(Шинэ өмнөд Уэльсийн их сургууль, Австрали). Энэ технологийн онцлог нь нарны гэрлийг эхлээд цахилгаан гүйдэл болгон хувиргана, тэр нь усыг хурдасгуурын (диокид, титан) оролцоотойгоор устөрөгч, хүчилтөрөгч болгон ялгаруулна.
Устөрөгчийг ирээдүйн түлш болгон ашиглах асуудлыг өнгөрсөн зууны дундуур сонирхож эхэлжээ. Үүнээс өмнө түүнийг агаарын бөмбөлөг (дирижабл)-т ашиглаж байв. Одоогоор түүнийг энергийг хуримтлуулахад гол төлөв ашиглаж байна. Устөрөгчийг түлшний зориулалтаар ашиглах нь түүний шатамхай чанар, дэлбэрэх аюултай гэсэн шалтгаанаас, мөн түүнийг ялгаруулах өөрийн өртөг өндөр байгаагаас зогсонги байдалтай байна.
Устөрөгчийг анх 240 жилийн өмнө английн химич Генри Кавендиш цэврээр нь ялгажээ. Гаргаж авсан хий нь маш гайхамшигтай байснаас эрдэмтэн түүнийг домогт “Флогистон”, биетийн дулааныг тодорхойлдог байсан тэр үеийн шинжлэх ухааны нэршлээр “дулаантөрөгч” бодис гэж хүлээн авчээ. Тэр хий маш сайн шатдаг (гарч буй гал нь бараг цэвэр флогистон гэж тооцогдож байв), ер бусын хөнгөн, агаараас 15 дахин хөнгөн, металлд сайн шингэдэг гэх мэт шинжтэй байв. Гэвч францын нэрт химич Антуан-Лоран Лавуазье 1787 онд Кавендишийн бодис бол энгийн, гэхдээ их сонирхолтой химийн элемент гэдгийг баталжээ. Шатах үедээ утаа гаргадаггүй, хөө тортог үүсгэдэггүй харин ус үүсгэдэг учраас Лавуазье түүнийг hydrogène (от греческого hydor — ус, вода и gennao —төрүүлэх, рождаю) — «усыг төрүүлэгч» гэж нэрлэжээ. Дашрамд хэлэхэд энэ л чанар нь өнөөгийн экологчид, “ногоонтнууд”-ын сонирхлыг ихээхэн татаад байна. Устөрөгчийн орос нэрийг водород хэмээхийг химич М. Ф. Соловьев 1824 онд санал болгожээ. Монголчууд чухам хэдийд устөрөгч хэмээсэн нь тодорхойгүй.
XIX зууны сүүлч хүртэл устөрөгч ялгах нь ихээхэн хүндрэлтэй байлаа. Түүнийг маш бага хэмжээгээр ердийн металлыг хүчил, шүлтэд уусгах замаар гаргаж авч байв. Цахилгаан үйлдвэрлэгдэж, амьдралд нэвтэрсэн тэр мөчөөс эхлэн электролизийн аргаар харьцангуй хялбарханаар хэдэн тонноор нь гаргаж авах боломжтой болжээ.
Электролизийн процесс дараах маягаар явагдана: усаар дүүргэсэн онгоцонд нэг нь эерэг, нөгөө нь сөрөг цэнэгтэй хоёр электрод хийнэ. Цахилгааны үйлчлэлээр “+” дээр хүчилтөрөгч, “-“ дээр устөрөгч ялгарна.
Устөрөгчийг хангалттай хэмжээгээр ялгаж сурмагцаа хүмүүс түүнийг агаарын бөмбөлөгт ашиглан нислэг үйлдэж эхлэв. Менделеевийн үелэх системийн нэгдүгээр элемент иймэрхүү маягаар ашиглагдсаар 1937 он хүргэв. Энэ онд устөрөгчөөр дүүргэсэн дэлхийд хамгийн томд орох, хөлбөмбөгийн хоёр талбайн хэмжээтэй германы “Гинденбург” хэмээх дирижабль агаарт шатаж, Германаас АНУ орохоор явж байсан 36 хүний амь насыг авч одсоноор устөрөгч хэрэглэх ажилд чагт тавьжээ. Түүнээс хойш агаарын бөмбөлөгт шатамхай бус гелийг ашиглах болов.
Водородный лейтенант буюу Цаг хугацаанаас түрүүлэгч
1941 онд Германы армийн “Север” бүлэглэл Ленинград руу довтолж, хотыг бүсэллээ. Фашистууд хотыг их буугаар байнга буудаж, бөмбөгдөж байв. Бүслэгдсэн Ленинград эх газраас тасарсан арал болон хувирлаа. Энэ “арал” газар дээр ч, усан дээр ч агаарт ч хамгаалалтаа бэхжүүлж байв.
