Орой эртээ эхэлсэн бороо шөнөжин орлоо. Чийг дутаж, шороо эргэлдсэн энэ үед асгаран орсон бороо хэн бүхэнд таатай байлаа. Олон ч түймэр унтарсан даа. Гэтэл өглөөгүүр адраас ус гоождог байгаа. Дээд давхрын айл эзгүй. Энэ лав борооных байж таарлаа гээд сав тосож орхиод ажилдаа явлаа. Тэр өглөө охиноо бороотойгоор далимдуулаад унтуулан цэцэрлэгт нь явуулсангүй, эмээтэй нь үлдээв.
Дахин ихээр ус гоожсон тул гэртээ дуудагдан ирлээ. Савнуудаа эгнүүлэн тосох зуур охин минь болгоомжтойгоор туслана. "Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу" гэхэд анзааран харвал царай нь их түгшжээ. Ургуулан бодоод удахгүй нурах юм шиг л төсөөлсөн биз. Би тайвшруулан "дусаал гоожих гоё байгаа биз дээ, энд, тэнд бас энд. Чи сонсдоо..., -Тийм байна". Охины айж сандарсан байдал арай дээрджээ.
Бороо намдав дусаал ч татрав. Бас ч танагтай, жаахан шарлаад болчих нь тэр. Тэртэй тэргүй засвар хийх юм чинь.
ШАХААНЫ ХҮН
-
(шог өгүүллэг)
Өглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л,
гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэд...
3 месяца назад