Показаны сообщения с ярлыком Суперпамять. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Суперпамять. Показать все сообщения

воскресенье, 1 ноября 2009 г.

Тоо цээжлэх хялбархан арга

Энд http://arslans.blogspot.com/2008/03/blog-post_13.html хүний нэрийг хэрхэн тогтоох тухай бичсэн.
Энэ удаа тоон цувааг цээжлэх аргыг товч авч үзье.
Харри Лорейн гуайн аргаар хүүхдүүддээ тоо цээжлүүлсэн чинь богино хугацаанд 60 оронтой тоог тог хийтэл цээжилдэг байнашүү. Энэ янзаараа бол саян тоо байсан ч цээжилчих бололтой. Зүгээр арга юм. Дашрамд хэлэхэд дэлхийн аваргад дээгүүр давхидаг Хатанбаатарын орчуулсан хурдан унших, ой тогтоолтоо сайжруулах тухай ном худалдаанд бий. Бас Эрдэнэбаатар гэдэг залуу сургалт явуулдаг. Миний хувьд залуудаа Москвад ШРЧ (школа рационального чтения)-д бүртгүүлээд хагас дутуу оролдож байгаад өөртөө дадуулж чадалгүй хаясан. Хүн хийж чадаагүй, эзэмшиж чадаагүй юмаа хүүхдүүдээ хийгээсэй гэж хүсдэг бололтой юм.
Хүний царай зүс нэрийг холбон үлгэр зохиох маягаар, олон үгийг цээжлэхдээ гинжлэх, уях арга хэрэглэдэг. Энд дадлага их чухал. Үр дүн нь маш хурдан гарна. Ахиц дэвшлийг тооцохын тулд тест бөглөж үзье.


Тест #1

Дараах 20 оронтой тоог 2 мин 30 секундын хугацаанд хараад дараа нь цаас аваад цээжээрээ бичээрэй. Дарааллын дагуу зөв бичсэн тоогоо 5 оноогоор үржээд харьцуулж харахын тулд хадгалаарай.

7 2 4 4 3 2 7 8 6 2 2 1 7 3 9 8 7 6 5 1

Таны оноо_________________
Цээжлэх аргыг уншсаны дараахь оноо________________

Үгэн хэлхээ аргыг анх 1648 онд Станислав Минк фон Венштэйн томъёолж, английн Ричард Грей 1730 онд сайжруулжээ. Түүний үсгэн эквивалент хэмээх арга нь тоог үсгээр орлуулах арга юм. Энд эгшиг ба гийгүүлэгчийг ашигласан нь хэрэглэхэд төвөгтэй байсан ч сайжруулагдсаар өнөөг хүрчээ.

