среда, 26 августа 2009 г.

Вансэмбэрүү

Вансэмбэрүү цэцэг / saussurea involucrata /

Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Т
өөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод
үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосг
үй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэр
үүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор х
өөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ х
өөж явах шиг
Тоорцог
өмссөн хоёр хүүхэд
Тойрон б
үжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам г
үм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд
үзвэл
Унаганы уруул шиг з
өөлхөн байлаа
Х
үрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Х
үүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэр
үүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон с
үйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо м
өндрөөрөө унадаг
Зуурам х
өлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэр
үү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал х
өлдүү царманд
Хосын х
үчинд амилдаг байна!

гэж яруу найрагч Б.Явуухулан гуай яасан сайхан бичээ вэ. Бас:

Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос б
уудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Уч
ран харвал мөнхөрнө гэдэг
Урьдын
үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би
үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Т
өөлвөл бие чацуу тоолвол нас чацуу
Хосоор ургадаг Вансэрбэрүү үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосг
үй сайхан
Ихэр ботго шиг хор
воод ховор
Сэр
үүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
гэж Дуламсүрэн гуай ямар сайхан дуулна вэ.
( http://www.youtube.com/watch?v=BcbxmjiLOFY энд бий)

Тэнгэрийн цэцэг гэгдэх вансэмбэрүүг үзэхээр Дөрөлжийн нуурын баруун салаанаас бид нар эртлэн гарлаа. Өлзийтийн дэвсэгээр өгсөж, Захирагчийн овоо, Барзан хайрханыг өвөрлөж, Алагхайрхан уулыг Цагаан асгаар давж Их Хүнхэр лүү орж Хөх хадны хөлөөр хайх төлөвлөгөөтэй. Хайгаад олдохгүй байж магад гэж санаа зовж байсаан. Аз болоход элбэг ургасан, хагдраагүй байсан шүү. Дэлхийд ихэд ховордож, түүнийг түүх, үрээр зарж борлуулахыг цаазлан хорьжээ.

Манай Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Цацавын Орсоо дөрвөн жилийн өмнө уушиг нь өвдөж, олон сар эмчлүүлээд, сүүлдээ эмчилгээгүй гэгдэн өдрөө хүлээж байж. Вансэмбэрүү цэцгийн усыг уулга гэсэн нэгэн сайн санаатны зөвлөсний дагуу хүүхдүүд нь аавдаа энэ гайхамшигтай цэцгийн усыг уулгасаар эдгээжээ.
Өглөөгүүр эртлэн очиж дэлбээгээ нээх үед нь үзвэл устай байдаг гэнэ. Орсоо гуай одоо 54 настай, энэ жил морь уячихсан хийморьтой явна гэнэлээ. Уясан морь нь дээгүүр давхисан сурагтай. Орсоо гуай амийг нь аварсан энэ цэцгийг дээдлэн биширдэг бизээ.

Вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг гэдэг нь зүгээр нэг уянгын халил биш байхаа. Учир нь түүнийг таслаж бэртээвэл заавал бороо орох юмуу салхи гарч байгаа нь анзаарагддаг бас түүсэн хүнд сайн болдоггүй гэдэг. Тэнгэрийн таалалд нийцдэггүй байх л даа. Иймд дээр нь майхан барьж тэнгэрт үзүүлэлгүй ном сонин унших байгаад ёс төртэй авдаг гэнэлээ.

Барихад байтугай харахад хайран энэ цэцэг хичнээн сайхан үнэртэйг та мэдэх үү. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна. Бидэнд газарчилж явсан Халзаа буюу Цогзолбоо энэ үнэрийг хоёр хүүдээ аваачиж үнэрлүүлэх юмсан гэх нь үүнийг батална. Мань эр ч ирэх жил дахиж ирсээн.


Барим бүдүүн иштэй энэ цэцгийг таслахад пөд хийн их чимээ гардаг нь таслагч хүнийг айлгаж эвгүйцүүлдэг гэнэ. Тиймээс зарим нь нохойгоо хажууд нь суулгаж байгаад холбож уячихаад холоос дуудчихдаг гэнэлээ. Энэ нь нэг талаар их айж байгаа, нөгөө талаар хуурч байгаа хэрэг.

