пятница, 28 ноября 2008 г.
1 сая $-ын хармааны мөнгөтэй байх зорилгыг тавина
/Сонгуулийн сурталчилгааг нэг их тоодоггүй боловч нэгэн эрхмийн мөрийн хөтөлбөрийн 9 дүгээрт ийн дурджээ. Сайхан л юм. Санаж явбал бүтэх л юм/.
вторник, 25 ноября 2008 г.
Бүх хүмүүст баярын мэнд хүргэе
Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Tа бүхэндээ Монгол улсаа тунхагласны баярын мэнд хүргэе.
пятница, 14 ноября 2008 г.
Монгол гэр ийн буурь
Эвхдэг гэр хийж шинэ бүтээлийн патент аваад хоёр жил болжээ. Найз нөхдийн туслалцаатайгаар сонин сэтгүүлээр рекламдаж нэлээдийг борлуулав. Монгол гэр ийн хийц, хэлбэр, бүтэц нэг их өөрчлөгдөөгүй, авсаархан болохоор байгалийн сайханд амрагчид, аялагчид, геологчид, анчин загасчин хүмүүс, бас гадныхан их сонирхож байна. Үзсэн хүн "юун майхан" гэж дуу алдахад нь сэтгэл өндөр, их л маадайна. Дотроо монгол гэр ийн бууриар дэлхийг тамгална гэсэн омогшуу мөрөөдөлд автана. Алтайн уулсын ар өврөөр, Байгаль далайн эргээр, Фүжи уулын бэлд миний гэр бариатай харагдвал мөн гоёо.четверг, 23 октября 2008 г.
Бумеранг
Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.
Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.
Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.
Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.
четверг, 11 сентября 2008 г.
Алтайн цаадах говиор
Нэг өглөө ангийн дарга дуудаж үүрэг өгөв. Хил зөрчсөн хэрэг гарлаа. Хятадын талаас мэдээлж байна. Бушуу явж шалга гэв. Хил дээрээ очлоо. Нээрэн зургаан хүн ороод иржээ. Хоёр нь буцаад гарчихаж. Үлдсэн дөрөв нь хилийн зурвас дагаад л алхаад байсан бололтой. Долоо найман настай эмэгтэй хүүхдээ үүрч яваад ядраад хөтлөөд эхэлсэн шинэ мөр нэмэгдлээ. Ганц эрэгтэй бусад нь эмэгтэйчүүд юмаа янз нь. Мөр уншаад байгаа ш тэй. Мөрнүүдээ бүгдийг нь алдаад дахиж олтол эрэгтэй алга болчихож. Гайхшаа бараад сууж байтал өмнүүр элсэн дээр баахан өтнүүд цувралдан нэг зүг яваад байх юм гэнэ. Өтний эсрэг зүг дагаад очтол залуухан эрэгтэй хүн түрүүлгээ харан өөд болжээ. Тэгээд цааш нэлээн явтал хүүхдийн хөөрхөн эрээн палааж, жижиг цүнх, хамгийн сүүлд бамбаруушан тоглоомоо гээсээр бутны ёроолоос охины цогцсыг оллоо. Үлдсэн нөгөө хэд нь согтуу мэт гуйвж дайван, заримдаа хөндлөнгөөрөө хүртэл алхаж үзээд алхаатай чигээрээ ухаан алдан унаад бүгд хатаж үхсэн байв. Байдал төрх нь цэл залуухан хүмүүс байсан. Хөөрхий биднийг хайж цөхрөнгөө бартал явсан байна лээ. Амьд байхад нь олчихгүй даанч яав даа гэж харамсаад бараагүй. Тэр охиныг нь бодохоос одоо ч дотор харанхуйлдаг. Чааваас гэж бамбаруушаа тэврээд л аав ээжийгээ дагаад яваад байсан байгаа юм... (Монголын хил дээр Ардчилсан Солонгосоос Хятадын нутгийг алгасан ирдэг ийм жишээ олон бий. Тэд хэрэв Монголд ирж чадвал Өмнөд Солонгос руу явах ганц боломж нь болдог ).
Ж.Гангаа. Эндээс уншина уу.
понедельник, 25 августа 2008 г.
Мөргөлчин
Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцүл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ. Эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.
Кихот ноён шиг сэлэмээ сугалан энэ олон майхан платканд дайн зарлахсан.
Чшш, Зөгийн үүр! Чимээгүйхэн холдоцгоов. /Модоор дэлсээд зугатаамаар л байлаа, хэхэ, хүүгийнхээ дэргэд буурь заав/
Хүүе хараач, "Аянчин" эвхдэг гэр. Хэн гуайнх ирчихэж. Уулзаж гэрийн тав тух ямар байгааг сонирхвол сэтгэл ханамж өндөр байв. Эвхдэг ороо дэлгээд эвтэй найртай амьдардаг гэнээ.
Эргэлчин мөргөлчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ, эднийг нэг нэг гэрээр ачаалахсан, хэхэ.
Хийморийн овоо өөд мацах замд /Эрчүүл л гардагийн/ цээжээ түхийлгэв. Дараа нь хэлээ унжуулсан л даа, амьсгаадаад.
Овоон дээр
Энд бид хоолой нийлүүлэн уухай хашгирч, "Үлэмжийн чанар"-ыг дуулцгаав. /Ингэх ёстой гэнээ/
Алсын бараа
Энэ ч мөн сайн дэнлүү дээ, ялаа шумуул, шавьж шавдаггүй юм
Монгол гэртэй айлд зочлов. Тохилог сайхан юмаа. Хуучны, хийц сайтай эд
Шаварт суух ч бас сайхан шүү. Буцах замд.
Гэрээ рекламдахыг байдгаараа хичээв.
Оосор бүчгүй орд цагаан өргөө босгов, хаалгаа хаагаад цоожилдог болгов. /хэрэглэгдчийнхээ хүсэлтийг тооцоод байвал шинэ шинэ санаа их ирж байнаа/.
воскресенье, 24 августа 2008 г.
Монголчууд хөөрөн баясаж байна
Монголчууд 2 алт, алтын дайтай 2 мөнгөтэй боллоо. Үнэхээр гайхамшигтай. Хүүхэд хөгшидгүй хөгжин баясаж байна.