Тоог үсгээр орлуулж, түүгээрээ үг бүтээж, үлгэр зохионо

Элдэв мэдээллээр таны толгойг эргүүлэхгүй тулд Харри Лорейн гуайн номыг ашиглан өөрийнхөө бага зэрэг өөрчилсөн хувилбарыг санал болгоё. Хэн ч өөрийнхөөрөө, аль аятай хослолыг хэрэглэж болох юм. Ингээд эхэллээ:
# 1 - ийг Т эсвэл Д үсгээр тэмдэглэе. Дармал Т бол 1 босоо зураас, Т Д хоёр ижил дуудлагатай.
# 2 - ыг Н үсгээр тэмдэглэе. Н үсэг 2 босоо зураастай.
# 3 – ыг М үсгээр тэмдэглэе. Латин цагаан толгойн m – ийг эргүүлбэл 3 болно. Бас 3 босоо зураастай.
# 4 – ийг Ч или Ц үсгээр тэмдэглэе. Бичмэл дөрвийн тоо Ч үсэгтэй төстэй, Ч Ц хоёр ч бас төстэй, ижил дуудлагатай.
# 5 – ыг Л үсгээр тэмдэглэе. 50-ийг ром тоогоор L гэж тэмдэглэдэг. L=Л.
# 6 - г С или Ш үсгээр тэмдэглэе. Гүйцээгээд зурчвал зургаа л даа. С, Ш хоёр ижил дуудлагатай.
# 7 – г Г или К үсгээр тэмдэглэе. Төстэй байгаа биз.
# 8 – ыг В или Ф, үсгээр тэмдэглэе. Эдгээр нь 2 дугуйтай. Бас Б, П-гээр орлуулж болно, ижил дуудлагатай.
# 9 – ийг Р үсгээр тэмдэглэе. Эргүүлчихвэл яг адилхан.
# 0 – ыг 3 или Ж үсгээр тэмдэглэе. З үсэг бол “зеро” гэдгийн эхний үсэг. З, Ж нь ижил дуудлагатай бас зэрэгцээ оршино.
Үсэг биш авиа чухал гэдгийг анхаараарай. /Важны не буквы, а звуки/
Ингээд товчоор харъя.
1 – Т, Д
2 - Н
3 –М
4 –Ч, Ц
5 –Л
6 - С, Ш
7 – Г, К
8 – В, Ф, Б, П
9 –Р
0 – 3, Ж
Одоо бол та цээжилчихсэн гэдэгт итгэлтэй байна. Эдгээрт бас нэр өгөх хэрэгтэй /үүнийг дараа болъё/. Тоонуудыг харахад үсэг уншигдах, үсгийг харахад тоо уншигдах хэмжээнд хүрэхийг зориорой. Баруун солгойгүй болгох хэрэгтэй шүү. Энэ маш амархан.
10 - түүз, 11 – тод, 13 – там, 14 - түц, 15 - тал эсвэл дал, 20 - нөж, 21 - НӨТ, 22 - Нана, 23 - нам, 24 - нөөц, 25 - нуль, 26 - нус, 33 - мээм, 37 - майга, 38 - мафи, 95 - арал, 96 - орш, 99 - ор ор, эсвэл –р-р- /архирах гэж болно. Фонетик цагаан толгойд Х үсэг дуудагддаггүй гэж тооцвол/ гэх мэтээр. Үгээ аль болох этгээд, ёжтой ховор үгээр сонговол илүү сонирхолтой.
Бас дээрх үсгээр үг бүтээгээд түүнийгээ тоо болгоорой. Чийчаан_____, тамлага_______, журам______, мангар болов________, зараа_________, шагшуур________ гм.

5 6 6 8 1 7 9 6 2 7 1 5 1 0 0 1 9 1 8 6 2 2 3 5 4 2 3 1 0 1 гэсэн 30 оронтой тоог манай охин дараах үгээр орлуулжээ.
Лус савдаг орсон гутал түүз зуутаар давсан нэхмэлчин мэт зод. Эдгээр үгийг хэлхэн үлгэр зохиож, сайн төсөөлөх хэрэгтэй. Тэгвэл маш амархан цээжлэгдэнэ.

Сонирхолтой хувилбараа илгээнэ үү.

четверг, 13 марта 2008 г.

Хүний нэрийг хэрхэн тогтоох вэ?

Хоёр хүн тааралдаад бие биенээ танимхайран сүйд болж. Нэг нь, -Юу ч битгий дугараарай, бид хоёр хаа нэгтээ таарч байсаан, хаана билээ дээ санахгүй байх чинь, санах гээд оролдоод үзье. Тиймээ бид Майами Бич-д 2 жилийн өмнө уулзсан шүү дээ.
- Би Майами Бичид хэзээ ч байгаагүй
- Хүлээ, хүлээ, яг зөв, Атлантик сити байна ш дээ
- Тэнд ч очиж үзээгүй, áè ÷èíèé à...
- Аа, тэгвэл чимээгүй чимээгүй, Чикаго байж таарлаа. 1953 онд
- Дахиад л худлаа
- Заа за, тэгээд би таныг яагаад ийм сайн таниад байнаа?
- Мангар минь, ах чинь л байна ш дээ.


