воскресенье, 28 октября 2007 г.

Үг

...Юу ярьж байгаагаа сонсоно уу. Өөрийнхөө амнаас ихэвчлэн ямархуу үг гарч байгааг анхаар. Хэрвээ өөрийнхөө үг ярианд татгалзсан, үгүйсгэсэн, хязгаарласан утгатай үг цухалзаад байвал өөр үгээр орлуулаарай.
Хэн нэг нь гунигт түүх яривал би түүнийг өөр хэнд ч ярьдаггүй, ядаж нэг хүн ч бүү гуниглаг. Хөгжилтэй инээдэмтэй яриаг сонсонгуутаа л түгээж гарна шүү дээ. Дайралдсан бүхэндээ ярина.
Бусад хүмүүстэй уулзахаараа хэрхэн ярьж буйг нь анзаараарай. Тэдний ярианы өнгө аяс-амьдралын хэв маяг нь ямар нэг холбоотой юм шиг байна уу.
Ихэнх хүн "тааруухан" үгийг зурагдсан пянз шиг л ашиглана. Тааруухан үг таны амьдралд тааруухнаар л нөлөөлнө. Харилцан ярилцах явцад эдгээр үг миний чихэнд хонх жингэнэх шиг л сонсогдоно доо. Өөрчилмөөр санагддаг. Эдгээр хүмүүс амьдрал нь яагаад хадны завсар хавчуулагдсан мэт, ахуйн асуудлыг шийдэхэд хүнд байгаа тухай ярина. Байнга өөрийгөө болон өрөөлийг буруутгана, яагаад тэдний амьдрал баяр баясгалангүй, азгүй байгааг гайхацгаана. Гол нь хэрэглэж буй үгэндээ учир нь байгаа юм. /Бодол-яриа-бодит байдал/
Үгийн сангаасаа, бодлоосоо "ёстой" гэдэг үгийг авч хаялтай. Ингэнгүүт бидний сайн дураараа үүрсэн үүрэг, ачаа багасна. Би ажилдаа явах ёстой, би үүнийг хийх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой, тэгэхгүй бол болохгүй, хайрлах ёстой, ... ёстой, ...ёстой. Ёстой нээрээ бөөн дарамт.
Одоо "ёстой"-г өөр үгээр орлуулаад үзье. Би ажилдаа явмаар байна /хүсэл төрнө/. Хайрыг эрхэмлэнэ. Үүнийг хийхсэн. Ингэвэл таны амьдрал өөрчлөгдөн хөнгөрөөд л явчихна. Дандаа ил харагддаггүй болохоос бидний юу хийж буй нь бидний сонголтын л үр дүн юм шүү дээ.
Бидний ихэнх нь "гэвч" гэх дуртай. Бид сайныг ярьж баталгаажуулаад "гэвч" гэнгүүтээ нөгөө тийш нь тавиад туучихаж байгаа хэрэг. Бид өөрөө өөртөө, дотоод ухамсартаа хоорондоо зөрчилдсөн мэдээлэл илгээгээд байна. /Дотоод ухамсар учраа олохоо болино/. Гэвч, гэхдээ, харин гэх мэт эргэлзсэн үг хэрэглэхдээ бодолцоно уу.
Бас нэг анхаарах үг бол "мартав". "Үүнийг түүнийг мартах вий" гээд санаа тавь л даа. Үр дүн нь яахав. Мартана даа. Иймд мартах гэсэн үгийг санах гэсэн үгээр солихыг санал болгож байна.
Хэн нэг нь танаас мөнгө зээлэхийг хүсвэл "байхгүй" гэж хэлж болдоггүй юм шүү. Энэ нь байхгүйг билэгдэнэ. Шууд утгаараа далд ухамсарт "байхгүй"-н захиалга өгчихөж байгаа хэрэг. Хэсэг хугацааны дараа та мөнгөөр гачигдана. Тэгэхээр танд "байхгүй"-г солих ямар нэг мэргэн арга бодож олох хэрэг гарах нээ. Арга олдохгүй бол мөнгөө хайж олоод үг дуугүй өгсөн нь дээр. Хожмын муу нөлөө бага.
Энэ Луйза Хей-н ажлаас та нартаа хүргэмээр санагдаад орчууллаа. Налуу үсгээр явсан нь миний санаа. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би жаахан шинжлэх ухаанч байхыг хичээдэг ухаантай. Гэвч үзэгдлийн 5%-ийг шинжлэх ухаан маань тайлбарлаж чадаад 95%-ийг нь тайлбарлаж чаддаггүй гэнэдээ. Оросын ТВ-ээр ярьж байна лээ. Энэ бүсгүй одоо бараг ер нь 90 нас зооглосон байхаа. Сайхан сэтгэл, эрч хүч дүүрэн хүндээ. Удахгүй хүмүүс өвчин хэлэхээсээ ичих цаг ирэх юм шигээ. Зүрх өвдвөл..., ангинатай бол..., өвдөг өвддөг бол зөрүүд хүн ч гэх шиг, бүр жагсаагаад хаячихсан байх юм.

