Золбинцагаан
Манай нутгийн Нохойцагаан гэж шударга шулуун, хэлэмгий нэгэн бий. Тэр жил гантай байсан тул хэсэг малчид билчээрийн соргогыг хөөсөөр зэргэлдээ Төгрөг сумын нутагт малаа оторложээ.
Тус сумын удирдлагаас малчдыг хөөж, сүүлдээ улаан шугамтай шаардах бичиг хүргүүлсэн юмсанж. Тэр бичгийг нь Нохойцагаан гуай авч үзээд их л эрх мэдэлтэй хүн шиг "Үл зөвшөөрөв. Золбинцагаан" гээд гарын үсгээ зураад буцаажээ.
Хэлэмгий доломгой малчныг хөөж эс чадсан дарга нар манай Хөдөлмөрийн баатар О.Ядамхүү даргатай ирж уулзаад тэр задарсан малчнаа татаж ав гэж зарга мэдүүлжээ. Цагийн байдал, ногооны сөлийг бодсон хашир дарга хугацаа хожихоор "Манай нэгдэлд ийм нэртэй малчин байдаггүй. Итгэхгүй бол шүүгээд үз" гээд данс хараагаа өгчээ. Харин Нохойцагаан гуай тэднийг мухардалд орон мунгинаж байх зуур хэдэн малаа таргалуулсан шигээ суужээ.
Ийнхүү билчээр идээд байдаг, дансанд нэргүй "Золбинцагаан" гэх нэг малчин гарч ирээд зэргэлдээ сумын дарга нарыг ихэд сандаргажээ.
Чичээд чичээд
Нохойцагаан гуай айлд дайлуулж суутал нэгэн залуу ирж мэндлээд, түүнийг чадах санаатай:
Шүдлэн байдсаа
Шонд уячихаад
Шүдгүй толгойгоо
Лонхтой холбочихоод хаа хүрч явна гэхэд
Чичээд чичээд
Чив чинь хүрэхгүй
Чичлээд чичлээд
Үг чинь хүрэхгүй гэж амыг нь таглажээ.
Дүрэлзүүлээд буучих уу?
Дээр Ядамсүрэн, Погноон гуай хоёрын тухай бичсэн дээ. Тэдний тухай Б.Номинчимэдийн ярьсаныг /сэтгэгдэл/ энэ бичлэгтээ оруулъя.
"Ядамсүрэн тэр хоёр Устын амаас халамцуухан морджээ. Чандмана ам орохоор, хэ хэ. Тэнд Хүүр Самдангийнх байж. Тэгтэл "таавчиг" Ядамсүрэнгийн тамхины цог нь цоо шинэхэн хөвөнтэй даалимбан дээлийнх нь хормой дээр унаад унгасаж гарч дээ. Погноон ах "за хө хоюулаа унгасаад байх уу" гэхэд "Давхиад байх уу" гэж ойлгосон Ядамсүрэн "тэгэе л" гэж. Чандмани аманд ирэхэд нөгөөх нь бүүр гал болоод дүрэлзээд ирж. Погноон ах "За хө хоюулаа дүрэлзүүлээд буучих уу?" гэхэд үнэн учрыг нь ойлгоогүй Ядамсүрэн бас л "тэгэе" гэж. Тэгээд айлын гадаа буух гэтэл хормойных нь галаас үргэсэн морь нь бусгаад Ядамсүрэнг шидчихжээ. Ядамсүрэн уурлаад, чи хормой шатаж байхад хэлэхгүй" гэхэд. Би хэлсэн ш тээ. Чи л өөрөө тэгэе гээгүй бил үү гэж бас нэг амыг нь тагласан гэдэг. Хар Мухар, Шар Ах, Шар Дамдинсүрэн/гавьяат/, нөгөөх алдартай дархан Монхооног гээд бараг хүн бүрийнх нь тухай үүх түүх хүүрнэж болно шүү. Сайхан нутаг, сайхан хүмүүс дээ.
Зандир дээр гараад ирлээ.
Баруун Элэгний хад, Яглагын хөндийн урд Жандар хэмээх уул бий. Лхачин ажаа энэ уулан дээр гарч алсын бараа хараад Хар чулуутад нутаглах Махбариад гуайнд иржээ. /Жасрай гуайн ах нь/. Тэдний эхнэр Бадаа гуай Лхачин ажаагийн жаахан хэлгийг нь мэдэх тул зориудаар -Та хаа хүрээд ирэв гэхэд:
- Зандир дээр гараад ирлээ гэжээ.
Жандар гэж байгаа нь тэр. Хэргийн учир нь Лхачин ажаагийн самган Нүдэн, Самдан ааяа нар үеэлүүд, Самдан ааяагийн тэднийхэн олон жил айл саахалт яваа, Зандир нь Самдан ааяагийн эхнэр бөлгөө, хэхэ. Шооч улсууд даа.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
-
Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ.
Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн,
бараг л ...
год назад
8 комментариев:
Нэрийг нь тааруулж өгч шүү. Нохойтдог эр байжээ.
хэ хэ, энэ Нохойцагааны явдал бил үү, бас нэг ийм яриа байдаг даа
Их хол замд ядраад, хаана ч гэлээ, хярд, гурван нуур хавьцаа юм уу даа, нэг айлд хэдүүлээ цай уухаар очжээ. айлын эхнэр залуухан бүсгүй цай чанаж, данхлаад тэдний өмнө тавихдаа данхныхаа халивыг тавиагүй юмсанж. Тэгээд халиваа хайгаад хэр хавиар эргэцэж байгаад унгачихжээ. Ичиж сандарсан бүсгүй, "Энэ данхны халив хааччихав аа" гэж хэлэх гээд "Энэ унгас хааччихав аа" гэчихэж...
Нохойцагаан тэр дариуд нь
- Сая л таны ард байсан шүү дээ гэчихэж, энэ хавиар үнэртэж л байна даа гэчихэж,
Бүсгүй ичсэндээ гараад гүйчихжээ.
Тэгээд хоосон цайнаас өөр юм хүртээгүй нөхөд нь түүнийг хэрэггүй цагт дэмий цэцэрхэж байх юм гээд хээр гарч байгаад баалсан гэдэг.
A.Амарсайхан:
Харин сайн нохойтсон байгаа биз.
Б.Номинчимэд:
Хэхэ, яг наадахыг чинь бичье гэж бодож байсын. Айлд очоод амнаасаа болоод хоосон гарсан гэдэг.
миний блогоор саяхан ороод гарсан байна лээ, баярласан шүү, мартаагүйд. бичих нилээд хэдэн сэдэв байгаа, ойр ойрхон орж байгаарай.
Haya nerteigee adilhanhun baihiinmaa. Tsarai adilhan boloo buur ineedtei...
Б.Эрдэнэболор:
Баярлалаа. орж гарч байлгүй яахав.
Заяа:
Түнжин гэдэг шиг үү, хэхэ.
Сайн байна уу? би өнөөдөр л таны гэрний тухай мэдлээ. Хамгийн хөнгөн жинтэй, хаалга нь цоожгүй гэрээс нэгийг сонирхож байнаа. Хэрэв таньд бий бол tommongol@gmail.com хаягаар над руу бичээрэй. Жич: би таны блогоос таньтай холбоо барих булан хаяг утас зэргийг олж харсангүй.
3dmedee:
Манайхаар зочилж гэрийг минь сонирхож байгаад их баярлалаа.
Миний хаяг batsuuri8@gmail.com шүү.
Би мэйл бичнээ.
Отправить комментарий