Цаг агаар хувьсан өөрчлөгдөж, тэнгэр цоорч, газар цөмрөн, байгаль орчин галав юүлэхнý үү гэмээр болж гамшиг нүүрлэн буй энэ үед бидний дунд Бхагаван Шри Сатьяа Саи Баба амьдарч буй нь юутай азтай.
Түүнийг аватаруудын аватар, амьд бурхан гэж тооцдог юм байна.Сатъяа Саи Баба 78 настай, энэ төрхөөрөө дахиад 17 жил амьдарна гэж амлажээ. Бид түүнтэй нэгэн үед амьдарч байгаа нь азтай хэрэг бусуу. Тэр 2025 онд “бурхан” болох íü ээ. Бурхан болох гэдэг үг энд тохирохгүй байгаа тул хашилт хэрэглэв.
Лүндэгнэгчид, гэгээнтнүүд түүний талаар ямар нэг байдлаар дамжуулж, судар бичигт түүнийг таних шинж тэмдгүүдийг тодорхойлон бичжээ. Соломоны “Песнь песней”, Ионн Богославын “Апоклипсис” болон бусад эх сурвалжид бичээтэй байдаг. Мөн Зөнч Мухаммед “Агуу багш” (“Махди Муд” /Мэхди Муд/) Энэтхэгийн өмнөд нутагт төрөх тухай зөгнөжээ.
Сатъяа Сай Баба урд төрөлдөө Ширди-ийн Сай Баба нэртэй байсан бөгөөд 1918 онд нас барахаасаа өмнө 8 жилийн дараа дахин төрж, Сатъяа Сай гэж нэрлэгдэнэ гэсэн нь хэлснээр нь болж. Сатъяа Сай Баба өөрийгөө 95 насыг зооглоод төрөл арилжихдаа 8 жилийн дараа дахин төрж Према Сай (“Сатьяа”-“Үнэн”, “Према”-“Хайр”) нэртэй болно гээд ирээдүйн эцэг эх, өөрийнхөө төрхийг тодорхойлон хэлжээ.
Сатьяа Сай Баба Энэтхэгийн өмнөд нутаг Путтапарти сууринд 1926 оны 11 сарын 23-нд төржээ. Багынх нь найзууд бяцхан Сатьяа уулын оройд нисэж гардаг байсныг, амттан, жимс тэргүүтнийг агаараас аван дайлдаг байсныг дурсдаг. Жижигхэн суурин байсан Путтапарти өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирэгсдийг байрлуулах зочид буудлууд, үнэ төлбөргүй эмнэлэг, сургууль коллежуудтай эрдмийн их хотхон болон хувирчээ. Жилийн дотор дэлхийд шилдэгт тооцогдох эмнэлэг баригдав. Путтапартийн ойролцоох олон зуун тосгод цэцэглэн хөгжиж, Сатьяа Сай Бабагийн шүтэн бишрэгчид зам гүүр, сургууль барьж, үнэгүй шилжүүлэн буян үйлдэцгээнэ.
Түүний чаддагийг /түүнд чадахгүй юм байхгүй/ чадах гэж Энэтхэгийн мэргэд бандида нараас НАСА-гийн мэргэжилтнүүд хүртэл янз бүрийн зиндааныхан, төрөл мэргэжлийнхэн оролдож байна.“Үнэндээ бол та нар намайг таньж мэдэхгүй, бүх хүн төрөлхтөн нийлээд оролдсон ч чадахгүй. Би хамгийн нарийн судалгаа, нягт хэмжүүрээс гадна оршино. Миний хараагүй юу ч байхгүй, очих замыг нь би мэдэхгүй нэг ч газар байхгүй. Би бол бүх юм, би бүхнийг хамаарч харж байна. Би бүх юманд байна. Би хаа сайгүй” гэх нь нөгөө Христийн хэлдэг шиг сонсогдоно.
Сатьяа Сай Бабагийн зорилго бол шинэ шашныг үндэслэх явдал биш. Өөр өөр шашинтнууд түүн рүү цугларан ирснээр илүү сайн буддист, христэч, мундаг мусульман болоод буцдаг. Бүх шашин, шүтлэг түүнд нээлттэй. Хэний ч шүтлэгийг өөрчлөх хэрэггүй гээд “Намайг Кришна, Аллах, Христос, Будда гэж нэрлэ, яалаа ч та ялгахгүй шүү дээ. Та өөрийн сонгосон бурхандаа шүтэн бишир, ингэснээр та надад ойртоно. Учир нь бүх нэр - минийх, бүх хэлбэр - минийх” гэж ярина. Манайхан шиг бөөгөө хар цагаан, ламаа улаан шар, зурхайчаа хятад тангадаар нь дуудаад дээр доор нь тавиад түжигнүүлээд байдаггүй юм байна.
Сатьяа Саи Бабагийн сургаалиас:
- Бурханд итгэ.
- Өөр өөрөөр төсөөлж, өөр өөрөөр нэрлэдэг боловч хүн төрөлхтөн нэг л бурхантай. ªөрийнхөө сонгосон шашиныг үнэнчээр шүт.
