среда, 8 апреля 2009 г.

Элгээ хайрлая

"Гэрэлт цалиг" сониноос

Д.Батсуурь:

Элэг эрүүл бол бусад бүх эрхтэн эрүүл байна гэж үздэг юм билээ

Ярилцсан А.Амарсайхан

Элэг цэвэрлэх арга манайд нэлээд түгээмэл дэлгэрчээ. Энэ эмчилгээг хийх сонирхолтой хүмүүс ч их болж. Бид элгээ цэвэрлэж үзсэн хүнтэй биечлэн ярилцвал уншигчдад сонин байх гэсний үндсэн дээр http://arslans.blogspot.com/ -ыг хөтлөгч Д.Батсуурьтай уулзсан юм.

-Анх энэ арга хэрхэн яаж Монголд дэлгэрсэн байдаг вэ?

-1998 оны үеэс хүмүүс элгээ угааж эхэлсэн. Д.Цагаадай багш анх энэхүү элэг угаах техник нь аюулгүй, эрүүл мэндэд тустай болохыг хүмүүст ухуулж таниулж дэлгэрүүлсэн гэдэг. Ингээд л хүмүүс элгээ угааж, эрүүл мэндэд ашиг тусаа үнэхээр өгдөг болохыг нь мэдээд, хоорондоо мэдээллээ солилцож, цаашаа улам олон хүмүүст дэлгэрсэн байдаг.

-Таны блогоос дээр дурьдсан хүний нэрийг олж мэдсэн. Энэ хүний тухай ярьж өгөөч?

-Орос улсад сургууль төгссөн, сүүлд нь Энэтхэгт уламжлалт анагаах ухааны чиглэлээр доктор хамгаалсан хүн. Каратэгийн мастер. Бие хамгаалах урлагаар хичээллээд, нилээд гүнзгий судлаад ирэхээр ерөнхийдөө гүн ухаан тал руу их орчихдог. Бясалгал, хий тамирын чиглэлд өөрийгөө их хөгжүүлсэн, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж олон хүнийг эдгээсэн хүн бий.

-Таны хувьд яагаад элгээ цэвэрлэх санаа төрсөн бэ?

-Манай эгч гурван жилийн өмнө анх элгээ цэвэрлэсэн. Тэгээд л ямар муухай зүйл элэгнээс гардаг, энэ эрхтэн ямар их бохирдсон байдгийг мэдээд элгээ угаая гэж бодсон. Эгчийг анх элгээ угаахад хумсны толионы хэмжээтэй билирубиний чулуу гэж нэрлэгддэг зүйл гарч ирсэн. Арай чулуужаагүй өтгөрчихсөн зүйл гэсэн үг. Манайд энэ арга их дэлгэрч байна л даа. Саяхан Сэлэнгэд тавин хүн нэгэн зэрэг Д.Цагаадай багшийн аргачлалын дагуу бясалгалтай хамсруулан элгээ цэвэрлэсэн байна билээ.

-Таны бичсэн хуваарь дээр цагаан хоол иднэ гэсэн байсан. Яг ямар хоол иддэг вэ? Тусгай жор горим бий юу?

-Яг цагаан хоолтны баримталдаг нарийн дэглэм биш. Ногоо төмс, салат л идэж байсан даа. Өндөг, шувууны мах, загас идэж болно. Улаан мах идэхгүйгээр гэж яриад байгаа юм л даа.

-Элгээ цэвэрлэх явцад сөрөг нөлөөлөл, анхаарах зүйл юу байх вэ?

-Мацаг барих шатанд сөрөг зүйл анзаарагддаг юм билээ. Түүнийг л даваад туулчих хэрэгтэй. Даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, бие суларч мэдрэгдэх байдал ажиглагдсан. Надаас мэдээлэл аваад, элгээ цэвэрлэсэн блог хөтлөгч Заяагийн хувьд мацаг барьсан гурав дахь өдрөө нилээд их сульдсан гэсэн. Утасдаад яах вэ гэж асуусан. Ард Аюушийн хэлдэг шиг “зодуур дуусч байна гэж бод” гэлээ. Тэгээд тэр цагаа хүргээд цэвэрлэгээгээ хийсэн л дээ. Бидэнтэй хамт 70 хүрсэн эмэгтэй энэ бүхнийг зүгээр даваад гарсан. Тэгэхээр айх зүйл биш юм билээ.

-Тэгэхээр та бас олон хүнтэй хамтарч элгээ цэвэрлэсэн гэсэн үг үү?

