пятница, 4 марта 2011 г.

Элэг цэвэрлэх үе

Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хэлэлцэн элэгээ цэвэрлэдэг болсоор гурав дөрвөн жил болжээ. 3 сарын 19-нд шинийн 15 таарч байгаа тул сонгов. Элэг цэвэрлэх тухай мэдээлэл энд бий.

Миний үеийнхний элэг
эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байж байна гээд бодохоор, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
  • 3 сарын 09-ний өдөр. Лхагва. Цагаан хоол идэж цэвэрлэгээ эхэлнэ.
  • 3 сарын 10-ны өдөр. Пүрэв. Цагаан хоол.
  • 3 сарын 11-ны өдөр. Баасан. -"-
  • 3 сарын 12-ны өдөр. Бямба. -"-
  • 3 сарын 13-ны өдөр. Ням. -"-
  • 3 сарын 14-ны өдөр. Даваа. -"-
  • 3 сарын 15-ны өдөр. Мягмар. -"-
  • 3 сарын 16-ны өдөр. Лхагва. -"-
  • 3 сарын 17-ны өдөр. Пүрэв. Мацаг. Буцалсан бүлээн ус ууна.
  • 3 сарын 18-ны өдөр. Баасан. Мацаг. -"-
  • 3 сарын 19-ний өдөр. Бямба. Мацаг. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. 21-22 цагт бэлтгэсэн оливийн тос, нимбэгний шүүсээ ээлжлэн балгаж, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
  • 3 сарын 20-ны өдөр. Ням. Амарна. Гарч буй чулууг шүүнэ. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.
Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол arsund@yahoo.com хаягаар хандана уу.

8 комментариев:

Анонимный комментирует...

Sain uu Arsun? Naiz ni hezee heduulee ehlehiig huleegeed l baij bailaa. Harin chinii bichsen grafikiig sain oilgohgui bna. 3 sarin 9nd yum uu, 19nd ehleh yum uu? Tegeed ene udaa iim olon honog deglem barih yum uu? Nodnin neg doloo honog l barij baisan. Odoo barag 3, 4 doloo honog ch bolood baih shig. Bas 3 sarin 19nd (29?) ceverlegee hiih yum bol 4 sarin 4 hurtel yah yostoi ve? BM.

Arsun комментирует...

БМ:
Сайн байна уу? 3 сарын 9-нд эхлээд 19-нд элгээ цэвэрлэж дуусгах юм. Учир нь 19-нд бүтэн сартай шөнө байх юм. Би алдаагаа засчихлаа, ноднингийнхоо хуваарийг дутуу өөрчилж.
Энэ удаа цагаан хоолтой байх хугацааг нь л жаахан нэмсэн байгаа, бусад нь хэвээрээ. Хуучнаараа 7 хоногт багтаагаад хийж болноо.

Сэгсгэр комментирует...

Bayarlalaa, shuud negdlee

Arsun комментирует...

Сэгсгэр:
Нэгдэгтүн!

ZAYA комментирует...

Өө, би хийе гэж бодож байсан юм.
Тантай цуг хийнээ. Өнөөдрөөс эхлэе.

Arsun комментирует...

Заяа:
19, хамгийн гол нь бүтэн сартай шөнө гээд сонгосон юм.

chuups комментирует...

3.16-s 19-g duustal matsag budas odor ni tsagaan hool yum uu tee? burgui yaj tavidgiin bol?

Arsun комментирует...

Өнөөдрөөс мацаг эхэлж байна. Хоол идэхгүй зөвхөн ус ууна. Грельк авсан бол түүн дээр бургуй тавих заавар нь байгаа.