- Бусад шашин шүтлэгийг хүндэл.
- Ядуус, өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүст алдар хүнд, шагнал горьдолгүй, харамгүй тусал.
- Үнэн, Шударга, Хайр хүндэтгэлийг хүмүүсийн дунд түгээ.
- Хүний тухай муу үг бүү хэл, ялангуяа эзгүйд нь.
- Авилга бүү ав, бүү өг. Авилга газар авахыг тэвчиж болохгүй.
- Буян үйлдэж өглөг өгөгтүн, гуйлгачинд мөнгө тарааж бүү өөгшүүл. Тэдэнд өөр аргаар тусал, залхуурч хэвтэхийг нь бүү дэмж.
- Хардалт, атаархлыг хазаарлан, саруул ухаанаа хөгжүүлэгтүн.
- Боломжтой бол бүгдийг өөрөө хийгтүн, та баян, зарц үйлчлэгчтэй байсан ч нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулагтүн.
- Бурханыг хайрлах хайраа хөгжүүлж, нүглийг тэвч.
- Төрийн хуулийг хэзээ ч битгий зөрч.
Бас Сатьяа Саи Баба-гийн хэлсэн үгийг ойлгосныхоо хэрээр түүвэрлэн танд хүргэе:
"Над руу ирэгсдийг, над руу ирээгүйчүүдийг, магтан бишрэгчдийг, эсэргүүцэн шүүмжлэгчдийг бүгдийг нь би хайрладаг, хэн ч миний хайраас гадна үлдэхгүй".
"Би шавь нараа цуглуулан ямар нэгэн хиндү ч юм уу шашныг, ямар нэг урсгал чиглэлийг сурталдах гэж ирээгүй, би хүн төрөлхтний зүрхэнд хайрын галыг бадраахаар ирсэн".
"Бурхан зүрх сэтгэлийг үггүйгээр хүлээн авна, харин зүрх сэтгэлгүй үгийг хүлээж авахгүй".
"Оюун ухаан хүнийг бүтээж, бас эвдэн сүйтгэдэг".
"Биетийг биегүй болгох, биегүйг биежүүлэх чадварыг зарим йогочид үзүүлж чадна. Гэвч хэн ч над шиг 8-9 насандаа үүнийг хийж чадаагүй". /Тэр очир алмаазан бөгжийг хоосноос биежүүлэн бэлэглэдэг/.
"Хүн төрөлхтөн гэж нэг л арьстан бий, зүрх сэтгэл гэж нэг л хэл бий".
Дашрамд дурдахад Саи Бабагийн үзүүлж буй гайхамшгийн тоонд хэлний бэрхшээлийг арилгасан явдал орно. Нэг удаа Саи Баба норвег, индонезийн багийнхныг хүлээн тэдэнтэй орчуулагчгүйгээр ярилцжээ, бүгд түүнийг ойлгож байж. Тэр норвег хэлээр ярьсан гэж норвегүүд баталж байхад индонезүүд манай хэлээр ярьсан гэж байжээ.
Нэгэн удаа "Баба чи хүн, бидний л адил хүн. Чи гайхамшгийг бүтээж байна. Бид яагаад чадахгүй байна вэ?" гэхэд тэрээр инээмсэглэн "Та бас Бурхан, бас чадна, зөвхөн яаж гэдгийг л мартчихсан хэрэг" гэжээ.
Айзек Тайгретт кафе-хардрок сүлжээг үндэслэн дэлхийн олон оронд байгуулсан америк бизнесмэн। Түүнийгээ 108 сая доллараар зараад бүгдийг нь Путтапартид анагаах ухааны институт байгуулахад хандивлажээ। Саи Бабаг шүтэгч Айзек Тайгреттийн Францын улирал тутмын “Према” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс товчлон үзье: “...Путтапартигаас эгж ирсний дараа удалгүй “Лос-Àнжелес таймс”-аас шинжлэх ухааны дуулиант нээлтийг олж үзлээ। Энэ гайхамшигт нээлтийг Хаббл дуран авайн тусламжтай хийсэн бөгөөд орчлон ертөнцийн оюун ухаант нэг хэсгийг олжээ। Тэрнээс орчлон ертөнц эхэлсэн। Орчлон тэлж агшихыг тэр хянана. Хоёр долоо хоногийн дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч, багын найз Альберт Гортой цагаан ордонд уулзлаа. Анд маань Саи Бабаг мэддэг, түүний тухай шинэ сонин сонсохыг ихэд хүсч байв. Би Хабблын тусламжтай хийгдсэн гайхамшигт нээлтийн тухай Баба урьдчилан мэдэж байсан тухай ярив. Гор шүүгээний шургуулгыг татан дээрх нээлттэй холбоотой фото зурагнуудыг үзүүлэн "Бүрэн итгэх хүртлээ бид 10 жил судалсан. Орчлон ертөнцийг хянаж байдаг хүчин байдаг юм байна. Энэ бол-Свами гэлээ...
Лия Соколовагийн эмхтгэсэн “Та бас Бурхан” номоос чадан ядан óíøñàíàà òàíä äàìæóóëàâ.