18 комментариев:

ganga комментирует...

Saihan medeelel baina.Sanaa saitin zaya sain gedeg dee.Sain saihnaar yumig tusuuldug saihan setgeltei huni amnaas muu ug gargaya gesen garahgui. Tegeheer iim tiim ug helehgui gehees umnu uuriin dotor hunee uurchilbul ayandaa saihnaar dongoddog bolno baih.

Ангаахай комментирует...

Хэхэ санаа нэг байнаа. Миний үгийг бас уншаарай!

Ангаахай комментирует...

Аан тийн яаагаад ийм үгний хүч бидэнд нөлөөлдөгийг бидний дуртай ШУ-р тайлбарлах гэж оролдноо...удахгүй

Arsun комментирует...

Гангаад:
Баярлалаа. Зөв үг хэрэглэснээр дотоод ухамсарт зөв хөтөлбөр бий болох юм шиг байгаан. Санаа сайтын заяа сайн гэдэг аргагүй л мэргэн үг дээ.

Ангаахай: Хэхэ чамайг бүр нэгжих шахаж байгаа. Адилхан нэг юм сонирхдог юм шигээ.

БЭ комментирует...

Ёстой л үнэн үгнүүд байна. Харин тэр мөнгө зээлдүүлэх тал дээр ч байхгүй гэхийн оронд боломжгүй гэдэг үгийг хэрэглэдэг юм байна. Боломжгүй л бол боломжгүй шүү дээ, боломжтой байдаг байсан бол боломжтой л гэнэ хэхэ.
Мөн амны салиа нь арилаагүй гэдэг билүү, баахан амаараа дүүрэн хараалын үгс урсгадаг хүмүүсийг огт ойлгодоггүй, ялангуяа эмэгтэй хүний амнаас элдэв хараалын үг сонсох дээд зэргийн гутамшиг. Нээрэн л ам ажил хоёро яалт ч үгүй уялдаа холбоотой гэдэгт бас санал нэг байна. Их сайхан нийтлэл болжээ, олон хүмүүст уншуулмаар юм байна. Баярлалаа.

бж комментирует...

Goyo sedev hundsun bainaa. Uul ni ene tuhai ih boddog l doo. Gehdee... geed l ehelj baigaa biz? Iim l bolchihood baigaa yum daa. Za yer ni odoonoos hicheegeed bileggui ug hellegiig ugsiin sangaasaa, yarianii tolinoosoo haslaa. Setgel ch saihan bolood, hamag ajil uils uragshtai bolood yavchihmaar yum shig sanagdaj baina. Tun ch ih bayarlalaa...

tumee 33 комментирует...

Баярлалаа.Бодууштай сэдэв байна.Их бага бүхий л *үр дүн* тийм хэмжээний шалтгаантай байдаг гэнэ лээ. Гол нь тэр шалтгаанаа мэдэж, анхаарч байвал буруудах юм гарахгүй байхаа.

Анонимный комментирует...

Хүн өөдрөг бодолтой явахаас гадна өөдрөг яриатай байх хэрэгтэй. Амны билгээс ашдын билэг гэдэг. Гэхдээ ер нь одоо насанд хүрээд ирэхээр их ярих дэмий юм шиг санагддаг болоод байгаа юм. Олон үг хэлэх тусам тэр дунд "тааруу" үг орчихсон байх магадлал өндөр. Хэрэгцээтэй үгээ л хэлж байвал барав.

Анонимный комментирует...