-Гадаадад байдаг найзууд маань хамт элгээ цэвэрлэсэн. Байнга хоорондоо холбоотой байж, мэдээлэл солилцож байсан. Элгээ хайрлая эх дэлхийгээ хайрлая гэдэг уриан дор нэгдсэн. Нэг найз маань бүсгүйчүүд гоо сайхнаа тордохын тулд арьсаа арчлах зэргээр зөвхөн гаднаасаа анхаараад байна. Бас дотроосоо анхаарч болох юм байна гэдгийг хэлээрэй гэж дамжуулсан. Учир юу гэвэл элэг цэвэрлэсний дараа царай зүс шингэрээд, мэдэгдэхүйц цагаан болсон. Бас нүдний цагаан их тод болчихлоо. Энэ нь бүх хүнд мэдрэгдсэн юм шүү.

-Гурав хоног юм идэхгүй гэхээр миний санаанд багтахгүй юм.

-Бургуй тавиад бүх ходоодоо цэвэрлэчихээр өлсөх мэдрэмж арилчихдаг юм билээ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш их энерги зарцуулагддаг гэдэг. Хөдөлгөөн шаардлагагүй болчихоор энергийн илүүдэл гарч өлсөх мэдрэмж багасдаг юм болов уу. Эхний өдөр хүнд. Хоёр дахь өдрөөсөө бие хөнгөрөөд ирдэг. Гурав дахь өдөр зүв зүгээр байсан.

-Хэдэн насны хүн элгээ цэвэрлэ гэж бичсэн байдаг вэ?

-30-40 настай хүн элгээ цэвэрлэ гэдэг юм билээ. Энэ насанд элэгний 50 хувь янз бүрийн тунадас шлактай болчихсон байна гэсэн үг. Нэг удаа 25 настай залуу бүсгүйгээс 150 чулуу гарч байсан гэж бичсэн байсан.

-Цэвэрлэгээгээр яг юу гарч ирдэг вэ?

-Гарч байгаа юм үнэхээр заваан. Санаанд оромгүй тас хар зунгаг гарсан. Шүүж үзэхэд чулуу гарч ирсэн.

-Элэг цэвэрлэхийг хүн болгон хийгээд байх зүйл мөн үү?

-Ер нь бидний амьсгалж буй агаар ч, хоол хүнс ч бохир байгаа. Усаар дамжаад янз бүрийн биетүүд орж ирж байгаа. Тэр бүхэн элгээр шүүгдэж байгаа. Усны савны ёроол байнга тундастай байдаг шиг элэг бол байнга бохирдож байдаг. Тийм учраас цэвэрлэх нь хэрэгтэй гэдэг юм билээ. Ер нь ямарваа дотоод эрхтэн өвчлөхдөө заавал элэгтэй холбоотойгоор өвддөг гэдэг. Элэг эрүүл бол бусад бүх эрхтэн эрүүл байна гэж үздэг юм билээ.


Элэг "химийн үйлдвэр" юм биш үү

Энэ үйлдвэрт заримдаа их цэвэрлэгээ хийх шаардлага гардаг.


Элэг цэвэрлэхэд хамтран оролцсон анд нартаа талархлаа илэрхийлье.

25 комментариев:

meesh комментирует...

Дараа жил заавал хэрэгжүүлэе гэж бодоод байгаа...

altai mountains комментирует...

Сайнуу Арсун, маш сонирхолтой зүйл тависанд баярлалаа..нэг ёсны мацаг барилт бие, цус цэвэрлэлт хамт юм болуу гэж ойлголоо..зөв үү....xарин элэгнээс чулуу энэ тэр гарсан нъ жооxон ойлгомжгүй бна..яаж гарсийн бол....бас яаж тэр чулуу бохирдолт эд нарыг туусан юм бол..xэxэ..xэтэрxий иx юм асуугаад бвал соорий. ..сонирxолтой сэдэв болоxоор мэдмээр санагдаад......:о)

3apaa комментирует...

3 хоног хэлэн дээрээ юу ч тавихгүй хэрэг үү? Ус уух юм уу?

Анонимный комментирует...

Ene tuhai taniltsuulsan tand bayrallaa. neeree gurav honog yu ch idehgui, uuhgui baih um boluu asuumaar sanagdlaa.

ZAYA комментирует...

Ахын өөрийнх нь бичлэгийг хүлээгээд байсан чинь, Амараа ахаар бичүүлээд оруулчихсан байх шив дээ.

arsun комментирует...

Meesh:
Би бас нэг жил хойшлуулж байж энэ жил хийлээ. Ер нь бол хэзээ ч хийж болох юм.

