АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны халдвар Канадад нөлөөлж ижил зорилготой “Торонтог эзэл" хөдөлгөөн Торонто хотноо өрнөж буй аж.
Сонирхолтой нь хөдөлгөөнд оролцогчид Монгол гэр ашиглаж байна. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дундаас хойш хотын Гэгээн Жеймсийн хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван Монгол гэр барьжээ.
Таваас найман хана бүхий эл гурван гэрт номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулсан байна. Гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсагчдад өвлийн бэлтгэлээ базаахад нь туслах зорилгоор хандивласан гэнэ. 20 мянган ам.долларын үнэтэй эдгээр гэр жагсагчдын хувьд өвлийг дааралгүй давахад туслах ч тэднээс чухам хэн нь байрлах вэ гэдэг асуудал тулгараад байгаа аж. Үүний сацуу байгууллагууд Монгол гэрийн ашигтай, давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулж 75 мянган ам.долларын үнэтэй гэрийг ч санал болгож байгаа гэнэ.
Монгол гэрийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ямар технологиор бүтээж, ямар зарчмаар дотоод бүтцийг нь зохион бүтээсэн эсэх нь сонирхол татаж байгаа юм.
Мөн тарааж өгсөн гэрүүд өөр, өөрийн гэсэн үнэтэй бөгөөд дээр дурьдсанчлан 20 мянгаас 75 мянган ам.долларын хооронд үнэ, өртөг нь хэлбэлздэг аж.
Майхны хажууд гэр бол тансаг хэрэглээ л дээ.
Эд нарт эвхдэг гэрээ аваачаад шахчих юмсан. Давхаргыг нь нэмээд.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/96997