skip to main |
skip to sidebar
Ирак ба Монголын тєстэй хийгээд эмгэнэлтэй баримтууд
Д.Батсуурь
Монголчууд Багдадыг хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хvрэхийн тулд байгалийн хvчийг ашиглажээ.
Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаж эхлээд 40-өөд хоногийн дараа зохион байгуулалттай эсэргvvцэл зогсов.
Зургаа дахь буюу орчин vеийн дайн бидний Монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаатай ч Чингэс хааны дайтах урлагаас судалсаар, суралцсаар байна. Vvгээр бид бахархахаас аргагvй.
Олон жилийн дайны туршлагатай Саддам Хусейн яагаад эсэргvvцэл vзvvлж чадсангvй вэ? Тэр хєрш Ирантай олон жил байлдсан, Кувейтийг эзлэн тvрэмгийлж байсан шvv дээ. Цэргийн мэргэжилтнvvд vнэлэлт дvгнэлт хийж Саддам Хусейны алдааг нь нэрлэсэн байна лээ. Надад хамгийн сонирхолтой санагдсан нэгэн мэдээг дурдъя. Бас нөгөө талаар бид Саддамаас суралцаж болохгvй гэж vv?
Холбоотнуудын байлдааны онгоцууд Иракийн тэнгэрийг хэрхэн эзэгнэж байсныг та санаж байгаа байх, харин байлдааны онгоц унагалаа гэж лав дуулаагvй биз ээ.
Ирак Зєвлєлтийн vеийн агаарын довтолгооноос хамгаалах системээ Qari /Кари/ буюу Ирак гэсэн кодлосон нэртэй Францын системээр 1991 онд сольжээ. Гэтэл цагаа тулсан чинь өнөөх систем нь ажиллаад буудаад л байдаг, зенитийн пуужин харваад л байдаг, харин дайсны онгоц эсэн мэнд эргэлдээд л байж. Vvний нууц нь Францууд агаарын довтолгооноос хамгаалах системдээ "нөгөө" талд ажиллах " чип" суулгачихсан байж. Хөөрхий арабууд тvvнийг хайхаа мартчихсан уу, эсвэл тоогоо ч vгvй байх.
Францчууд дайн эхлэхийн ємнєхєн НАТО-гийн гишvvний хувьд хvлээсэн vvргийнхээ дагуу системийн удирдлага хяналтыг Америкт өгчихгvй юу. Саддам буруу газраас "буу"-гаа авчихсан байгаа биз. Энэ бол яах аргагvй аймшигтай алдаа.
Америкийн Цэргийн нисэх хvчний удирдлагын мэдээлснээр Иракийн тал зенитийн их буугаар 1224 удаа, "газар-агаар" ангиллын, пуужингаар 1669 удаа харвасан байна. Харин тэдний радио-локаторын станц хэрхэн ажиллаж байгаа талаар чимээгvй єнгєрчээ. Мэдээж тvvний тусгалд гажилт оруулах, мэдээлэл авах зэргээр удирдаж байгаа тул айх аюулгvй, онохгvй нь ойлгомжтой. Vvнээс сургамж авч, стратегийн ач холбогдол бvхий бусад техник хэрэгсэл худалдаж авбал тvvний удирдлагын системд нуусан "бөөс"-ийг тvvх шаардлагатай л гэж хэлэх гээд байна л даа. Тэгэхгvй бол эсрэг тал таныг танаас илvv мэднэ гэсэн vг.
Харин партизанчилсан иракууд нилээн хэдэн Апачи нисдэг тэрэг унагаачихаж. Саддамд vнэнч, Баас намын эдгээр нєхдvvд л гэхэд 2003 оны 11 дvгээр сарын 22-нд Германы DHL компаны ачааны Аэробус А-300 хөлгийг СССР-ийн vеийн "Стрела-2" пуужингаар харвачихсан тул аргагvйдэн газардаж, экипажийнхан эрсдээгvй байна.
Ирак руу довтлох vед АНУ болон тvvний холбоотнууд 10 онгоц, 28 нисдэг тэргээ алдсан гэсэн албан ёсны мэдээ байдаг юм байна. Энэ хохирол гэж vv? Тэр vед єдєрт 400 онгоц дайралт хийж байсан гээд бодвол бараг тооцохгvй байж болно.
Энэхvv бичвэрийг "Гэрэлт Цалиг" сонин хоёр жилийн өмнө нийтэлж байсан билээ. Дахин нийтлэх болсны учир шалтгаан гэвэл Хятадын зээлээр санхvvжих "Мэдээлэл холбооны нэгдсэн сvлжээний шинэчлэл" тєслийг Хятадын компани гvйцэтгэхээр болоод байгаа явдал.
Аливаа улс єєрийн кибер орон зайгаа газар нутгийнхаа нэгэн адил хамгаалж, энэхvv хамгаалалтын хєрєнгє оруулалтаа жил бvр нэмэгдvvлж байдаг. Өнөөдөр дайн тулаанд хvрч бууны гох дарахаас өмнө кибер дайн явагдаж, "хулгана"-ы товчлуур дардаг болсон vе.
