Монгол гэрийг цүнхэнд багтдаг болгочихоод нөгөө мөнгө энэ тэрийн нөөцөөс болоод хүлээлттэй байтал Гүррагчаа гуай захиалга өгч, ажлаа эхэлж билээ. Удалгүй яг тийм гэр гэсээр захиалгууд ирж, сансрын нисэгч М.Ганзориг ч мөн захиалж билээ. Сансрын баатрууддаа баярын мэнд хүргэнгээ, өчүүхэн бизнесийг минь дэмжсэнд талархаж явдгаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
четверг, 22 марта 2012 г.
"Аянчин"-аяны эвхдэг гэрийн анхны хэрэглэгчиддээ баярын мэнд хүргье
вторник, 6 марта 2012 г.
Элэг цэвэрлэх үе
Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хэлэлцэн элгээ цэвэрлэдэг болсоор тав дахь хавраа угтаж байна. Хоолоо сойгоод, сүүлдээ хоолгүй бүтэн гурван хоног явах нь хэцүү санагддаг ч, элэг бүтэн амьдралд нэмэр болуужин хэмээн таслахгүйг хичээдэг. Бас хар толгойгоо бодсон ч хэрэг байх. Элэг цэвэрлэх тухай мэдээлэл энд бий.
Миний үеийнхний элэг эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байна гээд уншихаар, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Мацаг барьж, бургуй тавьж, одоо ч цэвэрхэн байгаа гэж бодож байсан ходоод гэдэснээс ямар аймшгийн юм гардгийг харсан болохоор цэвэрлэмээр санагддаг. Бодвол элэгний суваг судалд хуримтлагдсан шаар шавхдас юм байлгүй дээ.
Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
- 3 сарын 12-ны өдөр. Даваа. Цэвэрлэгээ эхэлнэ. Цагаан хоол.
- 3 сарын 13-ны өдөр. Мягмар - Цагаан хоол
- 3 сарын 14-ны өдөр. Лхагва - Цагаан хоол
- 3 сарын 15-ны өдөр. Пүрэв - Мацаг. Зөвхөн ус ууна.
- 3 сарын 16-ны өдөр. Баасан - Мацаг. Зөвхөн ус ууна.
- 3 сарын 17-ны өдөр. Бямба - Мацаг. Зөвхөн ус ууна. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Бэлтгэсэн 1 стакан оливийн тос, 1 стакан нимбэгний шүүсээ 21-22 цагийн хооронд ээлжлэн балгасаар ууж дуусгаад, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
- 3 сарын 18-ны өдөр. Ням. Амарна. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Өдөр зүсэм хар талх, луувантай иднэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.
вторник, 21 февраля 2012 г.
ИХЭЛ ХАТНЫ НАЙМАН ЦАГААН ДОМОГ
среда, 8 февраля 2012 г.
Хууль ярьсан
Хулгайч дээрэмчдийн vvрэнд
Нар тусах
Найдвар тун бага байна
Б.Эрдэнэсолонго
/Єєртєє бичсэн захидал-track 27/
среда, 1 февраля 2012 г.
“Sony center” дэх монгол гэр
Берлиний төвд орших Постдамын талбай нь өнгөрсөн зууны эхэн үеэс тус хотын бизнесийн төв байсан. Тэр үед өдөрт 20 мянган машин тавих зогсоолтой байсан гэдэг. Тиймээс 1924 онд Постдамын талбай дээр анхны гэрлэн дохиог байрлуулжээ. Ийнхүү Европт анх гэрлэн дохиог ашиглаж эхэлсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун, зүүн хоёр Германы хил болж Постдамын талбай хоёр хэсэгт хуваагдсан байсан. Герман эргэн нэгдсэнээс хойш тус талбай дахин Берлиний соёл амралт, худалдаа арилжааны төв болсон. Энд Берлиний олон улсын кино наадам зэрэг дэлхийд нэртэй томоохон арга хэмжээнүүд болдог уламжлалтай. Постдамын талбайн нэг бахархал нь "Sony Center" буюу Sony төв. 1996 онд япончуудтай хамтран тус төвийн тулгын чулууг тавьснаар "Sony Center" барьж эхлэн 2000 онд ашиглалтад оруулсан. Орчин үеийн архитектурын гайхамшгийг илтгэсэн тус төв нь 103 метрийн өндөртэй долоон шилэн байшингаар хүрээлэгдсэн. Эдгээр байшин шилэн дээврээр холбож өгсөн нь монгол гэрийн тооныг санагдуулна. Жил бүрийн нэгдүгээр сард "Sony Center" -т гурван монгол гэр барьдаг уламжлалтай. Ингэснээр тус төвөөс зохион байгуулдаг томоохон арга хэмжээ эхэлдэг. Дөрвөн өдөр үргэлжилдэг зохиолч уншигчдын уулзалт нь гурван монгол гэрт болдог. "Монгол гэр дэх түүх" нэртэй уг арга хэмжээнд энэ жил уран бүтээлээрээ дэлхийд нэр гараад буй 35 зохиолч уригдан оролцсон. Чухам яагаад уг арга хэмжээг монгол гэрт зохион байгуулах болсон талаар тодруулахаар "Sony Center"-ийн дарга, хатагтай Керри Райхетэй уулзсан юм.