Аltai mountains:
Сайн, сайн байна уу?
Бараг л зөв ойлгожээ. Цус цэвэрлэх үүргээ сайн гүйцэтгэхэд нь тусалж байгаа хэрэг. Аа тэр чулуу бол цөснөөс гарч байгаа юм. Зөөлөрсөн, хатуу хоёр янз байдаг шиг байгаан. Цөсний хүүдий 1 атм. даралт үүсгэдэг, цорго нь 2 см диамертэй болтлоо сунадаг учир доторх юмс нь түвэггүй гардаг байх. Хамгийн гол нь элэгний эс бохирдсоноос, бөглөрч ажиллагаагүй болсон хэсэг ажилд орж эхэлж байгаа гэж ойлгоод байгаа. Би элдэв шинжилгээ энэ тэр өгч байгаагүй учир харьцуулах юм алга. Ямар нэг өвчний цаана элэг нуугдаж байдаг гэдэг. Цус шүүдэг гэдэг утгаар тийм ч байх.

3apaa:
Тиймээ, архи ч амсаагүй, хэхэ.
Буцалсан ус уугаад л суугаад байлаа.

Анонимный:
Сонирхож байгаад баярлалаа. Ер нь бол 3 хоног юм идэхгүй байх нь асуудал биш юм шиг. Өлсөхүйн гайхамшиг номыг харахаар олон хоног мацаг барьдаг юм байна лээ. Зорилго нь мэдээж эрүүл мэнд.

Zаяа:
Хэхэ, нэг сумаар хоёр туулай буудсийн./Үнэндээ бол залхуураад/.
Тэвчээр гарган элгэндээ тусалсанд талархаж байгаа шүү.

arsun комментирует...

Зараад:
Ажлаа хийгээд, хэвийн л байдгаар байсан. Нэг их ядраагүй. Харин дараа нь мацаг тайлаад түүхий лууван идсэн. Үнэхээр амттай байсан шүү.

Анонимный комментирует...

hi tanaid zochilmoor baina? yah ve?

arsun комментирует...

Анон:
"Танайд хоноё" гэжүү? хэхэ. Нээлттэй шүү манай үүд.

Бум комментирует...

Арслангийн маань элэг цэвэршижээ гэж. . . Очиж байгаад цэвэрлэнээ цус. Миний элэгнээс ер нь юу гардаг бол?

arsun комментирует...

Бум-Эрдэнэ: Тэгээрэй анд минь. Цэвэрлэж байх шаардлагатай. Айсуй аюул арилах магадлалтай юм.
Бүр эсийн түвшинд хийгдэх цэвэрлэгээ байдаг тухай харсан. Учрыг нь олж чадвал дуулганаа.

Жаагий комментирует...

Бараг 5 жилийн өмнө шахуу юмуу даа би 24 цагийн турш ганцxан буцалсан ууж мацаг барьж үзсэн маань энэ бичлэгийг уншаад санаанд орлоо. Тэргэл сартай өдөр тиймэрхүү мацаг барьж байвал хэрэгтэй гэж зурагтаар ярихыг сонсчоод өөр дээрээ туршиж үздэг хүн болсон чинь шөнө нь дээгүүр доогуургүй их сонин үнэртэй юм гаргаад, хажуугаар нь чичрээд, хар хөлс цутгаад баларсан юм болоод унтаж чадахгүй сандарсан шүү. Сүүлд сонсох нээ ямар нэг заавар энэ тэргүйгээр хамаагүй мацаглах осолтой юм гэсэн. Тэгж мацагласны дараа бие хөнгөрөөд амны амтлах чадвар маш өөр болчихсон байсан.

arsun комментирует...
Этот комментарий был удален автором.
arsun комментирует...

Жаагий:
Мацаг барихаар их сонин юм байна лээ. Их үнэрч болно. Ялангуяа хонины мах чанаж байх үед тэсэхийн аргагүй, муухай үнэртэй.
Махаа идээд эхлэхээр л хэвийн болно.

Анонимный комментирует...

nileen heden jiliin umnu ene argaar tseverlej baisan.yag ene zurgan deer baisan yumnuud garsan.bi ter ued neeh toogoogui l dee. gehdee l tsarai zus shingereed uur bolj baisan shuu. dahin hiij uznee.

arsun комментирует...

Анон-д:
Өө та тэгвэл туршлагатай хүн байна шүүдээ.
Царай зүс, сэтгэл санаа элэгтэй их холбоотой юм шигээ. Ер нь бол дахин дахин хийх нь зөв юм гэж бодоод байгаа. Баярлалаа.