Сумын их эмч Б гэдэг залуу тэр жил Улиастайн голд үерт өртөөд
харамсалтайгаар амь насаа алдсан. Хамт явсан жолооч Т.Буяндалай ах машинаасаа шидэгдэн амьд гарчээ. Ослын газар 30 минутын дараа ирэхэд үер намдсан байсан гэдэг. Хүмүүсийн ярилцах нь эмч залуу 3 хоногийн өмнө Вансэмбэрүү түүсэн, түүнээс боллоо гэлцэнэ.

"Аянгат цагийн дууль" киног манай нутагт авсан бөгөөд энэ ажлаар явагсдаас хоёр хүн нутгийн залуугаар газарчлуулан вансэмбэрүү цэцгийг үзэхээр морь хөлөглөн хөдөлжээ. Зорьсон газраа хүрч, эрсэн цэцгээ олжээ. Гэтэл нэг нь эмчилгээ сувилгаа бодсон уу цэцгийг таслаад авчихаж. Нөгөө залуу нь бас авах санаатай байгааг газарчин анзаарч хал балгүй авах нэгэн сонин арга зааж өгчээ. Хожим, киноны зураг авалт дуусч буцах замдаа Шаргын говьд машинтай осолдоход вансэмбэрүүг эхлээд тасалж авсан залуу хүнд гэмтсэн гэдэг. Байгаль дэлхийтэй зөөлөн хандаагүйн гайг би ч биеээрээ амссандаа, ан авд дуртайгаасаа болоод.

Надад тэр хал балгүй авдаг арга сэтгэлгээний хувьд их сонирхолтой санагдсан тул энд бичих тухайгаа хэлтэл дээрх тохиолдлыг ярьж өгсөн найз маань хориод юу гэж хэлсэн гээч: "Хүү чинь хүүгээ дагуулаад очиход энэ цэцэг байхгүй болчихсон бол яана". Үнэхээр хайрлаж, гайхаад бас хатааж сүйтгэх тухай бичих нь утгагүй юм.

Холдлоо гэхэд үүд хойморын зайтай хосоор ургадаг вансэмбэрүү гэж хорвоогийн нэгэн гайхамшиг байна. Үүнийг л үзэхийн тулд өглөөнөөс үдэш болтол багцаагаар жараад километр газар аялсандаа.

Та төвөгшөөхгүй бол зарим зургийг сонирхоорой.

1. Миний "Аянчин" хэмээн нэрлэсэн эвхдэг гэр. Бүс хайрхан уулын бэл Цагаан чулуутад. /Боломж л олдвол гэрээ ярина шүү дээ. Реклам байлаа/

2. Алагхайрхан уул сансраас харагдах байдал

Хан тэнгэрийг баясгасан
Хайрхан Алаг уул минь


3. Алаг хайрхан уулын хойт хэсэг. Эмээлцэг

4. Дурангаар татаж авахад нэг иймэрхүү /энэ зургийг заавал томруулж хараарай/. Бараг наян градусын налуу байхаа. Орой ирмэгээр нь явахад хутганы ирэн дээгүүр явж байгаа юм шиг санагддаг гэнэлээ. Би уул нь аль асга бартаатай газраар явж, хүүдээ монгол морины шандасыг гайхуулъя гэж бодсон авч газарчид осолтой гээд болиулсандаа.

5. Цагаан асгаар даваад Хүнхэр лүү бууж яваа нь. Цаана харагдаж байгаа хавцал нь дээр үгүүлсэн Улиастайн их голын эх болно. Хавцлын нөгөө талаас Бугахайрхан уул эхэлнэ.

6. Энэ бол бидний очих Хөх хад. Фото зураг дээр уулсын өндөр сүрлэг нь нэг л сайн тодорч харагдахгүй байна. Их өндрөөс авсан болохоор тээр дор жижигхээн харагдана.

7. Тээр дор байгаа адууг хар даа




8. Товлосон газраа ирлээ

9. Вансэмбэрүү цэцгийн эрэлд

10. Хүү маань асган дундах цэцгийн дэргэд

11. Үнэн тансаг үнэртэй

12. Бусад цэцэгтэй харьцуулбал

13. Ангийн анд Б.Нямжав маань бидэнд газарчилж вансэмбэрүүг хайж олсон юм. Нямжав багадаа ганцаараа ууланд явж байгаад хүний нүд шиг ч юм шиг асар том цэцэг хараад айж цочсон тухайгаа бидэнд дурслаа. Биднийг харьж ирэхэд алт ухдаг гэх нэгэн залуу вансэмбэрүү хаагуур байгааг сонирхож асуухад мань уулгамч юм шиг Хөх хад гэтэл Нямжав маань над руу нэг сүрхий харж билээ. Бүтэлгүй заримаас нь нуудаг юм байна. Хөх хаданд очлоо ч олохгүй л дээ.