Харри Лорейний "Суперпамять" номыг ашиглан Танд хэрэгтэй байж болох мэдээллийг оруулъя. Хүний нэр зүсийг тогтоох олон арга байдаг гэнээ. Овгоор нь хөөх, цагаан толгойн дараалал ашиглах, төсөөлөх, орлуулах, нэр, зүсийг харьцуулах, утгыг өөрийн болгох г.м.
Хүний нэрийг санаж байх нь их чухал. Үнэндээ ч, сайн таньдаг хүнтэйгээ тааралдаад нэрийг нь санахгүй байвал эвгүй л дээ. Худлаа мэддэг царайлж байгаад баригдснаас шууд санахгүй байгаагаа хэлсэн нь дээрээ.
Блог анд Заяаг багад, аавынх нь найз "Түнжин ирээд явлаа гэж хэлээрэй" гэснийг дамжуулах гээд нэрийг мартчихаж, бодоод бодоод олсонгүй, тэгээд нэртэйгээ нээх адилхан царайтай гэтэл аавынх нь нүд сэргэн "Түнжин үү?" гээд бөөн инээдэм болцгоожээ. Эндээс харахад Заяа анд нэр зүс тогтоох өөрийн гэсэн аргатай нь харагдаж байна. Хүн хүн онцлогоосоо хамаараад санах, тогтоох өөр өөр аргатай бөгөөд Харри Лорейн гуай ч зарим аргаа үгээр тайлбарлаж чадахгүй нь ээ гэж улайжээ.
Ой тогтоолтын "мэргэжилтнүүд" мэдвэл зохих хүнийхээ нэрийг жагсааж бичээд уншаад байхыг зөвлөдөг. Энэ ч бүдүүлэг арга л даа. Хүнтэй таарахаараа хуруугаа шүлсдээд, хуудсуудыг эргүүлээд байлтай нь биш. Худалдан авагчдад нэрээр нь хандах, үйлчлүүлэгчдээ дахин ирэхэд нь нэрийг нь мэдэж байвал тэдэнд таатай байлгүй яахав. Өөрсдийнх нь үнэлэмжийг дээшлүүлнэ шүү дээ.
Нью-Йоркийн нэгэн шөнийн клубийн өлгүүрчин бүсгүй хүмүүсийн хувцас, малгайг авч өлгөхдөө дугаар тараадаггүй байжээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд өөриймсөг дотно харилцааг төрүүлдэг аж. Тэр нэг ч алдаж, андуурч байсангүй. Энэ танд сэтгэгдэл төрүүлэхгүй ч, тэр бүсгүйн ачаар тус клубийн нэр хүнд өсөж, бүсгүй цайны мөнгөөр баяжжээ.
Нэгэн томоохон буудлын угтагч ирсэн хүн бүрт нэрээр нь хандаж чаддаг гайхамшигтай авъяасынхаа хүчээр дэн буудал худалдаж авсан гэнэ лээ. Эдгээр жишээ бол хүмүүс өөрт нь дотно хандаж буй хүнд талархаж, илүү төлөх дуртайн баталгаа юм. Хүн бүрт овог нэр нь эрхэм бөгөөд нэрээ хичээж, нэр хугарахаар яс хугар гэлцдэг.
Чухал хүнийхээ нэрийг мартсанаас үүдсэн азгүйтэл ялангуяа бизнест зөндөө л байх юм. Цицерон гуай санамжийн системийг ашиглан хотынхоо мянга мянган оршин суугчид, цэргүүдийнхээ нэрийг мэддэг байжээ. Харри Лорейн гуай 150-200 хүнтэй хүлээн авалтад оролцоод бүх хүний нэрийг тогтоон авч үүгээрээ оролцогч олныг алмайруулж байжээ.
Хүний нэрийг тогтоохдоо дараах дүрмийг баримтална уу:
- Хүний нэр тогтоохдоо муу гэж хэзээч бодохгүй байх
- Хүн нэрээ хэлэхэд зөв сонссон гэдэгтээ итгэлтэй байх
- Нэрийг зөв бичиж авах, эргэлзэж байвал өөрөөр нь бичүүлэх
- Хэрвээ òóõàéí нэр ямар нэг сонирхолтой зүйл эсвэл таны танил хэн нэгний нэртэй холбоотой бол анзаарах
- Ярианы явцад шинэ танилдаа нэрээр нь хандах
- Салж явахдаа нэрийг нь хэлж, /баяртай Арсунаа г.м/ дахин уулзахыг ерөөх
