суббота, 5 января 2008 г.

Соёлын хэмжээ

Төв талбай нь иймэрхүү байдалтай цэр нусандаа дарагдсан газар олон байдаг болов уу. Хэдийгээр нэг л өдөр ийм болчихоогүй ч арай дэндүү. Талбай нэлэнхүйдээ л ийм гээд төсөөлдөө. Утаа арилж тэнгэр цэлмээд, талбайгаа угааж цэмцийлгэн сэтгэл тэнийх өдөр удахгүй байхаа.
/зургийг хураав/

Профирий Иванов гуайн сургаснаар 2000 оноос хойш газарт шүлсээ хаясангүй. Тэрээр байгал эх рүүгээ бүү нулим, түүнээ как еда залгичих гэнэ. Амьдралд сайн өөрчлөлт гарна, худлаа гэвэл шалгаад үзээрэй гэх. Сургаалаа коммунизмын ид үед түгээж байсан юм.

17 комментариев:

ZAYA комментирует...

Хэлэх үг алга. /Шогшров/ Социализмын үеийн соёлын доволгоон хэрэгтэй болжээ.
Хөдөө хээр талд ганц гэрээрээ амьдрахтай адилгүй гэдгийг Улаанбаатарт байгаа сая хүн толгой дараалан ойлговол болох нь тэр.

Анонимный комментирует...

neeree shulsee hayahgui bol amidral oorchlogdjiinyy

Анонимный комментирует...

уг нь ч манай хотын төв гоё болоод л байх шиг санагддаг. Наадахыг чинь харин анзаараагүй юм байна. Зураг чинь их таалагдлаа. Хүний санаанд ороод баймгүй их өвөрмөц перспективээс авсан зураг байна. Фото зургийн авъяас байна шүү.

Анонимный комментирует...

харин цэвэрлэх тухайд бол Германд гудамжинд наалдсан бохийг цэвэрлэхдээ мөсөн бөмбөлгөөр бууддаг шиг санагдаж байна. Тэгж хөлдөөж байгаад салгадаг юм шиг байна лээ.

Arsun комментирует...

Заяа: 1 км.кв-д 1 хvн хvрэхгүй нөхцөлд юугаа хаях нь хамаагvй, харин хотын нөхцөлд өөрөө. Манайхны соёлын тvвшин харагдаж байна л даа.

Hi Нана: Тиймээ. Нэг л сайхан болжийнлээ.

Баярлалаа, Эрдэнэболороо. Авъяас байна уу? тэгвэл оролдоод байна аа. Манай хот тохижуулахынхан угаагаасай. Энэ зургийг блогоосоо авч хаянаа. Нэг л сэжиг хvрээд байгаа.

Анонимный комментирует...

hehe, 2-laa adilhiimaa, bi bas hulgaijuulalt bichlegtee neg l sejig hureedaigaa ,hihi. avch hayanaa tegjaagaad.

бж комментирует...

За энэ шүлс, бохины асуудал хаа сайгүй юм бодогдуулдаг юмаа. Би наашаа ирэхдээ Сөүлээр дайраад, тэнд яахав дээ, хотын төвийн гудамжнууд нь маш цэвэрхэн, хүчтэй даралттай усаар угааж байхыг нь хоёр нүдээрээ харсан юм л даа. Тэгээд энд буутал аймаар их хогон дунд орж явчих шиг санагдсан. Зам талбай бол ер нь л эвгүй дээ. Цэвэрлээд л байх мөртөө хог нь барагдахгүй. Түм түжигнэж бум бужигнасан газар болохоор олон янзын л хүмүүс байх юм. Гэхдээ ч улаан цайм хүрхийтэл нус цэрээ хаяхгүй ээ. Нулимж байгаа нь ч ховорхон харагдана. Нөгөө муу хужаа нар чинь л хаа ч явсан засардаггүйгээрээ нулимж яваа харагддаг юм. Харин бохь бол аймшигтай. Бараг "эрүүл" газар үлдээгүй шахуу. Бүр өнгө алаглаад л...
Манайхны хувьд "жижигхээн" хөөрхөн Улаанбаатараа, зүрх нь болсон төв талбайгаа бараг "угаагаад" байсан ч буруудах юмгүй. Сэтгэл л мэдэх юм даа. Ядаж л хүн бүхэн хичээгээд нээрээ л чиний хэлдгээр ядаж нулимахаа больчихвол ч...

Анонимный комментирует...

aimar aimar, manaihan yagaad eh orondoo iim hairgui baidiimbe. Tseverhen saihan orchind baihiig husj l baigaa daa ug n, uuruus n ehlene gedgiig l oilgohgui baigaa. Za zarimd n ch orhcin n tsverhen muuhai baihiin yalgaa baidaggui biz dee. Unnneheer hetsuu neeree. gehdee bi ch bas shulsee haydag baisan, harin odoo bol ugui l dee. Buur haayaa neg l.. gehdee il tsagaan palhiilgej chadahgui l dee.

