Дилов хутагтын анхны дүр Энэтхэгийн Бенгаль мужид 988-1069 онуудад амьдарч байжээ. Дүвчин Диловын шавь Нарова, Наровын шавь Марав, Маравын дөрвөн их шавь нь:
1. Цүрдонвангидорж
2. Огдончойдорж
3. Дүвчин Мийвудорж
4. Миларайв нар байв.
/Мял богдын намтрыг Цогт хунтайжийн ээж Чин Тайху хатан захиалан анх удаа монгол хэлнээ орчуулсан/.
Дилов хутагтын тухай домог
Дилов хутагтын анхны дүр судар уншаад сууж байлаа. Тэгтэл нэг гуйлгачин эмгэн гарч ирээд: “Чи тэгээд наад уншиж байгаагаа ойлгож байгаа юм уу?” хэмээн дооглонгуй асуужээ. Гуйлгачны үгэнд эгдүүцсэн Дилов ихэд уурсав. Харин нөгөө эмгэн судар луу нь нэг нулимчихаад, өмнө нь огт сонсоогүй нэг тарнi хэлчихээд алга болжээ. Тарнийг сонссон Диловын уур нь шууд алга болж өөрийн ном эрдэмтэйд эргэлзэж эхэлжээ.
Эмгэнийг тэрээр урт удаан хугацааны турш эрж хайсаар нэгэн хүүрийн газар иржээ. Нөгөө эмгэн тэнд байсан бөгөөд нүднээс нь улаан гэрэл цацарч байлаа. Эмгэнийг тэнгэрийн дагинасын нэг гэж Дилов ойлгоод түүнд шавь оржээ. Багш нь түүнд дагинасын оронд хүрч тэргүүн дагинатай уулзаж Үнэнийг таньж мэд гэв.
Үнэнд хүрэх зам мөрд саад тотгор дүүрэн байх агаад аймшигт ангал, ширүүн гол, зэрлэг араатан, бирд, хий үзэгдэл, аюулт зэрэглээ дайралдана гэж хэлэв. Хэрэв айж сүрдсэнээсээ болж нарийхан жимээсээ гажвал аюулт мангасын хоол болно. Бас замдаа цангаж хүйтэн булгийн уснаас уувал, өлсөхдөөзамд дайралдах модны жимсийг идвэл, ойд зугаацах дагинасын гоо үзэсгэлэнд автвал ой ухаанаа алдаж эргэж буцахгүй төөрөх болно гэж хэлэв. Эцэст нь эмгэн Диловт нэгэн тарни зааж өгчээ...
Дилов тарниа тасралтгүй уншсаар замд тохиолдох саадыг даван туулж дагинасын оронд хүрэв.
Дагинасын орны гуулин хана цайртлаа халж, эргэн тойрон ургасан модонд сэлэм хутга сагсайж харагдана. Дилов олон өрөө сүлжиж явсаны эцэст тэргүүн дагинын өрөөнд хүрэв. Тэргүүн дагина үнэхээр гоо үзэсгэлэнтэй бөгөөд үнэт чулуугаар чимсэн нүд гямбам сайхан хувцас өмсжээ. Дилов тэргүүн дагины гоо үзэсгэлэнд автсангүй харин ч тарниа уншсан хэвээр түүн дээр очиж эрхэндээ оруулж өөрийн эмээ болгон авчээ...
Үүнээс хойш тэр Үнэнийг таньсан гэдэг.
Дилов хутагтын шавь Норовын тухай домог
Дилов хутагтын шавь Норов уг нь бярман хүн байжээ. Тэрээр төрийн алба хашдаг байсан бөгөөд нэг удаа эзэндээ айхтар доромжлуулсан тул шидийн хүчээр эзнээ хөнөөх сэтгэлтэй болжээ. Тэгээд аглагт очиж нэгэн шидэт тойрог зурж тарни уншиж, эзнээ хөнөөж эхэлтэл гэнэт нэг дагина гараад иржээ. Дагина: “Чи наад хүнээ хөнөөчихөөд сүнсийг нь сайн төрөлд оруулж чадах уу?, эсвэл махан биед нь оруулж чадах уу?” гэжээ. Норов: Алийг нь ч чадахгүй гэхэд дагина: “Бүтээж чадахгүй юмаа нурааж яаж зүрхлэнэ вэ чи? Ийм нүгэл үйлдсэн тул тамд унах чинь гарцаагүй” гэв. Норов үхтэлээ айж: “Яавал энэ нүглийн үрээс мултрах аргыг хэлж өгөөч?” гэж дагинаас гуйжээ. Дагина түүнд: “Дилов хутагттай уулзаж шавь нь бол” гэв. Ингээд Норов хутагтын эрэлд гарав.
