понедельник, 26 августа 2013 г.
воскресенье, 31 марта 2013 г.
вторник, 19 марта 2013 г.
суббота, 18 августа 2012 г.
Болд болиосой!
Хэрээг будавч хэвээрээ байхын адил архийг магтавч ад зэтгэрийн шинж нь арилахгүй байлтай. Архины компани байгальд ээлтэй үйлдвэрлэгч боллоо гэнээ. Хүн-байгалийг салгаж ойлгоод байна уу? Хүнд хортой, байгальд ээлтэй тул яваандаа хүн цөөтэй бол байгальд ээлтэй гэсэн үг юм болов уу? Эсвэл эког ашиглачихав уу?
Ямар ч тохиолдолд Болдыг би болиосой л гэж бодож байна. Манлайлагч залуу хүний хувьд арай гэгээтэй юм хийгээсэй, хүүхэд залуусаа зөв юманд хөтлөөсэй, Ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дэмжээсэй гэж бодож байна.
Пивоны сурталчилгаанд өөрийг нь ашиглачихсаныг мэдээд Амай хичнээн дургүйцэв. Амайгаас санаа аваасай, зөв бодолтой, зөв үйлтэй байгаасай гэж хүсэж байна.
Архины үйлдвэрийг магтаад, залууст архийг сурталчлаад байгаа хүмүүс надад нөгөө махкомбинатын тэргүүлэгч ямааг санагдуулаад байдаг юм. Тэргүүлэгч ямаа махкомбинатын хаалгаар сүргийг манлайлан ордог боловч түүнийг дахин ашиглахын тулд амьд үлдээгээд байгааг мэддэггүй. Зөвхөн мөнгө бодвол үүний үлгэр болно.
среда, 18 июля 2012 г.
Багын мөрөөдөл биелэв
четверг, 26 апреля 2012 г.
Хүүхэддээ чангаар дуудаж өгөөрэй
- Ээжийнхээ өвчнийг эдгээхээр асга хадат уулсыг даван ижийгээ үүрэн явсаар диваажин лугаа гайхамшигт цэцэрлэгт хүргээд мөнхийн рашаан хүртээж буй сайн хүүгийн тухай өгүүлэх "Ижий цагаан домог"...
- Хугацаа халаагүй албанд мордож, харийн газарт боолчлогдон зовж буй хань нөхрөө үнэнчээр хүлээн, уулыг уяртал, талыг тайтгартал, тэнгэрийг санааширтал ерөөл тальбин сүүгээ өргөсөөр буй сайхан ханийн тухай өгүүлэх "Ханийн цагаан домог"...
- Ноёнтой тэрсэж, номхонтой нөхөрлөдөг сэтгэл сайт анд нөхрөө хаацайлан хамгаалсаар амь юугаан өгч буй ачлал журамт анд нөхрийн тухай "Андын цагаан домог"...
- Олон хүний үрсийг зааглан ялгалгүй дэргэдээ авч, ажилд сурган, амьдралд бэлдэж, үлгэр домгийн сайхнаар үр ачаа өсгөн жаргаж буй ухаант хоёр буурлын тухай "Буурлын цагаан домог"...
- Эх нутаг, үр хүүхэд, хань бүл, эцэг эхийнхээ төлөө амь хайргүй тулалдсаар сөхрөн унах эрэлхэг баатрууд ээж нарынхаа бүүвэйн дуугаар эргэн хөл дээрээ босоод, энэ бүхэнд дэм болох уул усны эзэн савдагуудтай хамтран харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж буй "Бүүвэй цагаан домог"...
- Амьд бүхний ээж, амьдрал бүрийн эхлэл босон ивгээлт наран нэгэн цагт хүмүүсийн дунд хэрхэн төрж, хэрхэн өсөж, хайр элбэрэлээрээ хүн төрөлхтнийг ивэн хайрлаж байсан тухай өгүүлдэг "Нарны цагаан домог"...
- Бидний эцэг өвгүүд, элэн хуланцууд ууландаа сууж, усандаа шингэж хожмын хожим, үеийн үед үр хүүхэд биднийгээ ивээж энэрсээр явдаг онцгой үйлийн тухай өгүүлдэг "Уул усны цагаан домог"...