Arsun комментирует...

Нана: хэтэрхий сэжигч байх хэцvv хэцvv.

Ганаа: Хужаа нар бvр дор байхаа. Бохь бас шvлснээс ялгаагvй ээ, Би нэг удаа хvн амьтанд мэдэгдэхгvйг хичээж байгаад шатныхаа бохийг цэвэрлэж билээ. Баригдчих гээд хэцvv хэцvv.
Энэ талбай цэвэрхэн болсон цагт манайхан хөгжжээ гэж болох байх гэж боджиино. Пирхийтэл шvлсээ хаяхыг хуулиар хорьчихъё л доо, тэгээд л шийдэгдэнэ. Энэ хуулийг гаргахад ямар зардал гарах бол? хэхэ

Хааа ха Артаг, Хайртай мөртөө нулимаад л, Эх орноо, хэхэ. Vнэн шvv.
Арт аа, би чамайг мэднэ ээ нус цэрээ ил хаяхгvй гэж, гэхдээ чи огт хvнгvй ч гэлээ шvлсээ огт хаяхгvй гээд өөртөө амла даа, эх байгаль баярланааа, мэдэгддэг юм байна лээ шvv хэхэ.

peakfinder комментирует...

Hyataduudiin buduulgiig gaihah mortloo oorsdoo bas neg ih deerdehgui baigaagaa oilgodoggui yum bolov uu?
Huuhduuded bagaas n' helj oilguulj hevshuuleh heregtei yum shigee. Huu maan' end heden jil bolchihood mongold ochood shine naiz nartai bolson chin' neg l ih shulsee hayadag nohor bolchihov. Chi yaj baigaa n' ene ve gesen huuhduud bugd l tegdeg shuu dee gej baina. Bi hariud n' "chi mongoloo goyo saihan bolgono gej yarij baisnaa sanaj baina uu? Neg ch gesen hun orchin toirondoo ceverhen bailgaval ter hemjeegeeree hot oron chin' ceverhen baina shuu dee" gej helsenees hoish hog hayah, shuls hayahaa bolichihson.

БЭ комментирует...

peaky-g demjij baina. ene zurgan deerhi tolbonuud tegeed bugd shuls yumuu, yooy ogiudas hureh shahlaa. hun amitand barigdchihguigeer shatnyhaa bohiig tseverlesen gedeg n yu gej baigaa yum bol. hun harchihval shooldog yumu, ternees n ichdeg yum uu sain oilgosongui?

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Нус цэр бохьний хажуугаар ил задгай хүндэрч хөнгрөх нь бүр дэндсээн. Хотод амьдрах гарын авлага гаргая гэж хаанаас сонслоодоо. Хүмүүс уншаад хэрэгжүүлдэг бол их зүгээр ч юм шиг. Аргаа барсан л юм ярьж сууна даа

peakfinder комментирует...

Bumaa ahaa neeree tiim zovlomj gariin avlaga gargaval ur duntei baih bizee. Magadgui sanaand n' ordoggui humuust yum bodogduulah ch yum uu. Bas surguuliudad yos zui gedeg hicheel deeree neg tiimerhuu program oruulbal bas zugeer ch yum uu.

Arsun комментирует...

Peaky: Хогоо хармайлаад сурчихсан хvvхэд их хөөрхөн шvv дээ. Хvvхэд орчноосоо их хамаардаг, манай бага охин цэцэрлэг оронгуутаа л "муудлаа муудлаа муудлаа, муурын байшин шатлаа, гахай чи муу зайл" гээд хуруу гараа гаргадаг юм сураад ирсэн.

Тэлмэн: Энэ эвгvй зурагаа. Би нэрлэхдэг юм.

Бум-Эрдэнэ: Шийтгэх л хэрэгтэй. Торгуулийн арга хэмжээг чанга байлгавал дороо больчихно доо. Амархан.

Peaky: Сургуулийн программд оруулах нь зөв санаа байна

david santos комментирует...

Nice photos, thank you.


Happy New Year! And best wishes for a healthy and successful 2008

Barimalch комментирует...

Singapurt bohi zajilhiig horidog geluu? Gudamj talbaigaa tseverhen bailgah geed tiim tuvshind hurtel huuli changarch baihad manaih erh bish saijrah baihaa.

Arsun комментирует...

Dawid Santos: Та миний анхны харийн зочин боллоо.
Happy New Year!

Барималч: Сайн тооцсон байна шvv. Манайхан өөрсдөө сэтгэж чадахгvй бол сайн дуурайгаад байх хэрэгтэй. /сэтгэж чадахгvй бол шvv дээ/