Тэрээр нэг удаа хийдийн хажуугаар явж байлаа. Гэтэл нэг нүцгэн өвгөн хийдийн хашаанд загас шараад идэж байж. Норов махан идэшт бузар өвгөнөөс сэжиглэн хурдхан шиг хажуугаар нь явж өнгөрөх гэтэл хийдээс нэг хувраг гарч ирээд буян номын газар мах идэж, амь таслах нүгэл үйлдэж байна хэмээн өвгөнийг загнаж эхлэв. Өвгөн тоосонгүй. Тэгээд нэг тарни уншиж гараараа дохитол идсэн загасны ясанд мах ургаж амилав. Амь орсон загаснууд агаарт хэсэг хөөрч байснаа алга болов. Үүнтэй нэгэн зэрэг өвгөн ч алга болов. Яг тэр үед өвгөн бол Дилов хутагт байсныг Норов ухаарчээ.
Хутагтыг таниагүй Норов дахиад эрэлд гарлаа. Түүнийг хайж, хаа сайгүй очсон боловч саяхан явчихсан гэсэн хариу сонсоно.
Нэг удаа ядарч туйлдсан Норов замын хажуугийн нэгэн айлд оржээ. Тэр айлын эзэн Норовт хундага дарс барив. Бярманы ёсонд архийг бузар идээ гэж жигшинэ. Норов бярман хүн тул уухаас татгалзав. Гэтэл нөгөө байшин хүн хоёр алга болж, “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.
Дараа нэг удаа Норов илжигний арьс өвчиж буй тариачинтай дайралдлаа. Тариачин түүнээс тусламж гуйв. Тэр цагт ийм ажлыг зөвхөн дорд гаралтнууд л хийдэг байж. Бярман хүн дорд гаралтнуудтай ярих байтугай дөхөж очихоос бузартана гэдэг. Тиймээс Норов тариачнаас холдон зугаттал, бас л: “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.
Бас нэг удаа уйлж унжсан нэгэн эмийг үснээс нь чирч гулдарсан эртэй дайралдав. Нөгөө эм амь аврахыг гуйж байв. Гэтэл чирч явсан догшин эр Норовт хандан: “Энэ бол миний эхнэр. Би түүнийг алах гэж байгаа юм. Надад туславал тусла, туслахгүй бол алахад минь бүү саад бол” гэв. Норовын уур хүрч тэр харгис эрээс эхнэрийг нь салгаж амийг нь аврав. Гэтэл нөгөө хоёр гэнэт алга болж, Диловын доогтой инээх нь дуун сонсогдож “Дилов намайг таньсангүй” гэж бас хэлэв. Иймэрхүү юмтай олон учирсны эцэст Норов дайралдсан амьтан хүн бүрийн өмнө сөгдөж мөргөдөг болжээ.
Нэгэн орой тэрээр хүүрийн газар хүрч очив. Шарилын гал арай унтраагүй байлаа. Галын бүдэг гэрэлд хэн нэгэн хүн газар хэвтсэн харагдав. Гэтэл хутагтын доогтой инээх сонсогдов. Норов хурдхан шиг гүйж очоод хоёр хөлийг нь өргөж толгой дээрээ тавив. Хутагт энэ удаа алга болсонгүй...
Норов Дилов хутагтад шавь орж багшийгаа олон жил даган явжээ. Гэвч багш нь шавьдаа юу ч зааж өгдөггүй байсан бөгөөд үе үе л хир үнэнчийг нь шалгадаг байжээ.
Нэгэн удаа Норов бадар аяга барьж гуйлга гуйж аяга будаа багшдаа авчирч өгчээ. Ном ёсоор багш нь идэж дууссаны дараа шавь нь идэх ёстой. Гэтэл Дилов өгсөн будааг идчихээд дахин идмээр байна гэв. Норов өглөг өгсөн айлдаа буцаж очтол хэн ч байсангүй. Тэгэхээр нь хаалгыг нь эвдэж ороод аягандаа будаа хийж байтал айлын эзэд ирж ёс бус хуврагийг айхтар зоджээ. Өөрийнх нь төлөө явж байгаад зодуулж нүдүүлсэн Норовыг хараад багш нь өрөвдсөнгүй, харин ч: “Надаас болж зовж байгаагаа мэдэж байна уу? Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэж асуужээ.