Дайсны бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд Агаарын довтолгооноос хамгаалах хүчин /ПВО/-ий зэвсэглэлээс гадна хэдэн зуун агаарын бөмбөлөг ашиглагдаж байлаа. Устөрөгчөөр дүүргэж 4500 хүртэл метрийн өндөрт байрлуулсан асар том бөмбөлгүүд германы нисэгчдэд үнэн саад болдог байжээ. Бөмбөлөг тээг болсноор бөмбөгдөгчид бөмбөгөө байндаа чиглүүлж хаяж чаддаггүй байжээ. Гэвч нэг том дутагдал байлаа. Устөрөгч нэвчиж, 25-30 хоногийн дараагаас бөмбөлөг шалчийгаад өндрөө алдах тул дайсны бөмбөгдөлтөд саад учруулахгүй, мөн өөр хийтэй нэгдэн хүндрэх тул “асгаж”, дахин хийлэх шаардлага гардаг байлаа. Зөвхөн 1941 онд 40054 удаа бөмбөлөг хөөргөж, хэдэн сая кубметр устөрөгч агаарт цацагдаж байв.
Тэр үед цэргийн туслахтехникч дэслэгч Борис Шелищ бөмбөлгийг хөөргөж, буулгах механизмын засварын газар алба хааж байж. Бөмбөлгийг буулгаж цэнэглээд дахин хөөргөх механизм /лебедки-манайхан лебодка гэдэг дээ/ суурилуулсан ачааны 200 гаруй ГАЗ-АА маягийн пикап ашиглаж байв. Эдгээр нь мэдээж бензинээр ажиллана, бензин талх мэт хэрэгтэй байлаа.
Жюль Верний зөгнөл биелэв
ПВО-гийн туслахтехникч дэслэгч Б.И.Шелищ Жюль Верний “Нууцат арал”-ыг санаж, багадаа уншиж байсан номоо дахин дахин уншиж, санаагаа хэрэгжүүлэхээр удирдлагаасаа зөвшөөрөл авчээ.
“Нууцат арал”-ын “Ирээдүйн түлш” бүлэгт нүүрс дуусахад түүнийг усаар орлуулж байгаа өгүүлдэг. Зүгээр ч ус биш устөрөгч хүчилтөрөгч болон задарсан ус ашиглаж байгаа тухай.
Осолтой гэдгийг мэдэж байсан ч амь насаараа дэнчин тавьсан оролдлого амжилттай болж машин ассан боловч гал алдаж газгольдер (хийн бөмбөлөг) дэлбэрчээ. Дэслэгч Шелищ битүү гэмтэл авлаа. Гэвч нөхцөл байдлыг харгалзан зүгээр суух арга байсангүй. Цэргийн инженерүүдийг цуглуулан аюулгүй ажиллагааг хангах талаар хэлэлцжээ. Мөнөөх дэслэгч Шелищ усан хаалт (гидрозатвор)-ыг бодож олов. Аравхан хоногийн хугацаанд бүх өргөх буулгах механизмыг ажилд оруулж, дайн дуустал 500 автомашиныг устөрөгчөөр ажиллуулж байв. Хий дэмий асгаж байсан хий - түлш болон хувирлаа. Өвлийн хүйтэнд хөлдүү мотор шууд асаж байсан нь устөрөгчийн бас нэг онцлог байв.
Дайны дараа бөмбөлгийн ангийг татанбуулгаж, бензин элбэгшиж, хаягдал устөрөгч байхгүй болсноор автомашинд устөрөгч ашиглах явдал зогслоо.
Устөрөгчийг ашиглах өрсөлдөөн
1944 онд америкийн цэргийнхэн устөрөгчийг пуужингийн түлш болгон ашиглах оролдлого хийв. Гэвч хийн дэлбэрэх аюул маш өндөр, үзүүлэлтүүд байх ёстой хэмжээнээс бага зэрэг өөрчлөгдөхөд л номхон дөлгөөн хий маань догшин галанхуй болон хувирч байв. Пуужингууд байндаа тусах нь бүү хэл гараан дээрээ дэлбэрч байлаа. Ийм шалтгаанаар америкчуудын өнгөрсөн зууны 50-иад онд устөрөгчийн пуужин хийх, нефтийн хямрал болсон 70-аад онд устөрөгчийн эсминец /эскадронный миноносец/ бүтээх санаархал бүтсэнгүй.
