суббота, 12 января 2008 г.

Астраль лүндэн

Боловсролтой англичууд, манай зууны цэргийн цуутай жанжин, генерал Ермоловын нэрийг андахгүй. Оросын "Кавказ" сонинд нийтлэгдсэн эмгэнэлд "Оросын алдарт генерал Алексей Петрович Ермолов 85 насыг зооглоод 1861 оны 4 сарын 12-ны өдрийн 11 цаг 45 минутад өөд боллоо. Оросын ард түмний, оросын армийн бахархал болсон түүний нэртэй Ватутино, Бородино, Кульм, Париж, Кавказ салшгүй холбоотой. Тэр Оросын үнэнч хүү..." гэж дурджээ. Ермоловыг сайн мэдэх түүний найзын бичсэн сонирхолтой баримтыг үзье.

Нэг удаа Москваг орхин явахдаа Ермоловтой уулзаад, салах ёс хийхдээ би сэтгэлээ барьж чадахгүй байв.
- Бүү зов, бид эргэж уулзана, чамайг эргэж иртэл би үхэхгүй гэлээ. Энэ бол түүнийг нас барахаас 18 сарын өмнөх явдал.
- Бидний амьдрал үхлийг Бурхан л мэднэ шүү дээ гэхэд,
- Би чамд яг тодорхой хэлж байна, Би нэг жил зургаан сарын дараа үхнэ, алив нааш ир гээд намайг бичгийн өрөөндөө дагуулан орж цоожтой хайрцагнаас нэгэн бичиг гаргаж миний өмнө тавиад,
- Энэ хэний бичиг вэ? гэж асуув.
- Чиний гарын үсэг байна шүү дээ гэхэд,
- Тэгвэл унш гэв.
Би ч зөвшөөрөв.
Энэ бол Ермоловын дэд хурандаа цолтой байх үеэс нь эхлэн түүний амьдралд тохиолдох үйл явдлуудыг маш тодорхой он, сар, өдөртэй нь заасан, хөтөлбөр ч гэмээр тэмдэглэл байлаа. Тэрээр миний уншихыг дагуулж харсаар төгсгөлд ирэхэд сүүлийн мөрийг алгаараа дараад "Чи үүнийг уншаад хэрэггүй, энд миний үхэх он, сар, өдрийг бичсэн юм. Миний бичсэн, чиний уншсан зүйл бол нэг бүрчлэн яг цаг хугацаандаа бичсэний дагуу болж өнгөрсөн. Одоо хэрхэн бичсэнээ ярьж өгье. Намайг дэд хурандаа цолтой байхад ажил хэргээр нэг жижиг хотхон руу илгээсэн юм. Миний байр хоёр өрөөтэй, үүдний өрөөнд нь миний зарц, нөгөөд нь би суудаг байв. Миний өрөөнд орохын тулд заавал зарцын өрөөгөөр дамжина. Нэг удаа шөнө орой, ширээнийхээ ард гүн бодолд автан сууж байгаад нүдээ нээн харвал гэнэт миний өмнө, ширээний нөгөө талд үл таних эрэгтэй зогсож байв. Хувцасласныг нь үзвэл нийгмийн доод язгуурт хамаарах ажээ. Юуны өмнө хэн болох, юу хэрэгтэйг нь асуух гэтэл "өдөө аваад бич" гэлээ. Давшгүй хүчний нөлөөнд байгаагаа мэдрэн би үг дуугүй захирагдав. Тэр надад бүгдийг, миний амьдралд тохиолдох үйл явдлыг, үхэх өдрийг ч хэлж бичүүлэв. Сүүлийн үгтэй хамт тэр гэнэт алга болчихов. Би бүрэн сэхээрэх зуураа ширээнээс огло харайн үл таних хүний дамжин гарсан байх ёстой зэргэлдээ өрөө рүү харайлгав. Хаалгаа дэлгэн лааны гэрэл юм бичих бичээчээ, орох хаалганы дэргэд унтах дагуулаа харлаа. Хаалга түгжээтэй бөгөөд давхар цүүлсэн байв. "Сая энд хэн байв?" гэсэн миний асуултад гайхсан бичээч "Хэн ч байгаагүй" гэв. Хий юм харж дэмийрдэг, орон гаран гэлдэнэ гэж бодоод өнөөдрийг хүртэл би хэнд ч юу ч яриагүй. Гэвч миний хувьд энэ түүх, дараа нь тохиолдсон үйл явдлууд няцаашгүй баримт болсон юм. Нотолгоо нь мөн энд бий гэж ярив. Генералыг нас барсны дараа үзвэл гар бичмэлийн сүүлчийн огноо нь нас барсан өдөртэй яг тохирч байв. Ермоловыг Орёлд оршуулсан юм. Дайчин нөхөд нь хандив цуглуулж их бууны сумны хонгио ашиглан түүний шарилын өмнө мөнхийн гал асаажээ.
Одоо энэ үзэгдлийн тухай яръя. Генерал Ермоловын цэгцтэй хэлсэн үг туйлын үнэн юм. Тэр, баримт нотолгоог үнэлэгч, ид шидийг огт тоодоггүй, шулуун шударга, жинхэнэ цэрэг байсан юм. Түүний амьдралын энэ тохиолдлыг, биднийг Тифлист амьдарч байхад манай гэр бүлийн сайн танил түүний ууган хүү нь батлан ярьсан юм. Генералын үлдээсэн баримт энэ үзэгдлийн нотолгоо болно.

