пятница, 26 марта 2010 г.

Элэг чухал

Маргааш "Дэлхийн цаг"-ийг дэмжиж гэрлээ унтраана аа.

Бас элэгээ дэмжиж ирэх долоо хоногийг түүнд зориулахаар шийдэв. Үүнийг жил болгон хийж хэвшихээр бодоод байгаа л даа. Уул нь 21, 14 хоногийн дэг барьдаг боловч 7 хоног хангалттай гэж бодож байна. Анд Алтайн уулс-ын ирүүлсэн Др.Кларксын 1 хоногт хийх цэвэрлэгээ ч бий.

Хорин хэдтэй хонгор зүстэй байхдаа хань минь элэгний В хүрээний гепатитаар халдварлагдсан юм. Элэгний хорт хавдраар өвдсөн аавдаа сүүлчийн мөчид цусаа өгсөндөө эхнэр маань сэтгэл хангалуун байсан боловч эмнэлгийнхний хайнга ажиллагаанаас бидэнд бас нэгэн айдас сэтгэлд үлдсэн юм. Тухайн үед залуу халуун байсан болохоор эмнэлгийн дарга Нямдаваа гуайд хуурай агсам тавиад л өнгөрсөн дөө.

Түүнээс хойш жил бүр шинжилгээ өгч, цагаан гүүний саам ууж, байнга л анхаарч байлаа. Биохимийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны зарим үзүүлэлт нормоосоо 4 дахин их үзүүлэлттэй байсан үе бий. Одоо бол боломжит хязгаарын дээд тал хавьцаа байгаа. Энэ жил эхнэр маань 3 дахь хавраа элгээ цэвэрлэж байгаа юм.

Элэгээ цэвэрлэх хэрэгтэй юм гэдэгт 2 жилийн өмнөхөөсөө илүү итгэлтэй байгаа. Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний хүнд хэлбэрийн өвчтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.

  • 3 сарын 29-ны өдөр. Даваа. Цагаан хоол идэж цэвэрлэгээ эхэлнэ.
  • 3 сарын 30-ны өдөр. Мягмар. Цагаан хоол.
  • 3 сарын 31-ны өдөр. Лхагва. Цагаан хоол.
  • 4 сарын 1-ний өдөр. Пүрэв. Мацаг. Буцалсан бүлээн ус ууна.
  • 4 сарын 2-ны өдөр. Баасан. Мацаг. -"-
  • 4 сарын 3-ны өдөр. Бямба. Мацаг. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Орой 21-22 цагт бэлтгэсэн оливийн тос, нимбэгний шүүсээ ээлжлэн балгаж, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
  • 4 сарын 4-ний өдөр. Ням. Амарна. Гарч буй чулууг шүүнэ. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ.Оройдоо хөнгөн хооллоно.

Хэрэг болуужин гээд нэг бичлэг чирээд ирлээ:

Элэгний өвчлөл


Мягмар, 2009оны 11 сарын 17

Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг. Элэгний үйл ажиллагаа доголдох анхны шинж: - Нойр муудах, - Амархан ядрах, нозоорч хэвтмээр болох, - Арьсан дээр хүрэн, заримдаа ганц хоёр улаан толбо гарах, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдэг хоёр долоо хоногийн туршид илэрч байвал эмчид хандахыг зөвлөе.

"Өвчин амаар ордог" гэсэн үг бий. Бид хоол хүнснийхээ чанарт анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг.

Элэгний ачааллыг хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн байлгахын тулд зарим хорио цээр ч байх шаардлагатай. Үүнд:

· Элдэв төрлийн өнгөт хоол амтлагч, өнгө хувиргагч,

· Химийн бордоо нэвчсэн хүнс, ногоо,

· Чанарын баталгаагүй, шошго хаяг нь тодорхойгүй төрөл бүрийн хүнс,

· Ундны усаар дамжин хүний биед орж байгаа хүнд металл,

· Нийлэг эм, антибиотик тогтмол хэрэглэх.

