Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцүл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ. Эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.
Энэ манай гэр
Энэ гэр маань бага 5 ханатын хэмжээтэй бөгөөд цаадах машины багажинд ачихад шилний доод ирмэг хүртэлх зайг эзэлнэ. Бид гэр бүлээрээ зургуулаа гэрээ, хоол хүнс, хөнжил пүүгээгээ ачаад явахад илүү унааны шаардлагагүй. Эсгий үүдийг өөрчилж, хаагаад цоожлох боломжтой болгов.
Кихот ноён шиг сэлэмээ сугалан энэ олон майхан платканд дайн зарлахсан.
Чшш, Зөгийн үүр! Чимээгүйхэн холдоцгоов. /Модоор дэлсээд зугатаамаар л байлаа, хэхэ, хүүгийнхээ дэргэд буурь заав/
Хүүе хараач, "Аянчин" эвхдэг гэр. Хэн гуайнх ирчихэж. Уулзаж гэрийн тав тух ямар байгааг сонирхвол сэтгэл ханамж өндөр байв. Эвхдэг ороо дэлгээд эвтэй найртай амьдардаг гэнээ.
Эргэлчин мөргөлчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ, эднийг нэг нэг гэрээр ачаалахсан, хэхэ.
Хийморийн овоо өөд мацах замд /Эрчүүл л гардагийн/ цээжээ түхийлгэв. Дараа нь хэлээ унжуулсан л даа, амьсгаадаад.
Овоон дээр
Энд бид хоолой нийлүүлэн уухай хашгирч, "Үлэмжийн чанар"-ыг дуулцгаав. /Ингэх ёстой гэнээ/
Алсын бараа
Энэ ч мөн сайн дэнлүү дээ, ялаа шумуул, шавьж шавдаггүй юм
Монгол гэртэй айлд зочлов. Тохилог сайхан юмаа. Хуучны, хийц сайтай эд
Шаварт суух ч бас сайхан шүү. Буцах замд.
Гэрээ рекламдахыг байдгаараа хичээв.
Оосор бүчгүй орд цагаан өргөө босгов, хаалгаа хаагаад цоожилдог болгов. /хэрэглэгдчийнхээ хүсэлтийг тооцоод байвал шинэ шинэ санаа их ирж байнаа/.