Анонимный комментирует...

matsag barih uneheer sain shuu, zarim neg sonsson zuil gevel, ter sarnii hodolgoon geed bdag ni bolhoor nuguu byasalgal(yoga) hiideg humuus helehdee dalain tatlag, turleg chini sarnii hodolgoonoor boldog. hunii bieiin 70 huvi ni us uchraas mon adil sar harj bgaad matsag barih heregtei gediin bn lee. bi huvidaa uuniig sayhan l medsen uchraas daraagiin udaa matsag barihdaa dagaj uzne gej bodoj bga.
harin matsag barihdaa 7 bolon tuunees deesh honovol bur sain gediin. uchir ni hodoodnii olon jil hurimtlagdsan naaldanga(hereggui bodis, baliar har huren ongotoi ym bsan) chini 7 honosonii daraagaas l gadagshildag. 3 odor turshaad uztsen humuus bol ene hugatsaand alzahguiee. hun us uugaad hoolguigeer 2 sar ch bolchdiin gsn. minii medeh neg hun 3 doloo honoj bsan. teheer matsag baritsgaaj baiya humuusee l geye dee. urt ym bolchij. uuchlaarai

arsun комментирует...

Анон:
Доктор Кларксын элэг цэвэрлэx аргыг http://altai-mountains.blogspot.com/ эндээс хараарай.
Харин тийн, сарны хөдөлгөөн харна гээд нэг юм байсийн. Баярлалаа, туршлагаа хуваалцсанд.

Erkhembayar комментирует...

Bi bas elgee tseverley gej shiidlee. 3 honog yum idehgui us uugaad baihaar bolchih yum uu.

Yag zaavriig ni helj ogch tuslaach. Bas Ulirliin huvid odiid tseverlej boloh u.

berkhembayar@yahoo.mail ruu min zaavriig yavuulbal ih talarhana

sancho комментирует...

sain bnau tanii bichsen zuil mash sonirxoltoi blaa bayarlalaa nadad tanii tuslamj xeregtei bna minii nud ulaigaad zagaannn byr shar ulaan ongotei bolchood sxan zagaaraxgyi yum magadgyi dotor erxten muu bgaa baix gej bodoj bna elgee zeverlex gesen yuma des daraalaliign xelj ognuu bi zagaan xoolnii deglem bariad 4dex xonog deeree yavj bna ix xezyy yum bna xamag bie sulraad daralt bagadaad bna tegj bgaad gaigyi bolox biz gej bodloo odoo neg moson elgee zeverlie gej bodloo nadad tuslaach minii xaegaar zovlolgoo ogch tuslaach bi tanaid ochij zovlolgoo avax yumsan yaj xna ochij uulzxuu bolox bolvuu dyydee tyslaarai bayarlalaa minii xaeg b_sancho2001@yahoo.com utas maani 98206112 bayartai

Анонимный комментирует...

за наадах чинь 2000 аад оны уеээр Оросд их хумуус хуулирч цэвэлэдэг байсан явдалтай!Суулдээ bqv маягаар элэг цэвэрлээд чулуу гараад байгааг угуйсгэн гараад байгаа тэр хар ногоон зоолон материуд бол элэгнээс гарч буй чулуу биш гэдгийг олон жишээгээр баталсан юмшуу.Элэг цэвэврлэхэд хэрэглэдэг Оливийн тос лимоны шуус хоёрын дундаас тэр хар ногоон юм хуний биендотор температурны хэрсэлээс болж уусдэг тэрэнд элэгнээс гараад байгаа юм ер байхгуй,зовхон оливын тос лимоны шуустэй нийлэхээрээ царцаад ийм ногон юм болчихдог гэдгийг тогтоосон.Зовхон олсоходл жаахан элэг цэвэрлэгдэж байгаагаас оор ямарч тийм илуу дутуу юм тэндээс гараад байхгуй шдээ

Arsun комментирует...

Анон:
Тиймээ, энэ бол Малаховын арга. Бас ганцхан хоногийн дотор цэвэрлэх Доктор Кларксын арга гэж байна. Хэрэглэж байгаа зүйл нь адилхан юм.
Тэр гарч байгаа хар ногоон зүйлийг билирубиний чулуу буюу өтгөрсөн цөг гэж ойлгож байгаа. Би эмч биш л дээ, гэхдээ манай багш ийм зүйл гарсан гээд 1 см орчим диаметртэй чулуу үзүүлж байсан.
Биед их сайн юм гэдгийг эхнэр бид хоёр бие дээрээ туршаад байна
Үгүйсгэж болох ч үр дүнгий нь хараад би итгэдэг юмаа.

Arsun комментирует...

цөс

Mandukhai Munhsaihan комментирует...

Saihan medeelel bn. Eleg yaj tseverkeh ve. Ene haygaar zaavriig ni yavuulaach pls mnandukhai @yahoo.com

Mandukhai Munhsaihan комментирует...

mmandukhai@yahoo.com