Хүний нэрийг санахад зүс нь орж ирнэ, зүсийг санахад нэр орж ирнэ. Нэр зүсийг ямар нэг шинэ технологи ч юмуу өөр юмтай холбож тогтоох нь их зүгээр. Сайхан хамартай, тунгалаг нүдтэй, намуун дуутай бүсгүйн нэр хүмүүсийн ой тойнд амархан хоногшдог ажгуу. Дурлачихвал бүр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно гээч. Хүний нэрийг ямар нэг утга агуулдаг, агуулдаггүй гэж 2 хувааж болно. Баярсайхан, Кук, Браун, Хулан, Цолмон, Кинг -эдгээр нэр тодорхой утгатай, Мооёо, Ожилдой, Линкольн, Көк, Сэсээр, Салливан, Мэлсчой бол тодорхой утга илэрхийлэхгүй. Эдгээрийг тогтоохдоо: Мооёо- ёо ёо, Ожилдой - огдой, Линкольн - Америкийн арванзургаа дахь ерөнхийлөгч Авраам Линкольн, Көк - хөх /өнгө/, Сэсээр - СССР, Салливан - "О Салливан" - тэрэгний дугуйн худалдааны тэмдэг, Мэлсчой - Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэх нь л дээ. Фриман - Free man - эрх чөлөөтэй хүн - эрх чөлөөний хөшөөтэй холбон бодно. Улсын арслан Оргодол гэхэд дотроо "хаанаас оргосон бол?" гэх юмуу "оргож яваа бөх, туслахсан" гэж саваагүйрхэн бодвол мартагдах болов уу. Улсын начин Онх гэхэд "бууж өгдөггүй бөх, буулгаж болдоггүй шагай" гэж бодон түүний шаргуу, зүтгүү байдлыг төсөөлөхөд сайхан цээжлэгдэнэ дээ. /Дашрамд хэлэхэд Онх гуайн эцэг дархан хүн байсан бөгөөд миний мини гэрийг ихэд сонирхон худалдан авч дэмжсэн билээ/. Харри Лорейн гуай Ольчевский гэдэг нэрийг oldman-урт сахалтай буурал өвгөн, үхэр шиг хивэнгээ /chew/, цанаар /ski/ гулгана гэж төсөөлнө. Old-chew-ski=Ольчевский, Конти-г тогтоохдоо /Conti Castle/ саванг төсөөлнө. Холбон төсөөлөх арга ямар ч байж болно. Тэнэг юм шиг тусмаа улам сайн тогтоогддог гэнэ.
Би өөрт тохиолдсон нэгэн онигоог яръя. Мэргэжлийн гол хичээлийн шалгалтын бэлтгэх хугацаа дуусч намайг самбарт дуудав. Би асуултаас өөр тэмдэглэсэн юмгүй хоосон цаастай, толгойд бүр юу ч орж ирдэггүй. Уул нь улаан дипломыг мөрөөдөж их л мачийсан юмсан. За яахав, нэр хүндийг минь бодоод унагаахгүй байлгүй гэсэн шүү юм бодон шулуудав. Самбарт гарч хий самгардаад, шохой барин дээшээ хартал Японы эрдэмтэн Яго гэсэн нэр орж ирээд л, ёстой хачин юм болсон доо. Самбар дүүртэл томъёо бичин, багш ч гайхсан юмгүй дүнгээ тавьж, гавъяа байгуулсан амьтан гарч ирлээ. Манайхан, энэ нөхөр баларлаа, "шипи" ч дамжуулж амжсангүй гэлцэж байсан гэдэг. Япон эрдэмтэн Яго=Я-Я гэсэн холбоос аварсан хэрэг. Золигийг бүр Баба Яга гэж цээжилсэн бол бүр дээр байхгүй юу.
Харри Лорейн гуай Смит, Шмит гэсэн нэрийг сонсохдоо лантуугаар балбах чимээг төсөөлдөг гэнэ. Миний хувьд буу зэвсэг их ойр бөгөөд түүний төрөл хүчин чадал, тусгал, урт богино ээлжээр буудах чимээ зэрэгтэй холбоход амар юм шиг. Хөгжимчид бол нот ашиглах бизээ. Бийрбалын тухай ярих гэхээр ёс юм шиг Акбар хааны нэрийг мартана. Яагаав нөгөө Монгол удмын хаан гээл духаа балбаж эхэлнэ дээ. Харин АК барьсан сахалтай нөхөр бааранд зогсож байгаагаар төсөөлснөөс хойш гайгүй болсондоо, АК-бар. Байгаль судлаач, зохиолч Акимушкинийг АК-муушиг, байгаль, амралт гэхэд л хангалттай.