Энэ чиглэлд тэр үеийн Америкийн гол өрсөлдөгч СССР устөрөгчийн эрчим хүчийг ашиглах тал дээр арай илүү амжилттай ажиллаж байв. Зөвлөлтийн эрдэмтэд өөр замаар, устөрөгч хүчил төрөгчийн холимгийг шатаах бус, устөрөгчийг тусгай ионсолилцооны мембранд хүчилтөрөгчтэй нэгдүүлсэний дүнд цахилгаан бас ус гарган авч чаджээ. Сансрын судалгааны багийн эрчим хүчний эх үүсвэр болгон энэ технологийг ашиглаж байгаа нь туршилт амжилттай болсоныг харуулж байна.
Орчин үед устөрөгчийг авто машинд ашиглах туршилтууд хийгдэж, устөрөгчөөр ажилладаг машинууд ихээр үйлдвэрлэгдэж байна. Зарим сонирхогчид хувийнхаа машиныг устөрөгчөөр ажилладаг болгожээ. Гэхдээ энэ нь шинэ юм биш, 70-аад онд Балашиха, Загорскт устөрөгчөөр явдаг хөнгөн тэрэгнүүд, Харьковт бүр такси үйлчилгээнд явдаг байжээ.
Зурахыг нь чи зурах уу? Барихыг нь би барих уу?Устөрөгчийг ашиглах миний оролдлого
Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр нэг нөхөр усаар ажилладаг гагнуурын аппаратыг ТВ-ээр үзүүлж, төмрийг түүгээр таслан унагаад байгаа нь миний сонирхлыг ихээр татлаа. Хайсаар байгаад "Моделист конструктор" сэтгүүлээс нэг нийтлэл олж авлаа /Энэ нийтлэл гэж навсайсан юм одоо ч надад бий/. Хийхэд болмоор санагдаж, арваад жилийн өмнө хийх гэж оролдсон боловч чадаагүй. Устөрөгчийг ахуйн зорилгоор ашиглах санаагаа орхилгүй, туршилт хийсэн тухайгаа дээр бичсэн билээ. Бас болоогүй ээ, гар хөлөө түлээд үзсэн, 2 ч удаа "дэлбэрээд үзсэн" гэж байгаа. Борис Исааковичийн сэтгэсэн гидрозатвор үнэхээр найдвартай ажилладаг юм байналээ. Хийхэд маш амархан бөгөөд гаргасан галаа яаж удирд ах нь чухал юм. Нэг найзтайгаа хамтарч хийсэн, нөхөр жаахан аймхай тул түүнийг цаашлуулж: "Устөрөгч бол их осолтой, устөрөгчийн бөмбөг гэж байдаг шүү дээ. Үүнийгээ дуусгаад асаахдаа шүдэнзийг чи зурах уу, эсвэл барихыг нь барих уу?" гэж асуухад ихэд хулчийж байсан билээ. Яг цагаа тулаад ирсэн чинь анд маань харин ч намайг шавдуулсан гээч. Гарч байгаа гал нь ямар гоё харагдаж байваа, сансрын гүнд яваа пуужин шиг л байсан. Одоогоор хошуу нь хайлчихаад байгаа тул титан ашиглах, усан хөргөлт хийх зэргээр түүнийг сайжруулахаар ажиллаж байна. Цай л буцалгаатах юмсан.
Устөрөгч бол ирээдүйн түлш гэдэгт хүндэт Борис Исааковичийн адил итгэлтэй байна. Өмнөхөө дийлээгүй байж бас машинаа устөрөгчөөр ажилладаг болгох талаар бодоод байнаа. Гэхдээ дизелийн түлш, бензинд нэмэлт маягаар ашиглах юм. Түлшний зарцуулалтыг багасгана гэсэн үг. Оросууд бүүр худалдаанд гаргасан байна лээ. Мөн нарны энергийг ашиглавал зардал бүр багасна. Ер нь устөрөгчийг ашиглахдаа айх хэрэггүй юм. Хүн төрөлхтөн анх гал олоод айж л байсан байлгүй. Арсун. /хэхэ/
2H2O=>2H2+O2
Ашигласан материал:
http://www.peoples.ru/technics/designer/shelisch/
http://www.vokrugsweta.ru/img/cmn/2007/02/17/020.jpg
http://www.webpark.ru/comment/29462 болон бусад.