"Нууцлаг зочин" хэн байв?
Спиритуалистууд /Спиритуализм-бодисыг бус сүнс санааг жинхэнэ бодитой зүйл гэж үздэг, шинжлэх ухаанд харш сургааль, БНМАУ-ын хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан "Орос Монгол толь",
Спиритуализм (франц. spiritualisme, от лат. spiritualis - духовный, spiritus - душа, дух), объективно-идеалистическое философское воззрение, рассматривающее дух в качестве первоосновы действительности, как особую бестелесную субстанцию, существующую вне материи и независимо от неё. Большая советская энциклопедия/ түүнийг "биежсэн сүнс" гэнэ. Тэд хүний сүнс үйл явдлыг урьдчилан харж, ирээдүйг зөгнөж чадна гэж үздэг. Бид /теософийн нийгэмлэг/ ч мөн тэгж үздэг. Гэхдээ үүнийг зөвшөөрөөд бусдыг бүгдийг нь зөвшөөрөхгүй. Спиритуалистууд энэ бол генералын дээд Би-гээс өөр, түүнээс хамаарахгүй сүнсний биежил байсан гэнэ. Бид огт өөр, эсрэг байр суурьтай байна. Энэ бол өнөөх "Эго". Алив шударгаар хэлэлцье... гээд цаашид гарцаагүй байдлаар нотолсон байна.

Елена Петровна Блаватская "Фрагменты оккультной истины". Англи хэлнээс орчуулсан К.Леонов. Москва. 2002г.

534-539 дүгээр хуудас. Товчлон орчуулав.

19 комментариев:

бж комментирует...

Itgemeergui yum. Ireeduid yu bolohiig medeed baidag zun sovinch humuusiin tuhai unshihaar sonin sanagdaad baidag yum. Sonirholtoi yumaa.

Анонимный комментирует...

Sonin yum. Suulchiin ug ni yu baisan bol

Анонимный комментирует...

dutuu bhiimaa?!?!?

Анонимный комментирует...

ermolai gedeg neg generaliin tuhai halti multi sonsoj baisan sanagdaj baina. ter l ym hsig baina daa,. yermolov baisan baihaa aygui bol.

Анонимный комментирует...

Aan tiim bii. Ene Ermoloi chini.,
Nuguuh neg minutiin dasgaliin tuhaid, turshij uzeh geed gertee baisan buh nuur gariin alchuuraa tasalchikhsuun. Hamag hucheeree tat gesen sh tee. Alchuuriin orond arai buhhun shig, ols, tross ene ter hereglej boloh uu?
Zuudchingees

ZAYA комментирует...

Сонин юм шүү.
Бурхан шашины талаар би мэдэхгүй л дээ.
Гэхдээ Оросуудыг бодвол манай Монголчууд иймэрхүү зүйлд илүү хөгжсөн улсууд. Ухаан нь матерлист үзэл баримтлалаас илүүтэйгээр бурханлаг, дээд оюуны хүчтэй харьцах чадвар сайтай гэх гэсиймаа.
Жишээлбэл: Дээр гарч байгаа "үл үзэгдэгч зочин" гэж заавал биетээр байсан мэтээр ойлгуулахгүй бол бодит баримтгүй болно ш дээ. Үгээр тайлахад хүнд юм даа.
Тийм болохоор жинхэнэ байдаг "сүнс"-ний талаар жирийн хүнд тайлбарлахад "үл үзэгдэгч зочин"-г ашигласан юм болов уу даа.
Сонирхолтой сэдэв шүү. за дараа дараагийн сэдвүүдийг хүлээж байя.

