четверг, 1 мая 2008 г.

Зүүд-2

Түрүүч нь энд бий.
Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:


  • Зүүдэндээ гарчиг өг.
Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.
Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би.



  • Дахин "зүүдлэгтүн"

Сэрэнгүүтээ зүүдэндээ "дахин орж" түүний персонажуудтай ярилцаарай.

Танд хэн ч саад болохгүй газар олоод 5-10 минутын хугацаанд нүдээ аниад зүүдээ эргэн санагтун. Зүүднийхээ үйл явдал, дүрүүдийг сэргээж сэтгэлдээ дахин "зүүдлэгтүн". Үйл явдлууд өрнөж, та тэдгээрийг мэдэрч эхлэмэгц та үйл явдлыг хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь, танай гэр лүү дайран хүүхдүүдийг хулгайлах гэсэн дээрэмчний тухай зүүдийг эргээд сэргээхдээ түүнтэй тэмцэлдэхгүйгээр ярилцахыг оролдох хэрэгтэй. Түүнээс, тэр хэн болох, юу хүсэж байгаа, яагаад заавал үүнийг хийх гээд байгааг асуугаарай. Одоо бол та зүүдээ хянаж байгаа тул үүнийг хийж чадна. Та мөн хүүхдүүдтэйгээ ярилцаж болно, тэдний хариулт таны гайхлыг төрүүлэхээр сонирхолтой байх болно. Хэрэв та бүх юмны учрыг олохыг хүсэж байвал энэ арга маш чухал.

  • Таны зүүд - жүжиг

Зүүдээ жүжиг гэж үзээд дараах хэсэгт хуваан дүгнэж үзэх:

1. Удиртгал. Зүүдний уран сайхны хувиргалт, зүүдэнд хөндсөн асуудлын утга учир.

2. Сюжет. Зүүдний үйл явц, үйлдэл.

3. Төгсгөл. Зүүд хэрхэн төгсөж байгаа? тавьсан асуудал шийдэгдсэн эсэх? тийм төгсгөлийн цаана юу нуугдаж байна?

Ийм схемээр зүүдээ судалж үзээд түүний үндсэн бэлэгдэл юу болохыг тодорхойлоорой. Эдгээр нь юу гэсэн үг болох, өнгөрсөн үеэс аль хэсэгтэй холбоотой, надад юуг хэлэхээр оролдож байна гэдгийг бодож үзээрэй. Зүүднийхээ момент бүр дэх сэтгэл хөдлөлийн байдлыг харьцуулж үзэх хэрэгтэй. Тайвшрал, айдас, итгэлтэй байдал, ер бусын хүч чадал мэдэрч байна уу? Үүнд тайллын түлхүүр оршиж байж болно.

Магадгүй та аллагын гэрч болчихоод айдас түгшүүрийн оронд баяр баясгаланг мэдэрч байгаагаар зүүдэлсэн байг. Сэрээд өөрийн мэдрэмжээ гайхаж болох юм. Зүүдний тайллын түлхүүр нь аллагын үеийн таны мэдрэмж. Таны амьдралын ямар нэг хэсэг нь өөрчлөгдөх (арчигдах) ёстой юу? тийм өөрчлөлт гарвал та баярлах уу? Таны амьдралд гарах ямар өөрчлөлтийг энэ зүүд зааж байна? гэх мэт янз бүрийн хувилбарыг бодож дүгнэж үзнэ.

Ямар нэг зүүдээ тайлбарлаж чадаагүй байлаа ч (эхний үед 4 зүүднээс нэгийг нь л тайлбарлаж чадах байх) зүүдээ манаж буй нь далд ухамсартайгаа ажиллах дадлаа дээшлүүлж байна гэсэн үг.

Оролдлого хоосон өнгөрнө гэж үгүй. Зүүдийг тайлах гэж оролдоход зөн билэг логикоос дутахгүй чухал гэдгийг анхаараарай.