· Толгойн эм ч хортой.

· Спиртийн төрлийн хатуу ундаа /цагаан архи, виски, конъяк, өнгөт ликёр/,

Элэг хатуурахад хоолонд дургүй болно. Гэдэс дүүрч цанхайх, огиулах, өглөө бөөлжих зэрэг шинж илэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа гэдэс дүүрч, хоолонд улам дургүй болж цус алдалттай болно /хамар, буйлнаас цус гарах, хөнгөн дарахад арьсан дор цус хурна/. Ийм ноцтой шинж тэмдгүүд илэрдэг тул хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

Эх сурвалж: Ардын эрх

Мэдээний линк: http://www.e-health.mn/index.php?task=read_content&content_id=1282

среда, 17 марта 2010 г.

Ерөнхийлөгчөөс шагнал гардав


Энгэр цоолов. 2010.03.17

Монгол улсын төлөө зүтгэе.


среда, 3 марта 2010 г.

Устөрөгч НН

Устөрөгч Н2
Нарны энергийн тусламжтайгаар уснаас устөрөгч ялгаруулж авах туршилт
(
Шинэ өмнөд Уэльсийн их сургууль, Австрали). Энэ технологийн онцлог нь нарны гэрлийг эхлээд цахилгаан гүйдэл болгон хувиргана, тэр нь усыг хурдасгуурын (диокид, титан) оролцоотойгоор устөрөгч, хүчилтөрөгч болгон ялгаруулна.

Устөрөгчийг ирээдүйн түлш болгон ашиглах асуудлыг өнгөрсөн зууны дундуур сонирхож эхэлжээ. Үүнээс өмнө түүнийг агаарын бөмбөлөг (дирижабл)-т ашиглаж байв. Одоогоор түүнийг энергийг хуримтлуулахад гол төлөв ашиглаж байна. Устөрөгчийг түлшний зориулалтаар ашиглах нь түүний шатамхай чанар, дэлбэрэх аюултай гэсэн шалтгаанаас, мөн түүнийг ялгаруулах өөрийн өртөг өндөр байгаагаас зогсонги байдалтай байна.

Устөрөгчийг анх 240 жилийн өмнө английн химич Генри Кавендиш цэврээр нь ялгажээ. Гаргаж авсан хий нь маш гайхамшигтай байснаас эрдэмтэн түүнийг домогт “Флогистон”, биетийн дулааныг тодорхойлдог байсан тэр үеийн шинжлэх ухааны нэршлээр “дулаантөрөгч” бодис гэж хүлээн авчээ. Тэр хий маш сайн шатдаг (гарч буй гал нь бараг цэвэр флогистон гэж тооцогдож байв), ер бусын хөнгөн, агаараас 15 дахин хөнгөн, металлд сайн шингэдэг гэх мэт шинжтэй байв. Гэвч францын нэрт химич Антуан-Лоран Лавуазье 1787 онд Кавендишийн бодис бол энгийн, гэхдээ их сонирхолтой химийн элемент гэдгийг баталжээ. Шатах үедээ утаа гаргадаггүй, хөө тортог үүсгэдэггүй харин ус үүсгэдэг учраас Лавуазье түүнийг hydrogène (от греческого hydor — ус, вода и gennao —төрүүлэх, рождаю) — «усыг төрүүлэгч» гэж нэрлэжээ. Дашрамд хэлэхэд энэ л чанар нь өнөөгийн экологчид, “ногоонтнууд”-ын сонирхлыг ихээхэн татаад байна. Устөрөгчийн орос нэрийг водород хэмээхийг химич М. Ф. Соловьев 1824 онд санал болгожээ. Монголчууд чухам хэдийд устөрөгч хэмээсэн нь тодорхойгүй.