- Эх нутгаасаа алсад зарагдан яваад, жилийн газраас төрсөн нутгийхаа зүг амь тэмцэн зүтгэсээр эргэн ирдэг шандаст хүлгийн тухай өгүүлдэг "Хүлгийн цагаан домог".... гэх мэт өгөөжтэй, ухааралтай, сургамжтай түүхүүдийг домогчлон өгүүлэх энэхүү найман цагаан домог нь бидний уул усыг баясгаж, өвөг дээдсийн хэлж амжаагүй үгсийг сануулж, үр хүүхдийн маань сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нэмэх биз ээ.
Жич: Энэхүү номын хавтасны зургийг манай зураач Агай урлаж, чимэг зургуудыг миний бие чадан ядан дөхүүлсэн бөгөөд цагаан бүхний тухай өгүүлэх "Ихэл хатны найман цагаан домог"-ийг олон нийтэд хүргэх ажлыг "Цалиг" хэвлэлийн газрын хамт олон маань гардан хийснийг талархан дурдмаар байна.
Алтайн уулсыг сэтгэлдээ зураглан байж бүтээсэн эдгээр домгууд танд болон танай гэр бүлийн сэтгэл зүрхэнд үнэтэй хувь нэмэр оруулах биз ээ хэмээн найдаж байна.
Эх сурвалж: http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=106239#
четверг, 22 марта 2012 г.
"Аянчин"-аяны эвхдэг гэрийн анхны хэрэглэгчиддээ баярын мэнд хүргье
Монгол гэрийг цүнхэнд багтдаг болгочихоод нөгөө мөнгө энэ тэрийн нөөцөөс болоод хүлээлттэй байтал Гүррагчаа гуай захиалга өгч, ажлаа эхэлж билээ. Удалгүй яг тийм гэр гэсээр захиалгууд ирж, сансрын нисэгч М.Ганзориг ч мөн захиалж билээ. Сансрын баатрууддаа баярын мэнд хүргэнгээ, өчүүхэн бизнесийг минь дэмжсэнд талархаж явдгаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
вторник, 6 марта 2012 г.
Элэг цэвэрлэх үе
Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хэлэлцэн элгээ цэвэрлэдэг болсоор тав дахь хавраа угтаж байна. Хоолоо сойгоод, сүүлдээ хоолгүй бүтэн гурван хоног явах нь хэцүү санагддаг ч, элэг бүтэн амьдралд нэмэр болуужин хэмээн таслахгүйг хичээдэг. Бас хар толгойгоо бодсон ч хэрэг байх. Элэг цэвэрлэх тухай мэдээлэл энд бий.
Миний үеийнхний элэг эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байна гээд уншихаар, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Мацаг барьж, бургуй тавьж, одоо ч цэвэрхэн байгаа гэж бодож байсан ходоод гэдэснээс ямар аймшгийн юм гардгийг харсан болохоор цэвэрлэмээр санагддаг. Бодвол элэгний суваг судалд хуримтлагдсан шаар шавхдас юм байлгүй дээ.
Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
- 3 сарын 12-ны өдөр. Даваа. Цэвэрлэгээ эхэлнэ. Цагаан хоол.
- 3 сарын 13-ны өдөр. Мягмар - Цагаан хоол
- 3 сарын 14-ны өдөр. Лхагва - Цагаан хоол
- 3 сарын 15-ны өдөр. Пүрэв - Мацаг. Зөвхөн ус ууна.
- 3 сарын 16-ны өдөр. Баасан - Мацаг. Зөвхөн ус ууна.
- 3 сарын 17-ны өдөр. Бямба - Мацаг. Зөвхөн ус ууна. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Бэлтгэсэн 1 стакан оливийн тос, 1 стакан нимбэгний шүүсээ 21-22 цагийн хооронд ээлжлэн балгасаар ууж дуусгаад, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
- 3 сарын 18-ны өдөр. Ням. Амарна. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Өдөр зүсэм хар талх, луувантай иднэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.