Зүүд бүхэн, хэрвээ түүнийг анзаарч, зөв тайлбал удаан хугацаанд сайнаар нөлөөлнө. Хүмүүс зүүдээ сонсоно гэдэг түүгээр дамжуулж дотоод ертөнцтэйгээ холбоотой байна гэсэн үг. Хэрвээ бид зүүдэндээ зөв тайлал хийвэл бидний дотор ямар нэг юм "торхийх" шиг болно. "Тийм байна ш дээ" гэхүйд, эрч хүч цутган орж ирнэ. Зүүдээ зөвөөр ойлгох нь маш сайн нөлөөтэй, учир нь дотоод ухамсраасаа заавар аваад хүмүүс амар амгалан болж, сэтгэлийн ханамж эдэлдэг.

Зүүдний тайлал - энэ бол далд ухамсартайгаа хийх амьд ярилцлага. Зүүдээ тайлбарлаж дадсанаар хүмүүс өөрийнхөө дотор орших хязгааргүй, асар хүчирхэг ямар нэг юмтай холбоотой болсноо ойлгож эхэлдэг.

20 комментариев:

Nana комментирует...

sonirholtoi yum aa.

Nana комментирует...

zuudnuudee baahan nuhuj bodloosht,hehe

Tsoomii комментирует...

Arslah agaa shuleg unshaad uram uguud garsand duu ni bayarelalav,
Zuudee tailj unshij chaddagsan bol hichneen ih zuiliiguridchilan harj chadah boloo gej bi boddogiin. Neeree namaig uvchtei baihad eej maani zuudend shuvuu bolj ireed sereesen sh dee,
teriin telephatigaar tailbarlaj boloh uu, meddeg bol ene talaar taibarlaad ug tehuu :P

Анонимный комментирует...

Nana,
Huhuud uu, hehe.

Анонимный комментирует...

Tsolmon:
Zuud bol dald uhamsartaigaa holbogdoh bas neg suwag yum baina gedgiig bichsen.
Chinii ene zuudiig ah ni unshsan.
Eej chini irj sereesen gedegt itgeltei baigaa. Heregtei ued tusalna shuu dee.
Барбара Энн Бреннан-ы "Руки света" номd durdsanaar залуу бvсгvйг эмчилж байхад 3 настайд нь бурхан болсон ээж нь ирж тусалж байгааг бичиж, дvрслэн vзvvлжээ. Бид л мэдэхгvй болохоос өөр хэмжигдхvvнд биднийг харж байгаа шvv дээ.

ZAYA комментирует...

Зарим зүүдээ санах гээд огт санаанд орохгүй байдаг.
Гэхдээ "зүүд зөнтэй" үнэн үг шүү.
Гоё бичлэг оруулсан байна.

Bilguun Turboli комментирует...

zuud ungugui bdag gej unen u? bi ungii ni harah geed chadkuum :P, ungutei zuud zuudelvel uhdeg gej yaria bdiim blee :P

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Тийм байх манай зүүдчингийн ярих нь биднээс арай л өөр байдгийм

A.Амарсайхан комментирует...

Би уржигдар шал дэмий юм зүүдлээд ээ. Манай нэг гайгүй дуучин хэрэгт орчихож. Би тэр дуучны тухай юу ч бодоогүй, ойрд тэр дуучны клип энэ тэрийг үзээгүй санагдана.
Яаж яваад тэр хөөрхий амьтныг хэрэгт оруулчихаж байгаа юм, бүү мэд.

Arsun комментирует...

Zaya,
Sanaand orohgui zuud baidag, bas sanaa zowoogood baidag zuud ch bii. Teer jil UB-t bolson uil yavdyig zuudleed hamt yavsan hundee helsen chini daraa ni ter uil yavdluud bolson baij bilee.

Bibby,
Nadad ene tuhai sain oilgolt baihgui bainaa. Zuudchingees asuuwal sain heleh baih.

Бум-Эрдэнэ,
Zuudchin eriin ter tuvduudiig nohoi shig buudchih yum gedeg gaihaltai zuud shuu. 20 honogiin umnu shuu.

A.Амарсайхан,
Astrali ayalal yum bailgui dee.

Дeстини комментирует...

zuuleye geed hicheevel zuudeldeg yum baina. Gehdee muuhai zuud baisan aijii.

Болорхон комментирует...

