четверг, 11 сентября 2008 г.

Алтайн цаадах говиор

...Энхжаргалсайхан хилд ирэхээс өмнө цагдаагийн мөрч байсан гэнэ. Мөрний тухай ярьж байгаад бас нэг хууч яриа эхлэв.
Нэг өглөө ангийн дарга дуудаж үүрэг өгөв. Хил зөрч­сөн хэрэг гарлаа. Хя­тадын талаас мэдээлж байна. Бу­шуу явж шалга гэв. Хил дээ­рээ очлоо. Нээрэн зургаан хүн ороод иржээ. Хоёр нь буцаад гарчихаж. Үлдсэн дөрөв нь хилийн зурвас да­гаад л алхаад байсан бо­лолтой. Долоо най­ман настай эмэгтэй хүүхдээ үүрч яваад ядраад хөтлөөд эхэлсэн шинэ мөр нэмэгдлээ. Ганц эрэгтэй бусад нь эмэг­тэйчүүд юмаа янз нь. Мөр уншаад байгаа ш тэй. Мөрнүүдээ бүгдийг нь алдаад дахиж олтол эрэгтэй алга болчихож. Гайхшаа ба­раад сууж байтал өмнүүр элсэн дээр баахан өтнүүд цувралдан нэг зүг яваад байх юм гэнэ. Өтний эсрэг зүг дагаад очтол залуу­хан эрэг­тэй хүн тү­рүүл­гээ харан өөд бол­жээ. Тэгээд цааш нэлээн явтал хүүхдийн хөөрхөн эрээн па­лааж, жижиг цүнх, хамгийн сүүлд бам­баруушан тоглоомоо гээсээр бутны ёроолоос охи­ны цог­цсыг ол­лоо. Үлдсэн нөгөө хэд нь согтуу мэт гуйвж дайван, заримдаа хөнд­лөн­гөөрөө хүр­тэл алхаж үзээд алхаатай чигээрээ ухаан ал­дан унаад бүгд хатаж үхсэн байв. Бай­дал төрх нь цэл залуухан хүмүүс байсан. Хөө­рхий бид­нийг хайж цөхрөнгөө бар­тал явсан байна лээ. Амьд бай­хад нь олчихгүй даанч яав даа гэж харамсаад ба­раагүй. Тэр охи­ныг нь бо­дохоос одоо ч дотор ха­ран­хуйлдаг. Чаа­ваас гэж бам­баруушаа тэв­рээд л аав ээ­­жий­­гээ дагаад яваад бай­сан байгаа юм... (Мон­голын хил дээр Ард­чилсан Солонгосоос Хятадын нутгийг алгасан ирдэг ийм жишээ олон бий. Тэд хэрэв Монголд ирж чадвал Өмнөд Солонгос руу явах ганц бо­ломж нь болдог ).


Ж.Гангаа. Эндээс уншина уу.