Нэгэн удаа Дилов шавь нарынхаа хамт газраар урсаж буй өтгөн шингэний хажуугаар өнгөрч явжээ. Багш нь гэнэт: “Намайг үүнээс уу ид гэвэл хэн миний үгэнд орох вэ?” гэж асуув. Тэгтэл ганцхан Норов л өмхий баас шээс идсэн гэдэг.
Бас Дилов хутагт хулсаар хорин ширхэг зүү хийж Норовын хөл гарын арав арван хурууны завсар шаасан байна. Тэгээд намайг эргэж иртэл ингээд байж бай гээд орхиод явжээ. Диловыг хэд хоногийн дараа эргэж ирэхэд Норов нөгөө л зүү шаалгуулсан байдалтайгаа хөдөлгөөнгүй сууж байсан гэдэг.
Бас нэг удаа Дилов хутагт Шавь нарын хамт явж байгаад хуримлаж буй хостой дайралджээ. “Сүйт бүсгүйг хэн надад авчрах вэ? “ гэж хутагт асуув. Норов: “Би” гэв. Тэгээд хурим хийж буй хүмүүс дээр очтол хүмүүс түүнийг бярман хүн байна гээд билэгшээн угтжээ. Гэтэл Норов хүүхнийг аваад араасаа чирч эхэлжээ. Уурласан бухимдсан хүмүүс Норовыг ухаан алдтал нь зодов. Хэсэг ухаангүй хэвтсэн Норов арай гэж сэрж өөрийг нь хаяж явсан багшийнхаа араас очтол, Дилов нөгөө л хэлдгээрээ “Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэжээ.
Диловт таалагдах гэж Норов хөл нүцгэн халуун цогон дээр гишгэж, өндөр байшингаас ч үсэрч байсан гэдэг.
Нэгэн орой Дилов хутагт шавь Норовын хамт түүдгийн дэргэд сууж байлаа. Гэнэт багш нь өмсч явсан гутлаа тайлж Норовын нүүрэн дундуур цохиод авчээ... Яг энэ агшинд Норов Үнэнийг таньж гэгээрсэн гэдэг.
Дилов хутагт өөрийн шавь нараас ганцхан Норовт л жүд дамжуулсан юм.
Дилов хутагтын анхны дүрийн бичсэн нэгэн гайхамшигт зохиолыг монгол хэлнээ орчуулан танд хүргэж байна. Энэ зохиолд Буддын гүн ухааны хоосон чанар, их мутар, хуурамч “би”, сэтгэл гэх мэт олон ойлголтын тухай нэгэн зэрэг тайлбарласан байдаг бөгөөд бясалгал хийх арга, бясалгал хийх үед хүний дотоодод мэдрэгддэг зүйлс болон гэгээрэхийг хүсэгч нь зөвхөн мэдлэг хуримтлуулан байжгэгээрэх боломжгүй тухай тайлбарлаж өгсөн хосгүй бүтээл юм. Дилов хутагт энэ зохиолоо гэгээрэлд хүрэх замд няцашгүй чин зориг гаргасан өөрийн шавь Норовтоо зориулан бичжээ.
Дилов хутагт
Их Мутрын дуулал
Их Мутар нь тодотгол бүхнээс ангид бөгөөд
Бэлгэдэл бүхнээс илүү юм.
Үнэнч шударга шавь Норов чамдаа
Түүний тухай ийнхүү өгүүлье.
Хоосон юунд ч суурилдаггүй
Их Мутрын тулгуур нь юу ч бус.
Ямар ч хүч чармайлт гаргахгүй,
Эрх чөлөөг эдлэн, жамыг даган,
Хүлээснээс ангижирч, Авралд хүрч болно.
Хэрэв чи орон зайг тольдож, гагцхүү
Юу ч бусыг олж харж байвал
Хэрэв чиний Сэтгэл өөрөө өөрийгөө хянаж чадаж байвал
Ялгалууд арилж Бурханы мөн чанарт тэгэхэд чи хүрнэ.
