Амьдралын хамгийн сайхныг нүдээрээ харж, гараараа барьж, тэмтэрч болохгүй юм даа. Түүнийг зөвхөн сэтгэл зүрхээрээ л мэдэрдэг.
Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.
Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.
Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.
“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.
Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.
Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.
Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.
Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.
-Чамайг багад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,
- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.
Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.
Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.
Хэдэн хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй. Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав”
“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг гарлаа.
Амьдралд бурхан тэнгэр, гэр бүлээс чухал юм үгүй. Ойр дотныхондоо цаг заваа зориулан харилцаж байгаарай. Боломжтой үеээ хүлээж, хойш бүү тавь.
Энэ бичлэгийг эцэг эх нь өтөлсөн бүх хүнд тараагаарай. Өнөөдөр маргаашаас илүү.
Москвад суугаа Ираны элчин сайд Реза Сажжадийн блогоос орчуулав.
Тиймээ, өнгөрсөн хойно нь амаа барьдаг юм шүү. Арсун.
13 комментариев:
Яг надад сануулж хэлсэн үг мэт байлаа.
yum bodogduulsan oguulleg bainaa. olon hund taraanaa, hagiin har nuurluu aylasan soningoosoo bicheerei
Ganga:
Яг надад сануулж хэлсэн үг мэт snagdaad orchuulah gej oroldow. Jaahan modon bolchihson baih.
Chuups:
Zohiogch ni taraagaarai gesen, bi ch taraamaar baina. Bodwol busdyg aldaagaa buu dawtaasai gesen husel baih. Hagiin har nuur luu ayalaad irsen. Diwaajin shig gazar baina lee. Daraa zurag oruulnaa.
uhaarlaa, neeree bid ur huuhed geseer etseg ehee martah um daa
bayarlalaa
Гилийн хатан:
Zochilsond talarhlaa.
Sain uu Arsun? Yag l bidnii gargadag aldaa daa. Eej, aavaasaa hoish amaa barih, haramsah yum alham tutamd l garah yum daa. Geed hun hezee ch buh yumig amjuulj, guiceej, tugs hiine gej baihgui ni zaya ch yum uu daa. Bayarlalaa. BM.
их хэрэгтэй юм сануулсанд баярлалаа.
Сайхан зүйл орчуулж оруулсанд баярлалаа.
найз нөхөддөө тараачихлаа
Сайхан орчуулж оруулсанд баярлалаа
найз нөхөддөө тараачихлаа
eejiigee baigaa zuileeree bayarluulaarai. zaaval unetei rostoran, unetei beleg ogohdoo gol ni bish shuu dee. ta bidnii eejid une mongo, ongo uzemjnees iluu ur huuhed ni chuhal shuu dee... hervee eej tani ene horvoogoos yavsan ch taniig zaaval harj baidag gedegt itgeed zaaval sain uil hiij, saihan amidaraarai. ter buhend chini bas l bayarlaj l baigaa... eejdee hairtai
Заяа:
Санаа аваг л гээд.
SUNshine:
Баярлалаа.
Michidmaa:
Аав ээж минь бурхан болсон ч биднийг харж хандаж, засаж залруулж явдаг юм байна гэдгийг их хожуу ухаарлаа даа. Шүтлэггүй, мэдлэггүй, харанхуй явж. Арсун.
Ene uneheer unen gehdee bidnii anzaardaggui esvel ach holbogdol ugduggui unen bna shuu.Minii huvid dunguj sayahan hagatsal uzsen bolohooroo mash hund huleej avlaa.
Gehdee bayarlalaa.Uuniig bie biendee sanuulj baih n chuhal yum shuu. Bayarlalaa.
Ээжтэйгээ хамт байдаггүй хүмүүст л хэрэгтэй өгүүлэл байна.
Отправить комментарий