20 комментариев:
dund surguulid ulsiin himiin olimpiaded usturugchiin onoliin bodlogo ih orj irdeg bsan yum. harin oyutnii ulsiin himiin olimpiaded bol onol bish praktik soril bolj irj buh surguuliin oyutnuud tashraaraa mash muu onoo avch bailaa. Minii urvalaas arai l gal garaagui, gehdee ih duhsun. ter ued mongol ulsiin ih surguuliin himiin angiin oyutan bur 8aar angid baihaasaa himeer gaval bsan buh medaliig hamdag Bambar gedeg ah gantsaaraa full onoo avch bi barag tolgoid ni durlaj bailee gej. jaahan ch baij dee. Saihan dursam... . Sonirholtoi sedev bna, bayarlalaa.
Tanii turshiltand amjilt husii.
Тэр хайлдаггүй хошуу гэж ямархуу эд вэ? Нарийн хэмжээ болоод материалийн төрлийг нь мэдвэл энэ хавиас олж өгөх магадлал байж магадгүй юм шүү.
bi ch bas ene sanaag demjij baina. boldog bol turshiltand ni oroltson yumsan kekek. zaigaar yavdag mashinaas iluu us torogch ni iluu ireeduitei yum shigee. gehdee ali aliniig ni l hogjulvel zugeer baih.
Arsun, minii amlalt heveer l bgaa, huleegeed l bna. BM.
Tsoomii:
Устөрөгч сайхан дурсамжийг чинь сэргээсэнд баяртай байнаа.
Cаарал:
Гарч буй галын температур нь Цельсийн 2000 градус хавьцаа. Би уул нь титанаар хошууг хийе гэж бодоод хүнд захичихсан юм. Гэтэл нэг туршлагатай токарьчин би л лав боловсруулж дийлэхгүй юм байна лээ гэхийн.
Би яг асуудлаа тодорхой болгочихоод холбоо барьяа.
Анон:
Урам өгсөнд баярлалаа. Буш ч бас их дэмждэг юм шүү, хэхэ. Нөхөр бас устөрөгчийг шүтэгч гэсэн. Устөрөгчийг шингэлээд, бүүр хуурай болгочихвол мөн гоёоо хэхэ. /химичид сонсвол ичмээр дамшиг даа хэхэ/
Анон:
Баярлалаа. ВМ ээ. Миний туршилт удаад байгаагийн нэг шалтгаан нь шаардлагатай материал олдохгүй, олдохоороо үнэтэй болоод байна. Иймд дараах зүйлийн үнийг судалж хариу өгнө үү.
1. Дээд доод даралтыг тохируулах барометр. Би сайн хэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 0.2-1 атм-ийн даралтын үед систем ажиллаж байдаг, дээшээ доошоо гарвал ажиллахгүй болгох /тэжээлийг салгах/ зориулалттай эд.
2. Цахилгаан калапан /бага оврын/.
Tsoomii:
Устөрөгч сайхан дурсамжийг чинь сэргээсэнд баяртай байнаа.
Cаарал:
Гарч буй галын температур нь Цельсийн 2000 градус хавьцаа. Би уул нь титанаар хошууг хийе гэж бодоод хүнд захичихсан юм. Гэтэл нэг туршлагатай токарьчин би л лав боловсруулж дийлэхгүй юм байна лээ гэхийн.
Би яг асуудлаа тодорхой болгочихоод холбоо барьяа.
Анон:
Урам өгсөнд баярлалаа. Буш ч бас их дэмждэг юм шүү, хэхэ. Нөхөр бас устөрөгчийг шүтэгч гэсэн. Устөрөгчийг шингэлээд, бүүр хуурай болгочихвол мөн гоёоо хэхэ. /химичид сонсвол ичмээр дамшиг даа хэхэ/
Анон:
Баярлалаа. ВМ ээ. Миний туршилт удаад байгаагийн нэг шалтгаан нь шаардлагатай материал олдохгүй, олдохоороо үнэтэй болоод байна. Иймд дараах зүйлийн үнийг судалж хариу өгнө үү.
1. Дээд доод даралтыг тохируулах барометр. Би сайн хэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 0.2-1 атм-ийн даралтын үед систем ажиллаж байдаг, дээшээ доошоо гарвал ажиллахгүй болгох /тэжээлийг салгах/ зориулалттай эд.
2. Цахилгаан калапан /бага оврын/.
За хө, амжилтанд их л ойртож байгаа гэдэгт итгэж байна. Ус төрөгчийн түлшээр машинаа цэнэглэх хамгийн түрүүчийн захиалагч чинь боллоо шүү,
za, yum olj medenguut email bichie. BM
Ehner ohidod chiny bayariin mend hurgeye:)
Б.Номинчимэд:
Уйгагүй л оролдох хэрэгтэй юм шиг байна. Хямдхаан мөртөө хэрэгтэй юмаа олохын тулд үнэтэй зүйлээс салгаж авч байна.
Захиалга хүлээн авлаа, хэхэ.
