понедельник, 18 января 2010 г.

Мөрөөдөгтүн

"Мөрөөдөгтүн. Мөрөөдөл биелдэг юм" хэмээн миний хүндлэн уншдаг Вильям Хъюитт гуай бичжээ.
Мөрөөдөл биелэх дөхөөд ирэхээр цаг явахгүй,
сэтгэл тогтохгүй, юу ч хийж чадахаа больчих юмаа.
Бодож байгаа юмаа анд нартаа хэлэхгүй байж чадахгүй, хэл загатнаад... хэхэ.
Долоон буудлын Долгор эмээ нүүрсний оронд ус түлээд сууж байвал мөн гоёо. Хэрвээ миний энэ мөрөөдөл биелвэл ямар ч утаагүй зуухаар гэр орноо дулаацуулах юм. Яндан ч хэрэг байхгүй. За за цааш нь бичиж чадахгүй нь...

20 комментариев:

Барбагш нар нь комментирует...

Арсун ах шинэ түлш зохион бүтээчиж дээ янз нь. За амжилт ололт дүүрэн байх болтугай.
artga

Unknown комментирует...

Arsun ah nuursiig usaar zuurj zarj bayjih gej bna. Nuli utaa mai bolno doo. hehe

Shine sanaa ni amjilttai bolj heregjih boltugai!

Arsun комментирует...

Артга:
Харин тийм, бараг тийм. баярлалаа.

ТүвшинЖП:
Ахыгаа гомдоож байна шүү.
Нүүрс түлсэн мөртөө утаагүй зуух гэж хэнийг ч хуураагүй, хэдэн ч төгрөг авч идээгүй билээ.

Шинэ санаа минь хэрэгжих болтугай, ах нь дэлбэрчихгүй бол бүтээнэ ээ.

Анонимный комментирует...

Za Arsun mini, arai gej helee hazaj baij yadaj baigaag bodohod neg yumni ard garah bolchihson dunshaad baigaa yum bna daa. Huuhduudee odoohondoo (ovliin ulirald) Mongol ruu neg ih yavuulah gej minii hicheedegguin gol shaltgaani neg ni Ulaanbaatarin utaa yum shuu. Uneheer hortoi, olon hunii ami nasand il daldaar hurch baigaa asar tom gamshig daa.Za uuniig shiideheer yum hiij baigaa bol bi chamaig zaaval olj uulzaj ooriin biyer beleg garduulna. Asar tom amjilt husie. BM.

A.Амарсайхан комментирует...

Шинэ мэдээг тэсэн ядан хүлээж байна шүү. Амжилттай болоосой. Эргэлт болно шүү.
1990 оны дэлхий нийтийн ардчилсан өөрчлөлт, 1917 оны октябрийн хувьсгал шиг.
Чих тавин хүлээж сууя даа.

Oogiinoo комментирует...

Zaaa amjilt shuuu. Shine onii saixan bichleg saixan exlel bainaa ene chin.

Idea комментирует...

Туршилт амжилттай болонгуут анаж байгаад л мэдээлнэ гээд бодчихсон чинь миний бас нойр сэрвэлзээд болдоггүй. Усан гал дээр чанасан цай уусан шигээ нээлтээ тэмдэг.... за за болоогүй байхад араажав шиг цуурах нь, миний энэ ам уу, наалданпадаар наачихалтай нь билээ.

Arsun комментирует...

BМ:
Тиймээ, анд минь, би их яарч байна. Би энэ тухай хорин жил бодож байна. Хэрэглээнд нэвтрүүлчих юмсан. Хийх гэж нэг оролдоод, хаясан, одоо бол гүйцээнээ. Эхлээд туршиж үзнэ, галаа гаргачихвал эдийн засгийн үр ашгийг тооцоолно. Хэрвээ өдөрт 1000 төгрөгөөр нүүрс авч болж байхад үүнийг хэрэглэсэнээр 5000 төгрөгийн зардал гарахаар бол амьдралд нэвтрэхгүй л дээ.

Утааны тухайд үнэхээр аймшигтай. Сая миний хүүгийн биеээр юм туураад, эмнэлэгт үзүүлсэн чинь утаатай холбоотойгоор хүүхдүүд ингэж өвчлөөд байна гээд дархлаа сайжруулах эм өгсөн. Би ч бас нэрвэгдэж байна. Нутагтаа очиход ямар сайхан байваа, агаар нь эм л гэсэн үг. Ямар ч гоё үнэртэй юм.
Би их томоор сэтгэж чадахгүй байна, гэхдээ нэмэр болох байхаа. Бэлэг авахын тулд мачийна аа, хэхэ, баярлалаа.

