пятница, 17 июня 2011 г.

Явган аялалд бэлдэв

Өнгөрсөн жил явганаар аялсан ажлынхнаасаа сонссон адал явдал, байгалийн сайхныг бишрэн энэ жилийн наадмаар охин хүү хоёроо дагуулан тэдэнтэй Хагийн хар нуур луу аялахаар шийдлээ. Тэнд зөвхөн нисдэг тэрэгтэй хүмүүс л очдог юм байх. Мөн байгаль, цаг уурын бэрхшээлийг даван туулсан явган аялагчид очдог гэнэ. Өөрөө бэрхшээвч хүүхдүүдийнхээ тэсвэр тэвчээрийг сорих, мөн хүмүүжилд нь нэмэртэй боловуу гэж хамт явахаар ятгасан хэрэг.

... Мод чихаран, мөчир хугарч, газар доргих чимээ гарахаар нь гараад хартал сүглийсэн хар юмнууд нуур луу шууд яваад орчихсон..., шөнө загас барьж байхад үл мэдэгдэх чимээ гарахад хорин хэдтэй залуу нөгөөгийнхөө араар орж нуугдсан..., баавгай тааралдсан бол би тэгэх байлаа... гэсэн яриа, аялалын үед зохиогдсон /төрсөн гэх юмуу/ онигоо ч мөн сонирхолтой санагдана. За тэгээд хөлөө холгосон, могойд хатгуулсан, өлссөн, төөрсөн гээд эрсдэлтэй юм их тохиолддог бололтой. Нөгөө, гурван анчин шиг бас дэгсдүүлсэн ч юм байгаа байх. Үнэхээр тэр нуур луу ордог нүсэр хар юм нь хандгай нуурын гүнд орж замаг идэхээр явж байгаа нь тэр гэнэ. Энэ нууранд ямар нэгэн гол горхи цутгадаггүй бөгөөд түүнийг гүний ундрагатай гэж үздэг юм байна. Байгалийн сайханд аялах, амрахаар аминдаа бараг жил хүлээв. Бэлтгэлээ багаар хангаж, тийшээ аялагчдын тэмдэглэлийг ч сонирхож үзэв.

Аялалд бэлтгэх зүйл: Аялалд зориулсан дулаан хувцас, борооны цув, уутан хөнжил, гудас, гар чийдэн, загасны хэрэгсэл, аялалын багаж, ариун цэврийн хэрэгсэл, цай, давс борц, аяганы хийц. Аа бас үүргэвч, тогоо.

Зургийн эндээс авав. http://buyandelger.blog.banjig.net/post.php?post_id=2542

8 комментариев:

chuups комментирует...

humsuu hagiin har nuur luu er ni ih yavgan aylal hiideg baihaa, bi ochigdor 13--r horoololoos baruun 4-n zam hurtel alhsan chin onoodor hamag bie min salj unah geed bn. estoi hereg alga. bainga alhahgyi bolhoor iim l boldogiim bn :(

Mendee комментирует...

goy zurag bna. iim saihan baigaltai gazar ochij uzeh yum san.
------------------
www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.

A.Амарсайхан комментирует...

Гоё аялал болно доо. Гэрэл зургуудаа заавал нийтлээрэй. Миний хувьд энэ зун бас л амарч чадахгүй нь бололтой. Ажил ажил ажил гээд л

Arsun комментирует...

chuups:
Бидний хамт аялах нөхөр жил болгон явдаг. Тэгээд уйддаггүй гээд бодохоор их л гоё юм байдаг бололтой. Ирж очихын 80 км. Бусдыг нь машинаар явна.

Mendee:
Харин тиймээ. Энэ жил зүтгээд үзнэ дээ.

A.Амарсайхан:
Уран бүтээл гээч хүнээр хийлгэж болдоггүй эд юм даа. "Болдогсон бол араб хөлслөхгүй юү", хэхэ.

Монгол бүсгүй комментирует...

сайхан аялал болох шинжтэй.

Анонимный комментирует...

Arsun mini, huuhduudteigee saihan ayalaad amar mend bucaad ireerei. Tegeed soninoosoo sonirhuulaarai. BM.

Chandmani комментирует...

Сайхан аялаарай. Бид бас тийшээ явах бодолтой байгаа. Ус шавартай тохиолдолд зам харгуй явуулахгүй юм билээ. Тиймээс цаг агаар сайн судлаарай.

peakfinder комментирует...

Bi ch gesen yavah yumsan... Ene jil harij chadahgui, geree sanaj baina shuu.