-Хатагтай Райхе танай төвөөс жил бүр зохион байгуулдаг зохиолч уншигчдын уулзалтыг яагаад монгол гэрт хийхээр болсон юм бэ?
-"Sony Center" бол Берлиний томоохон соёл, амралтын төв. Энд кино театр, дэлгүүр, тансаг зоогийн газрууд зэрэг хүмүүс чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж, амрах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Тиймээс бид энд ирж буй хүмүүсийг тав тухтай байлгах үүднээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон. Ингэхдээ эртний уламжлалтай, байгаль орчинд ээлтэй, том биш зүйл байх ёстой хэмээн үзсэн. Нэлээд судалгаа хийсний эцэст монгол гэр хамгийн их тохирсон. Монгол гэр дотор байхад тооноор нь манай төвийн шилэн дээвэр харагддаг. Түүнээс гадна энэ хоёр нь эртний бөгөөд орчин үеийн архитектурын маш сайн хослол болж өгсөн гэж бид үздэг. Тиймээс бид зохиолч, уншигчдынхаа уулзалтыг монгол гэрт хийхээр болсон юм.
-Хэзээнээс монгол гэрт энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бэ?
-Энэ жил 11 дэх удаагаа хийлээ. Бид 12 жилийн өмнө Монголоос гурван гэр худалдан авч Берлинд авчирсан. Германд тээвэрлэн авчрахад амаргүй байсан. Яагаад гэхээр Оросын хил дээр нэлээд удсан. Авчирсан хойно нь монгол гэрийг яаж барих талаар гарын авлига байгаагүй тул бид яахаа мэдэхгүй болсон. Бидэнд ХБНГУ дахь танай ЭСЯ тусалж "Sony Center"-т монгол гэрээ барьсан түүхтэй.
-Танай арга хэмжээнд дэлхийд нэртэй Германы болон гадаадын зохиолчид оролцдог. Тэд монгол гэрийг хэрхэн хүлээж авч байна?
-"Sony Center" бол маш нэртэй. Тиймээс бидний урьсан зохиолчид ийм нэртэй газар монгол гэрт уулзалтаа хийж байгаадаа их талархдаг. Орчин үеийн байшин барилгын дунд монгол гэр байгааг хараад их гайхдаг. Түүнээс гадна уран бүтээлч нь уншигчтайгаа маш ойрхон байдаг нь тэднийг бие биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож өгдөг.
-Түүнээс гадна хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулдаг. Энэ талаар?
-Би уг арга хэмжээг анх зохион байгуулж эхлэхдээ хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулж ирсэн. Өнөө үед хүүхдүүд ном уншихаа больсон тухай их ярьдаг. Тиймээс ч үүнд бид нэлээд ач холбогдол өгсөн.
-Танай арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүс монгол гэрийн талаар нэлээд асууж сонирхдог болохыг би анзаарсан. Танайх ажилтнууддаа монгол гэрийн талаар урьдчилан мэдээлэл өгч бэлддэг үү?
-Тэгэлгүй яахав. Манай ажилтнууд зохиолч болон ирж хүмүүст монгол гэрийн талаар тайлбар өгдөг. Тэд олон жил ажиллаж байгаа болохоор энэ талаар сайн мэдлэгтэй.
Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА
Эх сурвалж: http://www.dailynews.mn/
понедельник, 19 декабря 2011 г.
АНУ-ын Конгрессоос Хятадын компаниудын үйл ажиллагааг шалгаж эхэлжээ
-ХАРИН ТЭР КОМПАНИ НЬ МАНАЙД ТЕНДЕРТ ЯЛСАН БАЙНА-
АНУ-ын эрх баригчид Хятадын "Хуавей технологи" (Huawei Technologies Со), "3и Ти И" (ZТЕ Согр) зэрэг компаниудын үйл ажиллагаа нь Хятадын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэр дээр техник, электрон тагнуулын үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж улмаар үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна хэмээн үзжээ. Энэ талаар Цагаан ордны гаргасан дүгнэлт саяхан "Wall street" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Тэд холбооны сүлжээг эвдэх, ажиллагаагүй болгох, хэрэглэгчдийн утасны яриаг чагнах, электрон шууданг хянах, шуудангаар дамжиж буй мэдээ, мэдээллийг олзлох зориулалт бүхий техник хэрэгслийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхэд Хятадын Засгийн газрын нууц оролцоо, дэмжлэг байгаа хэмээн хардаж байгаа аж.