XIX зууны сүүлч хүртэл устөрөгч ялгах нь ихээхэн хүндрэлтэй байлаа. Түүнийг маш бага хэмжээгээр ердийн металлыг хүчил, шүлтэд уусгах замаар гаргаж авч байв. Цахилгаан үйлдвэрлэгдэж, амьдралд нэвтэрсэн тэр мөчөөс эхлэн электролизийн аргаар харьцангуй хялбарханаар хэдэн тонноор нь гаргаж авах боломжтой болжээ.

Электролизийн процесс дараах маягаар явагдана: усаар дүүргэсэн онгоцонд нэг нь эерэг, нөгөө нь сөрөг цэнэгтэй хоёр электрод хийнэ. Цахилгааны үйлчлэлээр “+” дээр хүчилтөрөгч, “-“ дээр устөрөгч ялгарна.

Устөрөгчийг хангалттай хэмжээгээр ялгаж сурмагцаа хүмүүс түүнийг агаарын бөмбөлөгт ашиглан нислэг үйлдэж эхлэв. Менделеевийн үелэх системийн нэгдүгээр элемент иймэрхүү маягаар ашиглагдсаар 1937 он хүргэв. Энэ онд устөрөгчөөр дүүргэсэн дэлхийд хамгийн томд орох, хөлбөмбөгийн хоёр талбайн хэмжээтэй германы “Гинденбург” хэмээх дирижабль агаарт шатаж, Германаас АНУ орохоор явж байсан 36 хүний амь насыг авч одсоноор устөрөгч хэрэглэх ажилд чагт тавьжээ. Түүнээс хойш агаарын бөмбөлөгт шатамхай бус гелийг ашиглах болов.

"Нисдэг Титаник" Гинденбургийн дэлбэрэлт нь бүх дэлхийг цочоосон тул устөрөгчийг түлш болгон ашиглахаас айж эхэлсэн байх

Водородный лейтенант буюу Цаг хугацаанаас түрүүлэгч

1941 онд Германы армийн “Север” бүлэглэл Ленинград руу довтолж, хотыг бүсэллээ. Фашистууд хотыг их буугаар байнга буудаж, бөмбөгдөж байв. Бүслэгдсэн Ленинград эх газраас тасарсан арал болон хувирлаа. Энэ “арал” газар дээр ч, усан дээр ч агаарт ч хамгаалалтаа бэхжүүлж байв.

Дайсны бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд Агаарын довтолгооноос хамгаалах хүчин /ПВО/-ий зэвсэглэлээс гадна хэдэн зуун агаарын бөмбөлөг ашиглагдаж байлаа. Устөрөгчөөр дүүргэж 4500 хүртэл метрийн өндөрт байрлуулсан асар том бөмбөлгүүд германы нисэгчдэд үнэн саад болдог байжээ. Бөмбөлөг тээг болсноор бөмбөгдөгчид бөмбөгөө байндаа чиглүүлж хаяж чаддаггүй байжээ. Гэвч нэг том дутагдал байлаа. Устөрөгч нэвчиж, 25-30 хоногийн дараагаас бөмбөлөг шалчийгаад өндрөө алдах тул дайсны бөмбөгдөлтөд саад учруулахгүй, мөн өөр хийтэй нэгдэн хүндрэх тул “асгаж”, дахин хийлэх шаардлага гардаг байлаа. Зөвхөн 1941 онд 40054 удаа бөмбөлөг хөөргөж, хэдэн сая кубметр устөрөгч агаарт цацагдаж байв.

Тэр үед цэргийн туслахтехникч дэслэгч Борис Шелищ бөмбөлгийг хөөргөж, буулгах механизмын засварын газар алба хааж байж. Бөмбөлгийг буулгаж цэнэглээд дахин хөөргөх механизм /лебедки-манайхан лебодка гэдэг дээ/ суурилуулсан ачааны 200 гаруй ГАЗ-АА маягийн пикап ашиглаж байв. Эдгээр нь мэдээж бензинээр ажиллана, бензин талх мэт хэрэгтэй байлаа.