A.Амарсайхан:
Харин тиймээ, хүмүүс туслая, дэмжье гээд байгаа, би байжий, галаа эхлээд гаргаадхая гээд байгаа. Би шинээр нээгээд олчихсон юм биш л дээ. Устөрөгчийг гаргаж авах их олон арга байдаг.
Миний төлөвлөгөө: "нарны энерги-цахилгаан энерги-химийн урвал-дулааны энерги" гэсэн зарчмаар алсдаа хийгдэнэ. Тэгвэл эхний хөрөнгө оруулалт хийчихвэл цаашдаа ямар ч мөнгө зарахгүй болчих гээд байгаа.

Оогийноо:
Баярлалаа дүү минь.

IDEA:
Минийхийг л наалданпададчихмаар байгаан, хэхэ. Туршилт хийх өдөр ч дөхөж байна шүү. Захиалсан материал маань үйлдвэрлэгдээд бэлэн боллоо гээд дөнгөж сая над руу ярилаа. Гол гол юмаа бэлдсэн. одоо ажиллах л үлдээд байна.
Хамтдаа догдолж байгаа анд нартаа баярлаж байна.

ZAYA комментирует...

Монголын үнэр гэдэг болчихсон юм билээ. Нүүрсний утааны үнэр уг Монголын үнэр биш баймаар...
Ахдаа амжилт хүсье.

ZAYA комментирует...

Өчигдөр телевизээр дээр үед Англид ямар их утаатай байсан тухай гарч байна лээ.
Тэд нүүрсний утаагаа шийдсэн болохоор бид ч гэсэн суралцаад шийдэж болох ёстой доо.Тээ

нана комментирует...

урагш муутын усан дотроос гал авалцана гэж сонсож байснаас

усаар гал түлнэ гэж зүүдэнд ч орж байсангүй, сайхан мэдээ байна, амжилт хүсье.

Arsun комментирует...

Атомын цахилгаан станцтай болох эсвэл хийн хоолой татсан үед л утаагүй болно доо.

Нана:
Бас ухаанд ухна унаж үхчихээд урагшаа явдаггүй ээ.

Баярлалаа.

Анонимный комментирует...

Йим мэдээ байна .
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=62064#0.4121341102040976

Arsun комментирует...

Баярлалаа, Анон оо
Удирдлагын хэсэг толгой өвтгөсөн эд байна аа.

Барбагш нар нь комментирует...

Зиа ер нь юу болж байгаа бол гээд эргэлдээд байхын байнаа энүүгээр. Амжилт амжилт!
artga

Arsun комментирует...

Барбагш нараа:
Өнөөдөр амралтын өдөр. Шаардагдах зарим материал хайж нэлээн явлаа. Гол гол юм аа бэлдсэн. Баярлалаа, Артгаа.

Анонимный комментирует...

Arsun, shaardagdah material geheer yu heregtei bgaa yum? Endees haij uzeh yum uu? BM.

Arsun комментирует...

BM:
Баярлалаа. Өнөөдөр хэрэгтэй юмнуудаа бүгдийг нь олчихлоо. Химийн бодис импортолдог компанид хайж байсан зүйл маань байна. Одоохондоо би их хялбар аргаар хийнэ. Туршилт амжилттай болоод цаашид хийхээр шийдвэл удирдлагыг нь их нарийн болгох шаардлага байгаа. Энэ үед л туслалцаа хэрэг болно доо.

Анонимный комментирует...

Udirdlaga gedeg ni hunii huchin zuil uu, materiallag ed zuil uu? Yamar ch gesen tuslalcaa heregtei bolvol heleerei. Chadah yum baival hereeree hicheene. Amjilt husie.BM.

Arsun комментирует...

ВМ:
Удирдлага гэдэг нь жишээ нь камерийн доторх даралтыг хянах, тохируулах, шингэний түвшин багасвал тэжээлийг салгах, зайнаас асааж унтраах зэргийг хэлж байгаан. Удирдлагын блок л доо.

Одоохондоо үүнийг хийхгүй. Туслалцаа хэрэг болвол хэлнээ, Их баярлалаа.