Тиймээс Конгрессын төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооноос дээрх компаниудад шалгалт хийжээ. Тус хорооны дарга Майк Рожерс "Бид "Хуавей", "Зи Ти И" зэрэг Хятадын томоохон компаниудад тусгай албатай хамтран шалгалт хийж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Уг шалгалтаар Хятадын компаниуд АНУ-ын харилцаа, холбооны салбарт ямар техник, тоног, төхөөрөмж нийлүүлдэг, тагнуулын мэдээ, мэдээлэл цуглуулах зориулалт бүхий техник хэрэгслийг ашиглан өөрийн орны эрх баригчдыг мэдээ, мэдээллээр хангаж буй эсэхийг олж тогтоох юм байна.
Үүний хариуд Хятадын "Хуавей" компанийн гадаад харилцааны албаны дарга Виллиам Пламмер "Тус компанийн техник, тоног төхөөрөмжийг харилцаа холбооны салбарт тэргүүлэгч 50 гаруй компаниас 45 нь үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байна. АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй, биднийг зориуд шахан гаргах гэж төлөвлөсөн үйлдэл" хэмээн мэдэгджээ. Мөн "Зи Ти И" компанийн төлөөлөгч "Хятадын компаниудын талаар гаргасан дүгнэлтийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой тайлбарлаж байгаад харамсаж байна" гээд АНУ-ын зах зээл дээр бизнесийн шударга, нээлттэй өрсөлдөөн явуулахыг уриалсан байна.
АНУ дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Баодон "Хуавей" болон Хятадын бусад компаниудыг холбооны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Америкийн бусад бизнесийн байгууллагуудын найдвартай түнш гэдэгт итгэж байна" гэсэн мэдэгдлийг ч хийжээ.
Мэдээлэл холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч дээрх компаниуд Хятадын төрийн байгууллагууд болон тусгай албадтайгаа хамтран ажилладаг гэсэн хардлагыг хэд хэдэн улс орны тагнуулын байгууллага Засгийн газартаа илтгэж байсан баримт бий. Английн "Бритиш Телеком" компанид төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжид мэдээлэл хулгайлах чип суурилуулсан байх магадлалтай хэмээн Английн Тагнуулын байгууллага мэдэгдэж байв. Энэтхэг улс мөн шалтгаанаар Хятадын дээрх компаниудын төхөөрөмж импортлохыг хориглож байсан, Гамбид үүрэн холбооны сүлжээ байгуулах төсөлд ялсан боловч мэдээллийн аюулгүй байдлын улмаас Засгийн газар нь гэрээг цуцалсан зэрэг жишээг дурдаж болно.
Эдгээр компаниуд аливаа төсөл, тендерт орохдоо авлига, хахууль өгч ялж байсан тохиолдол ч мөн нэлээд гарч байжээ. Филиппинд Үндэсний их багтаамжийн сүлжээ байгуулах "Зи Ти И" компанийн төсөлтэй холбоотой их хэмжээний авлигын хэрэг илэрч гэрээ байгуулагдсанаас хойш долоон сарын дараа цуцлагдаж байв. Этиоп улсын харилцаа, холбооны салбарт зээл олгосон бөгөөд үүний хариуд тус улсад дангаараа төхөөрөмж нийлүүлэх эрхтэй болжээ. Либери улсад тендерт хэдий ялагдсан ч, хахууль өгснөөр төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Гэвч энэ асуудлаар шүүхэд дуудагдаж байгаа зэрэг чих халууцам намтартай юм байна.
Дээрх мэдээллийг бид уншаад өнгөрөхөөс илүүтэй анхаарлаа хандуулах ёстой юм. Учир нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниуд 2004 оноос хойш Хятадын "Хуавэй", "Зи Ти И" компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд нийт төхөөрөмжийн 80-90 хувьд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг.
Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл" төслийн тендерт Хятадын дөрвөн компани оролцож "Зи Ти И" компани шалгарчээ. Аз болоход уг төслийн зориулалтыг өөрчилж зөвхөн шилэн кабель нийлүүлэх шийдвэр гарсан сурагтай.
АНУ болон бусад улс орнууд Хятадын эдгээр компанийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзвал бид яах вэ. Нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байх уу.
Д.АРИУН
http://www.dailynews.mn/?среда, 7 декабря 2011 г.
пятница, 18 ноября 2011 г.
Монгол гэр Торонтод


пятница, 4 ноября 2011 г.
Хадан дээрх эртний монгол бичээсийг ханзаар дарж сохолжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн тухай мэдээ энд гарчээ.
Ухаж зөөсөөр байгаадаа ханахгүй байгаа энэ хужаа нарыг яанаа. Энэ улсад эзэн байна уу ер нь.
Эх сурвалж: http ://www।mongolnews।mn/i/24602