Борис Исаакович Шелищ

Бүслэгдсэн хотод бензин тасрахад Шелищ цахилгаан шатны лебодок ашиглахаар тоноглолоо өөрчилж байв. Энэ үед бас цахилгаан ч тасрав. “Тэнгэрийн хуяг” болсон агаарын бөмбөлгийг дахин цэнэглэхийн тулд модон хөшүүрэг ашиглахаас аргагүй болов. Арван хүчирхэг эр ч механизмыг эргүүлж дийлэхгүй байлаа. Дээр нь байдал хүндэрч агаарын бөмбөлгийг ангиас ихэнх цэрэг түрүүчийг хотын явган цэргийн хамгаалалтад татав. /Үүнийг бэлтгэж байх үед Монгол ТВ-ээр 1941 онд Ленинградад цэргийн сургуульд курсант байхдаа немцүүдтэй байлдаж явсан ахмад дайчин Дэнзэн гуай шинэ байрны түлхүүр гардан авч байв/. Дайны, бүслэлтийн энэ хүнд үед дэслэгч Шелищ бензиний оронд устөрөгч ашиглах санаа гаргажээ.

Жюль Верний зөгнөл биелэв


ПВО-гийн туслахтехникч дэслэгч Б.И.Шелищ
Жюль Верний “Нууцат арал”-ыг санаж, багадаа уншиж байсан номоо дахин дахин уншиж, санаагаа хэрэгжүүлэхээр удирдлагаасаа зөвшөөрөл авчээ.

Генералууд түүний санааг дэмжив.

“Нууцат арал”-ын “Ирээдүйн түлш” бүлэгт нүүрс дуусахад түүнийг усаар орлуулж байгаа өгүүлдэг. Зүгээр ч ус биш устөрөгч хүчилтөрөгч болон задарсан ус ашиглаж байгаа тухай.

Осолтой гэдгийг мэдэж байсан ч амь насаараа дэнчин тавьсан оролдлого амжилттай болж машин ассан боловч гал алдаж газгольдер (хийн бөмбөлөг) дэлбэрчээ. Дэслэгч Шелищ битүү гэмтэл авлаа. Гэвч нөхцөл байдлыг харгалзан зүгээр суух арга байсангүй. Цэргийн инженерүүдийг цуглуулан аюулгүй ажиллагааг хангах талаар хэлэлцжээ. Мөнөөх дэслэгч Шелищ усан хаалт (гидрозатвор)-ыг бодож олов. Аравхан хоногийн хугацаанд бүх өргөх буулгах механизмыг ажилд оруулж, дайн дуустал 500 автомашиныг устөрөгчөөр ажиллуулж байв. Хий дэмий асгаж байсан хий - түлш болон хувирлаа. Өвлийн хүйтэнд хөлдүү мотор шууд асаж байсан нь устөрөгчийн бас нэг онцлог байв.

Дайны дараа бөмбөлгийн ангийг татанбуулгаж, бензин элбэгшиж, хаягдал устөрөгч байхгүй болсноор автомашинд устөрөгч ашиглах явдал зогслоо.

Устөрөгчийг ашиглах өрсөлдөөн

1944 онд америкийн цэргийнхэн устөрөгчийг пуужингийн түлш болгон ашиглах оролдлого хийв. Гэвч хийн дэлбэрэх аюул маш өндөр, үзүүлэлтүүд байх ёстой хэмжээнээс бага зэрэг өөрчлөгдөхөд л номхон дөлгөөн хий маань догшин галанхуй болон хувирч байв. Пуужингууд байндаа тусах нь бүү хэл гараан дээрээ дэлбэрч байлаа. Ийм шалтгаанаар америкчуудын өнгөрсөн зууны 50-иад онд устөрөгчийн пуужин хийх, нефтийн хямрал болсон 70-аад онд устөрөгчийн эсминец /эскадронный миноносец/ бүтээх санаархал бүтсэнгүй.