Тэнгэрээр хөвөгч үүлсийн цаана
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Энэ мэтчилэн ухамсраар хөвөгч бодлуудад
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Өөрийн “би”-гийн үнэн мөн чанарыг олж харах тэрхэн агшинд
Хоёрдмол үзлийн ялгал шууд арилах болно.
Орон зай нь хэлбэр, өнгийг төрүүлдэг ч
Буян ч тэр, нүгэл ч тэр түүнд ул мөргүй.
Зуунаар нүүрлэсэн түнэр харанхуй гэтэлгэгч наранг халхалж чадахгүй
Сансарын олон галавууд сэтгэлийн гэгээ гэрлийг далдалж чадахгүй.
Хоосныг бид үгээр дамжуулан өгүүлж байвч
Хоосныг үнэндээ яг тэр чигээр нь илэрхийлэх аргагүй.
“Сэтгэл бол гэрэл гэгээ юм” гэж бид хэдий өгүүлэвч
Тэрээр үг, билэгдэл хоёроос ангид оршиж байдаг.
Хэдийгээр Сэтгэл нь мөн чанартаа хоосон боловч
Бүхнийг хамарч бүхнийг агуулж л байдаг.
Алив нэг биеийн хөдөлгөөнийг бүү хий, биеээ сулла
Амаа хамхиж үг дуугүй орш.
Ухамсраасаа бүх бодлоо хөөж, бүхнийг март.
Чиний бие хоосон хулс мэт амар амгалан оршиг.
Бодлоо зогсоо, юу ч бүү өг, юу ч бүү хүлээж ав.
Их мутар нь юунд ч уягддаггүй Сэтгэл мэт.
Үүнийг тогтмол хийснээр эцэстээ чи Бурханы хутгийг олох болно.
Маань уншиж, барамидийг тасралтгүй судалж болно.
Судар бичгүүд дэх тайлбаруудыг үзэж болно.
Олон янзын сургаал, ариун судар номлолууд нь
Харамсалтай нь Анхдагч Үнэнийг танихад тус хүргэхгүй.
Учир юу хэмээвээс хүсэлдээ захирагдсан Сэтгэл
Зорилгодоо хүрье гэж эрмэлзэх явцдаа
Гэрлийг зөвхөн халхалж л байдаг.
Дандарын ёсоор оршигч хүмүүн
Ялгалыг үл тэвчиж байваас
Самайя-гийн агаараас урваж буй хэрэг мөн.
Алив үйлдлийг зогсоо, юуг ч бүү хүс
Бодлууд чинь далайн давалгаа мэт хөөрч, нэг унаж байг.
Ялгал үгүйн зарчимд хэн үнэнч байна
Дандарын ёсыг тунхаглагч тэр болой
Үүнд ч түүнд ч уягдахгүй
Алив хүслээс татгалзаж чадсан нь
Бичиг шасдируудын утгыг олох болно.
Бүх нүгэл хилэнц Их Мутарт шатаж устана.
Их Мутрын тусламжтайгаар Ертөнцийн хүлээснээс авралд хүрнэ.
Энэ бол номын агуу зул мөн.
Гагцхүү өөрийн мунхагаас болж үүнд эргэлзэгч нь
Зовлон шаналал, ядуу тарчигийн баг шаварт
Үрийн үрд живэх болно.
Аврал одуулахдаа багшийг шүт
Багш Сэтгэлийг чинь адисласан цагт
Аврал ойрхон байх болно.
Харамсалтай нь энэ Ертөнцөд утга төгс юм нэг ч үгүй
Байгаа юм бүхэн гуниг гутралын үрийг л төрүүлж байдаг.
Гүехэн сургаалууд зөвхөн үйлдлийг л зааж өгдөг.
Тиймээс гагцхүү Агуу Сургаалуудыг л дагах хэрэгтэй.
Хоёрдмолын хүлээсийг тасдан хаях нь
Эрхэм Дээдийн Зам Мөр мөн.
Сарнисныг номхотгох нь Эрхэм Дээд Үйл мөн.
Бүх Бурхад Үл Үйлдхүйн замаар явж байсан.
Тийм бөгөөс үүгээр замнагч хэн бүхэн бээр
Бурханы Төгс чанарт хүрэх болно.
