четверг, 19 мая 2011 г.

Айл бүр гэртэй

Ерөнхийлөгч газар хөдлөлтийн аюулд хүн бүр бэлтгэлтэй байхыг анхааруулав

3 сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Шадар сайд М.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Т.Мөнхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар газар хөдлөлт, цунамийн осолд нэрвэгдсэн япончуудад тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Газар хөдөлбөл маш хурдан яаж зайлах, үр хүүхэддээ хэрхэн туслахаа, дээр нь хоргодох байраа мэддэг байх хэрэгтэй. Ер нь хамгийн зохимжтой хоргодох байр гэр юм шиг санагдана. Болбол айл бүр нэг хоргодох гэртэй байвал сайнсан” гэж хэллээ.

Тиймээ, хамгийн зохимжтой хоргодох байр бол монгол гэр мөн, байшин барилга шиг нураад дарчихгүй, майхан палатк шиг бүгчимдээд байхгүй, дулаахан тохилог. Нүүдэлчин монголчууд гэрт төрж, гэрт өсөөд дэлхийн дайдыг төвхнүүлэхдээ гэрээ орхиогүй юм. Өнөө суурьшмал болсон ч монгол хүн бүр гэрээ эрхэмлэсэн хэвээр. Монгол гэрийг эвхэж цүнхэнд багтаах арга олсон хүний хувьд, энэ гэрээ хэрэглээнд нэвтрүүлэх гэж зүтгэж буй хүний хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үг “шар тос шиг” л санагдсаныг нуух юун.

Гамшигт нэрвэгдэгсэд, дүрвэгсдийн лагерьт майхан палатк ашиглаж байгаа нь тохигүй, зутруу харагддаг. Үүний оронд монгол гэр ашиглавал ч тавлаг сайхан байна даа.

Аялагчдад зориулан машин бүрийг гэртэй болгохсон гэсэн мөрөөдөл маань алс нь айл бүрийг гэртэй болгох бизнесийн зорилт болон өргөжих ч юм билүү.

Эх сурвалж:

1. http://www.president.mn/mongolian/node/1651

2. www.secret.mn

5 комментариев:

Dashravdan B. Eljigen комментирует...

аан тийм үү

ZAYA комментирует...

Тэгээд хотынхон яахын, өндөр өндөр шилэн байшинд гэртэйгээ даруулж үхэх үү.
Яг төв замын дагуу л блок өрөөд шилэн байшин бариад байхын.
Улаанбаатарт бол хэцүү, хотоос гарч хорогдох газар байна гэж бодон гэр хадгалбал юу юм гэхээс биш.

DBD Muruudugch комментирует...

Газар хөдлөөд байшин нь нурахгүй бол ч болох л санаа байна. Даанч газар хөдлөхөд байр башин нурж, хүн амьтан сүйдэхгүй гэх баталгаа байгаам уу?
Байгалийн гамшиг чинь хэдхэн цагт болоод өнгөрнө шүү дээ. Гэрээ бариад зогож байна гэвэл үлгэр л болох байх даа.

nomuka комментирует...

ooriig chin ene evhdeg geriig hiideg yum bna gej oilgoloo. galaarid guain site-aas harsan yumaa. gadagshaa export hiideg uu? yur ni gadagshaa chiglesen marketing sain hiigeerei.


good luck

jich. ene sedevtei chin haa hamaagui yum bichchlee. sorry.

Анонимный комментирует...

Humuusiin oilgolt ikh yalgaatai baih yum. Gazar hodlood oorsdoo amid uldsen ch baishin barilga ni nuraad oroh orongui bolchihson bol ger l hereg bolno sh dee. Yamar ch baigaliin gamshgiin daraa bol yamar ch gesen ger ovoilgood l zogsoj bna sh dee. Gadagsh ni ch gesen tuslamjaar ger l yavuuldag. Zaaval muu yumni daraa geltgui yer ni ger bol delhiid shildeg suuc. Muu barilga ikh barigdah tusam sain ger ulam ikh hiigeerei Arsun. Sain uils delgereh boltugai. BM.