/Copy paste хийлээ/
Саяхан Америкийн эрдэмтэд атомыг алсын зайд шилжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинжлэх ухааны энэ ололт амжилтын талаар мэдээлсэн билээ. Ингэхдээ хүн дэндүү олон атомаас бүрддэг болохоор түүнийг алсын зайд шилжүүлэх боломжгүй гэж дүгнэжээ.
Гэтэл XIX зуунд амьдарч байсан Энэтхэгийн агуу Гэгээнтэн Бабажи чин бишрэлтийнхээ биед байгаа атомыг тоолсонгүй. Тэрбээр Гималайн нурууны нэгэн оргилд байсан бүлэг шавиа сарниулах буюу эс бодотжуулангуутаа нөгөө оргил дээр зовлонгүй бодотжуулжээ. Хүнийг нүд ирмэхийн зуур л нэг газраас нөгөөд шилжүүлэхдээ зохих өмсгөл, багаж хэрэгслээр тоноглосон, хамгийн сайн бэлтгэлтэй уулчин л дийлж авирах тийм ууланд зөөгөөд тавьчихаж байгаа юм даа.
Хүн, юмсыг шилжүүлэх нь манай үеийн агуу Аватар* болох Сатья Сай Баба-д ч торох юм биш. Түүний ашрамд байсан австрал шавь нь эхнэрээ тааруухан байгааг санамсаргүй мэдэж аргагүйдэн цөхөрсөнд Сай Баба хана дагуулан даллажээ. Гэтэл ханан дээр нэгэн айлын голограф дүрс тодорсонд "Чиний гэр мөн үү?" гэж Аватар асуулаа. Алмайрсан австрал "Мөн байна" гэсэнд Аватар "Тэгээд яваач!" гэжээ. Тэгээд тэр залуу ... хана руу алхаж орсон даруйдаа Австралид гэртээ оччихжээ.
* Хүний биеийг олж дэлхийд морилсон, бурханы хүчийг шингээсэн, бүрэн төгс хөгжүүлж чадсан (Будда, Есүс мэтийн) хүн.
Манай Дилав хутагт бас гэрийнхэндээ санааширсан Оссендовскийд Бурхан тахилынхаа хажуу хөндий рүү гараараа занган гэр орныхоныг нь үзүүлж тайвшруулсан гэдэг. /Польшийн зохиолч Фэрдинанд Оссендовскийн "Монгол орон: Хүн, араатан, бурхад" ном/
Алла Тер-Акопяны "Гайхамшиг" номноос авлаа.
Орчуулсан: Б.Мишээл
Монгол найруулгыг нягталсан: Б.Э.Юмчин
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
-
Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ.
Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн,
бараг л ...
год назад
6 комментариев:
Ийм чадвартай ганц нэг хүн бидний дунд чимээгүй сууж байгаа гээд бодохоор сонин.
Харин Арго багш ийм чадалтай болчихвол яаж дүвчигнэх бол оо? Аймаар
Нэг тийм мундаг хүнтэй таарвал хүсэх юм бйнаа. хэ хэ
Орчуулсан хүмүүс нь гэсэн мундаг юмаа. баярлалаа.
Iim zuiliig boditoor n harah yumsan.
A.Амарсайхан:
Нэг хэсэг нь хүссэн ч чадахгүй, нөгөө хэсэг нь чадсан ч хүсэхгүй байх л даа.
Заяа:
Сонсож байна, юу хүсээв. Хэл хэл, хэхэ.
Харин тийн, орчуулга нь их сайн юм.
Цацрал:
Сатъя Сай Бабатай уулзаач. Энэ хүний тухай миний өмнөх бичлэгийг сонирхоорой.
Великолепный материал, меня очень заинтересовало. буду вас читать)) а вы меня My blog here
Потребе да се тестирање мој блог. Не раде као што сам желела да још увек. ТХКС за тему. Можда ће добити моја да изгледа боље.
Отправить комментарий