Харри Лорейн гуай их сонин сонин "стандарт" хэрэглэдэг юм байна. Ли, тон, сон төгсгөлтэй нэрүүдийг тус бүрийг өөр өөрөөр тогтоох бөгөөд тон төгсгөлтэй бол нэг тонн жинтэй гирийг зүүчих жишээтэй. Түүний Саубер гэдэг нэрийг яаж тогтоосныг харъя. Энэ нэрийг сонсмогц их сонин дуудлагатай /олон эгшиг/ нь анхаарал татаж, хөрөөтэй баавгай санаанд нь орж. Saw bear-Саубер. Хэн нэг нь нэрээ Базаррагчаа гэвэл түүнийг Базаргүррагчаа гэж болох юм. Сүүлд нь санахад амар, сансарын баатар буюу гүр-таны түлхүүр үг болно.
Миний нэг найзыг Чү гэх бөгөөд тэр ой тогтоолтоороо гайхамшигтай хүн. Утасны дугаар бичиж авдаггүй бөгөөд тэгж түвэг удаад яахийн гэнэ. Жолооны дүрмийн шалгалт өгөх гээд бэлдэж байгаа хүнийг ингэж байхаар цээжилчихээч гэнэ, өөр шигээ бодож байхгүй юу. Нэг удаа бид Эрдэнэтэд архи ууцгаан их л халамцуухан Говилоос городок /хотын төв/ руу очиж явтал дугуй хагарав. Дугуйг янзлах зуур Чү замын хажууд гаран хэвтэх нь унтсан бололтой. Засварын ажил бүтэлгүй болоод хэн нэгнээс тусламж авахаар утсыг нь асууж лавлаад, явж утсаар дуудав. Маргааш нь тусламж үзүүлэгчийн утасны дугаарыг бие биенээсээ асуутал Чү тэд гэж хэллээ. Чи түүнийг таньдаг юмуу гэхэд үгүй, та нар өчигдөр хоорондоо тэд гээл байгаагүй юү гэж билээ. Түүний охин одоо МУИС-д тооны чиглэлээр сурч байгаа, багадаа телевизээр гарч буй бараг л бүх хүнийг таньдаг байсан. Ой тогтоолт бол далд ухамсарын гайхамшиг л даа. Хэн ч олон жилийн өмнө барьсан байшингийн хаана нь хагархай тоосго өрснөө санадаг гэнэлээ.
Гангаа - ганган бичлэг, ганган блог.
Амарсайхан - Нэг л амар сайхан налайсан хамар.
Айдаа - Idea Бөн бөн.
Ганаа бж - Ганаа байжии, байжии.
Нана - нано.
Мика - мийки
Бямбаа - Баасан ажаагийн дүү
Бум-Эрдэнэ - Эрдэнэ мэт Буман бүтээлүүд.
Цолмон - Японы дээр гялалзах од.
Заяа - миний охин /миний том охиныг Заяа гэдэг/
Пийки - застав.
Тэлмэн - Тэл минь, Зулаа минь /ýíý 2 ÷àöóó þì/.
Sunjee - Санжии.
Түмээ ЗЗ - Зин зин ээж.
Зүүдчин - унтаахай.
Deppsu - Дэрсү Узала.
Артагнан Артаньян - Шадар 3-ын нэг.
Оюунаа - Бийр мэт.
Оогий - оожий гэвэл ямрав.
Жаргалсайхан гуай баас хоолойтой-баас гэнэ шүү /Гангаагийн бичлэг/
За яаж байна, залхаагүй биз. Харри Лорейн гуайн хэдэн жишээг үзээд дуусгая даа:
Гордон - garden
Аркаро - Би О үсгийг зөөж бай на. I carry O.
Брискин - хэн нэг нь түргэн түргэн briskly арьсаа skin маажна.
Морейда - хэн нэг нь арвин их more номыг уншихаар read авчирна. More read-Морейда.
Хайдак - өвс hay зулгаах нугас duck. Hay duck-Хайдак.
Энэ аргачлалыг байнга хэрэглэвэл үр дүнд хүрэх байхдаа гэж бодно. Танд сонирхолтой бол утасны дугаар, тоо баримтыг тогтоох аргачлалаас орчуулан тавинаа.
Буруу зөрүүг засаж өгсөн Зүүдчин андäаа баярлалаа.