилгээ.

Би таныг нэрэлхүү, биеэ тоосон байхыг зөвлөж буй хэрэг биш шүү.

Нэрэлхэх, биеэ тоох гэдэг хайр биш, айдас

Харин бидний оюун ухаан, бие сэтгэлд нөлөөлдөг гайхамшигт ид шид буюу өөрийгөө хүндэлж, өөртөө талархах тухай би ярьж байна. Миний хувьд хайр гэдэг зүрхэнд бялхаж, зүрхнээс урсан ундарч байдаг баяр талархлын их хүч. Хайр ямар ч чиглэлтэй байж болно. Би хайрыг:

  • - Амьдралын үйл явц
  • - Амьд байхын баяр баясгалан
  • - Миний харж буй гоо сайхан
  • - Бусад хүмүүс
  • - Мэдлэг
  • - Оюун ухааны үйл явц
  • - Бидний бие хөдөлгөөн
  • - Амьд шувууд, загас
  • - Ургамал, цэцэг, навч
  • - Ертөнц амьдрал, түүний оршил, жам ёс .../гээд өөр олон зүйлийг жагсааж чадна/ гэж ойлгодог.

Одоо бүгдээрээ өөрсдийнхөө хайхрамжгүй , хайргүй ханддаг тэр зүйлүүдийг саная л даа.
- Бид өөрсдийгөө эцэс төгсгөлгүй шүүмжилж зэмлэдэг
- Бид архи тамхи буруу хоол хүнсээр биеэ хордуулдаг
- Бид өөрсдийгөө хэний ч хайрыг татахааргүй амьтад гэж итгэдэг
- Өөрсдийнхөө төлөө, өөртөө тохирсон үнэтэй үйлчилгээ, бараа худалдаж авахаас гар татдаг

- бид бие сэтгэлдээ өвчин үүсгэдэг
- Өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ хойш тавьдаг
- Бид замбараагүй эх захгүй орчинд амьдардаг
- Бид өөрөө өөртөө өр тавьж ачаалал бий болгодог
- Бид өөрсдийгөө доош уруу татсан хүмүүстэй нөхөрлөж, тэдний нөлөөнд автдаг...
Өөр та юу нэмж болох вэ?

Бид сайн сайхан зүйлээ өөрсдөөсөө холдуулж хойш тавьж байна гэдэг бол өөрсдийгөө хайрлахгүй л байгаагийн шинж.

Би нэг үйлчлүүлэгчийг санаж байна л даа. Тэр нүдний шил зүүдэг байсан юм. Харин нэг өдөр тэр бага насныхаа айдсаас чөлөөлөгдөж чадсан. Тэгээд контакт линз зүүх нь түүнд маш төвөгтэй байсныг олж мэдсэн, тэгээд ч түүний нүдний хараа үнэхээр зүгээр болсон. Гэвч тэр өдөржингөө "Би өөртөө итгэхгүй байна, итгэхгүй байна" гэж гайхсаар маргааш нь сэрээд дахиад л линзээ зүүж эхэлсэн. Тэр өөрийнхөө харааг зүв зүгээр болсонд итгэж чадаагүй. Тэгээд түүний хараа дахиж муудсан.

Бидний далд ухамсарт ямар ч хошигнол гэж байдаггүй.

Өөрийгөө дутуу үнэлнэ гэдэг өөрийгөө хайрлахгүй байхын бас нэг хэлбэр

Бас нэг жишээ өгүүлье: Томми маш сайн зураач байлаа. Түүний үйлчлүүлэгчид овоо бэл бэнчинтэй, бололцоотой хүмүүс байсан бөгөөд байсхийгээд л гэртээ ханын чимэг зураг зуруулахыг түүнээс хүснэ. Гэвч тэр өөрийнхөө авъяас, хөдөлмөрөө байгаагаас нь доогуур, дутуу үнэлдэг байв. Өөрөөр хэлбэл түүний ажилдаа зарцуулдаг хугацаа, хүч хөдөлмөр түүний авч буй хөлстэй нь харъцуулшгүй их байв.
Уг нь хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгч үйлчлэхэд заавал тохирсон үнэ өртөгтэй байж л таарна.
"Хайрын бэл бэнчин ихтэй" хүн аливаад заавал их үнэ төлдөг. Энэ нь тухайн зүйлд илүү их үнэ цэнэ өгч чадаж буй хэрэг юм.
Өөр нэг жишээ: Хуучин нөхөр маань нэг хэсэг их уймарч, ядарч, үглэж янших болсон юм. Би л түүнийг ийм болгочихлоо гэж би их гайхаж байлаа. Тэр намайг нэг хоёр удаа л дагуулж гардаг байв. Бидний гэрлэлт бүтэлгүйтэж би маш их алдаа гаргажээ гэж бодож байв. Бидний хэн нэгэн нь дуугарч эхэлж үг өдөхөөс айна. Бидний бие галбир гэж Gentlemen, Miss-ийн зургаар дүүрэн "Vogue" сэтгүүлийн залуучууд хүүхнүүдтэй харьцуулашгүй. Бид үүндээ их л ичдэгсэн. Бид ямар ч наймаа хийдэггүй, юунд ч оролцдоггүй. Ер нь тааруухан амьтад гэдэгтээ ч итгэсэн байсан. Бие биедээ ойртож, ойр дотно байхаас зайлсхийж, бидний хувьд сексийн харьцаа гэгч нэр төдий л байв. Ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй, яагаад гэвэл тэр шийдвэр буруу л байх биз гэж боддог байсан. Би ингэж л итгэсэн, миний амьдрал ч яг л тийм болж хувирсан.