Энэ чиглэлд тэр үеийн Америкийн гол өрсөлдөгч СССР устөрөгчийн эрчим хүчийг ашиглах тал дээр арай илүү амжилттай ажиллаж байв. Зөвлөлтийн эрдэмтэд өөр замаар, устөрөгч хүчил төрөгчийн холимгийг шатаах бус, устөрөгчийг тусгай ионсолилцооны мембранд хүчилтөрөгчтэй нэгдүүлсэний дүнд цахилгаан бас ус гарган авч чаджээ. Сансрын судалгааны багийн эрчим хүчний эх үүсвэр болгон энэ технологийг ашиглаж байгаа нь туршилт амжилттай болсоныг харуулж байна.

Орчин үед устөрөгчийг авто машинд ашиглах туршилтууд хийгдэж, устөрөгчөөр ажилладаг машинууд ихээр үйлдвэрлэгдэж байна. Зарим сонирхогчид хувийнхаа машиныг устөрөгчөөр ажилладаг болгожээ. Гэхдээ энэ нь шинэ юм биш, 70-аад онд Балашиха, Загорскт устөрөгчөөр явдаг хөнгөн тэрэгнүүд, Харьковт бүр такси үйлчилгээнд явдаг байжээ.

Зурахыг нь чи зурах уу? Барихыг нь би барих уу?

Устөрөгчийг ашиглах миний оролдлого

Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр нэг нөхөр усаар ажилладаг гагнуурын аппаратыг ТВ-ээр үзүүлж, төмрийг түүгээр таслан унагаад байгаа нь миний сонирхлыг ихээр татлаа. Хайсаар байгаад "Моделист конструктор" сэтгүүлээс нэг нийтлэл олж авлаа /Энэ нийтлэл гэж навсайсан юм одоо ч надад бий/. Хийхэд болмоор санагдаж, арваад жилийн өмнө хийх гэж оролдсон боловч чадаагүй. Устөрөгчийг ахуйн зорилгоор ашиглах санаагаа орхилгүй, туршилт хийсэн тухайгаа дээр бичсэн билээ. Бас болоогүй ээ, гар хөлөө түлээд үзсэн, 2 ч удаа "дэлбэрээд үзсэн" гэж байгаа. Борис Исааковичийн сэтгэсэн гидрозатвор үнэхээр найдвартай ажилладаг юм байналээ. Хийхэд маш амархан бөгөөд гаргасан галаа яаж удирд ах нь чухал юм. Нэг найзтайгаа хамтарч хийсэн, нөхөр жаахан аймхай тул түүнийг цаашлуулж: "Устөрөгч бол их осолтой, устөрөгчийн бөмбөг гэж байдаг шүү дээ. Үүнийгээ дуусгаад асаахдаа шүдэнзийг чи зурах уу, эсвэл барихыг нь барих уу?" гэж асуухад ихэд хулчийж байсан билээ. Яг цагаа тулаад ирсэн чинь анд маань харин ч намайг шавдуулсан гээч. Гарч байгаа гал нь ямар гоё харагдаж байваа, сансрын гүнд яваа пуужин шиг л байсан. Одоогоор хошуу нь хайлчихаад байгаа тул титан ашиглах, усан хөргөлт хийх зэргээр түүнийг сайжруулахаар ажиллаж байна. Цай л буцалгаатах юмсан.
Устөрөгч бол ирээдүйн түлш гэдэгт хүндэт Борис Исааковичийн адил итгэлтэй байна. Өмнөхөө дийлээгүй байж бас машинаа устөрөгчөөр ажилладаг болгох талаар бодоод байнаа. Гэхдээ дизелийн түлш, бензинд нэмэлт маягаар ашиглах юм. Түлшний зарцуулалтыг багасгана гэсэн үг. Оросууд бүүр худалдаанд гаргасан байна лээ. Мөн нарны энергийг ашиглавал зардал бүр багасна. Ер нь устөрөгчийг ашиглахдаа айх хэрэггүй юм. Хүн төрөлхтөн анх гал олоод айж л байсан байлгүй. Арсун. /хэхэ/

2H2O=>2H2+O2

Ашигласан материал:

http://www.peoples.ru/technics/designer/shelisch/
http://www.vokrugsweta.ru/img/cmn/2007/02/17/020.jpg

http://www.webpark.ru/comment/29462 болон бусад.

