четверг, 28 января 2010 г.

Цэцэг уурлана, хардана, ерөөнө…

Цэцэг уурлана, хардана, ерөөнө…

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм.

Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул,өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг. Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм.

Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе.

Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов… Жирэмсэн болснийхоо дараа бүр хэцүү байдалд оров. Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал нь тэгширсэн, эхнэр нөхөр, хүүхэд шуухад, эд баялаг гээд дутуу юмгүй айл байв. Нөгөөх нь өрх толгойлсон ядарсан эмэгтэй, ядуу амьдралтай, хэдэн өлсгөлөн хүүхэдтэй ийм айл байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирчээ. Тун удалгүй, ядуу эмэгтэй маань эхлээд “заяны хань зам дээр” гэгчээр ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожсон гэнэ. Харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ: нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.

Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө.

Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

Цэцэгний ид шидийг харуулсан зүйр цэцэн үгс Оросод олон байдаг. Жишээ нь: “Цветок в дом-мужик вон из дома”. “Цэцэг гэрт ороход эр нөхөр орон гэрээсээ зайлдаг”- гэсэн утгатай. Гэхдээ энэ нь цэцэг тийм “өөдгүй хүншгүй зантайдаа” биш, хамаг учир эрчүүдэд өөрт нь байдгаас ийм байдал үүсдэг бололтой. Бодоод үзье л дээ: ихэнх тохиолдолд, гэрийн эзэгтэй л цэцгээ арчилж усалдаг, эрчүүд бол бараг үгүй. Тэгээд ядаж дуугүй байхгүй, “энэ олон цэцгээр яах гээд байгаа юм, дахиад л бас нэг хог аваад ирэв үү… энэ муухай цэцгээ хаяач ээ”-гэх зэргээр үглэнэ. Тамхины үнсээ цэцгийн саванд хийнэ, тамхиа шороонд нь зоож орхино /энэ бол цэцэгний хувьд тэвчишгүй доромжлол/… ийнхүү эрчүүд өөрсдөө цэцэгний дургуйг хүргэж гомдоодог. Гомдсон цэцэг таныг шавхуурдаад авч чадахгүй ч гэсэн, тань руу хортой бодис байнга цацаад байж дөнгөнө. Тэр бодис нь хүнийг ууртай, муухай ааштай болгох, архинд оруулах гэх мэтээр үйлчилдэг аж. Ялангуяа, кактус эрчүүдийг архинд дуртай болгодог бодис цацдагаараа алдартай цэцэг. Ийнхүү, эхнэртэйгээ муудалцсан, эсвэл архинд орсон нөхөр нь орон гэрээсээ дайждаг хэрэг.

Шимтэглэй /герань/ бол хэрүүл шуугианд их дургүй цэцэг тул хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ. Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг. Харин, мөн айл бүрт байдаг “мөлхөө” цэцгийг урт ургуулахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ цэцэг урт ургахаараа хүнийг депрессд оруулдаг ажээ.

Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ: Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?”- гэх мэтээр магтаж байжээ. Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна.

Нэлээд олон жилийн өмнө цэцэгний тусламжтайгаар гэмт хэрэгтнийг барьсан тухай мэдээлэл дэлхий даяар түгэж байсныг та уншиж байсан болов уу? Европын нэгэн оронд, жаахан охидуудыг хүчирхийлээд алж хаядаг нэгэн гаж донтон хэрэгтэнг барьж чадалгүй олон сар болсон ажээ. Нэгэн удаа номын сангийн уншлагын танхимд нөгөөх гаж донтон алуурчин нь удаахь хэргээ үйлдсэн байв. Хөөрхий охины цогцсыг юмны цаагуур нуусан байсан тул, түүнийг бүр орой болсон хойно олсон болохоор, чухам хэзээ, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхой бус байлаа. Цонхны тавцан дээрх хэдэн цэцэгнээс өөр гэрч байсангүй. Цагдаагийнхан цэцэг судлаач эрдэмтэдтэй нийлэн ажиллаж цэцэгнүүдээс “мэдүүлэг” авчээ. Үүний тулд цэцэгнүүдэд маш нарийн мэдрэгчүүдийг холбоод, хэрэг гардаг өдөр тус уншлагын танхимаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь танхимд оруулж цэцэгнүүдтэй “нүүрэлдүүлсэн” гэнэ. Гэтэл нэгэн тохитой томоотой профессорыг орж ирэхэд цэцэгнүүд маш их айж цочирдож, “орилж хашгирч” байгааг мэдрэгчүүд илтгэв. Энэ өдрөөс эхлэн тэр сэжиг бүхий профессорыг цагдаагийнхан өдөр шөнөгүй нууцаар даган мөрдөж байлаа. Гурван сарын дараа түүнийг үйлдэл дээр нь баривчилсан юм.