Байцаа шиг байна уу



14. Морьдоо Хөх хаданд уяж орхиод явган доош уруудсан


15. Харахад нэг л хайр хүрмээр. Ганцаар ургасан вансэмбэрүү гэж байдаггүй

16. Зүүн гараас: Манай хүргэн ах Д.Галсанжамц, эгч Д.Наранхүү, Б.Цогзолбоо, Б.Нямжав нар


17. Буцаад хайрханы оргил өөд. Дээшээгээ бараг мянгаад метр мацна.

18. Хайрханы оргил дээр.

Тэнгэр хангай харж үзээд салхигүй сайхан байсан шүү. Ийм өдөр их ховор. Тээр дор Бугын хөтөл дээр байхад л салхи авч шидчих гээд байна шүү дээ. Энд бид сүү цагаан идээ өргөж тал тал тийш уулсыг дурандан хоёр цаг хэртэй суусан юм. Далайн түвшнээс дээш 3739 м. Эндээс ойр хавийн уулс Нямжавын хэлсэнээр шалан дээр шляп хаясан мэт харагдана. Алсад Хөвчийн нуруу, Дуут хайрхан, Байтаг богд, Хавтагийн нуруу, Тахийн шар нуруу, Сутай, Улаан хайрхан, Аж богд, Таян, Хуц хайрхан түүний цаана Ээж хайрхан уул, Гичгэний нуруу харагдана. Хүний нутагт орсон Мичингийн нуруу, Тэнгэр уул хөхөрнө. Нээрээ сайхан юм аа, нэр нь хүртэл шүлэг. Хонин усны говь, Гүн тамга, Алаг нуурын говь, Айлын цагаан цэнхэртэнэ.

19. Сутай хайрхан харагдаж байна. Багцаагаар 180 км зайтай. Наана харагдаж байгаа нь Бүс хайрхан.

20. Миний хүү ч сунаж унаталаа мориор явсандаа. Анх удаа аавыгаа дагаад морь унаж яваа юм.
21. Энэ бол таны сайбер танил Арсун. Өдөржийн газар өндөр ууланд аялаад дэлхийн талыг дайтаж эзэлсэн Монгол хүний тэвчээр ухаан, монгол морины шандсыг гайхсаар арайхийн ирж байгаа нь.

34 комментария:

ganga комментирует...

Алдарт вансэмбэрүү цэцгийг үзсэн, анхилам үнэрийг үнэртсэн Арсун азтай юмаа. Ашиг хөөсөн балай юмнууд битгий устгачихаасай билээ. Сайхан бичлэг оруулсанд баярлалаа.

Oogii комментирует...

над шиг юм үзээгүй хүнд зэрвэсхэн харахад байцаа шиг л харагдаж бна. гэхдээ байцаанаас өнгө үзэмж төгс юмаа.

Ёстой сайхан аялал бна шүүү. Зун ингээд л аялах сайхан дааа

Oogii комментирует...

Ххххөөөөөөөөөх тэр "хайрхан"-ы зургийг.

Вансэмбэрүү цэцгийг тасалахад тийм дуу гардаг гэдэг сонин юм бна шүү. Үнэхээр мэдмээр юм бна. Гэхдээ таслана гэхээс илүү ганц удаа ч ойроос харж үнэрийг нь мэдрэх юмсан.

A.Амарсайхан комментирует...

Нутаг сайхан байна шүү. Тэр алт ухдаг муу залууд яах гэж ам алдав даа

A.Амарсайхан комментирует...

Би Бадархундага нуурын цаад асга руу мацаж Вансэмбэрүүг үзэж байсан. Нутагтаа ургасныг харах гоё юм аа

arsun комментирует...

Ганга:
Баярлалаа. Миний үгийн санг ээ, гайхалтай гээл ангалзаад байсан анхилам гэж сайхан үг орж ирээгүй л байх юм.