пятница, 12 февраля 2010 г.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Та бүхэндээ айсуй цагаан барс жилдээ бяр чадалтай, эрүүл энх, юу санасан есөн цагаан хүсэл чинь биелж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

суббота, 6 февраля 2010 г.

Эрдэмтдийн нээлт ба Гэгээнтний нөөц бололцоо

/Copy paste хийлээ/

Саяхан Америкийн эрдэмтэд атомыг алсын зайд шилжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинжлэх ухааны энэ ололт амжилтын талаар мэдээлсэн билээ. Ингэхдээ хүн дэндүү олон атомаас бүрддэг болохоор түүнийг алсын зайд шилжүүлэх боломжгүй гэж дүгнэжээ.


Гэтэл XIX зуунд амьдарч байсан Энэтхэгийн агуу Гэгээнтэн Бабажи чин бишрэлтийнхээ биед байгаа атомыг тоолсонгүй. Тэрбээр Гималайн нурууны нэгэн оргилд байсан бүлэг шавиа сарниулах буюу эс бодотжуулангуутаа нөгөө оргил дээр зовлонгүй бодотжуулжээ. Хүнийг нүд ирмэхийн зуур л нэг газраас нөгөөд шилжүүлэхдээ зохих өмсгөл, багаж хэрэгслээр тоноглосон, хамгийн сайн бэлтгэлтэй уулчин л дийлж авирах тийм ууланд зөөгөөд тавьчихаж байгаа юм даа.

Хүн, юмсыг шилжүүлэх нь манай үеийн агуу Аватар* болох Сатья Сай Баба-д ч торох юм биш. Түүний ашрамд байсан австрал шавь нь эхнэрээ тааруухан байгааг санамсаргүй мэдэж аргагүйдэн цөхөрсөнд Сай Баба хана дагуулан даллажээ. Гэтэл ханан дээр нэгэн айлын голограф дүрс тодорсонд "Чиний гэр мөн үү?" гэж Аватар асуулаа. Алмайрсан австрал "Мөн байна" гэсэнд Аватар "Тэгээд яваач!" гэжээ. Тэгээд тэр залуу ... хана руу алхаж орсон даруйдаа Австралид гэртээ оччихжээ.

* Хүний биеийг олж дэлхийд морилсон, бурханы хүчийг шингээсэн, бүрэн төгс хөгжүүлж чадсан (Будда, Есүс мэтийн) хүн.

Манай Дилав хутагт бас гэрийнхэндээ санааширсан Оссендовскийд Бурхан тахилынхаа хажуу хөндий рүү гараараа занган гэр орныхоныг нь үзүүлж тайвшруулсан гэдэг. /Польшийн зохиолч Фэрдинанд Оссендовскийн "Монгол орон: Хүн, араатан, бурхад" ном/

Алла Тер-Акопяны "Гайхамшиг" номноос авлаа.
Орчуулсан: Б.Мишээл
Монгол найруулгыг нягталсан: Б.Э.Юмчин

четверг, 4 февраля 2010 г.

Сайн байна уу? Ноён Н! Тавтай морилогтун.

Сайн байна уу? Ноён Эйч. Тавтай морилогтун.

Урд шөнө туршив. Устөрөгч ялгаруулж гал гаргах ажил амжилттай боллоо. Мөрөөдөл биелэх дөхөж байна. Сайжруулах юм их байна аа. Сэтгэл санаа урмаар дэмжиж байсан бүх анд нартаа баярлалаа.

четверг, 28 января 2010 г.

Цэцэг уурлана, хардана, ерөөнө…

Цэцэг уурлана, хардана, ерөөнө…

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм.

Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул,өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг. Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм.

Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе.

Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов… Жирэмсэн болснийхоо дараа бүр хэцүү байдалд оров. Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал нь тэгширсэн, эхнэр нөхөр, хүүхэд шуухад, эд баялаг гээд дутуу юмгүй айл байв. Нөгөөх нь өрх толгойлсон ядарсан эмэгтэй, ядуу амьдралтай, хэдэн өлсгөлөн хүүхэдтэй ийм айл байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирчээ. Тун удалгүй, ядуу эмэгтэй маань эхлээд “заяны хань зам дээр” гэгчээр ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожсон гэнэ. Харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ: нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.

Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө.

Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

Цэцэгний ид шидийг харуулсан зүйр цэцэн үгс Оросод олон байдаг. Жишээ нь: “Цветок в дом-мужик вон из дома”. “Цэцэг гэрт ороход эр нөхөр орон гэрээсээ зайлдаг”- гэсэн утгатай. Гэхдээ энэ нь цэцэг тийм “өөдгүй хүншгүй зантайдаа” биш, хамаг учир эрчүүдэд өөрт нь байдгаас ийм байдал үүсдэг бололтой. Бодоод үзье л дээ: ихэнх тохиолдолд, гэрийн эзэгтэй л цэцгээ арчилж усалдаг, эрчүүд бол бараг үгүй. Тэгээд ядаж дуугүй байхгүй, “энэ олон цэцгээр яах гээд байгаа юм, дахиад л бас нэг хог аваад ирэв үү… энэ муухай цэцгээ хаяач ээ”-гэх зэргээр үглэнэ. Тамхины үнсээ цэцгийн саванд хийнэ, тамхиа шороонд нь зоож орхино /энэ бол цэцэгний хувьд тэвчишгүй доромжлол/… ийнхүү эрчүүд өөрсдөө цэцэгний дургуйг хүргэж гомдоодог. Гомдсон цэцэг таныг шавхуурдаад авч чадахгүй ч гэсэн, тань руу хортой бодис байнга цацаад байж дөнгөнө. Тэр бодис нь хүнийг ууртай, муухай ааштай болгох, архинд оруулах гэх мэтээр үйлчилдэг аж. Ялангуяа, кактус эрчүүдийг архинд дуртай болгодог бодис цацдагаараа алдартай цэцэг. Ийнхүү, эхнэртэйгээ муудалцсан, эсвэл архинд орсон нөхөр нь орон гэрээсээ дайждаг хэрэг.

Шимтэглэй /герань/ бол хэрүүл шуугианд их дургүй цэцэг тул хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ. Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг. Харин, мөн айл бүрт байдаг “мөлхөө” цэцгийг урт ургуулахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ цэцэг урт ургахаараа хүнийг депрессд оруулдаг ажээ.

Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ: Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?”- гэх мэтээр магтаж байжээ. Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна.

Нэлээд олон жилийн өмнө цэцэгний тусламжтайгаар гэмт хэрэгтнийг барьсан тухай мэдээлэл дэлхий даяар түгэж байсныг та уншиж байсан болов уу? Европын нэгэн оронд, жаахан охидуудыг хүчирхийлээд алж хаядаг нэгэн гаж донтон хэрэгтэнг барьж чадалгүй олон сар болсон ажээ. Нэгэн удаа номын сангийн уншлагын танхимд нөгөөх гаж донтон алуурчин нь удаахь хэргээ үйлдсэн байв. Хөөрхий охины цогцсыг юмны цаагуур нуусан байсан тул, түүнийг бүр орой болсон хойно олсон болохоор, чухам хэзээ, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхой бус байлаа. Цонхны тавцан дээрх хэдэн цэцэгнээс өөр гэрч байсангүй. Цагдаагийнхан цэцэг судлаач эрдэмтэдтэй нийлэн ажиллаж цэцэгнүүдээс “мэдүүлэг” авчээ. Үүний тулд цэцэгнүүдэд маш нарийн мэдрэгчүүдийг холбоод, хэрэг гардаг өдөр тус уншлагын танхимаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь танхимд оруулж цэцэгнүүдтэй “нүүрэлдүүлсэн” гэнэ. Гэтэл нэгэн тохитой томоотой профессорыг орж ирэхэд цэцэгнүүд маш их айж цочирдож, “орилж хашгирч” байгааг мэдрэгчүүд илтгэв. Энэ өдрөөс эхлэн тэр сэжиг бүхий профессорыг цагдаагийнхан өдөр шөнөгүй нууцаар даган мөрдөж байлаа. Гурван сарын дараа түүнийг үйлдэл дээр нь баривчилсан юм.

