вторник, 31 июля 2007 г.

Цунамид амьтад нэрвэгдээгүй

Цунамид амьтад нэрвэгдээгүй гэсэн мэдээг сонсоод их сонирхож билээ. Хүмүүс будаа болоод байгаа нь сэтгэхүй техникжсэнтэй холбоотой байхаа. Шинжлэх ухаан, техник, багажинд хэтэрхий шүтэж итгээд өөрийн байгалийн зөн билгээ алдаад байгаа юм шиг.
Москвагийн Шеремьетевод 2 минутын зайтай онгоцнууд буудаг, мэргэжилтнүүд агаарын орон зайд хэдэн онгоц хаана явааг сканнерддаг бол амьтад болох үйл явдлыг хэрхэн сканерддаг талаар Грабовой Г.В бичжээ. Түүнийхээр араатнаас хамгийн "духовный" нь арслан, тэгээд чоно, жигүүртнээс бүргэд, шонхор гэнээ. Арслан гуай нэг цагийн өмнөхийг мэддэг бол тэмээн хяруул 1 минуутыг гэх мэтээр өөр өөр байдаг ажээ. Нэгэн сонирхолтой туршилтыг Австралид хийсэн байна. Онгоцонд 1 ширхэг резин бөмбөг ачаад сүрэг тэмээн хяруул дээр хаяхаар нисч л дээ. Хяруулууд жаахан зугатмар аядсанаа толгойгоо элсэнд шаагаад сүх далайтал үхэр амар болоод өгч л дээ. Ганц бөмбөг нь ч юм оносонгүй. Тэгэхээр нь их буугаа авчраад зад буудна даа гэдэг шиг зөндөө олон бөмбөг ачаад хөөртөл нөгөө тэмээн хяруулууд чинь ёстой тал тал тийшээ тавчаад, хөлийн хурд мэдэн алга болж өгч дээ.
Хурд сайтай кинокамераар америкчууд оготоно шүүрч буй бүргэдийн зургийг авчээ. Гэтэл юу болсон гэж санана. Бүргэдийн газарт хүрсэн цэг, дээшээ хөөрсөн цэг хоорондоо зайтай байжээ. Асар хурдтай бөөн хар юм /комок/ газарт хүрээд, хөөрсөн. Бидэнд бол ингэж л харагдана. Гэтэл энэ хурц өнцөгтэй гурвалжны үзүүр хаачив. Газар ямар ус биш дээ. Гурван хэмжээст маниуст бол ойлгомжгүй болчихож байгаа юм.
Монголчууд арсланг ирвэс барснаас илүүд үзэж, айл болгон арслантай авдартай, тэр ч бүү хэл Арслантай юу авдрыг нь гээл авч өгдөг шүү дээ. Хүрэн бүргэд, Хүчит шонхор минь гэж бөөгийн дуудлага, шүтээн бий. Цагаан шонхор, чоно тотемтой.
Монголчуудынхаа арсланг хүндлэн залах ёс заншил, Грабовойн бичсэн зэргийг тооцон хүүхдүүдийнхээ өрөөнд бүлээрээ налайх арслангийн зураг хадав. Нэг л амгалан харагдана.

Би нэг иймэрхүү л юм сонирхдог хүндээ. Энд ихэвчлэн уншсан харсан, бодол сэтгэгдлээ бичиж бусадтай хуваалцах хүсэлтэй байна. Саатан морилно уу.