четверг, 4 февраля 2010 г.

Сайн байна уу? Ноён Н! Тавтай морилогтун.

Сайн байна уу? Ноён Эйч. Тавтай морилогтун.

Урд шөнө туршив. Устөрөгч ялгаруулж гал гаргах ажил амжилттай боллоо. Мөрөөдөл биелэх дөхөж байна. Сайжруулах юм их байна аа. Сэтгэл санаа урмаар дэмжиж байсан бүх анд нартаа баярлалаа.

15 комментариев:

Cаарал комментирует...
Этот комментарий был удален автором.
Cаарал комментирует...

Одоогоор гадаадад судлагдаж, хэрэгжиж эхэлж байгаа иймэрхүү төслүүд ихэвчлэн нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчтэй холбогдож байгаа. Хамгийн гол хүндрэл нь устөрөгч ялгаруулах технологи нь өөрөө маш өндөр өртөгтэй, устөрөгч ялгаруулахад шаардагдах энергийн өртөг нь ялгарсан устөрөгчийн энергийн өртөгөөс хэд дахин илүү гарчихаад байдаг юм. Энэ зөрөөг л багасгаж чадвал жинхэнэ шинэ бүтээл, шинэ бизнес болно. Амжилт хүсье.

3apaa комментирует...

Та бүр хорхой хүргээд байх юм аа. Юу болоод байгаагаа жаахан цухуйлга л даа.

Arsun комментирует...

Cаарал:
Би ч бас сонирхоод байгаан, ахуйд яаж ашиглахав гээд л.
Н-ийг ялгах их олон арга байдаг юм байна. Дунд сургуулийн лабораторт ч ялгадаг юм байна. Одоогоор гаргах авсан галын хэмжээ маань бага бас хошуу нь хайлчихаад болохгүй байна. Сайжруулах юм их байгаа. Данх цай буцалгаатахвал болох гээд байна.

3apaa:
Би ч бас төгс болчихоогүй юмыг хуваалцах гээд хэл ам загатнаад болохгүй юм. Яаж галын хэмжээг ихэсгэхэв, яаж..., яаж... бодоод л байна.

Oogii комментирует...

Заааа хүлээж л суухаас дааа

нарсар комментирует...

эхний туршилт амжилттай болно гэдэг чинь маш том юм. Тун удахгүй болчихлоо, биелчихлээ гэх өдөр ирнэ ээ.

Arsun комментирует...

Оогий:
Мөнхөд хүлээлгэхгүймсэн.

Нарсар:
Ямар ч гэлээ гал гарлаа, алдаа оноогоо олж харлаа. Эхлээд данх цай буцалгах, болчихвол түүнд зарцуулагдах эрчим хүчний зардлыг харьцуулж үзэх, багасгах арга замыг олох хэрэгтэй болно. Оролдоод л байя.

Болорхон комментирует...

Юунаас илүү таны сэтгэлийн гал чинь тулганд гал асаах байх аа. Ийм том мөрөөдөлд шантрашгүй зориг бас сэтгэлийн хүч чухал байх тийм үү. Success.

A.Амарсайхан комментирует...

Полный период гэдэг билүү. Зүтгээд байгаарай. Амжилт ойрхон байна шүү

Arsun комментирует...

Болорхон:
Баярлалаа, ямар гоё үг вэ. Бусад сонирхогч нарын түвшинд хүрчихээд, яаж цааш ахих вэ гэсэн байдалтай байгаад байна.

Амарсайхан:
Баярлалаа, анд минь. Хичээгээд л байна.

ҮЛЭМЖ комментирует...

Шингэн устөрөгчөөр ч их юм хийнэ шүү

atrgaa комментирует...

yoo-hoooo! Дараагийн алхмы чинь хүлээе! Зардал нь нүүрснийхээс бага гарах талаараа тооцолов уу, ямархуу байна?

Arsun комментирует...

ҮЛЭМЖ:
Харин тийм ээ.

Артгаа:
Бага гарнаа. Одоогоор хошуу хайлчихаад асуудал үүсгээд байна. Хошуугаа хөргөдөг болгох хэрэгтэй байна.

Tuvshinjp комментирует...

Арсун ах гал гаргах үйл ажиллагаа юу болж байгаа вэ? хэхэ дэмжээ л балиашиглаад л суугаад байгаа шүү. Ямар нэгэн онолын эх сурвалж энэ тэр хэрэг болвол чадах ядахаараа хайж өгч тус болно шүү. Би энд нэг болсон болоогүй. Японд химийн инженерээр сурдаг юм.

Arsun комментирует...

Түвшинжп:
Балиашиглаж байгаад их баяртай байна аа. Брауны хий гээч юмыг тэр чигээр нь ашиглах уу? Дан устөрөгч ашиглах уу? гэдэг асуудал гараад байгаа.
Аль нь ч болно л доо. Хүмүүс ашиглаж болоод байгаа юм чинь.
Миний гол санаа ахуйд хэрэглэх л гэсэн санаа. Туслалцаа хэрэгтэй байлгүй яахав. Жич хандана аа.