четверг, 29 апреля 2010 г.

Хөлсөө гартал хоолоо идээд би мөн сайхан туржийнаа

Зулаа охин /6 настай/ хоолоо идэж байгаад:
- Би мөн сайхан туржийнаа
- Яагаад
- Харахгүй юу, хөлсөө гартал хоолоо идээд.

Биднийг писхийтэл хөхрөлдөхөд гайхаад байгаа бололтой.

12 комментариев:

Уйгаржин комментирует...

хэнээс нь сурсан юм бэ мэдэж байна уу хүүхэд жаахан гэлтгүй юмыг хурдан тусгаж авдаг юм шиг ээ

ZAYA комментирует...

Хэ хэ , хөлс гарахаар турдаг гэж та ойлгуулсан байна ш дээ ккк

peakfinder комментирует...

Neeree hen negen l hols garahaar turdag geed oi toind n' shingeechihjee. Huuhduudee gej hoorhon am'tas shuu.

БЭ комментирует...

hehe hoorhon yum aa tania ohin

A.Амарсайхан комментирует...

Нээрээ л турсан байна ш дээ. Ийм туралтыг баланс туралт гэдэг юм. Туралт, таргалалт зэрэг явагдаж байна

Arsun комментирует...

Уйгаржин:
Харин тийн, хөлсөө гаргахаар турдаг гээд ойлгочихсон, хэхэ.

Заяа:
Аниа нь л дээр үед тэгж ярьсныг тусгаад авсан шиг байгаан.

Рeakfinder:
Хүүхдийн яриа нэг л хөөрхөн байдаг юм.

БЭ:
Баярлалаа.

A.Амарсайхан:
Охин лаг иэдлэгтэй байгаа биздээ, хэхэ.

Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
tumee 33 комментирует...

хэхэ, хөгжилтэй юмаа...

bolor7erdene комментирует...

Охин маань өдөр бүр дүү нэхнэ. Нэг өдөр "Ээж ээ, хүүхэд хаанаас төрдөг вэ?" гэж шалгаагаад болдоггүй. "Хайрнаасаа" гэж хэлэхэд маань "Ямар хайрнаас?" гэж мөн л шалгаав. Би "Яахав дээ, аав нь ээжийг нь хайрлаад л, үнсээд л, тэврээд л... Тэгээд л хүүхэд тэр хоёрын хамтарсан хайрнаас гараад ирдэг юм" гэчихлээ. Тэгсэн аав руугаа байн байн залгаад "хурдан ир" гэж шалсаар бгаад ирүүлчихэв. Тэгээд ороод ирэнгүүт нь диван луу хөтлөн авчирсанаа "Одоохон миний нүдэн дээр ээжийг хайрлаатах" гэж тушаалаа. Аав инээгээд "Яахым бэ, чамайг л хайрлачихъ" гэсэн чинь "Үгүй ээ, миний хайр жижигдэнэ. Ээжийг л хайрла" гээд зүтгээд блаа. Аав гайхаж яагаад бгааг нь асуухад "Би дүүтэй болмоор байна. Та хоёр яг одоо миний нүдэн дээр нэг дүү хийгээтэх л дээ" гэж авдым даа. ккккк.

bolor7erdene комментирует...

Бичлэгээс нь урт сээгий үлдээчлээ, хэхэ.

Arsun комментирует...

Bolor7erdene:
Хэхэ, хөөрхөн юм бэ? Үнэхээр л дүү хүсэж дээ. Хүслийг нь биелүүлээд өгөөч, хэхэ. Манай нэг найз америкт ажиллаж байв. Хүү нь ээжээсээ дүүтэй болмоор байна гэж гуйжээ. Аав чинь байхгүй бол болохгүй гэж аргалж өнгөрчээ. Удалгүй аав нь ирж дүүтэй болсон доо.
Бас манай хүү ээжээсээ "Хүүхэд чинь ээжээсээ төрдөг тиймээ? гээд, тийм тэгвэл аав ямар хамаатай юм?" гэж асуусан удаатай.

Arsun комментирует...

Бас манай хүү ээжээсээ "Хүүхэд чинь ээжээсээ төрдөг тиймээ? гээд, тийм гэвэл тэгвэл аав ямар хамаатай юм?" гэж асуусан удаатай.