Эцэст нь, уншигч танд зөвлөхөд: Хэрэв та дэлгүүрээс шинэ цэцэг авбал түүнийгээ ядаж 14 хоног балкон дээрээ, эсвэл хүн унтдаггүй өрөөнд байлгавал дээр. Учир нь цэцэг үржүүлэгчид цэцгээ түргэн ургуулахын тулд янз бүрийн бордоогоор хэт ихээр тэжээдэг. Ингэж тэжээлгэж байсан цэцэг хар тамхичин шиг болчихдог учраас танайд ирсэн хойноо “допингоо” нэхэж гарна. Тэгээд өгөхгүй болохоор уурлаж уцаарлан, хорт бодиснууд ялгаруулан таныг хордуулж хариугаа авна. Иймээс цэцэгнийхээ “уурыг гартал” өөрсдөөсөө хол байлгаж “допинггүй амьдралд” дасгах хэрэгтэй. Мөн цэцэгтэйгээ ярьж, магтаалын үг хэлж байхаа мартуузай.

Бэлтгэсэн: Ё. Одончимэг
orosshkolton.mn

вторник, 26 января 2010 г.

Лавлах

СПРАВОЧНАЯ ИНФОРМАЦИЯ

Соотношение некоторых единиц системы СИ с внесистемными единицами

Давление

1 кгс/см2 = 98,0665 кПа

=0,098МПа

=0,981 бар=1 атм.тех

=0,968 атм.физ

=735,6 мм. рт. ст=10 м. вод.ст.

Теплота

Энергия

1 кал = 4,187 Дж

1 Дж = 0,2388 кал

1 ккал=1,163Вт/ч

1 Вт/ч = 860 кал

1 кВт/ч=3,6 МДж

1МДж=0,278 кВт/ч

1Гкал=1,163МВт/ч

1МВт/ч = 0,86 Гкал

Мощность

1 кгс хм/с=9,81 Вт=8,432 ккал/ч

1 Вт=0,860 ккал/ч = 0,102 кгс х м/с

1МВт = 0,860 Гкал/ч

1 Гкал/ч = 1,163Мвт

Температура

t- °C(По Цельсию) t=T-273,15

T- °K(По Кельвину) T=t+273,15

τ - °F(По Фаренгейту) τ=1,8 t+32

Коэффициент теплопередачи

1 ккал/(м2 х ч х°C)=1,163 Вт/(м2 х ч х °C)

Термическое сопротивление

1 м2 х ч х° C/ккал=0,86 м2 х °C/Вт

понедельник, 18 января 2010 г.

Мөрөөдөгтүн

"Мөрөөдөгтүн. Мөрөөдөл биелдэг юм" хэмээн миний хүндлэн уншдаг Вильям Хъюитт гуай бичжээ.
Мөрөөдөл биелэх дөхөөд ирэхээр цаг явахгүй,
сэтгэл тогтохгүй, юу ч хийж чадахаа больчих юмаа.
Бодож байгаа юмаа анд нартаа хэлэхгүй байж чадахгүй, хэл загатнаад... хэхэ.
Долоон буудлын Долгор эмээ нүүрсний оронд ус түлээд сууж байвал мөн гоёо. Хэрвээ миний энэ мөрөөдөл биелвэл ямар ч утаагүй зуухаар гэр орноо дулаацуулах юм. Яндан ч хэрэг байхгүй. За за цааш нь бичиж чадахгүй нь...