ВМ:
Баярлалаа. Мейл авлаа.
Түмээ: Сайхан баярласан уу? Мэндийг дамжууллаа.
Устөрөгч бол энергийн эх үүсвэр биш, энерги зөөгч гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч гэдэг бол энергийн эх үүсвэр биш, мөн энерги зөөгч. Устөрөгчийг уснаас задалж бий болгоход зарцуулсан энергийг л буцаагаад устөрөгчөө шатааж гаргадаг гэсэн үг. Тэгэхээр ус гэдэг маань шатахуун шиг энергийн эх үүсвэр биш юм.
Отгоо:
Ойлголтын буруу зөвийг эхнээс нь цэгцлэх нь зөв өө. Баярлалаа.
Гарсан галаа буцааж алдаад жижигхэн дэлбэрэлт үүсгээд байгааг шийдэх хэрэгтэй байна. 10 мсек-ийн хурдтай хаах цахилгаан клапан тавиад үзэх хэрэгтэй байгаа. Үүнийг судалж, хайж байна.
Гал буцааж алдаад байгаагийн шалтгаан нь магадгүй устөрөгч явж байгаа хоолой дотор хүчилтөрөгч цуг явж байгаа байх. Ус задлагч төхөөрөмж маань задалсан устөрөгч, хүчилтөрөгчөө хэр тусгаарлаж чадаж байгаа вэ?
Яг тийм. Устөрөгч хүчилтөрөгч хоёр 1:1 хэмжээтэй холилдсон байгаан. Тус тусад нь ялгаж болно л доо. Үүний тулд маш сайн гагнуурчин хэрэгтэй байна. Сонгож байгаад гагнуулахад л бөөн шүүр шиг юм болчихоод байдаг. Сүүлдээ цавуудаж энэ тэр аргалж байна.
Turshiltiin ajil tani amjilttai yavj baigaad baharhaj bas bayarlaj baina.
Эхнээс нь уншиж явснаа айкү хүрэхгүйн улмаас дунд хэсгээс нь орхив. Ямар ч гэсэн нохойн дуу нэлээн ойртож, усаар чанасан цай удахгүй уух нь гэж ойлголоо. Ахдаа амжилт хүсье ээ, гэснээс Жюль Верний "Нууцат арал" шдээ, нууцлаг биш. хаха лаг алдаа олж харсан уу би.
Тэр дээр манай даргын ярианы стийл яг мөн дөө, за хө гэж ирээл хөмсгөө хөдөлгөж байгаад бичсэн байх даа, санаж байна шүү хэхэ.
Ганга:
Асуудал үүсээд байнаа. Үзээд л байна.
Idea:
Удахгүй ээ, удахгүй байх л гэж бодож байна, хэхэ.
Алдаагаа залрууллаа. Баярлалаа.
Харин тийн. Бүр захиалга өгөөд байна шдээ.
http://sergegsuns.blogspot.com/ 2H2O=>2H2+O2ene unheer sonirholtoi bilaa manai ulas ene tal deer sudalga hiigeesei ih olon yum nd ashiglah boltugai gej bodoj bn a olon yum sudalj harlaa ene talaar ih sonirholtoi yuma tanii ene taliin medee medee lel ih talgddag shuu
ус төрөгч энергийн эх үүсвэр биш харин тэр гагнууртаа хэрэглэж байгаа устөрөгчөө электролиз ашиглаж гарган авч байна уу ямар электрод ашиглаж байна. би дунд сургуульд байхдаа л электролиз явуулж ус задлаад тэрийгээ машинд суурьлуулж үзэж байсан хүчтэй болдог юм байна лээ эхлээд халбага электрод болгож байсан амархан бохирдоод одоо машины хөдөлгөөнд зайлагдаад цэвэрлэгдэх байх гээд төмөр тороор хийж байгаа одоо зун болоод ус хөлдөхгүй болж байгаа болохоор машиндаа тавина эртхэн ийм блог байсныг мэдсэн бол надад их хэрэгтэй байж гэж харамсаж байна. заавал хариулаарай
сайн байна уу. Туршилт чинь амжилттай явж байгаад баяр хүргье. Би машинд ашиглахаар туршиж байгаа 304L маркын ганг ашиглаж байгаа юу. Асуудал гараад байна таниас туслалцаа хүсэж байна надад утасаа өгөөч тэгэх үү? Усандаа калийн гидроксид хийгээд 12 волт 10 ампераар ажилуулхад ган маань зэврээд ус нь хүрэнтээд байх юум аа энэ тал дээр надад тус болоо ч. Миний facebook хаяг ganzorig yachil
Отправить комментарий