Энэ Ертөнц мөнх бус, хуурмаг зүүдэн мэт
Энэ Ертөнц бодитой бус тул түүнээс болон ойр дотныхноосоо татгалз
Өш хонзон, хуял тачаалын хүлээснээс чөлөөлөгд.
Ой мод, уул хаданд бясалган суу.
Хэрэв чи ямар ч хүч чармайлт гаргалгүй
Жам ёсны байдалд оршиж чадваас
Тун удахгүй Их Мутар хэмээгч Хүршгүйд хүрч чадна.
Модны үндсийг цавч, тэгсэн цагт навис гандана.
Сэтгэлийн үндсийг тасал, тэр цагт Сансар нурна.
Зул бүр тус тусын гэрлээр
Олон олон галавын харанхуйг нэгэн агшнаа гийгүүлж
Сэтгэлийн Илт Гэрэл тэрхэн зуураа
Мунхагийн харанхуйн хөшгийг хуулан хаяна.
Өөрийн ухамсраас зуурагч нь ухамсрын хязгаараас хальсан үнэнийг хүлээж авч чаддаггүй.
Номыг байнга сурахыг эрмэлзэгч нь
Байнга суралцахын заагаас давсан Үнэнийг хүлээж авдаггүй.
Ухамсар болоод байнга суралцахын хязгаараас давахын тулд
Ухамсрын бүх үндсийг тасалж өөрийгөө ил гаргах хэрэгтэй.
Ийнхүү чи ялгалаас ангижирч
Амирлан ахуйд хүрэх болно.
Юу ч бүү өг, юу ч бүү ав,
Өөрийнхөө мөн чанарт үнэнч бай.
Учир нь Их Мутар хэмээгч нь
Ямарваа нэг өгөө аваагийн хязгаараас хальсан байдаг.
Хэн ч Алая-г төрүүлээгүй
Тиймээс хэн ч түүнийг бузарлах юм уу номхотгож чадахгүй.
“Төрөл үгүй” оронд оршиж
Дармата дахь бүх үзэгдлийг устгаж чадна.
Тэгээд Юу ч бус чиний зүрх зориг, бардам сэтгэлийг залгих болно.
Дээд Ухаарал нь үүнээс ч, түүнээс ч хамаагүй хол оршино.
Дээд Үйлдэл нь агуу чадварыг агуулавч
Хүлээс үгүй байдаг.
Тогтмолыг ямар ч итгэл өвөрлөлгүйгээр ухан ойлгоход
Дээд Онохуй оршино.
Егүзэр хүн Замын эхэнд Сэтгэлээ хүрхрээ мэт хүлээж авдаг.
Замын дунд очиход тэрээр тайван удаан урсаж буй
Ганга мөрний ус мэт болдог.
Замын эцэст тэрээр хязгааргүй Их Далай болдог.
Тэгээд хүүгийн Гэрэл түүнд Эхийн Гэрэлтэй нэгэн цул болон нийлдэг.

Энэхүү материалыг надад уншуулахаар өгсөн Ошо-гийн бүтээлийг орчуулагч, судлаач Н.Ачиймаад талархсанаа илэрхийлье.
17 комментариев:
Hutagt huvilgaadiin tuhai unshihad nadad ulger domog unshij baih shig sanagddag yum. Magadgui uneniig tanij medsen ted eldev mayaggui baigaa n' yurdiin bidend sonin sodon haragddag yum bolov uu. Gehdee shutleg bishrel muutai nadad oilgomjgui yum olon baih yumaa.
Tuiliin uneniig harj chaddag hund amidral utgagui haragddag bolov uu? Usan nudtei, cusan zurhtei bidend hutagt huvilgaadiin ayaglal sonin haragddag n' amidraliig oor oor oncgoos harj baigaagiin ilrel yum bolov uu?
Хүн гэгч амьтанд ямар их далд нууц оршино вэ гэж шүүрс алдмаар сонин баримт оруулжээ. Мань мэт нь тэр далд нөөц боломжийнхоо 1000-ны нэг хувийг ашиглаж амьдарч яваа байхдаа хөөрхий.