Эцэст нь, уншигч танд зөвлөхөд: Хэрэв та дэлгүүрээс шинэ цэцэг авбал түүнийгээ ядаж 14 хоног балкон дээрээ, эсвэл хүн унтдаггүй өрөөнд байлгавал дээр. Учир нь цэцэг үржүүлэгчид цэцгээ түргэн ургуулахын тулд янз бүрийн бордоогоор хэт ихээр тэжээдэг. Ингэж тэжээлгэж байсан цэцэг хар тамхичин шиг болчихдог учраас танайд ирсэн хойноо “допингоо” нэхэж гарна. Тэгээд өгөхгүй болохоор уурлаж уцаарлан, хорт бодиснууд ялгаруулан таныг хордуулж хариугаа авна. Иймээс цэцэгнийхээ “уурыг гартал” өөрсдөөсөө хол байлгаж “допинггүй амьдралд” дасгах хэрэгтэй. Мөн цэцэгтэйгээ ярьж, магтаалын үг хэлж байхаа мартуузай.

Бэлтгэсэн: Ё. Одончимэг
orosshkolton.mn

вторник, 26 января 2010 г.

Лавлах

СПРАВОЧНАЯ ИНФОРМАЦИЯ

Соотношение некоторых единиц системы СИ с внесистемными единицами

Давление

1 кгс/см2 = 98,0665 кПа

=0,098МПа

=0,981 бар=1 атм.тех

=0,968 атм.физ

=735,6 мм. рт. ст=10 м. вод.ст.

Теплота

Энергия

1 кал = 4,187 Дж

1 Дж = 0,2388 кал

1 ккал=1,163Вт/ч

1 Вт/ч = 860 кал

1 кВт/ч=3,6 МДж

1МДж=0,278 кВт/ч

1Гкал=1,163МВт/ч

1МВт/ч = 0,86 Гкал

Мощность

1 кгс хм/с=9,81 Вт=8,432 ккал/ч

1 Вт=0,860 ккал/ч = 0,102 кгс х м/с

1МВт = 0,860 Гкал/ч

1 Гкал/ч = 1,163Мвт

Температура

t- °C(По Цельсию) t=T-273,15

T- °K(По Кельвину) T=t+273,15

τ - °F(По Фаренгейту) τ=1,8 t+32

Коэффициент теплопередачи

1 ккал/(м2 х ч х°C)=1,163 Вт/(м2 х ч х °C)

Термическое сопротивление

1 м2 х ч х° C/ккал=0,86 м2 х °C/Вт

понедельник, 18 января 2010 г.

Мөрөөдөгтүн

"Мөрөөдөгтүн. Мөрөөдөл биелдэг юм" хэмээн миний хүндлэн уншдаг Вильям Хъюитт гуай бичжээ.
Мөрөөдөл биелэх дөхөөд ирэхээр цаг явахгүй,
сэтгэл тогтохгүй, юу ч хийж чадахаа больчих юмаа.
Бодож байгаа юмаа анд нартаа хэлэхгүй байж чадахгүй, хэл загатнаад... хэхэ.
Долоон буудлын Долгор эмээ нүүрсний оронд ус түлээд сууж байвал мөн гоёо. Хэрвээ миний энэ мөрөөдөл биелвэл ямар ч утаагүй зуухаар гэр орноо дулаацуулах юм. Яндан ч хэрэг байхгүй. За за цааш нь бичиж чадахгүй нь...