вторник, 21 февраля 2012 г.
ИХЭЛ ХАТНЫ НАЙМАН ЦАГААН ДОМОГ
среда, 8 февраля 2012 г.
Хууль ярьсан
Хулгайч дээрэмчдийн vvрэнд
Нар тусах
Найдвар тун бага байна
Б.Эрдэнэсолонго
/Єєртєє бичсэн захидал-track 27/
среда, 1 февраля 2012 г.
“Sony center” дэх монгол гэр
Берлиний төвд орших Постдамын талбай нь өнгөрсөн зууны эхэн үеэс тус хотын бизнесийн төв байсан. Тэр үед өдөрт 20 мянган машин тавих зогсоолтой байсан гэдэг. Тиймээс 1924 онд Постдамын талбай дээр анхны гэрлэн дохиог байрлуулжээ. Ийнхүү Европт анх гэрлэн дохиог ашиглаж эхэлсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун, зүүн хоёр Германы хил болж Постдамын талбай хоёр хэсэгт хуваагдсан байсан. Герман эргэн нэгдсэнээс хойш тус талбай дахин Берлиний соёл амралт, худалдаа арилжааны төв болсон. Энд Берлиний олон улсын кино наадам зэрэг дэлхийд нэртэй томоохон арга хэмжээнүүд болдог уламжлалтай. Постдамын талбайн нэг бахархал нь "Sony Center" буюу Sony төв. 1996 онд япончуудтай хамтран тус төвийн тулгын чулууг тавьснаар "Sony Center" барьж эхлэн 2000 онд ашиглалтад оруулсан. Орчин үеийн архитектурын гайхамшгийг илтгэсэн тус төв нь 103 метрийн өндөртэй долоон шилэн байшингаар хүрээлэгдсэн. Эдгээр байшин шилэн дээврээр холбож өгсөн нь монгол гэрийн тооныг санагдуулна. Жил бүрийн нэгдүгээр сард "Sony Center" -т гурван монгол гэр барьдаг уламжлалтай. Ингэснээр тус төвөөс зохион байгуулдаг томоохон арга хэмжээ эхэлдэг. Дөрвөн өдөр үргэлжилдэг зохиолч уншигчдын уулзалт нь гурван монгол гэрт болдог. "Монгол гэр дэх түүх" нэртэй уг арга хэмжээнд энэ жил уран бүтээлээрээ дэлхийд нэр гараад буй 35 зохиолч уригдан оролцсон. Чухам яагаад уг арга хэмжээг монгол гэрт зохион байгуулах болсон талаар тодруулахаар "Sony Center"-ийн дарга, хатагтай Керри Райхетэй уулзсан юм.
-Хатагтай Райхе танай төвөөс жил бүр зохион байгуулдаг зохиолч уншигчдын уулзалтыг яагаад монгол гэрт хийхээр болсон юм бэ?
-"Sony Center" бол Берлиний томоохон соёл, амралтын төв. Энд кино театр, дэлгүүр, тансаг зоогийн газрууд зэрэг хүмүүс чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж, амрах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Тиймээс бид энд ирж буй хүмүүсийг тав тухтай байлгах үүднээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон. Ингэхдээ эртний уламжлалтай, байгаль орчинд ээлтэй, том биш зүйл байх ёстой хэмээн үзсэн. Нэлээд судалгаа хийсний эцэст монгол гэр хамгийн их тохирсон. Монгол гэр дотор байхад тооноор нь манай төвийн шилэн дээвэр харагддаг. Түүнээс гадна энэ хоёр нь эртний бөгөөд орчин үеийн архитектурын маш сайн хослол болж өгсөн гэж бид үздэг. Тиймээс бид зохиолч, уншигчдынхаа уулзалтыг монгол гэрт хийхээр болсон юм.
-Хэзээнээс монгол гэрт энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бэ?
-Энэ жил 11 дэх удаагаа хийлээ. Бид 12 жилийн өмнө Монголоос гурван гэр худалдан авч Берлинд авчирсан. Германд тээвэрлэн авчрахад амаргүй байсан. Яагаад гэхээр Оросын хил дээр нэлээд удсан. Авчирсан хойно нь монгол гэрийг яаж барих талаар гарын авлига байгаагүй тул бид яахаа мэдэхгүй болсон. Бидэнд ХБНГУ дахь танай ЭСЯ тусалж "Sony Center"-т монгол гэрээ барьсан түүхтэй.
-Танай арга хэмжээнд дэлхийд нэртэй Германы болон гадаадын зохиолчид оролцдог. Тэд монгол гэрийг хэрхэн хүлээж авч байна?
-"Sony Center" бол маш нэртэй. Тиймээс бидний урьсан зохиолчид ийм нэртэй газар монгол гэрт уулзалтаа хийж байгаадаа их талархдаг. Орчин үеийн байшин барилгын дунд монгол гэр байгааг хараад их гайхдаг. Түүнээс гадна уран бүтээлч нь уншигчтайгаа маш ойрхон байдаг нь тэднийг бие биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож өгдөг.
-Түүнээс гадна хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулдаг. Энэ талаар?
-Би уг арга хэмжээг анх зохион байгуулж эхлэхдээ хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулж ирсэн. Өнөө үед хүүхдүүд ном уншихаа больсон тухай их ярьдаг. Тиймээс ч үүнд бид нэлээд ач холбогдол өгсөн.
-Танай арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүс монгол гэрийн талаар нэлээд асууж сонирхдог болохыг би анзаарсан. Танайх ажилтнууддаа монгол гэрийн талаар урьдчилан мэдээлэл өгч бэлддэг үү?
-Тэгэлгүй яахав. Манай ажилтнууд зохиолч болон ирж хүмүүст монгол гэрийн талаар тайлбар өгдөг. Тэд олон жил ажиллаж байгаа болохоор энэ талаар сайн мэдлэгтэй.
Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА
Эх сурвалж: http://www.dailynews.mn/