Ezgyi hoigyyr oryylsan postyydiig chin udur udurt gyitseej ynshij bgaa. Zyydnii hywid neeree bi ih zyydlene.... yag ungutuur gaihaltai ni bi ugluu sereed zuudee ehnees ni dyystal ni yag helsen yg, yildel ene tertei ni tod sanadag. Gem ni haa hamaagyi er hymyys l ih zyydleh geed baidag bolohoos kkkkkk.
Manaihaar orood setgelee orhiod yawsand thanks shyy.

Болорхон комментирует...

aa bas neeree, ta nar neg blogtoi bolson yumuu? /shineer/ sonirhoh gesen bichig barimt neheed oryylahgyi bas visa ene ter awch baij newtreh boltoi tiim yy? visa olgodog consul ni hen be?

Arsun комментирует...

Дeстини,
Goyo zuud zahialahgui yu, hehe.
Zaraa byasalgal gej ewgui bodol zasdag byasalgalyin tuhai unshij, turshij baisan. Uuntei tusteigeer ewgui zuudniihee personajuudtai yariltsah zamaar uil yawdlyig eyeruuleh ni zuw yum shigee.

Болорхон,
Zuud neeree gaihamshigtai ed shuu.
Humuust heregtei yum hiih huseltei humuus Gangaagiin sanaachlagaar negdeed baigaa. Odoohondoo ehleliin shatandaa, zohion baiguulagdah geed l, chi Telmen, Gangaa, Saaral nart handaarai.

Arsun комментирует...

Дeстини,
Goyo zuud zahialahgui yu, hehe.
Zaraa byasalgal gej ewgui bodol zasdag byasalgalyin tuhai unshij, turshij baisan. Uuntei tusteigeer ewgui zuudniihee personajuudtai yariltsah zamaar uil yawdlyig eyeruuleh ni zuw yum shigee.

Болорхон,
Zuud neeree gaihamshigtai ed shuu.
Humuust heregtei yum hiih huseltei humuus Gangaagiin sanaachlagaar negdeed baigaa. Odoohondoo ehleliin shatandaa, zohion baiguulagdah geed l, chi Telmen, Gangaa, Saaral nart handaarai.

Анонимный комментирует...

urid shono..sanaj morooddog zan chanar byhii hyntei l hamt yavaad bh yumdaa..byyr hair setgeltei yum shig gyigeed bh yum...tegeed ter hyniihee muu zan chanart mash ih sanaa zovj bh yum zyydendee...zyydleed sersen chini...neeeeh az jargaltai baivdaa bi....


itgelthair

mind комментирует...

minii huvid bol zarim zuudiig dahin dahin zuudeldeg, zarimdaa zuudendee baisan gazraa jinhene amidral deer ochchihdog, zuudee urgeljluuleed heden sariin daraa zuudeldeg. Gereesee hol baidag bolohoor gert bolj baigaa zuilsiig zuudleed, daraa utsaar yarihad erunhiiduu adilavtar buyu uridchilaad zuudelsen baidag. Eej, emee 2 iin maani zuud bas iimerhuu...
er ni bol hachin l yum gej boddog..

Анонимный комментирует...

Tsoom,
Zochilsond bayarlalaa.

Анон,
Goyo zuudnii daraa setgel undur baih neeree saihan shuu.

Mind,
Dahin dawtagdaj baiwal anhaarah l heregtei baih. Neg yum heleh geed baina gej bolno. Chi untah uyedee astral ayalal hiigeed, tuunigee sain sanadag yum baina shuu dee.
Zuud, bodol, bodit baidal yalgagdahgui bolchih tohioldol baidag shuu.

Dayanch комментирует...

Сонирхдог сэдвээр сонирхолтой бичсэн байна. Баярлалаа. Нэг асуучвал ч асуумаар зүүд байгаад байдаг, owner зөвшөөрвөл дараа асууя гэж бодлоо. Таны блогийг bookmark хийчлээ. Бодровын кино чинь нөгөө Хулан гээд монгол охин Бөртэ-д тоглосон нь мөн биздээ. Тэрийг үзсэн, аятайхан найруулсан санагдсан.

Харин зүүд өнгөтэй байдаг биз дээ?

Unknown комментирует...

Zaraa zuudleh snuu muu yu