Хэдийгээр Монголчууд тvvхэндээ хэрэм цайз барьж байгаагvй ч өнөөдөр мэдээллийн аюулгvй байдлаа хангах цахим цайзаа аль хэдийн барьсан байх учиртай. Гэтэл уураг тархитай зvйрлэж болох мэдээллийн системээ Хятадын компаниар шинэчилvvлж, бас хамгаалалтыг нь тэднээр хийлгэчихээд улс, vндэсний аюулгvй байдал тусгаар тогтнол ярьсаар тайван амгалан сууж болно гэж vv?
Монгол Улсын Ерєнхийлєгчєєс эхлээд эгэл жирийн иргэн хэний ч болов цахим мэдээлэл, утасны яриаг хянах боломжийг харийн компанид олгохын тєлєє хєл алдаж буй төрийн тvшээдийг хэн гэвээс зохилтой вэ?
Авлигаа авлага хэмээн сэхээрсэн албан тушаалтнууд юу л хийгээд байна даа.
Эх сурвалж "Гэрэлт цалиг" сонин
13 комментариев:
www.mixx.mn
Энэ үнэн шүү. Монголын гэсэн болгон Жунга Улсынх болж байна даа. Одоо эсвэл хэзээд ч үгүй болох нь!
Хэдэн бор цаас олж л байвал улсаа худалдахаас буцахгүй хүмүүс дээр сууж байна даа.
Анон:
Эсэргүүцэх, эсэргүүцэх л хэрэгтэй. Систем болон хүний анхдагч хэрэгцээ бол аюулгүй байдал шүү дээ. Хужаа нар судас барих гэж их үзэж байна даа. Зээлээр хуурч, авилгаар цаламддаг эртний уран аргатай улс.
A.Амарсайхан:
Монголын төрийн албан хаагч нь хятадын төлөөлөгч шиг ажиллаад байна шүү дээ.
Энэ үнэхээр сургамжтай юм байна. Манайхан ч бодлогогүй юмаа
Хөөрхий Саддам хулхидуулчихсан байна шдээ. Яанаа мэдээллийн нэгдсэн системийн шинэчлэл хяналтыг хятадууд хийхээр болсон юмуу. Ёстой тэнэгтдэг байна шдээ... энэ төрийнхөн толгой нь ажилладаггүй ийм хөлдүү юм уу эсвэл.... /хэлэх үг олдохгүй нь/
Ээбээ:
Олон орон хятадын технологоос татгалзаж байна.
Сургамж аваасай л гэж бичээд байгаан.
Болорхон:
Саддам муухай хулхидуулсан.
Авилгач түшмэд ашгаа бодоод манийгаа хулхидана л даа. Тийм шинж мэдрэгдээд, улайраад байгаан.
Мэдээллийн нэгдсэн сүлжээгзохион байгуулж, нууцлалыг хамгаалчиж чадах хүмүүс дотооддоо маш олон байна. Яагаад тэдгээр хүмүүсийг нэгтгээд, нэг баг болгоод, мөнгө төгрөгийг нь өгөөд ажиллуулж болохгүй байгаа юм бол? Мөнгө орж ирэхгүй харин гарах болохоор л тэрүү? Улс орондоо хайртай бол өөр юм сонсогдох л байх. Тэгсэн хэрнээ 4 жил тудамд ахин дахин сонгоод байдаг нь ямар учиртай юм бол?
Эдийн засгийн хямралаас гарах, ажлын байр бий болгох нөхцлийг судлах асуудал эндхийн Парламентэд яригдаж байх үед гаднаас утас харилцааны компани оруулж ирэх яриа гарав. Улс орны аюулгүй байдал хөндөгдөж тэр яриа тэгэсхийгээд унтарсан. Утас, мэдээлэл, сүлжээтэй холбоотой асуудлыг нарийн авч үздэг юм байна гэж бодогдсон.
Гэрийн захиалга өгөх гэсэн юм. Танайд бэлэн байдаг уу?
Төгөлдөр:
Тухайн үед өртөөг монголчууд зохион байгуулсан. Өнөөдөр ч нэгдсэн сүлжээг зохион байгуулж, аюулгүй байдлаа хамгаалж чадна гэж итгэж байна.
Дeстини:
Улс орны аюулгүй байдлаа бодвол энэ салбараас хятадын компанийг шахах хэрэгтэй байгаан.
Гэрийн захиалга авч байгаа. arsund@yahoo.com хаягаар бичээрэй.
Юм бол зээл тусламж гуйгаад тэгснээ мөнгө тараагаад нэг л биш ээ.
Заяа:
Харин тийн, шууд жорлон руу хийж байгаагаас ялгаагүй.
Бүтээн байгуулалтад зориулаасай, бид социализмаас татгалзаад байгаагүй билүү.
Отправить комментарий