четверг, 23 октября 2008 г.

Бумеранг

Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.

Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.

Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.

Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.

Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.

четверг, 11 сентября 2008 г.

Алтайн цаадах говиор

...Энхжаргалсайхан хилд ирэхээс өмнө цагдаагийн мөрч байсан гэнэ. Мөрний тухай ярьж байгаад бас нэг хууч яриа эхлэв.
Нэг өглөө ангийн дарга дуудаж үүрэг өгөв. Хил зөрч­сөн хэрэг гарлаа. Хя­тадын талаас мэдээлж байна. Бу­шуу явж шалга гэв. Хил дээ­рээ очлоо. Нээрэн зургаан хүн ороод иржээ. Хоёр нь буцаад гарчихаж. Үлдсэн дөрөв нь хилийн зурвас да­гаад л алхаад байсан бо­лолтой. Долоо най­ман настай эмэгтэй хүүхдээ үүрч яваад ядраад хөтлөөд эхэлсэн шинэ мөр нэмэгдлээ. Ганц эрэгтэй бусад нь эмэг­тэйчүүд юмаа янз нь. Мөр уншаад байгаа ш тэй. Мөрнүүдээ бүгдийг нь алдаад дахиж олтол эрэгтэй алга болчихож. Гайхшаа ба­раад сууж байтал өмнүүр элсэн дээр баахан өтнүүд цувралдан нэг зүг яваад байх юм гэнэ. Өтний эсрэг зүг дагаад очтол залуу­хан эрэг­тэй хүн тү­рүүл­гээ харан өөд бол­жээ. Тэгээд цааш нэлээн явтал хүүхдийн хөөрхөн эрээн па­лааж, жижиг цүнх, хамгийн сүүлд бам­баруушан тоглоомоо гээсээр бутны ёроолоос охи­ны цог­цсыг ол­лоо. Үлдсэн нөгөө хэд нь согтуу мэт гуйвж дайван, заримдаа хөнд­лөн­гөөрөө хүр­тэл алхаж үзээд алхаатай чигээрээ ухаан ал­дан унаад бүгд хатаж үхсэн байв. Бай­дал төрх нь цэл залуухан хүмүүс байсан. Хөө­рхий бид­нийг хайж цөхрөнгөө бар­тал явсан байна лээ. Амьд бай­хад нь олчихгүй даанч яав даа гэж харамсаад ба­раагүй. Тэр охи­ныг нь бо­дохоос одоо ч дотор ха­ран­хуйлдаг. Чаа­ваас гэж бам­баруушаа тэв­рээд л аав ээ­­жий­­гээ дагаад яваад бай­сан байгаа юм... (Мон­голын хил дээр Ард­чилсан Солонгосоос Хятадын нутгийг алгасан ирдэг ийм жишээ олон бий. Тэд хэрэв Монголд ирж чадвал Өмнөд Солонгос руу явах ганц бо­ломж нь болдог ).


Ж.Гангаа. Эндээс уншина уу.

понедельник, 25 августа 2008 г.

Мөргөлчин

Сайхан амарлаа. Гэр хийлээ. Мөргөлчин болов. Ивэн голын хөвөө эргэлчин мөргөлчнөөр дүүрч, асар майхан алаглан байв. Шүтлэгтэй бишрэлтэй улсын дунд байх тийм сайхан уу, байгалийн сайхных уу, олон жил хүлээсэн олимпийн аварга төрөхөөр ч тэр юм уу энд их сайхан байв аа.
Байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний “ буюу зарлигаар бүтсэн хийд ч гэж нэрлэдэг. 1726-1737 он хүртэл 11 жилийн турш барьж дуусгажээ.
Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцүл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ.
Эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.

Энэ манай гэр


Энэ гэр маань бага 5 ханатын хэмжээтэй бөгөөд цаадах машины багажинд ачихад шилний доод ирмэг хүртэлх зайг эзэлнэ. Бид гэр бүлээрээ зургуулаа гэрээ, хоол хүнс, хөнжил пүүгээгээ ачаад явахад илүү унааны шаардлагагүй. Эсгий үүдийг өөрчилж, хаагаад цоожлох боломжтой болгов.

Хайч, чулуу, даавуу... жаргалтай хүүхэд нас


- Би түрүүлсэн, - Би түрүүлсэн
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амарцгаая

Кихот ноён шиг сэлэмээ сугалан энэ олон майхан платканд дайн зарлахсан.


Чшш, Зөгийн үүр! Чимээгүйхэн холдоцгоов. /Модоор дэлсээд зугатаамаар л байлаа, хэхэ, хүүгийнхээ дэргэд буурь заав/

Хүүе хараач, "Аянчин" эвхдэг гэр. Хэн гуайнх ирчихэж. Уулзаж гэрийн тав тух ямар байгааг сонирхвол сэтгэл ханамж өндөр байв. Эвхдэг ороо дэлгээд эвтэй найртай амьдардаг гэнээ.

Эргэлчин мөргөлчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ, эднийг нэг нэг гэрээр ачаалахсан, хэхэ.
Хийморийн овоо өөд мацах замд /Эрчүүл л гардагийн/ цээжээ түхийлгэв. Дараа нь хэлээ унжуулсан л даа, амьсгаадаад.
Овоон дээр

Энд бид хоолой нийлүүлэн уухай хашгирч, "Үлэмжийн чанар"-ыг дуулцгаав. /Ингэх ёстой гэнээ/
Алсын бараа

Энэ ч мөн сайн дэнлүү дээ, ялаа шумуул, шавьж шавдаггүй юм

Монгол гэртэй айлд зочлов. Тохилог сайхан юмаа. Хуучны, хийц сайтай эд

Мөргөлчдийн отог


Ханын нүдээр



Хүүхдүүд цэцэг усалж байгаа юм. Усалж л байг.

Цэцгэн дундах охид.




Шаварт суух ч бас сайхан шүү. Буцах замд.

Гэрээ рекламдахыг байдгаараа хичээв.

Оосор бүчгүй орд цагаан өргөө босгов, хаалгаа хаагаад цоожилдог болгов. /хэрэглэгдчийнхээ хүсэлтийг тооцоод байвал шинэ шинэ санаа их ирж байнаа/.

воскресенье, 24 августа 2008 г.

Монголчууд хөөрөн баясаж байна

Монголчууд 2 алт, алтын дайтай 2 мөнгөтэй боллоо. Үнэхээр гайхамшигтай. Хүүхэд хөгшидгүй хөгжин баясаж байна.
Миний охин ч бас боксоор өвчилж, медаль хүртээд байгаа нь. /Сэрдамба цаана нь мөнгөн медалийн тавцан дээр гарсан торгон агшин/.
Талбай дээр хүмүүс "Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол орон минь" хэмээн дуулцгааж, Их эзэн хаан, төрийн сүлдэндээ залбиран мөргөж байна.








Боксын спортод таны оруулсан хувь нэмэр ихээ, Сүхбаатар гуай.




Цаг хугацааны эргэлтэд Монголчууд гуниг баярыг хослуулан амслаа.




Төрийн сүлдэт далбаагаа нөмөрсөн нэгэн баатар эр аавынхаа мөрөн дээр их үйлсийн гэрч болов.
Түвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба нартаа, тамирчдадаа их баярлалаа.
Хуучин ЗХУ-д нэг хотод сурч байсан Энхбат ахдаа баяр хүргэе.
Монгол улс мандан бадраг.
Э.Бадар-Ууганы зургийг Микагийн блогоос авлаа.