EHLEED UG BSAN GEJ...YOSTOI GEDEG UGNII TUHAI BI DEER NEG BICHLEGTEE BICHIJ BSIIN, ENE EHLEED UG BSAN GEJ BAS...TEHDEE L NANA ALDAS HIISEN BNA.THANKS SHUU, ZOOOZ, DURLANAAA YADGII, DURLANA, BAS DAHIN DURLANA.

ZAYA комментирует...

Сайхан зөвөлгөө байна. Нээрээ л мөнгө байхгүй гэсэн хариулт юу нь сайхан байхав дээ. Байхгүй, байхгүй гээд байхаар тэнгэр сонсоод жинхэнээсээ байхгүй ч болчих юм байна.

бж комментирует...

Martah gesnees bi ter tal deer neleen bologoomjtoi humuusiin toond ornoo. Za terniigee martchih vii, eniigee martchih vii gej dandaa l shalgaj, nyagtalj baidag yum. Hun yum bolohoor zarimdaa martah yum garnaa. Martah vii gedeg bodol zarimdaa stressduuleed baih shig sanagddag bolovch har zaluugaasaa ene zangaa yaj ch boldogguimaa.

artagnan- артаньян комментирует...

Монгол зүйр үгүүдээс худлаа санаа нэгийг ч олохгүй дээ. Гадаадых ч бас тийм л байдаг байх даа.

Arsun комментирует...

Б.Тэлмэн: "Дээр vед монголчуудын дунд шонгvй гэсэн хэллэг тархсан юм гэдэг. Түүний vр дvнд бүх сvм хийдийн шон vгvй болсон юм байх. Дээхэн vед шатах гэсэн vг бас газар авсан. Vр дvнд нь уул талаа vнсээр хучсан юм шиг. Одоо бvх юм ягшдээ, лайтай болчоод байдаг" гэж Ангаахай тэмдэглэсэн байна. Мөн цаг цөвvvн болох нь улаан хараал хэтэрлээ гэж байсан гэдэг.
- Тэлмээн өгсөн хаягийн дагуу танайд очиж, сом-т бичихгvйгээр уншиж болдог байлаа. Одоо бүр болохгvй болчлоо. Дахиад хаягаа явуулнаа.

Ганаа: Би энэ талаар цаашдаа ч бичих орчуулах санаатай байгаа. Тэр налуу vсгээр явсан нь би бас өөр номноос уншиж байсан юм аа. Өөрөө хэлсэн мэт болчиж. Луйза Хэй-гийн аффирмацууд гэж мундаг юм бий. Олж хараарай. Намайг орчуулахыг хүлээвэл удаж мэднэ. Бvсгvйчүүдийн адил тэвчээртэй тууштай байхыг хvсээд л байгаа. Надад бvсгүйчvvд–оюунлаг, эрчүүд-булчинлаг гэсэн ойлголт тогтчихоод, өөрчлөх санаатай.

Түмээ: Урилгыг хvлээн авсанд баярлалаа. Тэр “vр дүн”-гийн гол шалтгаан нь vйл, vйлийн цаана сэтгэл, бодол, үг хэллэг яриа байх биз. Юуны vр суулгана түүнийгээ хураана гэнээ. Шош суулгаад алим авч чадахгvй юм шиг. Кармагийн тухай уншаад бас бичмээр санагдаад байгаа.

Болор-Эрдэнэ: Чиний блогоос “Будда нэг удаа "хvний ирээдvйн хувь заяа өнөөдөр юу бодож байгаагаас нь шалтгаалдаг" гэсэн утгатай vг хэлсэн юм байна” гэж уншаад их баярласан. “Бодол-бодит байдал” мөн гэсэн томъёолол батлагдаал байна. Тэр бирд чинь бараг далд ухамсар гэж ойлговол болох юм биш vv. Сэтгэл зvйч хүн байна уу. Бид далд ухамсараа их олон давхар хальсаар хучиж хулдаад лонх шиг болгосон бусуу. Хальс таглаагий нь аваад хvслээ хэлвэл биелэгдэх нь гарцаагүй.