Оoгий:
Бараг л байцаа даа. Гэхдээ цаанаа нэг юм уянгалаад байгаан.
Тиймээ, янгир ч тогтомгүй ян сарьдаг. Уулын сүр цохино гэж өвчин байдаг гэнэлээ. Бид ч алзаагүй ээ.

A.Амарсайхан:
Гэнэ алдах шахсан шүү. Олоход их хэцүү юм байна лээ, тэр олохгүй ээ.
Ц.Жамъян гуай Вансэмбэрүү зөвхөн манай аймагт ургадаг гээд байсан. Бүүр өмчилчихөөд шүү.

Ганаа_бж комментирует...

Сайн уу, манай Арсук ч үнэхээр сайхан бичлэг оруулжээ. Блог гэдгийг ингэж бичдэг билүү гэж бодогдтол бичсэн байна шүү.

Зурагнууд ямар гайхалтай гоё юм бэ! Вансэмбэрүү гэдэг цэцгийг чинь "амьдаар нь" нэг ч удаа харж байгаагүй юм байна шүү. Дуунд л гардгаар нь мэдэх юм. Сонин бүтэцтэй, нээрээ л байцаа шиг юм гээч.

Жаагий комментирует...

Харах юмсан гэж боддог цэцгийнхээ барааг харлаа. Үнэхээр сайхан бас сүрдмээр цэцэг байдаг юм байна. Завхан аймгийн хүүхдүүд энэ цэцэгтэй холбоотой үлгэр шиг л юм яриад байдаг. Авахдаа тэнгэрээс нууж дээр нь майхан барьж тэнгэрт харуулахгүй байж байгаад авдаг гэх мэтээр. Сайхан бичлэг оруулсанд баярлалаа.

Сэгсгэр комментирует...

Ёоооох үнэн тасарчихжээ. Атаархсандаа амь тэмцээд амьсгал давхцаад иржээн шүү эрхэм Арсун

3apaa комментирует...

Пөөх ёстой сайхан юм олж үзлээ. Дэлбээгээ хумисаныг нь хараад байцаа шиг сонин эд вэ гэж бодсон чинь та доор нь бодлыг минь уншсан юм шиг "Байцаа шиг байна уу?" гэчихсэн байнашт хэхэ...
Эмзэгхэн сайхан цэцэг байна шүү. Би ч дуунд л гардаг юм байх гэж бодож байлаа.

Soronzon комментирует...

Хэлэх үг алга аа. Ёстой сайхан цэцэг байна. "Вансэмбэрүү" гэж зөндөө л олон удаа уншиж байсан болохоос нүдээр харж байсангүй ээ. Таны буянаар тун сайн харж авлаа. Бас бичлэг, фото хоёрын донжийг тун сайхан тааруулжээ.Баяр хүргэе.

tumee 33 комментирует...

Yamar saihan yum be, hudoo heer saihan gazraar ayalaad l...Goyo zuragnuud bna .Neeree l baitsaarhuu ch yumuuu, tusoolj baisnaas tom yum bna shuu.

xvv комментирует...

Дуу нь үнэхээр гоё шүү. Явуухулан гуайн шүлэг юм байна шүү дээ. сайхан бичлэг байна :)

arsun комментирует...

Ганаa:
Баярлалаа, Ганаа. Магтаалын үг сонсоод их л маадайв, хэхэ.
Байцаатай төстэй боловч шаал өөр. Торго шиг зөөлөн юм. Нэг анд маань сонин түүх ярилаа. Түүнийг нэмж оруулнаа. Аянгат цагийн дууль киног манай нутагт авсан юм байна л даа. Тэгээд вансэмбэрүүтэй холбогдох нэгэн тохиолдол. Маргааш нэмнэ сонирхоорой хө.

Жаагий:
Энэ цэцэг ихэвчлэн 3000 м орчим өндөрт ургадаг юм байна л даа. Энд шөнөдөө маш хүйтэн байж таараа. Тэсч үлдэхийн тулд доор дэвсээтэй байгаа ногоон навчнууд цоморлиг мэт хумьдаг байх гэж бас бодогдоно.

Сэгсгэр:
Ахиад амийг чинь тэмцүүлж, амьсгааг чинь давхцуулах юмсан хэхэ.