Үргэлжлэл бий.

26 комментариев:

Анонимный комментирует...

Unshigdahgui baina

peakfinder комментирует...

Shine onii mend. Bichlegiig chin' unshij chadahgui bainaa. Yaj bichsen yum bol?

БЭ комментирует...

ogt unshij bolohgui baina, gertee ochij bgaad firefox-r orj uzhees.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Тэлмэн минь тэгээд ч уншигдахгүй бна

Cаарал комментирует...

unicode convertereer ch unshigdahgui yamar geech nuuts yum bichchihvee?

Анонимный комментирует...

Iim hel surch baih mini yalaa!!! Unshij bolohgui bainaa. Udahgui yanzalchih biz dee.
Ganaa_bj

ZAYA комментирует...

Үсгийн фонд тохирохгүй байнаа.
Хуулж аваад сольж үзье.

ZAYA комментирует...
Этот комментарий был удален автором.
ZAYA комментирует...

Аrial Mon фонт дээр бичсэн юм шиг байнаа.

Barimalch комментирует...

Unshigdahgui baina redaktsaa hal! :D

Arsun комментирует...

And nar mini, uchriig ni oloh geel munginaad l baina. Uuchilna uu.

Arsun комментирует...

Одоо яасан бол, өөрийн РС-нээс мэдэгдэхгvй юмаа.

Анонимный комментирует...

- áóðóó õîîë õ¿íñýýð áèåý õîðäóóëäàã

- ªºðò õýðýãòýé àøèãòàé ç¿éëýý õîéø òàâüäàã.
- Áèä çàìáàðààã¿é, ýõ çàõã¿é îð÷èíä àìüäàðäàã.


nemeh bish baahan hasaj orhiloo, odoonhondoo iimerhuu l gajig sogouudiig ilruulev (helee gargasan)


Aa tuii, zasartsiimyy, esuul bi gantsaaraa ta nariin medQui heliig mededgiin boluu (helee gargav)

Анонимный комментирует...

oo, hehe, ooriigoo bariad ogchloo, (dahiad helee gargav)

ganga комментирует...

Arsun maani arab heleer hevleliin baga hural hiilgedeg boloo yu? O'gloo neg shagaisan, oroi neg ergenee.

бж комментирует...

ene arab hel yum uu? hehe.

Arsun комментирует...

надад зvгээр уншигдаад байхийн. Яах вэ.

Arsun комментирует...

Ёолкдож ёолкдож энэдээ.

ZAYA комментирует...

Шинээр шивэхээс өөр аргагүй.
Харин уншиж байгаа хүн нь хуулж аваад Word дээр Аrial Mon фонт дээр уншигдаж байна.
Арсунаа, Аrial Mon фонт хэрэглэхгүй байсан нь дээр байх шүү.

Анонимный комментирует...

Дахиад шивнээ.

ZAYA комментирует...

Бид бусдаас баян, бусдаас илүү ухаантай болох гээд өөрийгөө тэгж чадахгүй байна доош дарж боддог.
Ээж, аав маань биднийг тэгж хүмүүжүүлж ч байгаа. Ээж, аавыг эмээ, өвөө ингээд яриад байхаар эцэс төгсгөлгүй юм болох биз...
Нэг удаа их гоё цэцэг ширээн дээрээ тарьж байгаад улам гоё ургуулах гээд химийн шинж чанарыг нь мэдэхгүй бордоогоор бордчихсон чинь үхчихсэн билээ. Манай ажлынхан наадхи чинь ургахгүй гээд байхад нь яагаад ч ургах юм шиг санагдаад, шороог нь сольж үндэсний муухай харласан хэсгийг нь таслан салгаад шинээр услаж эхэлсэн. Бараг сар усалсан байхаа. Нэг өдөр соёолсон байж билээ. Би, манай өрөөний хүүхнүүд бүгд нүдэндээ ч итгэхгүй байж билээ. Тэгээд гэртээ тавьчисан байгаа. Сайхан ургаж байгаа шүү.

Arsun комментирует...

Муу орчинд цэцэг ургадаггvй юм шvv дээ. Сайхан орчинд сагсайтлаа ургана. Гайхаад байх юмгvй ч сонин юм шvv.

Arsun комментирует...

Дахин шивж тавилаа. Одоо зvгээр байхоо. Тvвэг удаасанд уучилна уу.

ganga комментирует...

Bayarlalaa. Unshij neg sanaa amrav. Urd neg haalt baigaad baihaar ulam sonin baigaad baisan bolohoor ene bichleg mash ih taalagdlaa.

бж комментирует...

Ee ashgui dee. Yamar ch baisan shiveed oruulchihjee.
Saihan bichleg baina sh dee. Iim saihan zuil bidendee unshuulj baigaad chini ih bayarlaj bainaa.
Tsaashdaa zunduug oruulna biz dee?

Arsun комментирует...

Гангаа: Нуусан юм дандаа сонирхолтой байдаг хэхэ.

Ганаа: Энэ ном 14 бvлэгтэй юм. Товчлох гэхээр болж өгдөггvй. Цувралаар явуулаад л байя.