Хэхэ өнөөдөр Арсун ахын блогт хоёр өөр бичлэгт соmment оруулсан чинь хоёулаа тэс өөр сэдэвтэй мөртлөө 1001 гэсэн тоо заавал оролцдог байна шд. Энэ бас тохиол уу, гүй юу. /сүрийг бадруулав/
Peaky: Би заримдаа нээг их шашин сурталчлахгээд ч байгаа юм шиг санагдах юм. Гэвч vнэн хэрэг дээрээ тийм мэдлэгтэй биш, би чинь соцнийгмийн бvтээгдхvvн шvv дээ. Шvтлэгтэй /ямарч хамаагvй/ байх хэрэгтэй гэсэн ойлголт авсан, яагаад гэвэл энэ чиглэлээр сонирхож уншдагтай холбоотой байх.
Uyahan: Vнэнийг таньж мэдсэн хvмvvст амьдрал утгагvй санагддаггvй байхоо. Нvдэн балай чихэн дvлий бидэнд ч шунахай зальтай зарим хvний аяглал илэрхий харагддаг шvv дээ.
Idea: Ангилалаас "Мял богдын намтар"-ыг vзээрэй. Тэр нисдэг байсан. Ер нь би хутагт хувилгаадын намтар домогт их итгэдэг, тэд илбэчид биш, vнэнийг таньж мэдэхийг зорьсон хvмvvс учир бусдыг хуурахгvй гэж боддог.
Unshaad barag l nudendee ungutuur uzlee , urid ni unshij baigaagui yum bna , bayarlalaa. Iim buteel unshih saihan baidag yum .
Би ч хаа нэг таарвал харахаас цаашгүй. Гэхдээ тухайн үедээ гэрэл дэнлүү нь болж явсан хүмүүсийн амьдрал , домгийг бишрэхээс өөр аргагүй.
Бурханы хутгийг олох болтугай.
Сайхан мэдээлэл оруулсан байна.
Shutleggui humuus suuliin heden jild garsan CNN-iin Larry Kingiin manaihnii "yum uzdeg" gedeg humuustei hiisen yariltslaguudiig uzeh heregtei.
Tuugeer bol yah argagui CNN -eer shuud amid hun ba tuunii nas barsan etseg ehtei n ug hel yum uzdeg huneer damjuulah baidliig batalchih shig bolson. Neg ulsiin jijig TV bol bi hudlaa geheer bailaa tegtel CNN 3-4 udaa heden sariin zaitaigaar tiim humuustei yariltslaga hiihiig bodvol shashing ul toomsorloh yosgui sanagdsan. ANU-d tsagdaagiin baiguullaga tiimerhuu yum uzdeg humuuseer 2000 garui gemt heregiig ilruulj barisan barimt sayhan CNN-eer garsan.
Gehdee jaahan huuhed huchinddeg shariin shashinii bagshtan bas huuhed tegj shoglodog Hristiin shashinii lamiin aliniig n hundlehiig sain medehgui yum?!
Mongold tom tom huvilgaad tom tom bagshtan geed baigaa n tsoongui n tegj jaahan huuhed shogldog baisaniig onoodor bid nar sain il tod shuuj heniig yaj shuteh hundlehee densleh yostoi baihaa.
Magadgui lam nar n uneheer nugeltei baisan terend n shashin n boditoi uilchilj boonoor n honooh, 1-r dund surguuliig baruilah hurtel shiitgesen baij bolno l doo.
Сонирхолтой юмаа.
Larry Kingiin yariltslagiig endees unshij bolno: http://transcripts.cnn.com/TRANSCRIPTS/0103/06/lkl.00.html
Za xo ene chin harin jinhene minii bichih sedew baij baina daa. Dilowa hytagtiin tyhai saihan barimt oryylsand bayarlalaa xo. Yaj ene sanaa anx uurt chin turuw. Bi Dilowa xytagtiin Mongold hywilsan dyriinh ni talaar mash ih medne. 1961 ond Mongol uls NUB.d gishyyneer elsehed UN-iin tanhimd gantshan Mongol hyn yilj syysan, ANU dahi Mongol elchingiin haisnii zawsraar tend togloh byatshan Mongol hyyhdyydiig haraad oroh erhgyi yilj zogsson ter dyriinh ni tyhai saihan bichiglel tegj bgaad blogtoo ydahgyi neg oryylnaa. Minii ynasan nytag ygaasan ys mini Dilowa xytagtiig Mongold turuulsen buyantai gazar. Odoo Mongold Dilowa hytagtiig sydlah tuw baih ba ter tuwiin tergyyn ni Choijilsuren guyai /Ard Ayushd toglodog/ aawtai mini yylzaj Dilowa hytagtiin tamganii dardasiig /ANU-d tengert hailsniih ni daraa tyynii hereglej baisan ed zuilees ni garch irsen/ beleglesen ni odoo nadad hadgalagdaj baih ba bas tyynii zyrgyyd bolon amidraliinh tyyh namtar, id shidiinh ni tyhai howorhon barimtyyd aawiin mini nomond bii. Manai nytagt buyu tyynii tursun nytagt zyrgiig ni awsan "Tsagaan Duganii Gegee" gej Dilowa hytagtiin tyhai saihan kino bii. Harin tyynii hoit dur ANU dahi Halimagyydaas tursun odoodiin Dilowa hytagt nytagt mini ireed nadad shiwshij shuteen bolgon ugsun byatshan arslan odoo hyrtel byrhanii mini derged baidag shyy.