3apaa:
Хальт харвал байцаа байцаа. Сайтар үзвэл юун байцаа.

Соронзон:
Тиймээ, гайхамшигтай цэцэг. Энэ цэцгийн шинжлэх ухааны нэр томъёог оруулах нь зөв юм байна. Бүр олон хүн олж хараг.
Баярлалаа. Урмын үг сонсож ихэд урамшив. Нэг удаа Хүдэрт амраад энэ тухайгаа блогтоо бичих гэсэн чинь ойр зуур ахуйн зураг авчихсан, орчны байгалиа таг мартсан байж билээ. Тэгээд Заяа андад дараа анхаарна гэдгээ амлаж билээ. Үүнийг бодож хичээснийх байхаа.

Түмээ:
Томоо, томоороо байцаа шиг, хэхэ.

Хүү:
Тиймээ, дуу нь аманд үглэгдээд байдийн.
Энэ цэцгийн тухай нэг найзтайгаа ярилцаж байтал тэр сонин түүх хүүрнэв. Киноны ажлаар явагсдаас хоёр нь энэ цэцгийг үзэхээр нутгийн залуутай мориор явжээ.Эмчилгээ сувилгаа бодсон уу нэг нь авъя гээд таслаад авчихаж. Нөгөө залуу нь бас авах санаатай байгааг нутгийн залуу анзаарч, хал балгүй авах нэг сонин арга зааж өгчээ. Буцах замдаа Шаргын говьд машинтай осолдоход шууд тасалж авсан залуу хүнд гэмтсэн гэдэг. Энэ тухай, бас нутгийн индианы зөвлөгөөг би ихэд сонирхож дээрх бичлэгтээ тэр сонин аргыг бичих гэтэл найз маань хориод юу гэж хэлсэн гээч:
"Хүү чинь хүүгээ дагуулаад очиход энэ цэцэг байхгүй болчихсон байвал яана"

Хүү-гийн сэтгэгдлийн хариуд баахан хүү хүү гэчихлээ, хэхэ.

Pearle Deppsu комментирует...

би жижигхээн цэцэг байдаг юм байх гэж бодож байсан чинь ийм том цэцэг байх гэж.

ZAYA комментирует...

Өөрийн нүдээр харсан юм шиг боллоо.
Сайхан бичлэг оруулсан байна.
Баярлалаа.

Erhtsas комментирует...

Дээрээс хойш танайхаар эргэлдсэн ч миний нэтийн хүчин чадал муудаад зураг үзэж чадахгүй л яваад байсан юм харин өнөөдөр л нэг юм сайхан зүйлийг олж хараад баярлаж, бахдаад сууж байна.

Бичлэг, шүлэг, зураг гээд яасан гоё юм бэ.

Вансэмбэрүү гээд дууг бага байхдаа нэг хэсэг л дуулж байсан санагдана, гэхдээ тэрхүү дуунд гардаг цэцгийг ийм том гэж боддоггүй байжээ.

Ховор сайхан цэцгийг харах боломж олгосон Арсун ахдаа үнэхээр их баярлалаа.

ЗОРИГТ8 комментирует...

ХОСООР УРГАДАГ ВАНБЭМБРҮҮ НАРААР ДУТАХ НЬ ХӨӨРХИЙ ГЭДЭГ БАЙХАА

arsun комментирует...

Pearle Deppsu:
Дэлбээ нь хичнээн зөөлөн гээч.

Заяа:
За ашгүй дээ. Баярлалаа.

Эрхцас:
Хүмүүс энэ цэцгийг үзээд баярлаасай гэсэн хүслээр хийсэн, таалагдсан бол баярлалаа.

Зоригт:
Вансэмэрүү цэцгийн тухай олон шүлэг байдаг юм байна лээ. Хүний сэтгэл хөдөлгөхөөр сайхан цэцэг.

arsun комментирует...

Вансэмбэрүү

M. Tuul комментирует...

Vansumberuu tsetsgiig neeree amidaar ni haraagui yum bainaa. Hataasan baisnyg ni harj baisan. Uulyn tsarmand urgadag gesen. Yostoi sonin bogood goyo tsetseg yumaa. Hovor nandin zuiliig blogtoo oruulj melmiig maani mylaasand bayarlalaa.

Arsun комментирует...