Нана: Vгvй ээ. Эхлээд vг байгаагvй. Хvмvvс vггvйгээр, их сайхан ойлголцож амьдарч байж. Vг байх шаардлагагvй байв. Оюунлаг байдал багасах тусам vг vvсэх болж. Мэдлэг vгээр дамждаг болж, судар байх шаардлагагvй байв. Оюунлаг байдал багасах тусам бичиг үсэг vvсч, мэдлэг судар номоор дамжих болж. Хэхэ Уулын чинээ хүн тохойн чинээ биетэй, туулайн чинээ морьтой болчихсон гэдэг шиг. Vг бол оюунлаг байдал багассанаар хэрэгцээний дагуу vvссэн гэж боджиино. Тасганы овоон дээр 2 лам зодолдохоор ирээд сууж байснаа нэг нь дийлэхгvй юм байна гээд явсан гэдэг. Мэргэлж үзээд бууж өгөөгvй, тэнд астрал зодоон болсон байхаа. Бас ноён хутагт алсад яваа шавьдаа тусласан тухай Заяагийн сом-тийг vзвэл бас энд vг хэрэглэгдээгvй.
Нана минь дурлагтvн, хайрлагтун. Орчныхоо хvмvvс, эд зvйлийг хараад баясагтvн. Хажуугаар чинь гvйх нохой ч чамайг хараад баясан талархана.хихих /Лаг номлогч шиг харагддаг гэнээ/.

Заяа: Чингэс хаан маань үзэл бодол, элдэв шашныг хvндэтгэн, vнэнч шударгуу байдлыг эрхэмлэж байжээ. Манайхан тэнгэр шүтлэгтэй улс, буддын шашныг мөн хүлээж авсан. Тэгээд ч бурхан-тэнгэр минь гэж залбирдаг биз. Би л лав тэгдэг. Далд ухамсрын тvвшинд гайхамшгууд мэдэгддэг гэнэ. Түүнээс цаана бас сверхсознание бий гэж бичих юм. Жаахан шинжлэх ухаанжуулж байгаа юм уу даа. Тэнгэр=Бурхан=Сверхсознание /хэт ухамсар/ гэвэл болнуу. Бидний зүрх сэтгэлд тэнгэр-бурхан оршиж байж мэдэх юм. /эсвэл холбоотой/.

Артагнан Артаньян: Тхх, явж явжаагаад хамгийн оновчтой хэлсэн vг бол монгол зvйр цэцэн vг байдаг. Библийн адил /ижил/ нь адилаа /ижлийгээ/ татдаг гэсэн санааг ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гээд их хөнгөн гоё хэлсэн байх юм.
Төвөгшөөлгvй уншиж, санал сэтгэгдлээ vлдээсэн андууддаа их БАЯРЛАЛАА.

ZAYA комментирует...

Амьдрал дунд худлаа юмыг 1000 хэлэхэд үнэн болно гэдэг үг байдаг. Анх сонсоод ингэж бодож байлаа. Цуурал байж байгаад дараа нь яг үнэн юм шиг болох байна гэж бодож билээ. Эргээд дахин бодож үзэхэд хүний далд ухамсараар нөгөө худал юм биелэлээ олдог юм байнаа. Хичнээн их бурхан тэнгэр минь гэж залбирна төдий чиний хүслийг тэнгэр бурхан хүлээн авч, тэр хэмжээгээр бурхан тэнгэрийн хүчийг чи авна. Тэр чинь л нөгөө далд ухамсар шүү дээ. Сонирхолтой сэдэв хөндөж байгаад их баяртай байна.

бж комментирует...
Этот комментарий был удален автором.
бж комментирует...

Zayagiin helsen hudlaa yumiig 1000 helehed unen bolno gedeg ugiig zunduu sonsoj bailaa. Sain muu olon zuil deer batlagdaad baidgiin. Itgel bishrel deer ch adilhan...
Bi bol Burhan Budda geheesee iluu munh tengeriig etsgee, altan narang ehee gej deedlen zalbirdag daa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Үгэнд их л учир байх шиг санагдан асууж шалгаахад манай аав "чи одоо үг зулзагалуулаад л" суух юм гэдэгсэн. Нээрээ урамгүй үг урагшгүй байдал дагуулдаг байж мэдэх юм

Arsun комментирует...

Бум-Эрдэнэ: Би тэр жил эхнэртээ "Нэг сайхан эмнэлэгт хэвтэхсэн, юу ч хийхгvй" гээд тоглоод хэллээ. Тэгээд Ээж хад руу очсон чинь би эвгvй оргиод орой нь ирэхэд өвдөж эхэллээ. Тэр шөнөдөө мэс засалд орж мухар олгойгоо авхуулсан даа. Билиггvй vг хэлэх, сонсохоос цээрлэдэг болсон шvv.