Цолмон: Таалагдсан бол баярлалаа.
БумЭрдэнэ: Чиний амин эрч газар нэвтэлж тэнгэрт тулам гэмээр их юм шигээ.
Заяа: Баярлалаа, Иймэрхvv уншсан харсанаа оруулж байх л санаатай байгаа.
Барималч: Хэрэгтэй мэдээлэл өгсөнд гялайлаа. Буддын сургаалиас уншмаар байдаг, манай лам нар дугарахгүй, дvнгэнэтэл гадаад хэлээр хийморийн сан тавьж өгөөд боллоо л гэдэг. Аав ээжээс жаахан юм сонссоныг худлаа гээд итгvvлчихсэн, тийм орчинд өссөн болохоор унших материалгvй, орос хэлээр харсан юм нь англи хэлнээс орчуулагдсан байна. Учрыг нь олж ядаж байтал аль хэдийн мэддэг зvйл байж байдаг байгаа. Тэгэхээр Монголчуудын аль дивангарын мэдлэгийг англи орсоор дамжуулан жаахан гадарлах юм даа. Манай лам нар мэдлэгээ хэр сайн нууцалдаг нь харагдаж байна уу. Харин сvvлийн vед Буддын сургаалийн талаар овоо юм гардаг болж. Тvвдийг хавчсан хятадын нөлөөгөөр Буддын шашин сайн тарж, энэ талд хятадууд буян vйлдэх шиг боллоо.
Одоо Тvвд, санскрит хэл гэхгvйгээр англи хэл сайн сурсан байхад бараг болчих юм бишvv.
Чиний сvvлд бичсэн зvйл бол монголчуудын шvтлэгийг ашигласан зальтай этгээдийн ёс бус vйлдэл. Манайхны мэдээллээ хуваалцдаггvй байдлаас болоод дахин дахин нэг схемээр гэмт үйлдлээ давтах боломж олгосон юм шиг байгаан.
Оогий: Би танайхаар орж коммент бичсэн.
Болорхон: Пөөх чи ёстой азтай юмаа.
Надад Дилов хутагтын зураг нь бий. Блог дээрээ тавихаар цуглуулгандаа аваарай.
Монгол төрийнхөө төлөө зvтгэсэн, тvvхэнд онцгой тэмдэглэгдэх хvндээ. Цаг нь ирэх бизээ.
"Монгол улсыгgishyyneer elsehed UN-iin tanhimd gantshan Mongol hyn yilj syysan, ANU dahi Mongol elchingiin haisnii zawsraar tend togloh byatshan Mongol hyyhdyydiig haraad oroh erhgyi yilj zogsson тэр хүний тухай сэтгэл хөдлөхгvйгээр, уйлахгvйгээр уншиж чадах монгол хүн байхгvйээ. Тэр бичлэгийг тэсэн ядан хvлээж байнаа.
Дилав хутагтын Ү дүр Жамсранжавын тухай комент оруулсан чинь гараагүй байх юм. Чи бас главлит ажиллуулдаг болсон юм уу?
Ganga: Ugui, yasan yum bol, sonirhon huleej baina.
Norov gedeg shavi unshihad ch halshram aimshigt soriluudiig davjee. Harin ter surgaali n uneheer aguu yumaa. Unshaad yag l tiim bolmoor sanagdlaa. Dilov hutagtiin odoo baigaa dur n haana baigaa yum be? Jamsranjav gej neg mongol hun baisan tee. 64 ond americt taalal tugsdug.
ahiad ene tsubralaa yabuulna biz dee,
Отправить комментарий