M. Tuul:
Блогоор минь зочилсонд баярлалаа.

altai mountains комментирует...

amtarhan baij unshlaa, estoi saihan ayalal boljee. Yavuuhulan guain duug Sangiin aj ahui deer guitar deer balbadag bsan dursamj sergejiine. Anh udaa bas ene tsetsgiig harlaa..:o)

Sonin saihan zuil oruulj nud bayasgasand bayarlalaa..

Анонимный комментирует...

Sain baina uu Ta? Bi nutgiin tani okhin bainaa. Tani blogiig unshij baij Govi Altai aimgiin Bugat sumin hun yum baina gedgiig medlee. Uneheer dotno saihan, uyangatai setgel torloo. Bi haramsaltai ni 4 jiliin omno l anh udaa Bugat sumand ochij uzsen. Ovchtei eejiigee nutgiin baraa haruulah gej yavlaa l daa. Za bi daraa tand delgerengui bichnee. Tand sain saihnig husie. BM.

Arsun комментирует...

Аltai mountains:
Алтайн уулсаар аялсандаа баяртай байгаа.
Иванкалан-Явуухулан гуайн нэрийн тухай сүүлийн бичлэгийг хараарай.

Нутгийн минь охинд:
Сайн байна уу? Ээждээ нутгийн барааг нь харуулсан сайн охин байна даа.
Би бараг 25 жилийн дараа очиж байгаа юм, үнэхээр сайхан байсан, ширхэг чулуу нь хүртэл танил.

Барбагш нар нь комментирует...

Ёооё яасан гоё юм бэ. Нутагтаа харихын сан. Та юүгнүү?
"Энэ бол таны сайбер танил Арсун. Өдөржийн газар өндөр ууланд аялаад дэлхийн талыг дайтаж эзэлсэн Монгол хүний тэвчээр ухаан, монгол морины шандсыг харуулаад ирж байгаа нь" гэсэн үү? Эрэмгий л харагдаж байна.
Artga

Барбагш нар нь комментирует...

Ёооё яасан гоё юм бэ. Нутагтаа харихын сан. Та юүгнүү?
"Энэ бол таны сайбер танил Арсун. Өдөржийн газар өндөр ууланд аялаад дэлхийн талыг дайтаж эзэлсэн Монгол хүний тэвчээр ухаан, монгол морины шандсыг харуулаад ирж байгаа нь" гэсэн үү? Эрэмгий л харагдаж байна.
Artga

Arsun комментирует...

Хэхэ, харин тэгж ч ойлгож болохоор болчихож.

Tuvshinjargal.S комментирует...

Torgo shig zoolon delbeetei
Toos buudaggui Vansemberuu tsetsgiig
Uchran harval monhorono gdg
Uridiin ug unen bolov uu,.
uneheer goy duu,. ene duug sonsoh burdee bi eejiig sanadag:),. B.Yavuukhulan guain shuleg baij l dee,. bi ch bs ih jijigkhen tsetseg baidag baih gj boddog bailaa,. odoo l zurgiig ni harj bn,. bayrlalaa,. tanii bichleg uneheer goy boljee,.

Arsun комментирует...

Түвшинжаргал:
Урам хайрласанд баярлалаа.

S комментирует...

ёстой сонирхолтой пост бна, зургуудыг томоор нь үзэхэд ч сайхан байлаа

Oyundelger Batchuluun комментирует...

Segel ih hudulluu mash saihan bichsen baina. Eh helee ingej uran tansagaar ni bichij busaddaan ulgerlen duurialal ugbul ene udaad uuguul hunii zorilgo butsen xereg busuu. Bansemberuu tsetseg iim saixan tsetsegiig saya boltol medesengui yabjee. tand amjilt husie

Arsun комментирует...

S:
Вансэмбэрүү цэцгийг танд үзүүлсэндээ баяртай байна.

Oyundelger Batchuluun:
Баярлалаа. Хүмүүс миний энэ бичлэгийн их уншиж байгаад их урамшиж байгаа. Хайрламаар сайхан цэцэг шүү.


Анонимный комментирует...

hed honogiin ene tsetsegiig gertee urguulnaa geed awchraad huwantsar sawand hiichihsen post fb-r haraad ochnoon haramsaj tsetsegiin ezend oilguulah geed chadaagui, huwiin heregt oroltsson nertei uldej bilee. bidnii eh delhii shu dee. ... :(