Цунамид амьтад нэрвэгдээгүй гэсэн мэдээг сонсоод их сонирхож билээ. Хүмүүс будаа болоод байгаа нь сэтгэхүй техникжсэнтэй холбоотой байхаа. Шинжлэх ухаан, техник, багажинд хэтэрхий шүтэж итгээд өөрийн байгалийн зөн билгээ алдаад байгаа юм шиг.
Москвагийн Шеремьетевод 2 минутын зайтай онгоцнууд буудаг, мэргэжилтнүүд агаарын орон зайд хэдэн онгоц хаана явааг сканнерддаг бол амьтад болох үйл явдлыг хэрхэн сканерддаг талаар Грабовой Г.В бичжээ. Түүнийхээр араатнаас хамгийн "духовный" нь арслан, тэгээд чоно, жигүүртнээс бүргэд, шонхор гэнээ. Арслан гуай нэг цагийн өмнөхийг мэддэг бол тэмээн хяруул 1 минуутыг гэх мэтээр өөр өөр байдаг ажээ. Нэгэн сонирхолтой туршилтыг Австралид хийсэн байна. Онгоцонд 1 ширхэг резин бөмбөг ачаад сүрэг тэмээн хяруул дээр хаяхаар нисч л дээ. Хяруулууд жаахан зугатмар аядсанаа толгойгоо элсэнд шаагаад сүх далайтал үхэр амар болоод өгч л дээ. Ганц бөмбөг нь ч юм оносонгүй. Тэгэхээр нь их буугаа авчраад зад буудна даа гэдэг шиг зөндөө олон бөмбөг ачаад хөөртөл нөгөө тэмээн хяруулууд чинь ёстой тал тал тийшээ тавчаад, хөлийн хурд мэдэн алга болж өгч дээ.
Хурд сайтай кинокамераар америкчууд оготоно шүүрч буй бүргэдийн зургийг авчээ. Гэтэл юу болсон гэж санана. Бүргэдийн газарт хүрсэн цэг, дээшээ хөөрсөн цэг хоорондоо зайтай байжээ. Асар хурдтай бөөн хар юм /комок/ газарт хүрээд, хөөрсөн. Бидэнд бол ингэж л харагдана. Гэтэл энэ хурц өнцөгтэй гурвалжны үзүүр хаачив. Газар ямар ус биш дээ. Гурван хэмжээст маниуст бол ойлгомжгүй болчихож байгаа юм.
Монголчууд арсланг ирвэс барснаас илүүд үзэж, айл болгон арслантай авдартай, тэр ч бүү хэл Арслантай юу авдрыг нь гээл авч өгдөг шүү дээ. Хүрэн бүргэд, Хүчит шонхор минь гэж бөөгийн дуудлага, шүтээн бий. Цагаан шонхор, чоно тотемтой.
Монголчуудынхаа арсланг хүндлэн залах ёс заншил, Грабовойн бичсэн зэргийг тооцон хүүхдүүдийнхээ өрөөнд бүлээрээ налайх арслангийн зураг хадав. Нэг л амгалан харагдана.
Би нэг иймэрхүү л юм сонирхдог хүндээ. Энд ихэвчлэн уншсан харсан, бодол сэтгэгдлээ бичиж бусадтай хуваалцах хүсэлтэй байна. Саатан морилно уу.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
-
Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ.
Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн,
бараг л ...
год назад
10 комментариев:
googoo blog boljee, yer ni ton sonirholtoi blog bolj, blogchdiin tolgoi deeguur tahiur hagalah shinj tolovtei gej ish uzuulev gsn, hehe.
Eldev yanziin hiirhelees hol saihan blog bolj magadgui shinjtei. Uurt chini amjilt husie
Эрхэм андууд Нана, Бум-Эрдэнэ нартаа гялайлаа. Урмын үг сонсох сайхан юм аа.
Tanii blog ikh taalagdlaa. tsaashid ulam ikhiig bicheerei
òèéìýý, ¿íýõýýð õ¿ì¿¿ñ áèä çºí áèëýãòýý íàéäàõûã õè÷ýýäýã áîëîâ÷ ¿íýíäýý çºí áèëèã íü àñàð ñóë (áàéõã¿éòýé àäèë)ó÷ðààñ ë òýãäýã. ãàíöõàí ýãøíèé äàðàà ë àìüï áàéõ ¿ã¿éãýý ìýäýõã¿é áîëîõîîð àéäàñò àâòäàã. àéñàí õ¿í ººðò íü áàéõã¿é çºí áèëèãýý äóóäàõûã îðîëääîã.
Шинжлэх ухаан техник хөгжих тусам хүмүүс түүнд найдаж зөн билигээ гээгээд байгаа юм шиг санагдах юм.
Анун
Тэр чинь дотоод хүчний асуудал. Дотоод энерги гэж гайхамшигтай юм бий гэнэ лээ.
Заяад: Хубилай хааныг зvрхний хvчин ихтэй гэсэн шvлгийг хайж байгаа шvv
Arsun
Бараг жилийн дараа нэг сэтгэгдэл нэмэх үү. Амьтдын мэдрэхүй өөр шүү. Тэд үнэхээр газар хөдлөхийг мэддэг гэдэгт би итгэдэг. Манай аав надад нэг ийм домог шиг юм ярьж өгч билээ. Нэг том хадан уулны нөмөрт амьдрах айлын нохой гаслан хуцаад болохгүй байсан тул тэднийх гэрээ цуцлан, нүүхээр хөдөлжээ. Удалгүй асар хүчтэй газар хөдлөж, нөгөө уул нурж унасан гээд л... Манай туулай бол юу идэхээ их сайн мэднэ. Лууван бүрийг идэхгүй, их том лууван байвал бүр идэхгүй, мэдээж ногоо томрох тусмаа элдэв хорт бодис агуулах нь их байдагтай холбоотой байх гэж бид ярьж байгаа.
Ih goyo tuuh yum. Tanai tuulai ih mergen yum, hehe. Neg sawaagui nuhur mongol hyatad tumsnii halisiig uneendee ugsun chini hyatadiig ni uldeechihsen gesen. Ertnii bichlegt mini com-t uldeesend bayarlalaa.
Отправить комментарий