БЭ комментирует...

sonirholtoi materialuud baina. bayarlalaaa, manaihaar shagaih uduriig chin tesen yadan huleej suugaa shuu hehe.

A.Амарсайхан комментирует...

Монголд далд ухамсар буюу парапсихологи маш өндөр хөгжилтэй байсан. 30-аад онд хутагт хувилгаадуудыг устгасан нь том гүрний бодлого байсан биз ээ.

Arsun комментирует...

Ганаа: Өнгөрсөн, одоо, ирээдvй дандаа сонирхолтой байдаг. Гэгээрсэн хvмvvсийг их уншдаг юм аа. Луйза Хэй-гийн ном таалагдаад байгаа учраас та бvхнийг бас уншаасай гээд шивээд байгаа юм.

Бум-Эрдэнэ: Бичиж байх vед зочин ирээд тvр завсарласан чинь vсрээд орчихжээ. Дараа нь гvйцээлээ.

Анон: Манайхаар ирсэнд баярлалаа. Ирж байгаарай.

Арт: Vсэгнийхээ учрыг олчихвуу хөө, нэг хэсэг таг болсон шvv.

Зvvдчин: Хаха, хамаг алчуураа дуусгачихвуу. Хагас хvчээрээ тат гэдэг байж.

Заяа: Би багаасаа жаахан шvтлэгтэй байхгvй яав гэж боддог. Ер нь Монголчууд чадалтай улсууд байсан бололтой. Гитлерийн эсрэг 200 монгол ламыг ашигласан тухай баримт гарсан байна гэсэн. Олвол дуулганаа. Олон хvн төвлөрч сэтгэл оюуны хvчээр энх тайвныг тогтоох vйлдлvvд их гардаг юм байна.

Тэлмэн дvv минь: Танайхаар орж чадахгvi л байgaа. Би дахиад хаяг явуулнаа.

Амарсайхан: Язгууртай, номтой гэсэн болгоноо орсуудын захиалгаар гvйцээсэн дээ.

Билгүүн Энхболд комментирует...
Этот комментарий был удален автором.
Barimalch комментирует...

ene heden ginjilsen bloguud dotroos neg l blog passwordtoi jaahan yavdaltai yumaa ho ai hoo :D

He ta nar manai hodoonii hogshchuud bas mash sonin zuils yaridagiig meddeg biz dee. Uzdeg hardag humuusiin sonin zuils, boogiin huchitei zuils yums geed.

ZAYA комментирует...

Одоо ч оройтоогүй байнаа. Хэзээ ухаарах нь нөгөө үйлийн үрээс хамаарна даа.

ZAYA комментирует...

Өө тэр сониноо мэдвэл оруулаарай. Хэрэгт дуртай ш дээ энэ заяа.

ZAYA комментирует...

Бас дахиад ирлээ. Манайд гадаад хэлээр биччихсэн байнаа. Би хуулж авч байж уншлаа. Тэлмэн орж ирээд гадаад хэлээ зас мас гэж байгаад гарсан байна.
Times new roman фонт хаана ч уншигдаад байх шиг байдаг юмаа.

Arsun комментирует...

Барималч: Тэлмэн дvvгийн блогийг vзэж болдог байсан одоо учрыг нь олж орж чадахгvй байгаан.
Хөгшчvvлээс сонирхолтой яриа их сонссоон. Бичиж тэмдэглээгvй нь харамсалтай.

Заяа: Өөрийгөө шүтлэгтэй гэж бодовч үнэн хэрэг дээрээ vгvй л байгаа юм. Биднийг сайн боловсруулжээ. Тэр мэдээг олно оо. Nэг найз маань ярьсан юм.
Би анзаарахгvй өөр vсгээр биччээд байнаа, хичээнээ.

БЭ комментирует...

ee l dee, emailnuudee yavuulchuul minii talaas problem baihgui l baigaa heveree shdee.

Анонимный комментирует...

Тийм байнааа. Би буруу юм хийгээд байж. Арсунв

Uyahan комментирует...

Zon sovin gedeg yum uu, tailbarlah hecuu uzegdel olon baih yum. Oncgoi humuus yamar neg argaar uchriig n' olchihson baih shig sanagdaad baidag. Ih sonin yumaa.

Arsun комментирует...

Уяхан: зочилсонд баярлалаа. Танайхаар очсон таалагдсан шvv.